Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна

"The Telegraph", "Autostraddle", "Huck Magazine" зэрэг томоохон цахим хуудсанд нийтлэлээ гаргадаг Меган Дэвидсон Лэдли Монгол дахь биеэ үнэлэлтийн талаар ийнхүү бичжээ. 

Сүхбаатарын талбайн арын гудамжинд шөнө дундын үед 31 настай Минжүүр гэх эмэгтэй даарахгүйн тулд гараа үрэн зогсоно. Амьдралынх нь нэгэн орой хэрхэн өнгөрдөг талаар Минжүүр шивнэх төдий ярьж байлаа. Эрчүүд түүнийг “Central Tower”-ын хүрээлэнгээс авч, ойролцоох зочид буудлыг зорьдог байна.

Минжүүрийн дээд уруулын баруун талд байрлах жижиг сорвийг нүүр будалт нь халхалж чадаагүй харагдах бөгөөд өөртэй нь ижил төрлийн ажил хийж байхдаа нас барсан найз нараа тэрбээр хуруу даран тоолох ажээ. Шөнөдөө гадаа хасах 20 хэмийн хүйтэн байдаг ба Минжүүр ханиад хүрчээ. Харин архи түүнийг дулаацуулдаг гэнэ. Түүний хэлснээр, өвлийн улирал маш хүнд байдаг аж.

Энд биеэ үнэлэгчид маш хүнд нөхцөлд ажилладаг. Хил орчмын бүс нутгуудад биеэ үнэлэлт нэмэгдсээр байгаагаас үл хамааран Улаанбаатар хотыг биеэ үнэлэлтийн төв хэмээн үздэг байна. Түүнчлэн биеэ үнэлэх хийгээд бэлгийн мөлжлөгийн төв цэг хэвээр байна.

“Биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь маш ядуу байдаг бөгөөд хэрэгцээгээ хангахын тулд энэ ажлыг хийдэг” гэж “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллагын төлөөлөгч Эрдэнэсүрэн хэлсэн байна. Уг байгууллага нь биеэ үнэлэгчдийн дунд бэлгийн замаар дамждаг халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, тэдгээрийг энэ ажлаа орхиход тусалдаг ажээ.

Монголд биеэ үнэлэлт болон хүний наймааг хуулиар хориглодог боловч биеэ үнэлэх явдал газар авсаар байна. Зарим эмэгтэй үйлчлүүлэгчдээ хайн гудамжинд зогсдог бол зарим нь караоке, шөнийн цэнгээний газар болон саун массажийн газруудад нууцаар ажилладаг байна.

НҮБ-ын Сургалт судалгааны институтын 2014 оны тайланд мэдээлснээр, жилд 3000-5000 эмэгтэй, хүүхэд хөдөө орон нутгаас хотууд руу эсвэл гадаадын орнууд руу худалдагддаг аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор, Монголд 19 мянга гаруй биеэ үнэлэгч байдаг аж. Тус улс нь 3 сая гаруй хүн амтай юм. Үүний зэрэгцээ цөөн тооны эрэгтэй биеэ үнэлэгч байдаг байна.

Монголын уул уурхайн салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хурдацтай хөгжсөний хэрээр гэр орноосоо хол ажиллах эрэгтэйчүүдийн тоо өссөн юм. Энэ нь биеэ үнэлэлт улам цэцэглэхэд хүргэжээ. “Rio Tinto” компани болон бусад гадаадын компанийн уул уурхайн төслүүд хэрэгжиж буй өмнөд нутгийн говьд буюу БНХАУ-тай залгаа хил орчмын бүс нутаг нь биеэ үнэлэлтийн шинэ төв болсон байна.

“Улаанбаатарт биеэ үнэлэгчид нь гэр бүл, хамтран ажиллагсдын дарамт шахалтад байдаг бол уул уурхайн бүсэд бүх хүн “мөнгө олох” гэсэн ижил зорилготой тул хэн ч нэгнээ шүүмжилдэггүй” гэж Сорбонне их сургуулийн угсаатны судлалын профессор Гаэль Лаказ хэлжээ.

Ачааны тэргүүд цуван жагссан замын хажууд байрладаг автобусан кафе нь жолоочдын цай ууж, өөр хоорондоо яриа өрнүүлэх цорын ганц цэг ажээ. Энд Өмнөговь аймгийн Таван толгой уурхайн жолооч Энхтайвантай таарав.

Малгайтай хар цамц өмссөн 39 настай ачааны тэрэгний жолооч нүүрсээ хүргэхээр дарааллаа хүлээж байгаа аж. Тэрбээр энэ ажлыг гурван жил хийж байгаа бөгөөд маш олон биеэ үнэлэгчтэй таарсан байна. Дүүрэн хүүхэн суусан машинууд замаар явж байдаг ба үнэ хөлсөө тохиролцсон тохиолдолд ачааны тэргэнд суудаг ажээ.

Энхтайваны хэлснээр, хилийн ойролцоо биеэ үнэлэх зар бүхий утасны дугаарын самбар байдаг, сонирхож байгаа тохиолдолд утсаар ярьдаг гэнэ. Мөнгө, эрэгтэйчүүд хаана байна тэнд биеэ үнэлэгчид очдог аж.

Монголын уул уурхайн тэсрэлт 2000-аад оны эхэн үеэс эхэлж, энэ салбар нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлж байна. Уул уурхайн салбарын өсөлт нь дотоодын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлсэн байна. Ялангуяа Өмнөговь аймаг руу.

Монголд ХДХВ-ийн тархалт 0.03 хувьтай байдаг бөгөөд халдвар авсан тохиолдолд эмчилгээ үнэгүй байдаг аж. 2017 оны мэдээллээс үзэхэд, ХДХВ-ийн халдвар тээсэн хүмүүсийн 32-хон хувь нь халдвар тээгч гэдгээ мэддэг байна.

“Уул уурхайн аж үйлдвэр нь ХДХВ-ийн халдварын цуутай халуун цэг болсон” гэж НҮБ-ын ХДХВ-ийн нэгдсэн хөтөлбөрийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дарга Имонн Мерфи хэлсэн байна. “Тэнд мөнгө байна. Хүмүүс гэр орон, нийгэм болон бусад хүчин зүйлсээсээ хол байна. Тиймээс тэд энгийн үед гаргахгүй эрсдлийг гаргадаг” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Таван толгой нүүрсний уурхайгаас БНХАУ-ын хил хүртэлх чиглэл нь уул уурхайн салбар биеэ үнэлэлтийг хөхиүлэн дэмжиж буйн илэрхийлэл юм. 32 настай Укагийн хувьд нийслэл хотод байснаас энд байхыг илүү тухтай гэж үздэг гэнэ. Ука биеэ үнэлээд 10 жил болж байгаа аж. Охиноо төрүүлснээс хойш мөнгө олохын тулд энэ ажлыг хийж эхэлжээ. Тэр Улаанбаатарт биеэ үнэлдэг байсан боловч одоо хилийн орчимд ажиллах болсон байна. Түүний үйлчлүүлэгчид нь ачааны машины жолооч нар бөгөөд заримдаа тэд бэлэн мөнгөгүй байдаг тул төлбөрөө шатахуунаар хийдэг байна. Ука Улаанбаатар дахь хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулснаас шатахуунаар ажиллахыг илүүд үздэг гэнэ.

Укагийн хэлснээр, нийслэл дэх биеэ үнэлэгчид эзэд болон үйлчлүүлэгчдийн дарамттай байнга нүүр тулгардаг бол Өмнөговьд хамаагүй дээр байдаг гэнэ. Хотод байх нь сэтгэл гутралд оруулдаг бол хилийн бүсэд илүү нээлттэй байдаг аж. Түүний хэлснээр, 4-5 эмэгтэй нийлж, жолоочийн хамтаар хил рүү явж, тэндээ гэр түрээсэлж амьдардаг байна.

Маш олон ачааны жолооч дунд эмэгтэй хүн ганцаараа байх нь аюултай тул тэд үргэлж бүлгээрээ явах шаардлага үүсдэг ажээ. Ука нэг удаагийн бэлгийн хавьтал хийхэд 50 мянган төгрөг, нэг цагийн 80 мянга, хоногийн 200 мянган төгрөгийн хөлс авдаг байна. Хэрэв жолооч нар бэлэн мөнгөгүй байвал нэг удаа 40-50 литр, цагт 100 литр шатахууны хөлс авдаг байна. Үүний дараа тэд шатахуунаа зарж борлуулснаар мөнгөтэй болдог ажээ.

Мөн ажлаа хийх үедээ ямар нэг үнэтэй зүйлгүй явдаг байна. “Тэнд маш аюултай. Эрсдлийг дааж чадах нэгэн л тийшээ явдаг” гэж Эрдэнэсүрэн хэлсэн байна.

Улаанбаатарт бэлгийн замаар дамжин халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгэвч тараах зэрэг олон хөтөлбөр байдаг. Эрдэнэсүрэн тэргүүтэй нийгмийн ажилтнууд таньдаг эмэгтэйчүүдээ өвчин авсан эсэхийг шалгадаг байна. Харин говьд ийм үйл ажиллагаа огт байхгүй.

Укагийн хамт ажилладаг эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах хэрэгсэл нь дууссан үедээ бие биеэсээ худалдан авдаг бөгөөд тэнд ийм төрлийн бүтээгдэхүүн худалддаг дэлгүүр байдаггүй ажээ.

Улаанбаатарт биеэ үнэлэгчдэд тусалдаг төрийн бус байгууллагуудтай холбогдох боломжтой байдаг боловч энэ нь тэдний хувьд хүндрэлтэй байдаг аж. Ука өмнө нь Улаанбаатарын нэгэн саунд биеэ үнэлдэг байсан боловч цагдаа нар болон үйлчлүүлэгчид нь түүнд гар хүрдэг байжээ. Түүний хэлснээр, хэт үндсэрхэг үзэлтнүүд гудамжинд зогсож байгаа биеэ үнэлэгчдийг онилж, бусдад жигшүүлэхийн тулд үсийг нь хусдаг байна. Энэ хэргийн тухайд Улаанбаатарын цагдаагийн байгууллагын зүгээс ямар ч хариу арга хэмжээ авдаггүй ажээ.

Монголд биеэ үнэлэлтийг ичгэвтэр ажил гэж үздэг байна. “Доромжлол болон айдас нь эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллага болон гэр бүлдээ хандахаас зайлсхийхэд хүргэдэг” гэж Эрдэнэсүрэн онцолсон байна. Монголчууд “Нэр хугарахаар яс хугар” гэж үздэг ажээ.

Хүмүүс биеэ үнэлэлтийн талаар чөлөөтэй ярьдаггүй. Эмэгтэйчүүд яагаад биеэ үнэлдэг шалтгааны талаар Ука тайлбарлахдаа, наймдугаар ангиа төгссөний дараа сургуулиасаа гарч, орлого олох цөөхөн арга замын нэг нь энэ байжээ.

“Зарим эмэгтэйн хувьд үйлдвэрт ажилласнаас биеэ үнэлэх нь илүү амар байдаг. Учир нь тэдэнд диплом байхгүй. Ганц бие ээжүүдийн хувьд хоол хүнсээ худалдаж авах мөнгө хэрэгтэй шүү дээ” гэж Г.Лаказ хэлсэн байна. Укагийн хэлснээр, түүнийг хэрхэн мөнгө олдогийг охин нь огт мэддэггүйн зэрэгцээ гэр бүлийнхэн нь түүнийг тогооч гэж боддог байна.

Дээр дурдсан Минжүүрийн хувьд өөрийгөө шөнийн цагаар шөнийн цэнгээний газарт үйлчлэгч хийдэг гэж гэрийнхэндээ хэлжээ. “Тэдний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй боловч хүн болгон мэдэж байдаг” гэж Г.Лаказ хэлсэн байна.

22 настай Гаамааг өмссөн хувцаснаас нь харахад амралтаа өнгөрүүлж буй их сургуулийн оюутан гэмээр ажээ. Тэрбээр сулхан хоолойгоор “хэрэв охид бэлгийн ажил хийхээс татгалзвал хүч хэрэглэнэ харин охидын бодлыг өөрчилж чадахгүй бол наймаачдыг дуудаад тэднийг зарчихдаг” гэж хэлэв.

Гаамаа маш олон удаа худалдагдаж, зарагдаж байсан байна. 2016 онд тэр хүчирхийлэлд өртдөг газраасаа зугтаж, төмөр замын буудлын ойролцоох саунд ажиллаж эхэлсэн байна. Тэнд цонхыг нь торлосон өрөөнүүдэд Гаамаа дөрвөн эмэгтэйтэй хамт ажилладаг байжээ. Тэд цагт 40 мянга, хоёр цагт 60 мянган төгрөгийн хөлс авдаг байна. Тэдний эзэн хоол хүнс болон хувцас хунараар хангах боловч олсон мөнгийг нь огт өгдөггүй байжээ. Гаамааг зугтахыг оролдсоныг нь олж мэдсэн даруйдаа эзэн нь түүнийг өөр саунд худалдсан байна.

“Нийгэм биеэ үнэлэгчдийг хог шаар гэж үздэг” гэж “Талита” Монгол төслийг үүсгэн байгуулагч, тэргүүн Цэрэнчунт хэлжээ. “Засгийн газар хохирогчдыг хамгаалахад сохор зоос ч зориулдаггүй, ийм юманд зарцуулах мөнгө төсөв ч байхгүй гэж тэд хэлдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.

2017 онд биеэ үнэлэгчдэд тусалдаг “Талита” байгууллагын долоон салбарын төсвийг Шведийн Засгийн газар танаж, гурван салбар л үйл ажиллагаа явуулдаг болжээ. Эмэгтэйчүүдийн таван түр хоргодох байр үйл ажиллагаа явуулж, дөрөв нь түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрдөг болсон байна. “Талита” байгууллагын Улаанбаатар дахь салбар тав дахь салбар бөгөөд биеэ үнэлэгчид удаан хугацаагаар оршин суух боломжтой болсон хэдий ч орон тоо нь дүүрч байгаа ажээ.

БНХАУ руу наймаалагдсан Гаамаа олон хотод биеэ үнэлсэн бөгөөд түүнийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яам руу зугтахад нэгэн үйлчлүүлэгч нь тусалсан байна. Тэр 2017 оны эцсээр “Талита”-д иржээ.

Гаамаа өөрт тохиолдсон явдлынхаа талаар ярихдаа чичирч байсны зэрэгцээ одоо ч хар дарж зүүдэлдэг гэнэ. Тэр одоо гартаа чихмэл бамбарууш бариад, инээмсэглэн тогоочийн дамжаанд явах гэж байгаагаа хэлэв. Гэвч тэр хотод амьдрахаас санаа зовж байгаагаа дурдаад, өмнөх амьдралтай нь холбоотой хүмүүс түүнийг таньчихвий гэхээс эмээж байгаа гэнэ.

Цэрэнчунт ч мөн олон асуудлын талаар санаа зовж явдаг бөгөөд үүний нэг нь “Талита” байгууллагын илрүүлсэн олон гэмт этгээд ял шийтгэл хүлээгээгүй байдаг байна. Эмэгтэйчүүд айсны улмаас шүүх дээр мэдүүлгээ өөрчлөх эсвэл эргэн биеэ үнэлэх тохиолдол гардаг аж.  

Гаамаагийн бодлоор, тэр БНХАУ руу наймаалагдаагүй бол биеэ үнэлэгч хэвээр байх байсан гэнэ. 

Э.Хулан  

 

Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэрийн дүү хар тамхины хэргээр шалгагдаж байна

-ТЭД КАННАБИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ- “UBIKE” төслийг ...

Өчигдөр, 18:07
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уучлалт гуйж попров

Сонгууль дөхөхөөр улс төрчид нэг л гэгээлэг, юм хийсэн бүтээсэн, энэ ...

Өчигдөр, 17:14
Алтны салбарын хөрөнгө оруулагчид чуулна

  Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн ...

Өчигдөр, 15:31
Өчигдөр, 14:09
Ц.Нямдорж: Би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлал гуйж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн ...

Өчигдөр, 12:10
Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

Шведэд албан бус тоогоор 10 мянга орчим монгол хүн амьдарч байгаа тухай ...

Өчигдөр, 11:44
Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй зургуудыг “Элбэг галерей”-гаас хураасан уу

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл ...

Өчигдөр, 10:31
Австралиас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ буурав

 Австралиас БНХАУ-д хийсэн нүүрсний нийлүүлэлт нэгдүгээр сард өмнөх ...

Өчигдөр, 10:03
“Эрдэнэс-Тавантолгой” компани IPO хийх хэвээрээ юу?

"Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа ...

2019 оны 03 сарын 20, 16 цаг 43 минут
Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын оффисоос есөн зураг хураажээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Ц.Элбэгдоржийн оффист нэгжлэг ...

2019 оны 03 сарын 20, 16 цаг 30 минут
Алт тушаалт 80 гаруй хувиар буурчээ

 Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ...

2019 оны 03 сарын 20, 15 цаг 21 минут
Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган болно

Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн чуулган, ...

2019 оны 03 сарын 20, 12 цаг 10 минут
Голомт банк Монгол улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн "хариуцлагатай банкны зарчмууд"-ыг гаргалаа

  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын ...

2019 оны 03 сарын 20, 12 цаг 04 минут
Бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтыг авлигад хамгийн их идэгдсэн гэв

Өндөр татвар бизнесийн орчны хамгийн том бэрхшээлээр нэрлэгдэв Монгол ...

2019 оны 03 сарын 20, 11 цаг 58 минут
Иргэн Т.Ганболд: Одоо байгаа 31+ намыг татан буулгая

 Намын хатуу гишүүнчлэлгүй байя, улс төрийн намыг татан буулгая гэсэн ...

2019 оны 03 сарын 20, 11 цаг 48 минут
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийж, 30 гаруй уран зураг хураан авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхийлөгч асан ...

2019 оны 03 сарын 20, 11 цаг 03 минут
Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж байна

 Мозамбик, Зимбабве зэрэг Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж ...

2019 оны 03 сарын 20, 09 цаг 43 минут
Хөгжиж буй орнууд байгаль орчинд ээлтэй "Ногоон банк" төлөвлөж байна

 Хөгжиж буй орнууд байгаль орчны төсөл санхүүжүүлэх шинэ загвар ...

2019 оны 03 сарын 20, 09 цаг 35 минут
Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй

  Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй Нэг зүйлийг ...

2019 оны 03 сарын 20, 09 цаг 27 минут
Б.Энх-Амгалан сайдын элийрэл буюу "ажлаа хийгээчээ"

 Өнгөрсөн хоёрдугаар сард ЗТХЯ-ны сайд асан ...

2019 оны 03 сарын 19, 15 цаг 58 минут
Далай, тэнгис доторх хачирхалтай газрууд

 Хэрвээ та тэнгисийн долгио, гүн цэнхэр өнгөнд дуртай, усан доогуур ...

2019 оны 03 сарын 19, 15 цаг 29 минут
Мянганы луйварт оролцогчдын зөрүүтэй мэдэгдлүүд

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга ...

2019 оны 03 сарын 19, 14 цаг 43 минут
Дизель түлшний импорт 13.8 сая ам.доллараар өсжээ

 Он гарснаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 1.9 тэрбум ...

2019 оны 03 сарын 19, 14 цаг 19 минут
“Рио Тинто“ залилангийн хэргээр Манхэттэний шүүхэд үргэлжлүүлэн шалгагдана

 Өчигдөр буюу даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн ...

2019 оны 03 сарын 19, 14 цаг 05 минут
“Fake News”-ийг хориглох хуулийг Владимир Путин баталжээ

“Fake News” буюу худал хуурмаг мэдээллийг түгээж буй сайтуудыг ...

2019 оны 03 сарын 19, 12 цаг 42 минут
Арктикийн мөс 20 жилийн дараа хайлна

 Дэлхийн дулаарлын нөлөөн дор Хойд мөсөн далайн мөсөн уулс хайлж, ...

2019 оны 03 сарын 19, 12 цаг 19 минут
Тувад амиа алдсан цэргийн хэргээр Москва руу хүсэлт илгээжээ

Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба ...

2019 оны 03 сарын 19, 12 цаг 00 минут
Байгаль нуурын сав газар дахь ОХУ-ын хил доторх нутагт алтны үндсэн орд байхгүй

 Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын ...

2019 оны 03 сарын 19, 11 цаг 38 минут
ДОРНОД: Японы Элчин сайд Халхгол суманд ажиллаж байна

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато ...

2019 оны 03 сарын 19, 11 цаг 30 минут
Байгаль нуурын сав газар дахь ОХУ-ын хил доторх нутагт алтны үндсэн орд байхгүй

Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын эрдэс ...

2019 оны 03 сарын 19, 11 цаг 04 минут
"Эко Алтан Заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ

 Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам ...

2019 оны 03 сарын 19, 10 цаг 56 минут
2019 оны 03 сарын 19, 10 цаг 22 минут
Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

 Агаар салхинд гарах, рашаан усанд орох нь зөвхөн зуныг хүлээх ажил ...

2019 оны 03 сарын 19, 10 цаг 02 минут
Хамарын хийд рүү сунасан “хар гар”-ны нэг эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

 Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар”-аа дуулж, "Саран ...

2019 оны 03 сарын 19, 09 цаг 53 минут
Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай

 АНУ манай газрын тосны экспортыг тэглэх бодолтой байгаа нь ...

2019 оны 03 сарын 18, 20 цаг 07 минут
Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтох нь

 Сонгуулийн өмнөх жил эрх баригчид төсвийн нөөц, боломжийг бүрэн ...

2019 оны 03 сарын 18, 19 цаг 30 минут
Н.Номтойбаяр Цагаан суваргын ордыг гадныхан мөнгөө хийсэн юм чинь тэдний ч бас өмч шүү дээ гэв

 УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны ...

2019 оны 03 сарын 18, 18 цаг 46 минут
Б.Энхбаяр: Бүртгэлийн шинэ хууль авлигачид дээр аянга буулгаж байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 44 минут
Д.Сумъяабазар: Ордуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, хурааж болохгүй

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 38 минут
“Apple” компани Өвөр Монголд дата төв байгуулна

АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Apple” ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 35 минут
Дэлхийд сансрын биет ойртож байгааг NASA анхааруулав

Дэлхий рүү 2019EA2 нэртэй  астероид ойртож байгааг саяхан илрүүлсэн ...

2019 оны 03 сарын 18, 12 цаг 14 минут
У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн ...

2019 оны 03 сарын 18, 11 цаг 46 минут
Шинэ Зеландын алуурчин тунхаг бичигтээ Дональд Трампыг магтсан байжээ

Баасан гарагт Шинэ Зеландад муслимуудын эсрэг зэвсэгт халдлага гарснаас 49 ...

2019 оны 03 сарын 16, 15 цаг 31 минут
"Сахал" Д.Эрдэнэбилэгийн "багийнхан" Засгийн Газрыг ОУ-ын шүүхэд өгнө

2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй ...

2019 оны 03 сарын 16, 15 цаг 13 минут
“Бэлгэвчний АТМ"-ыг олон нийтийн газруудад байршуулна

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй олон ...

2019 оны 03 сарын 16, 14 цаг 36 минут
Эко алтан Заамар компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авчээ

"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИ П.ТӨМӨРЦЭЦЭГ ГЭХ ХҮНИЙ НЭР ДЭЭР АНХ УЛСЫН ...

2019 оны 03 сарын 16, 13 цаг 48 минут
Монголын хууль гурав хоног ...

Бид хүнсээ цуглуулахдаа голдуу нийлэг уут буюу гялгар уут худалдан авдаг. ...

2019 оны 03 сарын 16, 13 цаг 25 минут
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 24,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙНЭ

  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр  төсвийн хөрөнгөөр үргэлжлэх ...

2019 оны 03 сарын 15, 17 цаг 11 минут
Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна

"The Telegraph", "Autostraddle", "Huck Magazine" зэрэг томоохон цахим ...

2019 оны 03 сарын 15, 17 цаг 07 минут
Дөрвөн хүний аминд хүрсэн "ЭКО АЛТАН ЗААМАР" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ

  Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам ...

2019 оны 03 сарын 15, 17 цаг 02 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани