Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дашзэвэг: Хамарын хийд орчимд хайгуул хийхийг аймгийн Засаг дарга нь дэмжсэн байна

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид ашигт малтмалын лиценц олгосон гэх асуудлаарАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийн дарга Д.Дашзэвэгтэй ярилцлаа.  

-Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын лиценц эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Энэ ямар учиртай юм бэ?   

-Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын Хар тал нэртэй 25301 гектар талбайд 2007 оны наймдугаар сарын 3-ний өдөр АОЛК ХХК-д 12618Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны наймдугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр олгосон байдаг. Уг хайгуулын талбай Хамарын хийдээс 7 км орчимд байрладаг, нүүрсний ашиглалтын лицензтэй.  

Анх хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Дорноговь аймгийн Засаг даргын дэмжсэн бичигтэй олгосон байдаг.  Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар орон нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо аймгийн Засаг даргаас нь санал авч, түүнд үндэслэн зөвшөөрөл олгодог байсан. Уг нь тухайн үеийн Засаг дарга нь олон хүн мөргөл хийдэг “Энергийн төв”, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилттой Хамарын хийдийн ойролцоох талбай гэдгийг хэн хүнээ илүү сайн мэдэж байсан баймаар байна. Ашигт малтмалын газраас бол Засаг даргын саналыг үндэслэн хуулийн дагуу хайгуул болон ашиглалтын зөвшөөрлийг олгосон байдаг.   

Ингээд 2007 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдөр АОЛК ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Оуяашиёоу ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байгаа юм.  Оуяашиёоу ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулинд заасан хугацаанд төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ний өдрийн шийдвэрээр  цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, ашиглалтын төлбөрөө төлөөгүй тул уг компанийн тусгай зөвшөөрлийг  цуцалсан байна.

Гэтэл тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан байх үед буюу 2014 онд Хамарын хийд орчмын нутгийг аймаг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байгаа юм.  Ингээд Оуяашиёоу ХХК-иас тусгай зөвшөөрлийг нь цуцалсныг эсэргүүцэж, хууль бус хэмээн үзэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Гэтэл уг асуудлыг шүүхээс хэлэлцэж, тусгай зөвшөөрлийн эрхийг нь 2017 оны  07 сарын 19-нд  сэргээсэн.

Мөн Оуяашиёоу ХХК 2018 онд газрынхаа тусгай зөвшөөрлийг Даблью Эс ЖИ Эл ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байдаг.  Гэтэл Даблью Эс ЖИ Эл ХХК нь уг тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 гектар талбайг хэсэгчлэн Олон ихт баян ХХК-д шилжүүлсэн. Тэгэхээр одоо Даблью Эс Жи Эл ХХК-д 16301.21 гектар талбайн хэмжээтэй газрын ашиглалтын зөвшөөрөл байгаа юм.  Ийнхүү одоо тухайн талбайн тусгай зөвшөөрөл нь хоёр хуваагдчихсан, хоёр компанид байгаа гэж ойлгож болно.

-Одоогоор уг компанийн үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаанаас түр зогсоочихсон байгаа юм билээ. Ашигт малтмалын газрын тосны газраас лицензийг нь цуцлах боломж бий юу?  

-Дорноговь аймгийн нутгийн удирдлагаас тус компанийн лицензийг цуцлуулах тухай бичиг, өргөдөл гомдол одоогоор ирээгүй байна. Тусгай зөвшөөрлийг хуулийг дагуу олгосон болохоор тухайн компанийн лицензийг цуцлах зөрчил байхгүй. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг  цөөхөн хэдэн үндэслэл бий.

1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол

2. Хайгуулын болон уурхайн талбайг орон нутгийн нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлсөн бол

3.Тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын зардал нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол

4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байгаль орчны асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол

5. Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон бол

6. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.  

-Улсын тусгай хэрэгцээнд авсан бол лицензийг цуцалж болно гэж ойлголоо. Төрөөс нөхөн төлбөрийг нь төлөх шаардлага үүсэх үү?

-Тийм. Улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нэг жилийн дотор нөхөн төлбөрийг тухайн компанид төлөх ёстой байдаг. Гэтэл улсын тусгай хэрэгцээнд авах үед нь тухайн компанийн лиценз цуцлагдсан байсан.  Харин одоо лицензийг нь цуцлуулъя гэвэл төрөөс хэдэн тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх шаардлага үүснэ.  Учир нь Ашиглалтын тусгай зөвшөөрлийн зардал маш их байдаг. Хайгуул явуулж, геологийн судалгаа хийсэн гээд бүх зардлыг тооцоолж төрөөс төлөх ёстой болно. Компанийг хохиролгүй болгох хуулийн заалт бий.  Төсвийн хүндрэлтэй үед ийм боломж хомс болов уу.    

-Өөр талбайг дүйцүүлэн олгож, шилжүүлэх боломж бий юу?

-Тухайн талбайн лицензийг цуцлуулаад өөр газарт дүйцүүлэн олгох боломж бий.  Үүний тулд тухайн орон нутаг компанитайгаа ойлголцоод, АМГТГ-руу хүсэлт гаргавал өөр хайгуулын талбайг дүйцүүлэн олгож болно. Гэхдээ үүнийг Засгийн газрын шийдвэрээр батлах ёстой. Хайгуулын лицензтэй үед өөр хайгуулын талбайг дүйцүүлэн олгоход хүндрэл бага гарна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үед ашигт малтмалын хэмжээ нөөц тогтоогдсон, үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байдаг тул өөр талбайгаар дүйцүүлэн олгохыг компаниас зөвшөөрөх нь ховор байдаг. 

С.Цэрэндэжид 

 

 

Д.Дашзэвэг: Хамарын хийд орчимд хайгуул хийхийг аймгийн Засаг дарга нь дэмжсэн байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани