Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.ЭНХЖИН: АЛТНЫ РОЯЛТИ 5 ХУВЬ БОЛСОН НЬ МОНГОЛБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ

А.ЭНХЖИН: АЛТНЫ РОЯЛТИ 5 ХУВЬ БОЛСОН НЬ МОНГОЛБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ

 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

УИХ-аар алтны роялти татварыг 2.5 байсныг 5 хувь болгох шийдвэрийг гаргалаа. Хуулийн энэ өөрчлөлт Монголбанкны алт худалдан авалтад хэрхэн нөлөөлөх вэ?  

Гуравдугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон. Хууль дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Өмнө нь АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. Тэгэхээр Монголбанкны хувьд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хуулийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгах саналыг Засгийн газарт тавьж, үүний дагуу Засгийн газраас хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Гэвч УИХ-аар хуулийг хэлэлцэх хугацаа хойшлогдсоны улмаас дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр боллоо. Монголбанкны хувьд АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байсан. Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Нэгдүгээр улирлын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 384 кг алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа. Ялангуяа 3 дугаар сард бид 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, бараг 90 орчим хувиар буураад байна. Тэгэхээр өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар ГВАН-ийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа ч олон нөхцөл, байдлын улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ бид бүхэн хичээж ажиллана. Ялангуяа энэ чиглэлээр Монголбанк дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 6 сарын хугацаатайгаар дахин хэрэгжүүлэх гэж байна. Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд худалдсанаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмэр, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оруулж буй эх оронч санаачлагыг сурталчлах, Монголбанкны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

Монголбанк он гарснаас хойш 400 гаруй сая ам.долларын интервенцийг хийгээд байна. Энэ оны тухайд валютын ханшийн төлөв ямар байх вэ? Монголбанкнаас ханшийн талаар баримтлах бодлогын хувьд?

Эхний улиралд Монголбанк 460 сая ам.долларыг гадаад валютын захад нийлүүлсэн байна. Оны эхнээс төгрөгийн ханш ам.долларын эсрэг 0.5 хувиар чангарсан байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал энэ онд харьцангуй эерэг байх болов уу гэж үзэж байгаа. 2018 оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 141 сая ам.долларын алдагдалтай байсан ч энэ оны хоёрдугаар сарын эцэст 200 орчим сая ам.долларын ашигтай гарлаа. Тэгэхээр энэ онд төлбөрийн тэнцэл нийтдээ 500 орчим сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Нөгөө талаас манай экспортын өсөлт өндөр хэвээр байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар тоон үзүүлэлтийг харвал экспорт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн байна. Нөгөө талаас импортын өсөлт 15 орчим хувьтай байна. Өнгөрсөн онд импорт 40 орчим хувийн өсөлттэй байсан бол он гарсаар энэ өсөлт харьцангуй буурч байгаа нь эерэг үзүүлэлт юм. Энэ нь төв банкнаас авч хэрэгжүүлж буй өр, орлогын харьцааг тогтоох, гадаад валютын зээлийг бууруулах арга хэмжээнүүдийн үр дүн гэж харж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бас нэг арга хэмжээ нь хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувь болгож бууруулсан. Энэ нь цаашдаа хэрэглээний зээл болон импортын өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж тооцож байгаа. Энэ оны хувьд төгрөгийн ханш тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гадаад зах зээлийн хувьд ч бас таатай үйл явдлууд ажиглагдаж байна. Зэсийн үнэ оны эхнээс 9 орчим хувиар өсөөд байна. Нүүрсний үнэ 86 орчим ам.доллар буюу өмнөх сараас 7 орчим хувиар өссөн байгаа. Манай экспортын бас нэг гол бүтээгдэхүүн болох ноолуурын үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Өнгөрсөн онд малын гаралтай түүхий эдийн экспорт 470 орчим сая ам.долларт хүрч байсан. Энэ онд энэ үзүүлэлтээ хадгалах болов уу. Зэсийн экспорт өндөр түвшинд хадгалагдаад, нүүрс, ноолуурын экспорт сайн байвал энэ онд төгрөгийн ханш тогтвортой байх болов уу.

Төлбөрийн тэнцэл эерэг гарахад голлон нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна вэ?

Төлбөрийн тэнцэл эерэг гарахад голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, манай гадаад худалдааны ашиг. Хоёрдугаарт, санхүүгийн дансанд тодорхой хэмжээний санхүүжилтүүд орж ирэх хүлээлттэй байна.  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 800 орчим сая ам.доллар орж ирснээр төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм.

Төв банкны зүгээс энэ онд гадаад валютын албан нөөцийг өсгөх, эсвэл тогтвортой түвшинд хадгалах хоёр зорилтын алийг нь илүүд үзэх вэ? 

2019 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд гадаад валютын улсын нөөцийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээ буюу 12 сарын импортыг хангах хэмжээнд дунд хугацаанд хүргэнэ гэх зорилтыг тавьж ажиллаж байна. 2018 оны эцэст гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. 2019 оны нэгдүгээр улиралд 3.7 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр ойрын хугацаанд гадаад валютын нөөцийг 4 тэрбум ам.долларт хүргэх, цаашид нэмэгдүүлэхийг зорьж ажиллана. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гадаад хүчин зүйл чухал нөлөөтэй. Нөгөө талдаа дотоодын эдийн засагт гарч буй эдийн засгийн эрчимжилттэй холбоотой зарим нэг дарамтууд бий. Гэхдээ төв банкны зүгээс нөөцөө нэмэгдүүлэх ажлаа амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

А.ЭНХЖИН: АЛТНЫ РОЯЛТИ 5 ХУВЬ БОЛСОН НЬ МОНГОЛБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани