Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулга энэ цагийн Геростат уу?

Манай тооллоос 256 жилийн өмнө Эфис хотын иргэн Геростат Артимедагийн сүмийг шатаажээ. Тэр энэ үйлдлээ "Хойч үедээ нэрээ үлдээхийн тулд” хэмээн тайлбарласан байна. Түүнд цаазын ял оноож, "Галзуу Геростатын нэрийг бүү дурс” хэмээн зарлигдаж Грек даяар элч заран 10 жил түгээсэн боловч түүнээс хойш 2271 жил өнгөрөхөд түүний нэр мартагдаагүйгээр барахгүй даган дууриагчдыг араасаа дагуулжээ. Тэдний нэг нь манай "Женко” байж ч магад...

Өчигдөр орой УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Харин УЕП Л.Энх-Амгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Үүний өмнөх өдөр УИХ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Прокорорын тухай, Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулж АТГ, прокурорын удирдлага, бүх шатны шүүгчдийг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаснаар хугацаанаас нь чөлөөлж, огцруулдаг болсон юм. Хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхэлсэн нь тэр.

Гэхдээ нэг гэм нь ҮАБЗ ямар үндэслэл, шалтгаанаар тэднийг чөлөөлөх, огцруулах зөвлөмж гаргаж болохыг хуульд заагаагүй байдаг юм. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг УИХ-ын Байнгын хороон дээр засч залруулах (ядаж тодорхой үндэслэл зааж чөлөөлж, огцруулдаг байх) гэж зарим гишүүд үзсэн боловч Байнгын хорооноос оруулсан саналыг Чуулганы хуралдаан дээр унагасан байдаг юм. ЖДҮ-гийн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа 69 төрийн өндөр албан тушаалтны 49 нь УИХ-ын гишүүн байгаа цагт хэн хэний эсрэг юу дуугарна гэж?

Зээлээр барьцаалагдаагүй цөөхөн хэдэн гишүүн "Энэ үйлдэл чинь Үндсэн хуульт ёсонд харшлаад байна аа. Хуулийн байгууллага бүхлээрээ гуравхүн хүний эрхшээлд орлоо шүү. Ядаж одоо албан тушаал хашиж байгаа хэдэн хүнийг чөлөөлөх нэг удаагийн зохицуулалттай хууль баталья” гэж хичнээн хэлсэн ч хүлээж аваагүй. Үг хэлсэн нөхдийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Аа та нар эрүү шүүлтийг дэмжээд байна уу” хэмээн загнаж, хөмхийгөө зууж байгаад санал хураалгана лээ. Чуулганыг завсарлуулж байгаад С.Зоригийн хэрэгт яллагдсан хоёр хүнд эрүү шүүлт тулгасан бичлэгийг гишүүдэд үзүүлсэн нь ч гэсэн "Та нарыг ч гэсэн ийм хувь заяа хүлээж байгаа шүү” гэсэн анхааруулга болсон байх.

Бичлэг үзсэн гишүүд "Аймшигтай хэрцгийгээр эрүүдэн шүүсэн байна. Даралт ихтэй хүн үзвэл гарч ирэхгүй юм байна” хэмээн гарч ирцгээсэн нь ч гэсэн хэний төлөө тэгтлээ айж сандарсан нь бараг л тодорхой л доо. Харин эрүү шүүлтийн тухайд бол "ХЭҮК байгуулагдсан цагаас хойш 17 жилд 17 илтгэл бичсэний 13-т нь "Эрүүдэн шүүх явдал байсаар байна. Энэ асуудлаа болиулаач ээ” гэж У8ИХ, Прокурорын байгууллагад танилцуулсан. Нэг ч удаа хариу өгөөгүй” тухай комиссийн гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн.

Яг үнэндээ бол Ц.Нямдорж сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан хорих өрөөнд эрүү шүүлт явуулсан тухай УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр өөрийн амаар хэлсэн. Эрүүдэн шүүсэн этгээд нь ч, эрүү шүүлт явуулсан газар нь ч Ц.Нямдорж сайдын харьяаных. Одоо хүртэл тэр хүн ажлаа хийгээд явж байгаа нь ч гэсэн сайдын буруу. Үүний төлөө сайд нь өөрөө ажлаа өгөх ёстой байтал аюулгүйн зөвлөлөөр оруулж ирээд асуудлыг өөр тийш нь мушгиж байгаа нь Х.Тэмүүжин сайд асны хэлсэнчлэн "ямаа яриад тэмээ хулгайлж буй” хэрэг юм.

Өчигдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зохион байгуулсан "Шүүхийн хараат бус байдал” хэлэлцүүлэг дээр "Оюуны инноваци” ТББ-аас танилцуулсан судалгаагаар 2013 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа 50 гаруй шүүгчийг харьяаллыг нь өөрчилж, өөр шүүхүүд рүү шилжүүлсний 13 нь захиргааны хэргийн шүүгч нар байж. Тэднийг өөрт нь мэдэгдэлгүйгээр нэг өглөө тушаал гаргаад орон нутаг руу цөлчихсөн. Ингэхдээ захиргааны хэргийн шүүгчийг эрүү, иргэний хэргийн шүүхүүд рүү шилжүүлсэн байдаг юм байна. Энэ тухайн үедээ "Шүүхийн хараат бус байдалд халдсан анхны том тохиолдол боллоо” гэгдэж байв.

Учир нь 2012 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачилгаар өөрчлөлт оруулж, ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч батламжилдаг болгосон юм. Ингэснээр ШЕЗ-өөс гаргадаг бүх шийдвэр тухайн үеийн Ерөнхийлөгчийн хараа хяналт дор хийгддэг болсон гэсэн үг. Одоо Х.Баттулга нарын "Элбэгдоржийн шүүгч” гэж ад үзээд байдаг нь ийм учиртай.

Харин сая баталсан шинэ хуулиар Х.Баттулгатан ёстой нэг "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг боллоо. Урьд нь ядаж л "хуульд заасан үндэслэлээр” шүүгчдийг чөлөөлж огцруулдаг байсан юм. Товчхондоо шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад үйлдэгддэг гэмт хэргийг "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг” гэж нэрлээд,

-Эрүү шүүлт хэрэглэсэн

-Нотлох баримт устгасан

-Гэрч, хохирогч, хэлмэрчид хөндлөнгөөс нөлөөлсөн хэргийг нь цагдаагийн байгууллага,

-Хахууль авах

-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэргүүдийг АТГ харьяаллын дагуу шалгах хуультай.

Энэ утгаараа одоо хэрэг нь шалгагдаж байгаа гээд байгаа найман шүүгчийн асуудал хуулийн дагуу шалгаад шийдвэрлэчих ёстой асуудал байв. Шүүгийн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол чөлөөлөөд, хариуцлагыг нь үүрүүлээд, гэмт хэрэг үйлдээгүй бол шүүгчийн эрхийг нь сэргээгээд явчих хуультай. Тэгэхээр З.Энхболд даргын хэлсэн "Хуулийн ямар ч гарц гаргалгаагүй болсон учраас ийм арга хэмжээ авлаа” гэсэн хоосон үг юм. Өөрөөр хэлбэл асуудал "цүүндээ биш байжээ” л гэсэн үг.

Хоёрдугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлд "Шүүгч хараат бус байж, зөвхөн хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн ч бай шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаагаа явуулахад хөнлөнгөөс нөлөөлөх эрхгүй”,

51-р зүйлд "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гээд заачихсан. Тэгэхээр "ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаснаар огцруулж, чөлөөлнө” гэсэн энэ хуулийн заалт Үндсэн хуулийн зөрчил рүү явлаа гэдэг хуульчдын үг оргүй биш.

Үүнээс илүү хамгийн том аюул нь ҮАБЗ-ийн гурван гишүүн нийлээд хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг хүссэн үедээ огцруулж, чөлөөлөхөөр болсон нь өмнө нь "улс төрөөс хараат байна, бүлэглэлд үйлчилж байна” гэж шүүмжлэгдэж ирсэн хууль шүүхийн байгууллагыг жинхэнээсээ энэ гурван хүний "бууны нохой” болгож байна. Цаашлаад Үндсэн хуулиар тогтоосон (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл) засаглалын тогтолцоогоо бүр мөсөн нураагаад "Аюулгүйн зөвлөл” гэдэг гэдэг нэрийн дор гуравхан хүний гарт хийчихлээ.

Б.Сэмүүн

 

Х.Баттулга энэ цагийн Геростат уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани