Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төр ус бохирдуулагчдыг угжиж байна

 

Төр ус бохирдуулагчдыг угжиж байнаСан-Паулу хотын иргэн, 65 настай Луис цэнгэг усаар цалгиж явсан үеэ үр ач нартаа хуучилтал өнөөх хэд нь итгээгүйг одоогоос 2-3 жилийн өмнө олон улсын агентлаг мэдээлж байсан юм. Далайн хаяанд, том голуудын дэргэд оршдог Сан Паулу хотыг хэдхэн жилийн өмнө цэнгэг усны гачланд уначихна чинээ хэр олон хүн төсөөлсөн бол. Гэтэл нэг л өглөө харангадахын аюул энэ хотынхны хоолойд тулж, ундны усгүйн зовлон борооны нутгийг нөмөрсөн. Луис л гэхэд усны цоргоо нээлгүй бараг 100 хоногийг өнгөрөөж байжээ. Энэ хугацаанд энд тэндгүй ангаж цангасан, зүс гундуу хүмүүс дүүрч, хот суурин бүхэлдээ навсархай, балархай, амьсгалах агаар нь хүртэл өмхий, тоос шороо, хир буртагт дарагджээ. Бороо шивэрч, давалгаа хаялсан энэ хотын иргэд одоо ч усны гачигдалтай нүүр тулсаар байна. Ер нь латин Америкийн хамгийн томоохон хот болох Сан Паулу гэлтгүй хүн ам нь хэдэн саяар тоологдох, тэнгэр баганадсан өндөр барилга, тэгш сунайсан өргөн замтай өмнөд Африкийн Кейптаун, Энэтхэгийн Бангалор зэрэг олон аварга хот өнөөдөр усны өмнө өвдөг сөхөрч байна. Усгүй л бол урт зам, өндөр барилга, эдийн засгийн хөгжил, алт эрдэнэс гээд ер нь юу ч байгаад нэмэргүйг саятан хотуудын гашуун түүх харуулсаар.

Тэгвэл энэ хотуудын түүхийг сонсоод халагдаж буй бид усаа "самарсан” тэдний замаар мөр мөшгин замнаж буйгаа сэхээрч байгаа болов уу. Үнэнийг хэлэхэд, Сан Паулу, Кейптаун зэрэг хот усыг умартаж, хайр гамгүй хандаж, урсаж л байдаг эд мэтээр хандсаныхаа зовлонг эдүгээ эдэлж буй. Тэгвэл цэнгэг усаар машинаа угааж, суултуураа зайлдаг Улаанбаатар үнэндээ эдгээр хотоос ялгараад байх зүйлгүй. Нийслэлийн 1.3 сая хүний амин тэжээл болдог хатан туул гол эрэмдэг зэрэмдэг болоод удаж байна. Бүр 1930-1950 онд Туул голын дээд эхийн хэсгийн ойн 35 хувийг огтолж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад ашигласан. Туулыг тэжээдэг бүрдэл хэсгүүдийг тусгай зөвшөөрөл хэлбэрээр зарж, арилжааны лангуун дээр дуусгасан. Туул гол хан Хэнтийгээс эхлээд Тэрэлж, Улиастай, Сэлбэ голоор сэлбэгдэж, тэжээгддэг. Туул руу цутгадаг гол салаа бүрийг хамгаалах хэрэгтэй ч горхи тэрэлжийн бүсийн газрын даац хэдийн хэтэрсэн гэж БОАЖЯ-аас мэдээлэв. Бас хайрга дайрга, элс олборлохоор хүнд машин механизмуудаар голын эргийг ухаж сэндийчнэ. Үнэндээ Туул голын амьсгал тасалдаж, амь тавихад ойрхон байна. Дээрээс нь Туул голыг бохирдуулагчдын толгойг илсээр өдий хүрлээ. Нийслэлчүүд Дээд, Гачуурт, Төв, үйлдвэр, Яармаг зэрэг долоон эх үүсвэрээс ундны ус авдаг. Гэтэл үүний талаас илүү нь бохирдсоныг салбарын яам хүлээж зөвшөөрч байна.


Учир нь голын эх үүсвэрүүдийн дээд талд буюу энгэр ээвэр газарт иргэд суурьшиж, үйлдвэр аж ахуй байгуулсан. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж Туул гол руу бохироо цутгах болсон зэрэг нь хатан туулыг хорны цүнхэл болгоход хүрлээ. Монгол улс ус ашигласны төлбөрт жилд 40-өөд тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлдэг. Харин ус ашиглах нэрийдлээр бохирдуулагчдыг өөгшүүлэн хаацайлдаг. Уг нь хүн амын ундны усыг бохирдуулж, эрүүл мэндэд эрсдэл учруулж буй иргэд, аж ахуйн нэгжээс тодорхой төлбөр авах эрхзүйн боломж төрд аль зургаан жилийн өмнө бий болсон. 2012 онд ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталж, ундны усыг элдэв бодисоор хачирласныхаа төлөө улсын хэмжээнд 200 гаруй аж ахуйн нэгж хариуцлага хүлээх учиртай. Гэвч өнөө хэр хариуцлагыг хүлээлгэх нь бүү хэл төлбөр хураамж ч авч чадахгүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төсөвт нэг ч төгрөг төвлөрөөгүй. БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган "Ус бохирдуулсан нэг килограмм бодис тутамд 100-500 төгрөгийн төлбөр авахаар журмын төсөлд тусгасан. Гэхдээ энэ нь чухам хэчнээн төгрөг байхыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдээгүй” хэмээн өгүүлэв. Аж ахуйн нэгжүүд өөр өөр төрлийн бохирдол үүсгэдэг. Тиймээс бохирдлыг тооцож чадаагүйгээс төлбөрийг хэрхэн тогтоох нь ч тодорхойгүй байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг амилуулах журам батлалгүй дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэж буй гэвэл та итгэх үү. Монголын төр ундны усанд ийм хайхрамжгүй ханддагийн тод жишээ энэ. Төр ийм хайнга ханддаг тул Туул голд туйлдаг аж ахуйн нэгжүүд ч том толгойтой болсон. "Шаардлага тавьсан албаныхныг хууль шүүхээр далайлгаж, ялалт байгуулах нь олонтаа. Улстөрчид Туул голд их хайнга ханддаг хэрнээ сонгуулийн өмнө туулаа аварна, хамгаална гэж амлах нь элбэг байдаг. Туулын дагуу арьс ширний 40 үйлдвэр бий. Тэд байгаль орчны бохирдолд жинтэй "хувь нэмэр” оруулдаг гэж хуульч Л.Нинжбат хэлж байна. Холбогдох албаныхан Туулыг хамгаалахад ингэж нэр төдий хандаж байна. Хэдхэн хуудас журам баталж чадахгүй хэдэн засгийн нүүр үзэж байгаа гээд бодохоор Монголын хүн амын тэн хагасын хувь заяатай холбоотой асуудалд дэндүү хайнга, харалган хандаж байгаа биш гэж үү. "Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг л биднийг санаа амар суух зуур холын АНУ-ын Мянганы сорилтын корпорациас усгүйн зовлонд унаж болзошгүй Улаанбаатарын усан хангамжид санаа тавьж байна. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалаар 350 сая ам.доллар олгохоор болсныг та дуулсан байх. Олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжих энэ төслийн барилгын ажил ирэх оны сүүлч эсвэл 2020 оноос эхэлнэ.

2026 он гэхэд гурван хэсгээс бүрдсэн энэ том төслийн эхний үр дүн нь гарна гэж Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах үндэсний Ажлын албаны дарга Э.Содонтогос ярилаа. Энэ төслийн хүрээнд Нийслэлийг гүний усны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шинэ цэвэрлэх байгууламж барьж, саарал усыг ДЦС-III, IV цахилгаан станцад нийлүүлэн, усны тарифыг шинэчлэх аж. Олон улсын байгууллага хүртэл нийслэлчүүдийн ирээдүйд ийн санаа тавьж байхад бидний усаа хайрлан хамгаалахаар хийж буй алхам дэндүү ичмээр биш гэж үү. Улс үндэстний эрүүл мэнд, эх орныхоо ариун дагшин байдлаас илүү үнэтэй, чухал зүйл үгүй. Туулыг бохирдуулсаар байхад нь эвий минь хөөрхий минь хэмээн толгойг нь илсээр буй нь төр ус бохирдуулагчдыг өмгөөлж, бүр угжиж буйгаас өөрцгүй. Нийслэлчүүдийн нөхөж болшгүй баялаг, амин тэжээл болох ганц усан сангаа санаатайгаар "хорны цүнхээл” болгохгүйн тулд холбогдох албаныхан ч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ялангуяа одоогийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зургаан жил хүлээгдэж, дөрвөн засгийн нүүр үзсэн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журмыг баталж чадвал дур зоргоороо Туул голыг туйлдуулдаг бохирдуулагчдад улаан гэрэл болох нь дамжиггүй. Нийслэлчүүд, Монголын ард түмэнд хэдэн үеэрээ мартамгүй эх оронч шийдвэр болно. Эс бөгөөс амны усаар цангасан луисын хувь тавилан нэг л өдөр бидэнд тохиолдох вий.

ЗГМ сонин



Төр ус бохирдуулагчдыг угжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани