Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай

У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
 
Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,
Бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,
 
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндчилгээг алс холын Африк тивийн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгат Монгол цэргүүдийнхээ хамтаар өргөн дэвшүүлж байна.
Алс холын оронд, Хубилай хааныхаа алдраар овоглосон цэргийн баазад Монгол цэргүүд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь манай зэвсэгт хүчний нэгэн бахархал болж байна.
 
Түүхийн бүхий л үед Монгол цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, монгол түмнийхээ тайван амгалан амьдралын баталгаа, мандан бадрахын бэлгэ тэмдэг болж ирсэн түүхтэй билээ.
Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог. 
 
Манай зэвсэгт хүчин Монголын залуучуудын эх оронч үзэл, итгэл үнэмшил, хүмүүжил, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль болж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ард түмнийхээ сайн сайхан амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Тусгаар Монгол Улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж  бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэхэд  энэхүү Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр онцгой ач холбогдолтой юм. 
 
 
Эзэн Чингисийн эрэлхэг баатруудаас эхлэн орчин цагийн цэрэг эрсэд уламжлагдан ирсэн мохошгүй дайчин шинж чанар, ямар ч аюул занал, саад тотгороос үл шантрах эр зориг, өргөсөн тангарагтаа үнэнч байх шударга шулуун зан байдал нь Монгол цэргийн даян дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэ, мартагдашгүй дурсагдах алдар гавьяаны үндэс юм.
Баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд миний бие эх орон, төр засаг, ард түмнийхээ итгэл найдвар, захиас даалгаврыг цэрэг хүний ёсоор нэр төртэй биелүүлж яваа эрэлхэг зоригт энхийг сахиулагч охид, хөвгүүдтэйгээ алс холын Африк тив, Өмнөд Судан Улсад нүүр тулан уулзан учирч байгаадаа сэтгэл хангалуун байна.
Манай улсын зэвсэгт хүчний хувьд оролцсон анхны томоохон ажиллагаа бол “Иракийн эрх чөлөө” ажиллагаа байсан юм. Анх оролцсон ажиллагаанаас эхлээд л Монгол цэргүүдийн эр зориг, авхаалж самбаа, ур чадварыг дэлхий дахин мэдэрч эхэлсэн билээ. 
Манай цэргүүд Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэрэг дэлхийн шилдэг энхийг сахиулагч цэргүүдийн нэг нь болохоо нотлон харуулж чадсан юм.
Өнөөдөр ч Та бүхэн олон үндэстний эвслийн цэргийн хүчний хэдэн мянган алба хаагчдын амь насыг үхлийн эрсдэлээс хамгаалж, олон улсын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шударга шүүхээр шүүн таслах нөхцөлийг хангаж, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, аврал эрэн өвчинд шаналах зуу зуун иргэдэд амьдрал бэлэглэж, мянган мянган дүрвэгчдийн авралын од, аюулгүй байдлын баталгаа нь болж, оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж байна. 
 
Манай цэргүүд аагим халуун, шаагих мөндөр, исгэрэх сум, тэсрэх бөмбөг, халдварт тахлын алинаас ч бэргээгүй, няцаагүй, шантраагүй. 
 
Та бүхэн оролцсон ажиллагаа, үүрэг гүйцэтгэсэн ээлж болгондоо эх орон, ард түмнийхээ нэр төрийг өндөрт өргөж, баатарлаг үйлс, бахархам гавьяа байгуулсаар байна.
Хүлээсэн үүргээ цэрэг хүний ёсоор алдаа мадаггүй биелүүлэн халдлага, дайралт, аюул ослыг сөрөн зогссон жинхэнэ баатрууд Та бүхний дунд хэдэн арваараа зогсож байна. 
Монгол Улсын Ерөнхий сайд миний бие гадаад орны төр, засгийн удирдлагатай уулзахад Та бүхнийхээ байгуулсан гавьяа, үйл хэргээр тань ямагт омогшин бахархаж, нүүр бардам зогсдог юм. Энэ эрхийг манай эрэлхэг зоригтой охид, хөвгүүд, энхийг сахиулагчид Та бүхэн бидэнд олгосон билээ. 
Та бүхэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд улам баталгаажуулж, зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ улс орныхоо эдийн засаг, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ч шууд болон шууд бус хэлбэрээр ач тусаа үзүүлж байгааг баярын энэ өдөр би зориуд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна.
Миний бие Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд ч, бас цэрэг хүн, офицер хүний хувьд ч, улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтот хөтөлбөр, төслүүдийг тууштай хэрэгжүүлж, зэвсэглэл техникийн шинэчлэл хийх, цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг хангахад тодорхой арга хэмжээ авч, үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэж байна.
 
Монгол цэргийн баярын энэ өдөр байгуулсан гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёж, сэтгэл зүрх нь догдлон байгаа ахмад дайчиддаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэн, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.
Та нарын маань нугаршгүй ноён нуруу, бүтээсэн алдар гавьяа, дадлага туршлагын их өв сан зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн тулгуур багана болсоор ирсэн, цаашид ч байх болно.
Цэргийн хүний гэр бүл  зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь байдаг. Тэд үнэнч сэтгэлээр, тэсвэр хатуужилтайгаар, ажил амьдралын хүнд бэрхийг хамтдаа даван туулж, их үйл хэргийн төлөө өөрийгөө зориулахын үлгэр жишээ болсон хүмүүс юм. 
Амжилт ололт, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн арвин баялаг түүхтэй зэвсэгт хүчний эрэлхэг дайчид Та бүхнийг өнө эртний түүхт Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
 
 
Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут
Б.Баттулга: Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархдаг

 ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын ...

2024 оны 03 сарын 07, 16 цаг 15 минут
Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 59 минут
Хятад, Европ чиглэлд ачааны 85 мянган галт тэрэг аялжээ

Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 49 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 33 минут
Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 04 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 56 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 14 минут
Хятад-Лаос төмөр замын анхны хүйтэн гинжин галт тэрэг хөдлөв

Энэ он гарснаас хойш Чэндүгийн олон улсын галт тэрэгнүүд импортын бараа ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 55 минут
Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ

Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ. ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 11 минут
Хятадын өвлийн спортын XIV наадамд маш олон сайн дурчууд ажиллаж байна

Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол 02-р сарын 17-ны орой ...

2024 оны 03 сарын 05, 16 цаг 06 минут
Унц алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

      Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс ...

2024 оны 03 сарын 05, 15 цаг 24 минут
Хятадад Хаврын баярын хэрэглээ ”сайн эхлэлтэй” байна

Хаврын баяраар аялал жуулчлалын хэрэглээний хэд хэдэн үзүүлэлт шинэ дээд ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 35 минут
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна

Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 02 минут
Хайнань мужийн жуулчдын тоо, аялал жуулчлалын орлого шинэ дээд хэмжээнд хүрчээ

Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 27 минут
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 10 минут
Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлж, техникүүдийг битүүмжиллээ

 Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 02 минут
2024 оны 03 сарын 05, 11 цаг 32 минут
Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим ...

2024 оны 03 сарын 05, 10 цаг 30 минут
Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ PDAC2024 чуулган үргэлжилж байна

 Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 27 минут
Газрын тосны үнэ өсжээ

 ЛОНДОН, 2024 оны гуравдугаар ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 07 минут
"Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн агуулахад гал гарчээ

 "Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн ...

2024 оны 03 сарын 04, 14 цаг 13 минут
Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

  Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 26 минут
"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

 Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 10 минут
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани