Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Үнэнбат: Архидаж яваад нойр булчирхайгаа цочмог үрэвсүүлбэл буцаад эдгэхгүй

"Олон хоногоор их хэмжээний архи уугаад хэвлийгээрээ атиралдаж өвдөж, болохоо байгаад ирдэг хүмүүс Орос, Монгол хоёрт түгээмэл тохиолддог. Ийм тохиолдолд нойр булчирхай өөрөөсөө ялгаруулдаг хүчтэй шингэн зүйлээрээ өөрийгөө хайлуулаад нил идээ бээр болчихдог. Нэгэнт ийм болсон тохиолдолд мэс засал хийж, гуурс тавих хэрэгтэй болно. Гуурсаар идээг нь гадагшлуулж, үрэвслийг нь намдаахын тулд асар их хэмжээний антибиотек өгдөг. Гэхдээ шулуухан хэлэхэд ийм тохиолдолд нойр булчирхай буцаж төлжиж, ургана гэж байдаггүй юм. Биеэ хайрлахгүй ийм болгосон хүн нойр булчирхайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь бараг ойлгомжтой" гэж ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Г.Үнэнбат ярилаа. Архины хэрэглээ газар авсан энэ үед таны эрүүл мэндэд зориулж энэ ярилцлагыг бэлтгэлээ.
Нойр булчирхай яг хаана байрладгаас яриагаа эхлэх үү. Биеийн хамгийн гол хэсэгт байрладаг гэдгийг сонсож байсан ч нарийн мэдмээр байна?
Байрлал заахаас өмнө нэг шог явдал ярья л даа. Хүмүүс миний нойр хүрээд байна. Нойр булчирхай маань өвдсөн бололтой гэж ярьдаг. Бүр ингэж яриад над дээр ирсэн тохиолдол ч бий /инээв/. Нойр булчирхай бол 15-17 см урттай гонжгор урт эрхтэн юм. Хүний гол судас буюу нурууны нугалам дээр байрладаг. Хүйс, аюулхай хоёрын голд, хэвлийн хөндийн яг төвд нь байрладаг. Өвдөхөөрөө тойрог бүслэлт маягаар, эсвэл урдаасаа арагшаа хатгаж өвддөг.
Цагаан сар болоод удаагүй байна. Энэ баяраар монголчууд бид их хэмжээний өөх тостой хоол идээд араас нь архиар дарууллаа. Одоо манайхны нойр булчирхай их ядарсан байгаа юу?
Цагаан сар, наадам хоёроор нойр булчирхайн өвчлөл маш их нэмэгддэг. Нэг айлд ороод найдвартай гурваас таван бууз, араас нь 20 минут болов уу үгүй юу дараачийн айлдаа ороод дахиад л гурваас таван бууз, нийслэл салаттай идэх жишээтэй. Цагаан сараар насанд хүрсэн нэг монгол эр хүн хэвийн хэмжээнээс дундажаар 5-7 дахин их калори бүхий хоол иддэг. Энэ байдал нь нэг биш, бүтэн долоо хоног үргэлжилнэ гээд бодохгүй юу. Би хувьдаа сая болж өнгөрсөн баярыг монголчуудыг эрүүл амьдруулахгүй байх зорилготой бас нэгэн өдрүүд байсан гэж хэлмээр байна.
Нойр булчирхай бол хүний биед орж байгаа бүхий л өөх тос гэх мэт хүнд зүйлүүдийг задлах үйлчилгээтэй эрхтэн. Нойр булчирхайн шүүрэл гэж ярьдаг шүү дээ. Гэтэл өөх тосны хэмжээ хэт ихэсчихээр нойр булчирхай өөрөө задалж дийлэхээ больдог. Ачааллаа дийлэхээ больж байна гэсэн үг. Ингээд арга ядсан нойр булчирхай нөгөө их өөх тосыг өөртөө хуримтлуулж эхэлнэ. Ингэснээр эсүүд нь үрэвсэж, гадагшаагаа ялгаруулах ёстой шүүсээ дотроо хураагаад байдаг. Улмаар өөх тосыг гадагшаагаа шингээж хайлуулах ёстой эрхтэн чинь нөгөө хоол шингээхээр ялгаруулдаг шүүсээ өөртөө шингээж хайлуулж эхэлснээр нойр булчирхайн үрэвсэл болж байгаа юм.
Өөх тосноос гадна архи нойр булчирхайны хамгийн гол дайсан гэж ярьдаг?
Архи бол ганц нойр булчирхайг биш, хүний хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоог бүхэлд нь хямраадаг зүйл. Этилийн спирт гэсэн үг шүү дээ. Этилийн спирт хүний бие рүү амаар ороод улаан хоолойгоор дамжиж гэдэс, ходоод руу ордог. Цаашаагаа нарийн гэдэс, нарийн гэдэснээсээ элэг рүү шимэгдэж очно. Элгэнд архийг хоргүйжүүлэх явц явагдаж, цаашаа зүрхэнд хүрч, улмаар хүний бүх биеэр тархдаг. Энэ бүх үйл явц ердөө 5-10 минутад л өрнөнө. Биед орж ирсэн спиртийг хүний элэг, цөс, нойр булчирхай гурав хоргүйжүүлэх чадвартай. Гэвч архи хоол боловсруулах замын эрхтэн буюу ходоод, арван хоёр хуруу гэдсээр явж байх үедээ нойр булчирхайг дарангуйлж, гэмтээж байдаг. Их хэмжээгээр уусан тохиолдолд ходоодны шүүрэл дарангуйлалд орно. Ингэснээр нойр булчирхай шүүсээ гадагшаа ялгаруулж чадахаа больдог. Ингээд хүний бие хордлогод орж байгаа юм.
Хэрхэн хоолловол нойр булчирхайгаа эрүүл байлгах вэ?
Ганц нойр булчирхай биш, биеийнхээ бүх эрхтэнг эрүүл байлгахын тулд зөв хооллож сурах хэрэгтэй. Хүний бие чинь нэг цогц систем. Бидний биеийг дэлхийтэй зүйрлэх юм бол улс орон бүр нэг эрхтэн гэсэн үг. Нэг улсад дайн дажин, хямрал нүүрлэхэд бусад бүх орнууддаа нөлөөлдөг биз. Хүний биеийн эд эрхтэнүүд үүнтэй яг адилхан. Тиймээс зөвхөн нойр булчирхайндаа зориулж хооллоно гэж байхгүй. Бүх эрхтэн чинь эрүүл байх ёстой.
Хамгийн эхэнд шүднээсээ эхлэх учиртай. Шүд эрүүл байж гэмээнэ хоол боловсруулах бусад эрхтэн эрүүл байхын эхлэл тавигдана. Манай монголчууд бууз гэдэг тэр том хоолыг зажлахгүйгээр ганц хазаад л идээд байхаар чинь бид яаж эрүүл байх юм бэ. Хоол боловсруулах замын асуудалтай хүмүүсийн ихэнх нь хоолыг зажлахгүйгээр түргэн хазаж иддэг хүмүүс байдаг. Манай монголчууд шиг “Тийм газрын тийм ургамал сайн гэнэ. Тэрийг олж тэгж дэвтээж ид. Ийм амьтны эрхтэн сайн гэнэ, олж идэх юм сан” гэж ярьдаг ард түмэн энэ дэлхийд өөр хаана ч байхгүй. Уг нь бол дэлхий даяараа жимс, ногоогоо түлхүү ид. Тэгвэл зөв хооллолт болно гэж яриад байна шүү дээ. Гэтэл манай Монголд жимс, ногоо түлхүү иддэг гэр бүл хэр олон билээ. Заавал мөнгөтэй баян байж жимс ногоо идэх албагүй. Монголын аль ч хүнсний зах дээр байж болох бүх төрлийн ногоо зарагдаж л байгаа.
Нойр булчирхай ярьж байгаа тохиолдолд цөсийг заавал хамтад нь ярих хэрэгтэй болдог. Цөсөө авахуулсан хүн бидний дунд их олон байна. Цөсөндөө чулуугүй хүн ховор болсон байх аа?
Элэг, цөс, нойр булчирхай гурав олон улсад ингэж л томъёологддог. Энэ гурван эрхтний уялдаа холбоо их. Бараг нэг нь нөгөөгийнхөө дотор оршдог гэж хэлж болно. Цөсийг монголчууд цөсний хүүдийтэй андуурдаг. Малын гэдэс гаргах үед ууттай зүйлийг наадхаа идэж болохгүй гээд аваад хаячихдаг. Үүнийг монголчууд цөс гэж ойлгодог. Үнэндээ бол цөсний зөвхөн уут нь юм. Цөс нь хоногт 200-500 миллиметр хэмжээтэйгээр элэгнээс үйлдвэрлэгдэж, гэдэс рүү цацагдаж байдаг зүйлс буюу хүний биеийн хаягдал маягийн эрхтэн. Гэхдээ ингэж хэлснээр цөсийг яг ч бас хаягдал эрхтэн гэж ойлгож болохгүй. Цөс, нойр булчирхай хоёр хамтдаа хэвийн ажиллаж байж хоол шингэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Хоёулаа элэгнээс эх авч нийлдэг нэг голын бэлчир шиг гэж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл хүний биед орж ирж байгаа хоолыг энэ хоёр эрхтэн хоёулаа адилхан өөр өөрийнхөө сувгаар шингээх ёстой. Цөс чулуутай болно гэж бид хар ярианы хэлэнд ярьдаг болохоос угтаа бол цөс биш, цөсний хүүдий чулуутай болдог юм. Цөс чинь өөрөө шингэн. Тэр шингэн дамждаг цөсний зам гэж элэгний гадна, дотор, мөн нойр булчирхайн гадна, дотно байдаг. Уг замын голд нь цөөрөм шиг жижигхэн зүйл бий. Үүнийг л цөсний хүүдий гэж нэрлэж байгаа юм. Элэгнээс ялгарсан цөс хүүдийндээ хуримтлагдан хадгалагдаж, хоол орж ирмэгц түүнийг шингээх үйл явц эхэлдэг гэж энгийнээр ойлгож болно. Гэтэл бид өглөө цайгаа уухгүй, эсвэл өлсгөлөн удаан явснаас болж цөс өтгөрдөг. Энэ үйлдэл их олон давтагдвал цөсний хүүдийн дэх цөс гадагшлахгүй байсаар чулуутай болдог. Уг нь бол чулуу биш давс юм. Цөсний шингэн өөрөө өтгөрснөөс болж чулуужиж эхэлдэг гэсэн үг.
Өлсөх гэснээс мацаг барих үзэгдэл их дэлгэрч байна. Мацаг барих, цөсний чулуутай болох хоёр хоорондоо ямар холбоотой гэдгийг таны тайлбараас ойлгож авлаа?
Мацаг барихыг хүмүүс огт юу ч идэхгүй гэж ойлгодог нь буруу. Уг нь бол манай өвөг дээдэс эрт үеэс мацаг барих гэж зөв хооллохыг хэлдэг байсан юм шүү дээ. Түүнээс биш огт хоол идэхгүй, зөвхөн ус уух гэх мэтийн буруу аргаар мацаг барих юм бол цөсний хүүдий чинь тэсэхгүй гэдгийг хэлье. Өөр нэг зүйл гэвэл манай монголчууд хоолноос шим тэжээлээ авч байгаа нь энэ гээд заавал өөх тостой махаа түлхүү идэх гээд байдаг. Гэтэл өөх тос гэдэг чинь тэр чигээрээ холестерин. Холестерин дотроо сайн, муу гэж хоёр янз. Тиймээс би махнаас авах гэсэн холестеринээ болж өгвөл самар гэх мэт өөр зүйлсээс ав гэж зөвлөмөөр байна.
Цөсөө авахуулсан гэж манайхан ярьдаг нь угтаа бол цөснийхөө хүүдийг л авахуулж байгаа хэрэг үү?
Цөсөө авахуулчихаад байхад миний цөс өвдлөө. Би цөсгүй болчихсон чинь миний хоол шингэхээ больчихлоо гэхчлэн ярьцгаадаг. Энэ бол буруу ойлголт. Ер нь бол цөснийхөө чулууг авахуулсан хүмүүс өдөрт дөрвөөс таван удаа бага багаар хооллох хэрэгтэй. Ганц цөс ч биш, нойр булчирхайн хагалгаанд орсон хүмүүс ч ялгаагүй ийм хоолны дэглэм баримтлах ёстой.
Цөсний чулуутай болсон л бол заавал авах ёстой юу?
Аливаа хүний эрхтэнг тайрч авахын тулд хүндтэй шалтгаан хэрэгтэй. Дэлхий нийтэд эрүүл мэндийн салбар гэдэг өөрөө нэг талаасаа бизнес болчихсон. Ялангуяа АНУ-ыг энд онцолмоор байна. Дээр нь манайхны очих дуртай Өмнөд Солонгос. Солонгос бол яг Америкийн анагаахын салбар буюу тэр бизнесийнх нь шууд хуулбар болчихсон газар. Мэдээж чанартай үйлчилгээ үзүүлдэг үү гэвэл аль аль нь үзүүлдэг. Америк эмчид очоод би цөсний чулуутай болчихож гэвэл шууд авна л гэдэг. Яг үүнтэй ижилхэн хандлага манай орны эрүүл мэндийн салбарт ажиглагдах боллоо. Уг нь бол манай монгол эмч нарын мэдлэг хөгжиж буй орнууд дотроо дээгүүр орно уу гэхээс дутна гэж байхгүй.
Бид өнгөрсөн жил “Улаанбаатар заавар” гэж гаргасан. Монголын чадалтай мэс заслын эмч нар бүгдээрээ энэ тунхагт нэгдсэн. Энэ Улаанбаатар заавар нь өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөх мэс заслын салбар дахь бичигдээгүй хууль маягийн зүйл болж байгаа юм. Ингэхдээ бид өөрсдөө заавар зохиочихоогүй. Дэлхий нийтээр дагаж мөрддөг журам зааврыг яг тэр чигээр нь багтаасан. Энэ журам зааврыг мэс заслын эмч хүмүүс бүгд баримтлах ёстой. “Улаанбаатар заавар” дээр бичигдсэн эхний дүрэм бол цөсний хүүдийнд чулуу үүссэн тохиолдол бүрт хагалгаа хийхгүй гэсэн байгаа. Чулуунаасаа болж цөсний хүүдий бөглөрөх, эсвэл нэг сантиметрээс том хэмжээтэй чулуутай бол мэс засал хийнэ. Бага хэмжээний чулуутай, өвдөлт зовиур өгөөгүй байхад мэс засал хийх шаардлагагүй. Өвдөлт өгөөд байгаа бол өөр хэрэг.
Нойр булчирхайн үрэвсэлтэй хүн ямар эмчилгээ хийлгэж, хоол ундандаа юу хэрэглэх ёстой вэ. Эмгүйгээр эрүүл болох боломжтой юу?
Эмгүйгээр ганц нойр булчирхай ч биш, бүх эрхтнээ эрүүл байлгах боломжтой. Адаглаад өглөө босоод усаа сайн уу. Уснаас илүү сайн хүний биед тохирох шингэн зүйл гэж үгүй. Элдвийн гаазтай ундаа, архи дарснаас татгалз. Нойр булчирхайны хавдар үүсгэдэг хамгийн гол шалтгаанд дэлхий нийтээрээ тамхийг нэрлэж байгаа. Тиймээс тамхинаас татгалз. Илүүдэл жингээ хас. Илүүдэл жинтэй болж байгаа нь замбараагүй хооллолт, хөдөлгөөний дутагдал хоёроос шууд шалтгаалж байна. Тарган учраас нойр булчирхай чинь өвдөөд байгаа юм биш. Таргалалтанд хүргэж буй буруу хооллолт, архи, тамхи чинь өөрөө нойр булчирхайг чинь өвтгөөд байгаа юм.
Сахарын өвчтэй хүн нойр булчирхайгаа эмчилснээр сахараа багасгаж болох уу?
Сахарын өвчин дотроо удамшлын буюу генийн, таргалалт буюу хооллолтоос болсон хоёр шалтгаантай. Нойр булчирхайгаар сахараа зохицуулах биш, харин сахараа хэвийн хэмжээнд барьснаар нойр булчирхайгаа эрүүл байлгаж болно. Нойр булчирхай сахараас болж нэг өвдсөн бол дахиж эрүүл болдоггүй. Иймээс гамаа л сайн барих хэрэгтэй.
Нойр булчирхайн хорт хавдрыг хамгийн аюултай хорт хавдар гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
Нойр булчирхай өөрөө хүний биеийн хамгийн төв хэсэгт байрлалтай, урдуураа ходоод, хойгуураа хүний гол судсуудтай ойрхон холбогддог, дотор нь цөсний зам хамт явж байдаг эрхтэн учраас хавдар нэг үүссэн тохиолдолд бусад эрхтэн рүүгээ их хурдтай тархдаг. Гол судастайгаа ойрхон байх тусмаа нойр булчирхайн хорт хавдар элэг рүүгээ бүр хурдан тархдаг. Бусад төрлийн хорт хавдар, тухайлбал хөхний, эсвэл улаан хоолойн хорт хавдартай хүн арван жил хүртэл амьдрах боломжтой байдаг. Гэтэл нойр булчирхайн хорт хавдар эрт үедээ оношлогдсон хэрнээ дээд тал нь 5-6 жил л амьдардаг. Химийн эмчилгээ хийгээд хийгээд шүү дээ.
Манай ХСҮТ-д 2018 оны байдлаар нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлдогдсон 220-230 хүнээс 20 хувьд нь л хагалгаа хийгдсэн. Яг манай тасагт 50 хагалгаа л хийгдсэн. 250-аас 140 нь гурав, 50 гаруй нь дөрөвдүгээр шатандаа оношлогдсон. Дээр нь хагалгаа хийгээд хийгээд хагалгааны дараах хүндрэл их өгдөг. Гол судастайгаа ойр учраас бусад эрхтэнтэйгээ хамт тайрагдчих гээд байдаг эрсдэлтэй.
Хавдраас гадна үрэвсэлтэй хүн их олон байна. Үрэвсэл даамжирвал хавдар болох магадлалтай юу?
Хүмүүс өөрөө өөртөө худлаа онош тавьдаг. Миний нойр булчирхай өвдөөд байна гээд ирсэн хүмүүсийн цөөнгүй хувь нь ходоод, бусад булчирхайн үрэвсэл гэх мэт тэс өөр оноштой байдаг. Тиймээс мэргэжлийн эмч нарт үзүүлж, шинжилгээ хийлгэж, оношоо тогтоолгох хэрэгтэй. Мэргэжлийн эмч гэхээр манай хавдрын эмч нар биш шүү. Дотрын эмч нарын гастроэнтрелогийн үзлэгээр нойр булчирхайг оношилдог юм. Нойр булчирхайн үрэвслийг шууд уугаад намдаачихдаг эм, тариа одоогоор дэлхийд байхгүй ээ. Тиймээс янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүнд хууртаж, нойр булчирхайгаа худлаа эмчилмээргүй байна. Эсрэгээрээ нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг буюу шүүрлийг нь орлуулж өгдөг эмчилгээнүүд хийгддэг. Би энд ямар нэгэн эмийг онцолж нэр дурьдмааргүй байна.
Тэгвэл нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юуг хэлэх вэ?
Зүгээр байж байгаад гэнэт цочоод үрэвсчихнэ гэж байхгүй. Удаан хугацаанд үрэвсээд яваад байсан гэсэн үг. Ихэнх цочмог үрэвсэл архины шалтгаантай байдаг. Олон хоногоор их хэмжээний архи уугаад хэвлийгээрээ атиралдаж өвдөж, болохоо байгаад ирдэг хүмүүс Орос, Монгол хоёрт түгээмэл тохиолддог. Ийм тохиолдолд нойр булчирхай өөрөөсөө ялгаруулдаг хүчтэй шингэн зүйлээрээ өөрийгөө хайлуулаад нил идээ бээр болчихдог. Нэгэнт ийм болсон тохиолдолд мэс засал хийж, гуурс тавих хэрэгтэй болно. Гуурсаар идээг нь гадагшлуулж, үрэвслийг нь намдаахын тулд асар их хэмжээний антибиотек өгдөг. Гэхдээ шулуухан хэлэхэд ийм тохиолдолд нойр булчирхай буцаж төлжиж, ургана гэж байдаггүй юм. Биеэ хайрлахгүй ийм болгосон хүн нойр булчирхайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь бараг ойлгомжтой.
Но-шпагаар нойр булчирхайн өвдөлтийг намдаах нь зөв үү?
Но-шпа бол булчингийн агшилтыг намдаадаг эм. Нойр булчирхайн хувьд но-шпа үрэвслийг түр намдаах үйлчилгээ л үзүүлнэ. Тиймээс зөвхөн но-шпа, мезимфорте зэрэг эмээр нойр булчирхайн үрэвслийг эмчилнэ гэж байхгүй. Шал өөр эм хэрэглэх ёстой. Мэргэжлийн эмчид үзүүлэхгүйгээр но-шпа уугаад нэмэр болохгүй л дээ.
Цөсийг угаах нь зөв үү. Хүн болгон л цөсөө угаана гэж ярьдаг шүү дээ?
Хүмүүс тэгж ярьдаг. Дэлхий нийтээрээ ингэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ зөвхөн цөсийг угаадаг юм биш. Цөсний хүүдийд орчихсон байгаа зүйлсийг бүгдийг нь нэг дор шахаж гаргахыг хэлж байгаа юм. Гэвч шар сүү өөрөө цөс угаах зориулалттай эд биш ээ. Шар сүү бол их эслэг зүйл. Ийм эслэг бодис хүний биед их хэмжээгээр орохоор юу болох вэ гэдгийг бодоцгооё л доо. Хүмүүс шар сүү уугаад 2-3 цагийн дараа хамаг юмаа гүйлгээд гаргачихдаг. Цөс тэр их хэмжээний эслэг бодисыг өөрөөсөө гаргахын тулд асар их хэмжээний усыг өөртөө хүчээр татдаг. Ядаж байхад шар сүүг өлөн уудаг нь бүр буруу. Ингэж хамаг юмаа нэг дор хүчээр гаргаснаар нойр булчирхай хүртэл цочиж үрэвсэнэ. Дэлхий нийтэд бол lavage гэж үүнийг нэрлэдэг. Цэвэрлэх, ариутгах л гэсэн утгатай үг шүү дээ. Тусгай зориулалтын туулгыг эмчийн зөвшөөрөл, зөвлөгөө, хяналтан доор ууж хийдэг юм. 
Б.Батцэцэг 
Г.Үнэнбат: Архидаж яваад нойр булчирхайгаа цочмог үрэвсүүлбэл буцаад эдгэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани