Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбаатарыг "Хотын фракц"-аас салгаагүй цагт хөгжинө гэж байхгүй шүү, У.Хүрэлсүх ээ

Хот дахь Миеэгийн эрин дуусч, МАН-ын үе эхлэх үү?

“Хотын” гэх фракц мандан бадарч байсан үед хот гэх их айл сэхсэн үү, сөхөрсөн үү гэдэгт өнөөдрийн Улаанбаатарын утаа, түгжрэл, бохирдол, бухимдал хариулт болно. Улстөрчдийн залгамж халаагаар улс орон хөгждөг байсан бол улсын маань нийслэл Улаанбаатар хэдийнэ Сингапурын хөгжлөөс халиад улс даяраа биш ч, улсын нийслэл маань бар болчих цаг хугацаа өнгөрчээ. 20 жил гэдэг унаж босож, өгсөж уруудахад хангалттай хугацаа. Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын намтрыг харжээ суухад https://www.ulaanbaatar.mn/Home/Mayors/ Улаанбаатар хотын дарга гэх албан тушаал 1924 оноос эхлэлтэй аж.

Улаанбаатар хотын түр жинхэнэ захиргааны дарга гэх албан тушаал 1924 онд бий болж анхны хотын даргаар Моононгийн Баяр гэх хүн томилогдож 1926 он хүртэл ажиллажээ. Түүний дараа Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны даргаар Санжаагийн Батсүх /1926-1927/, Дуламжавын Гомбожав /1927-1929/, Ламжавын  Мижиддорж /1929-1930/ гээд УБ хотын үе үеийн дарга нар ерөнхийдөө 1999 он хүртэл 1-3 жилийн хугацаанд л ажилладаг байжээ. УБ хотыг нэг хүнээр олон жил удирдуулдаггүй байсан бололтой юм. Бодлого ч байсан байх. 

  • Харин 1990 онд Лхамсүрэнгийн Энэбиш Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар 2 жил ажилласан бол 1992-1996 он хүртэл Цэдэндэмбэрэлийн Баасанжав Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгуулийн 4 жилд ажиллажээ.

Харин 1996 онд Жанлавын Наранцацралт Улаанбаатар хотыг удирдаж байгаад 1998 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд болжээ. Гэхдээ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар  томилохыг дэмжихээс өмнө эрх баригч  “Ардчилсан холбоо эвсэл”-тэй тохироо хийсэн гэдэг. Тухайн үеийн цөөнх МАХН-тай нийлж, Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдад дэвшүүлэн “зайлуулаад” оронд нь нийслэлийн Засаг даргаар тухайн үеийн нийслэлийн МАХН-ын хорооны дарга М.Энхболдыг  томилох. Долоон удаа ЕС-аа буцаалгасан АХЭ-ийн хувьд энэ тохироог хүлээн авахгүй бол олонх болсон УИХ-аа тараах хүртлээ асуудал хурцдаад байсан тул өөр ямар ч аргагүй байсан гэдэг. Ямар ч гарцгүй шахаанд оруулснаар улс төрд анхны гэж хэлж болох албан тушаалын тохироог Н.Баганбанди, М.Энхболд нар  амжилттай хийж, улс төрд дэх албан тушаалын наймааны  эхлэлийг тавьсан байдаг. Үүнээс хойш МАХН /хуучин нэрээр/–ын удирдлагууд  “тохироо” гэх ойлголтыг улс төрийн сөрөг хүчинтэй хийхээс гадна нам дотроосоо өдөлсөн жигүүр, хөдөлгөөнийхнийгөө намжаахын тулд албан тушаал өгч тохирдог болсон. Энэ нь хөгжин хөгжсөөр  20 жил болоход төрийн алба гэдэг “60 тэрбум"-аар үнэлэгдэх мөнгө босгох хэрэгсэл болсон билээ. 

  •  “60 тэрбумын” хэрэг илчлэгдэхээс  өмнө ард түмэн бид улстөрчдийн ийм тохироог “бялуу” хуваалт хэмээн нэрлэдэг байлаа. Тэр үедээ төрийн албанд албан тушаал хашна гэдэг мөнгөөр биш тохироогоор хийгддэг байсан болохоор үнэхээр ялсан “ахын” хувьд баярын бялуу хуваалт байсан юм.

Сонгуулийн үеэр намдаа ажилласан, сонгуулийн ажилд явсан хүмүүс ийм “бялуу” хуваалтаас хүртэх боломжтой байлаа. Харин дараа нь буюу 2008 оноос цүнх баригч буюу туслах,  долигногч, хар бор бүх зүйлийг нь хийдэг ойрын гэх хүмүүс нь дарга болдог байсан бол  3 дахь  үе буюу 2012 оноос хойш хэн их мөнгө төлнө тэр хүнд төрийн  сайд, дэд сайд болох үүдийг нээсэн. М.Энхболдын намдаа болон хотын фракцдаа хөхиүлэн хөгжүүлсэн энэ аргачлал, тохирооны үр дүнд өнөөдөр УИХ, Засгийн газар мөнгөтэй хөрөнгөтэй компанийн эзэд-захирлуудаар дүүрсэн бол нийслэл гэх том айл удирдлагын түвшинд “60 тэрбумын” сүлжээнд орооцолдсон нь үнэн билээ. Үүнийг задлахын төлөө шударга хүн бүр тэмцэж, дэмжиж байна. 

  • М.Энхболдыг  1999 онд Улаанбаатар хотын Засаг даргаар томилохын тулд эхэлсэн албан тушаалын наймаа тохиролцоо өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод 20 жилийн турш баяжин хөгжиж, туршлагажиж өргөжин тэлжээ. УБ хотын Засаг даргаас эхлээд бүх албан тушаалд “хотын фракцынхан” өөрийн хүмүүсээ үе залгамжлуулан томилдог байдал 2000 оноос хойш дараах байдлаар үргэлжилснийг Улаанбаатар хотын Захирагчдын  он цагийн баримтаас харж болно.

1999-2005 он. Миеэгомбын Энхболд

2005-2007 он. Цогтын Батбаяр

2007-2008 он. Түдэвийн Билэгт

2008-2012 он. Гомбосүрэнгийн Мөнхбаяр

2012-2016 он. Эрдэнийн Бат-Үүл

2016-2018 он. Сундуйн Батболд 

2019- ?

АН-ын Э.Бат-Үүл  хотын захирагч байсан 2012-2016 он хүртэлх 4 жилийг хасвал үлдсэн 16 жилд нь М.Энхболдын найзуудаас бүрддэг “хотын фракцынхан” нийслэлийг удирдсан байх юм. 

Харин Ц.Сандуй, Су.Батболд хоёрын хувьд хотын фракцын залуу үеийн удирдагчид байсан. Харамсалтай нь одоо тэд эрх мэдлээ алдсан. “Би унавал бид бүгдээрээ үгүй болно” гэх бичигдээгүй дүрэм энэ фракцийнханд үйлчилдгийг М.Энхболдыг УИХ-ын даргаасаа буухгүй хэмээн олон сар зууралдсан үйл явдал харуулсан. Үнэхээр хотын фракцын суурь болсон Миеэ эрх мэдэлгүй болсон тохиолдолд бусад нь мөн л араас нь явах нь тодорхой байсан. Энэ ч дагуу Ц.Сандуй Су Батболд нар албан тушаалаасаа өөрсдөө явсан. Өөрсдөө яваагүй бол тэд наранд биш нарсанд байх байсан байх. Үнэхээр аргагүй шалтгаан байсан болоод л тэд албан тушаалаа өгсөн. Харин одоо тэд өөрсдөө биш ч өөр хүнээр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэх залууг сойсон. С.Мөнхчулуун бол хотын фракцийнхны сүүлчийн хамгаалалт. Учир нь түүнийг 10 жилийн өмнөөс Миеэгийн залгамжлагчаар бэлтгэж байсан гэх бөгөөд М.Энхболд МАН-ын даргаар дахин сонгогдсоноор С.Мөнхчулууны улс төрийн том карьерүүд нь 2016 оноос эхэлжээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийг дарга гээд ганцхан жилийн дотор энэ залууд улс төрийн ямар том том албан тушаалуудыг зэрэг зэрэг өгч байснаас МАН-ын дарга М.Энхболд энэ залууд ямар их итгэл хүлээлгэж байгааг харж болно. Тэртусмаа улс төрийн хамгийн чухал, ач холбогдолтой субьект болох нийслэл дэх улс төрийн хамаг эрх мэдлээ өгч байсан нь Миеэгийн хувьд С.Мөнхчулуун ямар чухал хүн болох нь тодорхой юм. Тиймээс улс төрд, засаг төрд, нийслэлийн удирдлагад  20 жилийн турш ноёрхсон Миеэгийн эринг дуусгах уу, үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх гардан тулаанд Мөнхчулуун хүү “загалмайлсан эцэг” Миэгийнхээ өмнөөс сэлэм барин Ухнаагийн хүүтэй гардан тулаанд ороод байна. 

У.Хүрэлсүх МАНАН-г устгах, “60 тэрбумынхнаас” намаа цэвэрлэнэ хэмээн ард түмэндээ амласан. Харин тэр хот гэх их айлаар 20 жилийн турш тэжээлгэн, их багын хэмжээгээ мэдэхээ больтлоо баяжсан  Миеэгийн бүлэглэлээс нийслэлчүүдээ аварч чадах уу. Монгол Улсын хүн амын тал нь оршин сууж буй Улаанбаатарыг “60 тэрбумынхнаас” салгаагүй цагт улс төрийг МАНАН-гаас салгаж, улсын нийслэлээ хөгжүүлнэ гэж байхгүй л байх шүү У.Хүрэлсүх ээ. 

Ч.Явуухүү

 

Улаанбаатарыг "Хотын фракц"-аас салгаагүй цагт хөгжинө гэж байхгүй шүү, У.Хүрэлсүх ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани