Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт арвижуулах өв

 

Алт арвижуулах өвАлт олборлогчид алтаа дэлхийн зах зээлийн үнээр орон нутагтаа тушааж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул, Баянхонгор аймагт нээсэн алт хайлуулж, сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ бүхий лабораториуд хөл хөдөлгөөн ихтэй байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Дархан-Уул аймагт нээсэн алт худалдан авах нэг цэгийн төв гэхэд дөрвөн өдрийн дотор нийт 36 кг алт хайлуулж, сорьцолж, 890 мянган төгрөгийн үйлчилгээний орлого төвлөрүүлжээ. Харин Баянхонгор аймагт энэ сарын 18-нд алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв нээгдсэн даруйд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдав. Үд дунд гэхэд тус төвд гурван иргэн алтаа хайлуулж, сорьцыг нь тогтоолгохоор өгөөд байсан юм. Энд нэг удаад хамгийн багадаа 50 гр алт хайлуулж, гулдмайлж, сорьцлох бөгөөд сорьц тогтоох хугацаа хоёр цаг. Нэгэнт сорьцоо тогтоолгосон бол алтаа аль ч банкинд тушаах бололцоотой аж. Одоогоор Баянхонгор аймагт төв болон "хаан” банк алт худалдан авч буй бөгөөд удахгүй бусад банк ч худалдан авдаг болно гэдгийг тус аймаг дахь Монголбанкны салбарын захирал Ж.Должин ярив. Алт хайлуулах, гулдмайлах тоног төхөөрөмж, зуухыг Германаас, химийн шинжилгээний багаж хэрэгслийг Австралиас авсан байна. Тус төв алт хайлуулах, гулдмайлах, сорьц тогтоох, худалдан авах гэсэн дөрвөн хэсэгтэй бөгөөд энэ бүх үйл явцыг тухай үйлчлүүлэгч шилэн хананы цаанаас хянах бололцоотой аж. Орон нутаг дахь лаборатори тус бүр гурван ажилтантай. Тэд нийлээд жилд таван тонн алт хайлуулж, сорьцлох хүчин чадалтай гэдгийг үнэт металлын сорьцын хяналтын лабораторийн химич Т.Шижирбаатар тайлбарлалаа. Энэ хоёр төв ашиглалтад орсноор төв лабораторийн ачааллыг 20-25 хувь бууруулах тооцоо гарч буй юм. Харин манай улсын жилд сорьцлох алтны хүчин чадал 22-25 тонн болж нэмэгдсэн гэсэн үг. Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) тогтвортой бичил уурхай төсөл, Монголбанк, Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх үнэт металлын сорьцын хяналтын лаборатори хамтран нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эдгээр төвийг байгуулсан бөгөөд алтны хууль бус худалдааг багасгах, төвлөрлийг бууруулах ач холбогдолтой. Монголбанкны тамгын газрын захирал Ж.Батхуяг "2018 оны 10 дугаар сарын эхний байдлаар 15.8 тонн алт худалдан аваад байна. Баянхонгор аймагт сорьцын лаборатори нээснээр баруун бүсийн алт олборлогчид, бичил уурхай эрхлэгчдийн хувьд цаг хугацаа, зардлыг нь хэмнэхээс гадна валютын нөөц, татвар нэмэгдүүлэх зэргээр алтны салбарынхны Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр арвижина” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.


СҮҮДРИЙН ОРОЛЦОГЧДЫГ ХАЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Жилийн өмнө ДЦС-III-ын урд байрлалтай үнэт металлын сорьцын хяналтын төв лабораторийн үйл ажиллагааг сурвалжилахаар очиход тус газар ачааллаа дийлэхээ больж, ажлын цагийн хуваариа сунгаад ч нэмэргүй шахуу ажиллаж, тухайн өдөртөө амжиж алтаа тушаах гэсэн иргэдэд яаран сандран үйлчилж байсан юм. Жил бүрийн өдийд алтаа тушаахаар Улаанбаатар хотыг зорьж буй аж ахуйн нэгж, иргэдийн цуваа оргилдоо хүрдэг. Тэр хэрээр зардал их, цаг хугацаа алдахын зэрэгцээ амь нас, эрүүл мэнд нь ч эрсдэлд ордог байсан юм. Нөгөөтэйгүүр, алтны салбарт хамгийн их хохирч үлддэг нь бичил уурхайчид. Ажлын хүндийг үүрдэг тэд алтаа төвд тушааж чаддаггүй тул алтны худалдаачид гэх ченжүүдэд хэлсэн үнээр нь өгөхөөс аргагүй байдалд ордог байв. Үүний улмаас алтны хууль бус худалдаа цэцэглэж, сүүдрийн оролцогчид өрмийг нь хүртэж, ачааны хүндийг үүрэгсдэд хусам л үлддэг. Улмаас эдийн засагт чухал энэ салбарт томоос том сүүдэр тусаж, түмний эсэргүүцэлтэй тулгардаг нь нууц биш. Хувиараа ашигт малтмал олборлогчдоос ченжүүд алтыг нь цэн болон усан жингийн арга ашиглан, Монголбанкны зарласан ханшаас 25-35 хувь бага үнээр авдаг. Баянхонгор аймгийн Бичил уурхайчдын байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн М.Цэцгээ "Нэг цэн алтыг ченжүүд 270 мянган төгрөгөөр авдаг. Уг нь Монголбанкны ханшаар тооцвол 375 мянган төгрөг болох ёстой” хэмээв. Харин одоо нэг цэгийн үйлчилгээний төвтэй болсноор бичил уурхайчид ченжээр дамжуулж бус өөрсдөө алтаа тушаах боломж бүрдэж байна. "Бичил уурхайчид хуулийн дагуу ажилладаг тул улсдаа хэчнээн тонн алт тушааж, хэдий хэмжээний татвар төлсөн талаарх мэдээлэл маш чухал. Алтаа зах зээлийн үнээр тушаах нь амжиргаанд ч гэсэн бодит дэмжлэг болно гэдгийг ойлгодог болсон” хэмээн Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа ярилаа. Тус холбоонд бүртгэлтэй 6300 бичил уурхайчны 80 хувь нь алт олборлодог. Харин Баянхонгор аймагт 800 гаруй бичил уурхайчин байдгийн 50 хувь нь Баян-овоо сумын Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулж, олборлосон алтаа ченжийн гараар дамжуулалгүй Монголбанкинд тушаадаг. Харин үлдсэн нь байнгын гэгдэх 10 ченжид зах зээлийн үнээс даруй 30 гаруй хувиар бага үнээр алтаа худалддаг байна. Гэтэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянхонгор аймгаас гэхэд жилд хоёр тонн алт олборлодог аж. Энэ нь өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны 10 хувьтай тэнцэх дүн юм. Аймгийн Засаг дарга Г.Баяржаргалын хэлж буйгаар бичил уурхайчид аймгийн хэмжээнд 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгийн эргэлт бий болгодог байна. Гэвч энэ бүх бүртгэл мэдээлэл тун бүдэг байдаг тул Монголбанкинд тушааж буй алтны хэчнээн нь нинжа, хувиараа ашигт малтмал олборлогч, аж ахуйн нэгжүүдээс ирдэгийг тооцох аргагүй байгаа юм. Харин орон нутагт алт худалдан авах нэг цэгийн төв байгуулснаар энэ бүх мэдээлэл ил тод болох юм. 

УУХҮЯ, АМГТГ-ЫН ЧИХНЭЭС УЯХ ХОНХ

Бичил уурхайчдын ашигт малтмал олборлох журмыг баталгаажуулсан Засгийн газрын 151 дүгээр тогтоол болон бусад хууль дүрмийг завхруулагчид бол сумын засаг дарга нар гэдгийг бичил уурхайчдын төлөөлөл хэлж байна. Орон нутгийн тусгай хэрэгцээний газраас АМГТГ-аас баталгаажуулсан бичил уурхайчдад зориулсан газарт сумын удирдлага дур мэдэн том тоног төхөөрөмжтэй компаниудад олборлолт хийх боломж олгож буй аж. Тухайлбал, Баян-Овоо сумын 10 газарт олборлолт явуулах зөвшөөрөл нэг хүний нэр дээр гарсан бөгөөд тухайн хүн бичил уурхайчдын холбоонд бүртгэлгүй этгээд аж. Мөн Галуут сумын засаг дарга ч зөвшөөрөлтэй зургаан газрын гуравт нь том техник тоног төхөөрөмжтэй компани оруулна гэдгээ шууд илэрхийлсэн байна. М.Цэцгээ "Засаг дарга нь танай бичил уурхайчдаас би юугаа авах юм бэ. Түүний оронд газраа том компанид өгч, сумандаа ахиухан мөнгө авна” хэмээдэг гэв. Харин аймгийн Засаг дарга Г.Баяржаргал "Нийт 70 орчим газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргуулахаар АМГТГ-т хүргүүлснээс 30-ынх нь дүгнэлт гараад байгаа. Харин эдгээр газарт 151 дүгээр тогтоолд зааснаас өөр, том компаниуд бичил уурхайчдад зориулсан газарт үйл ажиллагаа явуулах тохиолдол олон гарч байна. Бид тэдэнд тухайн газруудыг зориулалтын дагуу бичил уурхайчдад ашиглуулах ёстой гэсэн шаардлага хүргүүлсэн” гэдгээс өөр зүйл ярьсангүй. Энэ мэт шалтгаанаар бичил уурхайчид үйл ажиллагаа явуулах боломжгүй болвол амжиргаа нь доройтож, эргээд нинжа болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Ийнхүү дүрэм журмыг завхруулагчид үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй "Алт 2” хөтөлбөрийн ололт амжилтыг харлуулах эрсдэл үүсгэж байна. Цаашид хууль, эрх зүйн орчныг улам тодорхой болгохгүйгээр ченжүүд, сүүдрийн оролцогчдыг халж чадахгүй нь. Арга нь улам нарийсч, мэх нь мөд зузаарч ч буй биз. Бичил уурхайчдын ярьж буйгаар банкинд алтаа шууд тушаавал маш их хэмжээний татвар суутгал авна гэх худал хуурмаг, төөрөгдүүлэлт аль хэдийн эхэлжээ. Буруу ойлголт түгэхийн хэрээр алтны худалдаа улам далд хэлбэрт орохыг үсгүйсгэх аргагүй. Монгол улсын алтны гол худалдан авагч Европын холбоонд тун удалгүй алт болоод бусад түүхий эдийн гарал үүслийг ил тод болгож, шударга олборлолтын хууль хэрэгжих гэж буй. Тиймээс "Алт-2” хөтөлбөрөөс үлдэх өв нь Монголын алтны эх үүсвэр найдвартай, худалдааг нь ил тод болгох тогтолцоо бөгөөд ингэснээр олон улсад алтаа борлуулах, валютын нөөцөө арвижуулах нөхцөл бүрдэнэ. 

БАЙР СУУРЬ

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа: 

-Улаанбаатар хотыг зорьж алтаа сорьцлуулж, худалдахаас төвөгшөөж байгаа албан бус худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилснөөр Монголбанкинд тушаах алтны хэмжээ бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Одоогоор алт худалдан авалтын 80 хувь нь арилжааны 11 банкаар дамжиж төв дээр ирдэг бол үлдсэн хувийг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө төв банкинд тушаадаг. Арилжааны банкууд сүүлийн хоёр жилд алтны арилжаанд маш түлхүү оролцож байна. Алтыг барьцаалсан зээл идэвхтэй олгож, улмаар зээлийн хүү буурч эхэлсэн. Дараагийн шатанд ШХА-ийн тогтвортой бичил уурхай төсөл, СХҮГ-ын үнэт металлын сорьцын хяналтын лабораторийн программ хангамжийн тусламжтай албажсан болон албажаагүй бичил уурхайчдын бүртгэлийг нэмж оруулахаар ярьж байна. 

ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана: 

-Төв банк алтыг дэлхийн зах зээлийн үнээр авч байгаа нь алтны бизнес эрхлэгчид, амжиргаагаа залгуулагчдын хувьд маш том давуу тал. Орон нутагт сорьцийн лаборатори байгуулах нь манай төслийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг буюу алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох зорилгын нэг хэсэг. Өнөөдөр хаанаас ямар хэмжээний алт ирж байгаа талаарх бүрэн хэмжээний мэдээлэл Монгол улсад байхгүй. Тэгэхээр орон нутагт алт сорьцлох, худалдан авах үйлчилгээ нээснээр баруун бүсэд аль аймгийн аль сумын хэнээс алт ирж буйг мэдэх боломжтой болж байгаа юм. Гарал үүсэл ил тод болсноор бид эргээд олон улсад алтаа саадгүйгээр худалдан борлуулах боломж бүрдэнэ. Бид алтны худалдааны дэд бүтцээ тодорхой хэмжээгээр бий болгочихлоо. Харин одоо алтны гарал үүслийн ил тод байдлыг дэмжсэн дүрэм журмууд гарах хэрэгтэй гэж харж байна. 

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат: 

-Орон нутгийн лабораторийн цаашдын үйл ажиллагааны жилийн нийт зардлыг 46-48 сая төгрөг гэж тооцсон. Улсаас санхүүжүүлэхээр төсөвт тусгуулахаар зорьж байна. Нааштай шийдэгдэх болов уу гэж хүлээж байгаа. Боломжгүй бол үйл ажиллагааныхаа орлогоос өөрөө өөрийгөө санхүүжүүлж, аж ахуйн тооцоот болох нэг хувилбар бий. Үйл ажиллагаараа орлого олох бүрэн боломжтой. Төв лаборатори гэхэд өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Гэвч эргээд үйл ажиллагааг дэмжих, тоног төхөөрөмж сайжруулах тусламж дэмжлэг сул байдаг. Харин өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болбол чадавхийн хувьд давуу тал бий болно гэлээ. Яваандаа дотоодын мөнгөн эдлэлүүдийн сорьц тогтоож, алтан гулдмайгаас гадна мөн уран дархчууд алтаар бүтээгдэхүүн хийж зарж борлуулах бололцоо бүрдэж байна.

З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ
 
Алт арвижуулах өв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани