Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой”-г алах уу, аврах уу гэдгээ ҮАБЗ шийднэ

 

“Оюутолгой”-г алах уу, аврах уу гэдгээ ҮАБЗ шийднэ

 

Дахиад л ОЮУТОЛГОЙ-н сэдвийг хөндөхгүй бол надаар дутах юм шиг санагдаад ер болдоггүй шүү. Үнэхээр үйлийн үртэй төсөл юм аа. Бүр хамгийн зовлонтой сэдэв гэсэн ч болно. Хүний өөрийнгүй мах мариагаа жинхэнэ барж байгааг нь хараад, дуугүй явж чадахгүй байгаа учраас хошуу, хуруу нэмэх ёстой болов. Үнэндээ Монголд Оюутолгойн талаар мэддэггүй хүн огт үгүй шигээ бас мэдэж байгаа хүн ч алга байх шиг санагддаг. Ийнхүү улиг болсон сэдэв хэрнээ огт хуучирдаггүйн учир шалтгаанаас оюутолгой өөрөө асар хаялгатай, асар нөлөөтэй, үр өгөөжтэй, үнэ цэнтэй, басхүү алдартай, маш дуулиантай төсөл гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл энэ гоё нэрийг нь сонсоход л захын хүний тархинд хэзээ ч дуусдаггүй хэрүүл маргаан, будилаан гэсэн ойлголт хамгийн түрүүнд харваж ирдэг болчихжээ. Яагаад. Оюутолгой төсөл монголд ямар ч ашиггүй, бидний мэдлэггүй, туршлагагүйг далимдуулан шулсан ямар ч хэрэггүй, цаашид хойч үеийнхэндээ хувь заяаг нь даатган үлдээх нь зөв хэмээн бидний ярих болсон ТӨСӨЛ мөн гэж үү. Би энэ сэдвийг хөндөж бичихдээ өөрөөсөө яг ингэж асуулаа. Хэрэв зэ, хэн нэгэн тоож миний бичсэнийг уншиж байгаа бол өөртөө яг энэ асуултыг тавиад хариулахыг хичээгээрэй гэж хүснэм. Намайг шүүмжилж, буруутгах басхүү зөвтгөх, санаа нийлэх эсэх таны дурын хэрэг. Оюутолгой төслийн ач холбогдлыг маш сайн мэддэг хэрнээ дуугардаггүй улстөрчид, эрдэмтэд олон болж байгаа нь надад хамгийн харамсалтай санагддаг. Энэ төслийн талаар наад захын ойлголтгүй хэрнээ монголчуудын тархийг угааж, харанхуй мэдэмхийрдэг улстөрчид улам "моодонд” ордог болж байгаад гутдаг юм. Энэ сэдвээр хамгийн чанга хашхирч ярьсан хүн өнөөдөр парламентын гишүүн, сайд болж байгаа нь үнэн. Бас төслийг хамгийн сайн эсэргүүцэх тусам улстөрчдийн нэр хүнд нэмэгдэж, ахуй амьдрал нь сайжирдаг болсон. өөрөөр хэлбэл, бодит үнэний төлөө биш хар масс-д таалагдах популизм хийдэг, ярьдаг хүмүүс монголчуудад асар таалагддаг болсон болохоор хоосорч, ядуурч хорссон болгонд тэдний сүржин, хоосон үг яриа үнэнийг орлож хүрдэг болчихлоо. Тэгвэл тэднийг үнэн голоосоо үзэн яддаг болохоор, бас тийм попрогчидтой хамсан, худалдагдсан үзэл суртлаараа нийгмийг хордуулан, бузарлагчдыг сайн мэддэг болохоор тэдний тарьж, түгээж, үлдээж буй лай ланчигт сэтгэл зовнидог монгол хүний нэг болохоор Оюутолгой төслийн ач холбогдол, бидэнд өгсөн, цаашид өгөх үр өгөөжид би огтхон ч эргэлздэггүй.

Ийн өгүүлэхийн учир УИХ-аас яг нэг жилийн өмнө оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй 60 гаруй гишүүнтэй нүсэр ажлын хэсэг томилсон юм. Ажлын хэсэг бүтэн жил үргэлжилсэн шалгалтаа дуусган дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр амжиж үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд хүргүүлжээ. Ингэснээр ажлын хэсгийн дүгнэлтээс Оюутолгой төслийн цаашдын хувь заяа хамаарах учиртай болж байна гэж ойлгож болох нь. Нэг талаасаа энэ бол Монгол Улсын, монголчуудын хувь заяатай холбоотой маш даажинтай үйл явдал болж мэдэхээр харагдаж байна.

УИХ, ҮАБЗ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ардчилал, эрх чөлөөт нийгмийн төлөө шийдвэр гаргах эрхтэй институцынхаа хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал юугаар хангагдаж, яаж баталгааждаг бол гэдгийг уншигч авхай хэрхэн бодож байгааг тааж мэдэхгүй болохоор энэ талаар олж уншсан, мундаг хүмүүсийн хэлж ярьж байгаа болгоноос сонсож авсан өөрийн ойлголтоо сэтгүүлчийн байр сууриас хандаж хуваалцахыг хүслээ. Аль ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал бол улс төр, эдийн засгийн аюулгүй байдлаа хэр найдвартай хангасан эсэхээс шалтгаалдаг, бас баталгааждаг болохыг бид мэднэ. Тэгвэл Монгол Улс маань тусгаар тогтносон бөгөөд өөрийн газар нутагтай, хил хязгаартай, цэрэг армитай, хоёр хөрштэйгөө ямар нэгэн маргаан будилаангүй, ястан үндэстний зөрчил тэмцэлгүй, шашны ялгаварлалгүй, дотоодын хямрал, тулаангүй, магадгүй өнөөгийн дэлхий дээрх хамгийн амар амгалан цөөн улс орны нэг.

Хийснээ тэгээд энэ олон жилд хэн нь сайжруулсан юм бэ

Өөрөөр хэлбэл, бидний улс төрийн аюулгүй байдал бүрэн баталгаажсан байна гэсэн үг. Гэтэл эдийн засгийн аюулгүй байдал найдвартай байна уу, гэдгийг бодоод үзэхэд ямар эмзэг байгааг нь л мэдэрдэг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал юугаар баталгаажиж байгааг хэлэх гээд оролдоод үз дээ. Тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдлыг гадаад худалдаа нь илтгэдэг гэдэг. Тэгвэл зөвхөн нүүрс, алт, зэс, цайр, малын мах, ноос ноолуур гэсэн тодорхой хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт дээр монголын гадаад худалдаа оршин тогтнож байна. Эндээс олсон чөлөөт валютаа буцаагаад импортод зуун хувь зарцуулна. Нефть, бензин, эрчим хүч, хоол хүнс худалдаж аваад л дуусгачихдаг улс шүү дээ бид. даанч ядруухан байгаа биз. Шуудхандаа эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд бид хоёр хөршөөсөө хараат болсон байна гэсэн үг. Хөнгөн, хүнд үйлдвэр, газар тариалан, барилга, зам, хоол унд маань үндсэндээ хятад улсаас 70-80 хувь хамаардаг болсон.

Цаашдаа өмнөд хөрштэй хийх гадаад худалдааныхаа хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэж өсгөнө гэж байгаагаа Засгийн газар мэдэгдсэн. Оросуудын галуут нуураас нийлүүлж буй эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хятадын худалдаж авч байгаа нүүрсний квот дээр л манай улсын эдийн засгийн аюулгүй байдал оршин тогтож байна.  Тэгэхээр бидний эдийн засгийн аюулгүй байдлын хил хязгаар, тусгаар тогтнолын тухай ярих цаг болсон байгаа биз. Эдийн засгийн тусгаар тогтнолынхоо төлөө монголчууд бид ямар нэгэн алхам хийх хэрэгтэй болчихоод байгаа атлаа огт хөдлөхгүй байгааг гайхан анзаарч байгаа хүн байна уу гэж асуумаар. Нөгөө Эгийн гол, Шивээ Овоо, Багануур, Оюутолгойн цахилгаан станцын төслүүд яалаа. Арван жил ярьж байгаа V цахилгаан станц хаана байна.  Яагаад эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах ийм мега төслүүдийг хэрэгжүүлэхгүй байна вэ. Ерөнхий сайдын хичээж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хэр амжилттай хэрэгжихийг бидний хэн ч бас хэлж мэдэхгүй байна. Эхлүүлсэн ч хэрэгжилгүй үлдсэн олон төслүүдийнхээ замаар орохгүйг хэн батлах юм.

Тэгвэл Оюутолгой төсөл бол өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон цорын ганц төсөл юм. Үүнийг яагаад хэн ч үнэнээр нь хэлж зориглохгүй байна вэ. Шүүмжлээд л байна. Тэр тусмаа улс төрийн зорилгоор энэ төсөл хэрэгжихэд ямар их саад хийж ирснийг үнэндээ эх орончоор харж чадахгүй явсаар ирлээ. Муу нэртэй С.Баяр, С.Баярцогт нарын 2009 онд байгуулсан оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ач тусаар монголчууд их наяд гэдэг тоог үнэндээ ярьж сурсан гэдгийг мартах учиргүй юм. Улсын төсвийг эрх баригчид их наядаар ярьж чаддаг болсон, тэрбум тэрбум доллараар наймаа хийдэг болсон нь оюутолгой төслийн үр дүн гэдэгтэй маргах, үгүйсгэх нэгэн олдохгүй байх аа! Сүүлийн 10 жилд манай улсад оюутолгойгоос өөр бүтээн байгуулалт гээд нэрлэчих нэг ч төсөл алга.

Оюутолгой өнөөдөр манай улсын эдийн засгийн баталгаанаас гадна дэлхийн хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхлыг монголд бий болгосон гэдгээрээ ямар их ач холбогдолтойг төсөөлөн хэлэх боломжгүй юм. Магадгүй бид дахиад Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэх нь юу л бол. Монголын эдийн засагт Оюутолгой хамгийн том, хамгийн нөлөөтэй тоглогч болж нэгэнт чадсан нь зөвхөн улстөрчид, эрх мэдэлтнүүдийн төдий биш бүх монголчуудын анхаарлыг хүссэн хүсээгүй татаж, бүгдэд хамааралтай болсон нь үнэн. Тогтворжуулсан татвар өдөр болгон төлж, ажлын 10 мянга гаруй байр бий болгон ердийн горимоороо ажиллаж байгаа үедээ ч Оюутолгой хамгийн их төсвийг бүрдүүлж байгааг бид мэддэг хэрнээ адлах ямар хэрэг байна аа!  Улстөрчид олонд танигдахын тулд Оюутолгойг оролддог нь хамгийн зөв арга мэт ч, хор уршиг нь манай улсын аюулгүй байдалд тулж ирэх болно гэдгийг тэд өөрсдөө сайн мэднэ. Гэвч нийтэд танигдаж, хувийн эрх ашиг нь хангагдаж байвал бусад асуудал даанч хамаагүй болсныг нь монголчууд ухаарч мэдэхээр цаг хугацаа өнгөрлөө. Дубайн гэрээ эх орны эрх ашгийн эсрэг болсон, Ч.Сайханбилэг урвасан гэдгийг энэ шүүмжилж шуугиж байгаа хүмүүс нотолж чадах юм уу, тэгээд! C.Баяр, С.Баярцогт нарын оронд өнөөгийн "эх оронч”, популист улстөрчид байсан бол авлига авахгүй байж чадах байсан юм уу, тэднээс илүү гэрээ хийж бас чадах байсан уу...? мэдээж Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэх туршлага монголчуудад байгаагүй. Хэн ч байсан алдаа гаргах байсан гэх магадлал илүү үнэмшилтэй сонсогдоно доо. Хийснээ тэгээд энэ олон жилд хэн нь сайжруулсан юм бэ. Улам л дордуулж, цаг хугацааг харамсалтайгаар үрж ирлээ шүү дээ. Дэлхийд томд орох ийм том төслийг хэрэгжүүлэхэд алдаа гаргахгүй гэвэл түүн шиг утопи санаа үгүй байх аа. Гэрээгээ цуцлах, зогсоох тухай тэнэг юм ярьж байхын оронд алдаагаа багасган чамбайруулах нь бидэнд өлзийтэй баймаар санагдана. Монголчууд бид бөөс хуурс, бэтэг тэмбүүнээсээ салах гэж хэдэн жилийг зарцуулсан гэдгээ ядаж бодмоор...Цаг хугацаа шаардах ийм том төсөл үр дүнгээ нэгэн цагт төгс өгдөг гэдгийг бид тэрхүү туршлагаасаа харж болно шүү дээ. Эцэст нь ажлын хэсгийг ахалсан  Д.Тэрбишдагва гишүүнд чин сэтгэлээсээ бид талархах ёстой юм. Нэгэн бодлын тэрбээр маш мундаг ухаан гаргаж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан тайлан, дүгнэлтээ ҮАБЗ-д өргөн барьсан байна. Яагаад гэвэл, Оюутолгой бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа гэдгийг үндэсний аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон байна. Өнөөдөр бид улстөржиж, утга учиргүй попорсноор Монгол Улсынхаа гадаад худалдааны хамгийн том тоглогч, гол экспортлогч "Эрдэнэт үйлдвэр”ийг "алаад” хаяж байна. Энэ том үйлдвэрийг эрх баригчид дутуу алсан могой шиг болгож орхисон. Одоо Оюутолгойг хэрхэх нь тодорхойгүй байна. Яаж "алах”ыг нь харж байя. Аврах ч юм билүү хэн мэдлээ!


 
Ш.Даваадорж
Засгийн газрын мэдээ
“Оюутолгой”-г алах уу, аврах уу гэдгээ ҮАБЗ шийднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани