Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АВРАГЧДАА АЛДАРШУУЛЪЯ"

“Эко Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн хүний цогцосыг аврагчид 10 шахам хоног хайж гаргалаа. Уурхайн 80 м-ийн хана үндсэндээ бараг 90 градусын гэмээр эгц харагдаад байна лээ. Тэгээд бас хананаас нь байнга ус шүүрсэн ийм аюултай нөхцөлд дахин нуралт үүсч хүний амь нэмж эрсдэх аюул дунд аварагчид маань ажиллаа.  Өөрөөр хэлбэл амь насаараа дэнчин тавьж ажиллаа.

Харин тэднийг маань бурхан завсарлаж, нэгэн уншигчийн хэлсэнчлэн “ Залуус бараг л сохор аз, тэнгэр 2-тоо найдаж ажиллалаа даа”.  Газар дээр нь очиж ажилласан Шадар сайд  дахиад  хүний амь нас эрсдэх аюултай байгааг дахин дахин сануулаад байсан.

Анхны цогцосыг аврагчид гуравдугаар сарын 1-ний 19.04 цаг буюу харанхуй бүрэнхий болж байхад   гаргасан бөгөөд  5 м-ийн гүнтэй шавар мөстэй усанд 8 удаагийн шумбалт хийж байж олж  гаргасан байдаг. Түүнээс хойш гуравдугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. Үүнээс хойш гурав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 09-ний өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргажээ.

Энэ олон хоногт аврагчид хэчнээн удаагийн шумбалт хийснийг хэлж мэдэхгүй ч ямархан хүнд нөхцөлд амь насаа дүйн байж хүлээсэн үүргээ нэртэй төртэйгээр гүйцэтгэсэн бэ гэдэг нь нүдэнд илхэн гавьяа. Ард түмэн аврагчдаа үнэлэж хүндэлж, урам хайрлаж байгаа.

Аврагчдын гавьяа ганцхан энэ биш. 2016 оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт загасчилж явсан 4 иргэн завьтайгаа хөмөрсөн осол гарсан. Тэр үед аврагчид мөн л  22 хоногийн турш мөстэй хүйтэн усруу 120 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагаа явуулж байсан удаатай. Ойрмогхоны жишээ гэвэл ийм.

Хэдийгээр ингэх нь тэдний хүлээсэн үүрэг ч гэлээ онцгойгийнхон бол ямагт тэргүүн шугаманд амь дүйсэн эрсдэлтэй эхэлж нүүр учирдаг  “нэргүй” баатрууд мөн аж. Ажил үүргийн ийм онцгой  чиг үүрэгтэй хүмүүсийн үнэлэмж хэр байдаг билээ гэдгийг эргэж нэг хармаар ч юм шиг.

Оны өмнөхөн Бүгд Найрамдах Улс тунхагласан болон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний  гавьяат ажилтан” цол хүртсэн. Түүнийг Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан тав дах гавьяат,  энгийн аврагчаас төрсөн анхны гавьяат болж байна хэмээн тодотгож байв. Энд энгийн гэдэг үгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл аврагчид дундаас төрсөн анхны гавьяат гэсэн үг. Энэ “энгийн”-үүд дундаас хөдөлмөрөө үнэлүүлж гавьяат төрсөн нь сайн хэрэг. Гэхдээ ганцхан гэхээр бас чамлалттай.

...Одоогоос 10-аад жилийн өмнө Чилийн Сан Хосе уурхайд осол гарч 33 уурхайчин  700 м-ийн гүнд тусгаарлагдаж байсан удаатай.  Тэр үед уурхайчдын түгжигдсэн газрыг багцаалж өрөмдлөг хийж түүгээр агаар, хоол хүнс эм тариа зэрэг шаардлагатай бүхнийг хүргэж тэд 69 хоногийн турш газрын гүнд байсны эцэст бүгд аврагдаж байсан гайхалтай түүх бий.  Аврах ажиллагааг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хэдхэн сар болж байсан Себастьян Пиньера  газар дээр нь очиж удирдснаар энэ хүний нэр дэлхий дахинд  алдаршиж, улмаар дөрвөн жилийн дараа дахин сонгогдож байв.

Үүнийг дурдахын учир гэвэл эрдэнэт хүний амь насыг аврах ажиллагааны үнэлэмжийг тодотгох гэсэн хэрэг.

Чилийн Сан Хосе уурхайн гүнээс гаргаж авсан анхны уурхайчинтай Ерөнхийлөгч Себастьян Пиньера угтан авч байгаа нь

 Эко Алтан Заамарын ослын нөхцөлтэй газар дээр нь танилцсан Шадар сайд аврагчдын хувцас хэрэглэл ихэд муудсан, оёдол нөхөөс болсон байна гэдгийг сануулсан. Зүй нь ийм эрсдэл дунд ажилладаг хүмүүсийнхээ хувцас хэрэглэлийг эн түрүүнд шинэчилж, шийдэж баймаар. Түүгээр явсан бөх, тамирчдыг дуудаж, цол мөрдөс зүүж, дүрэмт хувцасаар гангаруулж байхын оронд үүгээр яваа хэдэн бор аврагчдаа арчилж, адаглаад аврах тоног хэрэгсэл бүрэн бүтэн хувцасаар хангах нь ажил хэрэгт өлзийтэй баймаар санагдана.

Хөхөө өвлийн хүйтнээр шахуу мөс шавартай  усанд амь насаа дүйн байж ур чадвар гаргасан аврагчдаа хэрхэн урамшуулж,  хөдөлмөрийг нь үнэлэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна шүү.  

Г.Хантулга

АВРАГЧДАА АЛДАРШУУЛЪЯ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

Өнөөдөр, 15:01
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өнөөдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани