Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зах зээл дагасан уул уурхайн шинэ төслүүд

 

Зах зээл дагасан уул уурхайн шинэ төслүүд

 

Нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг Монголоос экспортолж байгаа эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш 2019 онд тогтвортой байх төлөвтэй байна. Заримынх нь ханш өсөж байгаа бол нөгөө хэсэг нь буурахгүй нь лавтай гэж салбарынхан дүгнэлээ. Тэгвэл үүнийг дагаад 2019 онд Монгол Улсад уул уурхайн ямар ордууд олборлолтоо эхлэх төлөвлөгөөтэй байгааг тоймлоё.

"Нүүрсний зах зээл тогтвортой байгаатай холбоотойгоор нүүрсний шинэ төслүүд нэмэгдэж байна” гэж Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэсэн байдаг. Тус зөвлөлийн хоёрдугаар сарын ээлжит хуралдаанаар нүүрсний гурван төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцсэн юм.

TerraCom компани Баруун ноён уул-1 хойд нүүрсний ордын баруун хэсгийг ил аргаар ашиглах ТЭЗҮ боловсруулаад буй. Нийт 2.5 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй энэ ордыг таван жил ашиглах аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TerraCom компани Монголоос олборлож, экспортолж байгаа нүүрснийхээ хэмжээг жилийн гурван сая тонн болгохоор зорьж байна.

Үүнээс гадна Сүхбаатар аймгийн нутагт орших "Бадмаараг хаш” компанийн Сайн хөөвөр, Говь-Алтай аймаг дахь "Арголд” компанийн хар толгой чулуун нүүрсний ордын ТЭЗҮ-ийг нэмэлт засвар хийх шаардлага тавьж хүлээн авснаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэдээлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс харахад 2019 онд олборлолтоо эхлэхээр ТЭЗҮ-дээ тусгасан нийт 15-460 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалттай нүүрсний найман төсөл байна. Эдгээрийн хагас нь чулуун нүүрс, хагас нь хүрэн нүүрс юм. Хүрэн нүүрсний ордуудын дотроос хамгийн том нь жилийн 10 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 460 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Ерөөлтийн орд. Харин чулуун нүүрсний ордууд дотроос хамгийн том хөрөнгө оруулалттай нь "дадын хар толгой-2” орд байна. Дорноговь аймгийн нутагт байгаа тус ордод 21.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд уурхай жилд нэг сая тонн хүртэлх нүүрс олборлох хүчин чадалтай. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортохоор төлөвлөж байгаа зэргийг тооцож үзвэл нүүрсний салбар цаашид өргөжих төлөв харагдаж байна. Нүүрсний салбар дахь ашиглалтын лиценз нь улсын хэмжээнд хүчин төгөлдөр байгаа ашиглалтын лицензийн 19 хувь нь юм.

Экспортын бас нэгэн гол эрдэс бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр. 2018 онд энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт 1.2 сая тонноор өссөн. Бразилд Vale компанийн төмрийн хүдрийн уурхайн далан нурж, эмгэнэлтэй том осол гарсны дараа төмрийн хүдрийн ханш огцом өссөн. Цаашид уг нөлөө зах зээлд энэ түүхий эдийг нийлүүлэгч орнуудын экспортын мөнгөн дүнд ч мэдрэгдэж эхлэх бололтой. 

Өнгөрсөн жил Монголын төмрийн хүдрийн 13 уурхай бүтээгдэхүүнээ экспортолжээ. Энэ жил мөн хоёр төсөл ашиглалтад орохоор ТЭЗҮ-ээ батлуулаад байна. Түүний нэг нь Дорноговь аймгийн нутагт байрлах дарцагтын ордын зүүн хойд хэсэг. Энэ хэсэгт "Зэт Ди Эл” компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 18.42 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Мөн Хэнтий аймгийн нутагт байрлах Майхан толгой ордод "Цахир цагаан гол” ХХК 9.25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ онд олборлолтоо эхлэхээр төлөвлөжээ. 2019 онд олборлолтоо эхлэх гэж байгаа алтны 21 төсөл бий.
2019 онд олборлолтоо эхлэх алтны 21 төсөл байна.

Үүнээс ес нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Мөн хамгийн их хөрөнгө оруулалттай төсөл нь Өмнөговь аймгийн нутагт байрлах "Макс импекс” ХХК-ийн хоримт худаг, улаан хяр алтны үндсэн орд. ТЭЗҮ-д тусгаснаар 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ч алтны төслөө эхлүүлэх сонирхолтой байна. Тухайлбал, Steppe Gold 2019 оны эхний хагаст багтаан Дорнод аймаг дахь алтан цагаан овоо ордын олборлолтоо эхлэхээр бэлтгэж байна. Erdene Resource Development компани алтан нар, Баянхөндий ордын олборлолтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаад буй. Xanadu Mines хармагтай ордын олборлолтыг энэ онд эхлэхээр тодотгосон ТЭЗҮ-дээ тусгажээ.

2018 оны экспортын бүтцийг харвал жонш өндөр өсөлттэй бүтээгдэхүүний нэг байна. Энэ онд жоншны салбарт олборлолтоо эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан таван төсөл бий. Үүний хоёр нь Дорноговь, үлдсэн нь Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байгаа юм. Эдгээрээс хамгийн том нь Сүхбаатар аймаг дахь Баян-Өргөн орд бөгөөд нийт 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж.

Монголын жоншны экспортын гол зах зээл нь Хятад, Орос. Гэхдээ энэ салбарт төрөлжсөн судалгаа дутуу, дэд бүтцийн бэрхшээл тулгардаг гэдгийг салбарынхан анхааруулсаар ирсэн юм.

Харин экспортын зах зээлээс төдийлэн хамаарахгүй ч дотоод эрэлтдээ тулгуурлан хөгжиж байгаа нэг салбар бол шохойн чулуу. Цементийн үйлвэрийн гол түүхий эд болдог шохойн чулууны долоон орд газрыг энэ жил ашиглаж эхлэх гэж байна. АМГТГ-ын мэдээлэлд дурдсанаар эдгээр долоон төслийн хүрээнд 189 ажлын байр бий болох боломжтой.

Томоос нь дурдвал, төв аймгийн нутагт байрлах Цагаан шохойны орд. Нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум төгрөг байх юм. Уурхайн хүчин чадал нь жилд 500 мянган тонн хүдэр хэмээн ТЭЗҮ-д нь тусгаж өгсөн байдаг. Мөн л энэ онд олборлолтоо эхлэхээр ТЭЗҮ батлуулсан Дорноговь аймгийн нутагт байрлах Цагаан шохойны орд 1.13 тэрбум, Ховд аймаг дахь Мянгадын орд 2.45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай.

Эрсдэлийн тухайд, энэ жилийн гол эрсдэл улс төржилт байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн  өмнөх жил учир ард түмэнд таалагдах гэсэн улс төрчид ямар ч гэнэтийн мэдэгдэл хийж, нэн ялангуяа уул уурхайн салбар руу давшилж, яаж ч бужигнуулж магадгүй. Гэхдээ зах зээл таатай байна. Үүнийг илтгэх зүйл нь 2018 онд ДНБ 6.9 хувь өссөний 1.1 пунктийг нь буюу нэлээд том хувь хэмжээг нь уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байдаг. Тиймээс дотоодын аливаа эрсдэлийг үл харгалзан шинэ төслүүд ийнхүү ашиглалтад орохоор төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ. 

Asia Mining Magazine

ЗГМ сонин
Зах зээл дагасан уул уурхайн шинэ төслүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани