Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баярцогт Оюутолгойн хувьцаанаас ямар хэмжээний ашиг хүртсэн бэ?

С.Баярцогт Оюутолгойн хувьцаанаас ямар хэмжээний ашиг хүртсэн бэ?

 

ҮАБЗ-ийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцаж, зөвлөмж гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн.  Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төр өмчийн менежмент хийнэ гэсэн заалтын дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн мэдэлд авна гэсэн шийдэлд хүрчээ.  Энэ дагуу ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензийг төрийн мэдэлд авахаар төлөвлөсөн юм байна.  Өмчийг төрийн мэдэлд авах ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөж буй “Эрдэнэт” үйлдвэртэй  холбоотой үйл явц энэ зөвлөмжийн дагуу гүйцэтгэсэн эхний ажил болж байна. Түүний араас  “Асгат”, “Цагаан суварга”, “Эрдэнэс Тавантолгой”-н ордыг төрийн мэдэлд авна гэдгийг онцолсон байна. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төрийн  өмчид авах ордуудын жагсаалтад Оюутолгойн орд багтаагүй гэдгийг тодотгож хэлсэн.

Оюутолгойн гэрээ Монголд ашигтай, ашиггүй гэх маргаан тасралгүй өнөөдрийг хүрсэн.  УИХ-д Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Гэрээг хийсэн Ерөнхий сайд нар, Сангийн сайд асан С.Баярцогтын асуудал одоо ч хуулийн  байгууллага дээр шалгагдаж байгаа.

Оюутолгойн гэрээг гардан хийсэн гэх Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс хоёр удаа хорих шийдвэр гаргасан байдаг. Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд хорьж, улмаар зургадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Харин хуулийн байгууллагаас дахин хорих шийдвэр гаргахдаа  Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийхдээ “Сангийн сайд асан С.Баярцогт  Оюутолгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.  Харин гэрээг үзэглэж,  компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан байдаг.  Хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон нь тогтоогдсон учраас түүнийг хорих шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа.

2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн үйл явдлыг дахин сануулбал, тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг юм.

Тэгэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байгуулахад Сангийн сайд С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байжээ. “Айвенхоу Майнз”-ийн хувьцаа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа өссөн байгаа юм. Энэ мэдээж хэрэг л дээ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх цөөхөн ордын нэгийн хөрөнгө оруулагч болсон “Айвенхоу Майнз”-ийн хувьцааны үнэ тэнгэр хадах нь тодорхой байв.  Тэр үед нь С.Баярцогт хувьцаагаа буцаагаад худалдчихсан байж таарч байгаа юм. Хувьцаа худалдаж авах, арилжаалах гэдэг байж болох зүйл. Гэхдээ С.Баярцогт гэдэг улстөрчийн тухайд хувьцаа эзэмшиж байсан компанитайгаа гэрээ байгуулчихаад дараа нь хувьцаагаа зарсан бол энэ нь өөрөө өөр асуудал болно. Наад зах нь ёс зүй, өөрт байгаа давуу мэдээллээ ашигласан гэх мэтээр олон асуудал босч ирнэ. 2008 онд Ерөнхий сайд С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулахдаа  АН-аас С.Баярцогтыг бараг л захиалж, Сангийн сайд болгосон гэдэг. Үүний цаана “Айвенхоу Майнз”-ийн хувьцааг худалдаж авсан асуудал ч яригдаж байсныг үгүйсгэхгүй.

 

“Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш гурав дахин өсчээ

 

Оюутолгой төслийн эзэмшиж буй “Туркойз Хилл” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид одоогоор 1.59 ам.долларын ханштай байна. “Рио Тинто” компани өмнийн говийн зэс, алтны баянбулаг болсон энэ төслийг урагшлуулах гэрээг үзэглэсэн 2008 оныг эргэн харвал ханш 8.3 ам.доллар байж. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, эдийн засгийн үзүүлэлтүүд ч хамаагүй эерэг хандлагатай байсан үе. Улмаар томоохон төслүүд гарааны цэгтээ тулж ирээд байсан болохоор эдийн засгийн хүлээлт өндөр байжээ.

“Оюутолгой” нь Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюутолгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг компани юм. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, “Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс “Оюутолгой” төслийн менежментийг хариуцан ажилладаг байна.

Байгалийн баялаг ард түмний өмч. Тиймээс ч дээрх сэжиг таамгийг дагаад зэс, алтны ордын хувьцаанаас экс сайд маань хэчнээн “ногоон”-ы ашиг халаасалсан юм бол гэсэн хардлага төрөх нь мэдээж.

Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2008 онд “Туркойз Хилл Ресурсез” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид дунджаар 8.3 “ногоон” хүрснийг олон улсын хувьцааны ханшийн харьцааг харуулдаг “macrotrends.net” цахим хуудаст тэмдэглэсэн байв. Мөн хугацаанд ханшийн хамгийн өндөр өсөлт 13.14 ам.долларт хүрсэн бол хамгийн сул ханш 1.7 “ногоон” болжээ.

Тэгвэл Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа буюу 2011 онд энэ хувьцааны ханш дунджаар бараг гурав дахин өсч, 23.09 америк дэвсгэртэд тулж очсон байлаа. Түүгээр ч зогсохгүй ханшийн хамгийн өндөр өсөлт нь 28.31 буюу бараг 30 “ногоон”-д шүргэжээ.

Хувьцаа худалдан авч буй хүн ашиг олохын тулд гарын арван хуруунд багтах тоогоор үнэт цаас цуглуулна гэж лав үгүй. Нэгэнт л хэтэвчээ түнтийлгэе гэвэл наанадаж хагас зуун мянган ширхэг хувьцааг хямд үед нь аваад ховордож, эрэлт өсөхөд нь арилжих шийд гаргана гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Дээр дурдсан мэдээллээс харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараах гурван жилийн дотор “Туркойз Хилл Ресурсез”-ийн хувьцааны ханш гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, нэг оруулсан хөрөнгөө гурав дахин үржүүлээд авах боломжийг хөрөнгийн зах зээл тоглогчиддоо олгосон хэрэг. Энгийнээр жишээлэх гээд үзвэл зөвхөн С.Баярцогт ч бус энэ компанийн хувьцааг халаасласан хүмүүсийн гарт овоо хэдэн зуун ногоон дэвсгэрт багтсан байх магадлалтай. Хамгийн ихдээ 100 мянган хувьцааг нэг бүр нь найман ам.долларын ханштай байхад нь аваад гурав дахин өндөр үнэтэй болоход нь арилжсан гэе. Эхлээд 800 мянган ам.долларын хувьцаатай байсан хүн энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, хаа сайгүй энэ л хувьцаанд “шуурцгаах” үеэр 24 ам.доллар болоход эдгээр хувьцааг цөмийг арилжсан гэвэл 2.4 сая ногоон дэвсгэртийн эзэн болох байж. Наанадаж ийм хэмжээний ашиг олсон байж ч болох магадлалтай.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын олж илрүүлсэн оффшортой холбоотой 2.5 сая баримтууд дунд С.Баярцогтын Британийн Виржинийн арлууд дахь компани болох “Legend Plus Capital Limited” багтдаг. Дараа нь энэ компанийн нэрээр Швейцарийн банкинд данс нээлгэсэн бөгөөд албан ёсны хаяг нь Британийн Виржинийн арлуудад харьяалагдаж байв. С.Баярцогт Олон улсын эрэн сурвалжлах консерциумд Швейцарь дахь дансанд нь байршсан бүх мөнгөнийхөө талаар яриагүй. Тэрээр энэхүү дансыг олон улсын хувьцааны арилжаа хийхийн тулд нээсэн гэж тайлбарласныг энд дурдах хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГ, Т.САЙХАН

С.Баярцогт Оюутолгойн хувьцаанаас ямар хэмжээний ашиг хүртсэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өнөөдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани