Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорноговь аймгийг байгуулсан түүхэн газарт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ

 

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.

Сайншанд хотоос зүүн зүгт саахалтын зайтай довтолгож морь барианы газрын наад талын овоон дээр гарч хойд зүгт дурандахад хүнд даацын машинууд говийн хөрсөн дээгүүр газар тамгалах мэт холхино.

Аварга дугуйнаас үсэрсэн шороо тэнгэрт хөөрч хээрийн салхитай дэгдэн сарних. Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, БХЯ-ны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ.

Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ томоохон төслийг монголчууд гадныхны гарыг харалгүй өөрсдөө бүтээн байгуулж буй гэдгээрээ онцлогтой.


Төмөр бетон гүүрийн ажил 70 гаруй хувьтай


Төмөр зам дээгүүр барьж буй бетонон гүүр 16 метрийн урттай бөгөөд гүйцэтгэл 70 гаруй хувьтай. Гүүр нь газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах болон босоо тэнхлэгийн төв магистрал замтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ.

Харин  доогуур нь нефтийн үйлдвэр рүү зорчих галт тэрэгний төмөр замыг барьж байна.


Хүнд даацын тусгай зориулалтын авто зам


Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21.1 км урттай. Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын хэсэг болох боломжтой юм. Замыг БХЯ-ны 7780 дугаар анги 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.  Авто замын үндсэн үзүүлэлтийг сонирхвол,

1.Тооцоот хурд 60 км/цаг

2.Гол зам 16.36 км

3.Авто зогсоолын талбай 350 метр

4.Салаа зам 743 метр

5.Далангийн өргөн 15 метр зэрэг тоон үзүүлэлтийг албаныхан өгсөн. Авто замын хучилт нь таван см дунд ширхэглэлийн асфальт бетон хучилттай, 20 см цементээр бэхжүүлсэн суурийн үечлэлтэй байх ба суурийн доод үе нь 30 см байхаар төлөвлөжээ.

Харин авто замын далан суурь, хучилт хиймэл байгууламж болон тоноглол нь асфальт бетон хучилт, цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе зэргээс бүтнэ.


Төмөр замыг долдугаар сард хүлээлгэн өгнө


Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай, урт нь 27.7 км бөгөөд ул шорооны ажил 95 орчим хувьтай.

Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр байх аж. Төмөр замын бүтээн байгуулалтыг дэргэдээс нь цухас ажиглалаа.

Өргөгч кранаар буулгаж байгаа урт төмөр дээр холбосон бетон дэрийг мэргэжилтнүүд "Үе” гэж нэрлэнэ.Үүнийг УБТЗ-ын Зам засварын машин станцын Салхитын өртөө дэх Үе угсардаг баазад угсарч тусгай зориулалтын вагоноор тээвэрлэж авчирдаг.

Дараа нь мөн л тусгай зориулалтын өргөгч кранаар ачиж тусгайлан бэлтгэсэн ул шороо дээгүүр суурилуулна. Үүний дараа бетон дэр доогуур болон завсраар шороо асгаж "ВПО” гэх машинаар дагтаршуулж  нягтруулдаг.

"Энэ зам дээр галт тэрэг 80 км цагийн хурдтай явна. Үе буюу хавтан нь 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй, 46 ширхэг бетон дэртэй. Нэг км-т 1840 ширхэг бетон дэр орохоор тооцоолсон.

Төмөр замын модон болон бетон үе зөөхөд зориулагдсан "УСО” гэдэг вагоноор 10 удаагийн зөөлтөөр газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км  замыг барьж дуусгана. Нэг удаа 6.3 км шинэ үе ачих боломжтой.

Төмөр замын бүтээн байгуулалтад замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй хүн зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтай ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 23-ныг хүртэл гүйцэтгэж долдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулна.

УБТЗ-ын Их засварын цуваа нь хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн сууцны вагонуудтай. Дотор нь вагон ресторан, вагон клуб, халуун ус, интернэт гээд хүний хэрэгцээг бүрдүүлсэн бүх зүйл байдаг гэж УБТЗ-ын Зам засварын машин станцын орлогч дарга Т.Пунцаг ярив.


Замчид бетон үе тавьсаны дараах төмөр замын нарийн засварын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.Үеүүдийг хооронд холбох, хадах, эрэг шургийг чангалах, дэрийг тохируулах зэрэг ажил чимхлүүр бөгөөд нарийн юм. Замын ажлын бэхэлгээг Английн "Пондрол”  гэх стандарт бэхэлгээгээр тавьж байгааг албаныхан онцолсон.

Төмөр зам 1520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Нэг вагон дөрвөн гол буюу дөрвөн дугуйтай. Нэг гол 23.5 тонн ачаа даадаг бол  нэг вагон нийт 93.5 тонн ачаа даах боломжтой аж.

Зам төмрийг ОХУ-аас, замын бэхэлгээг Англиас, уулзваруудын хавчаарыг ОХУ, БНХАУ-аас авч байгаа бол бусдыг нь Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн.

Дашрамд дурдахад, УБТЗ модон дэрээс татгалзаж байгаа бөгөөд эдүгээ модон дэртэй 400 гаруй км замыг бетон дэрээр үе шаттай солихоор ажиллаж байгааг дуулгав.


Өртөөний барилгыг сүндэрлүүлж байна



Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо барилгачид өртөөний барилгыг сүндэрлүүлж байна Өртөө нь блочный маягийн релен цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжаар тоноглогдсон байх бөгөөд Сайншанд өртөөтэй оптик шилэн кабелийн шугамаар холбогдоно. Энд мөн л арваад хүний ажлын байр бий болно.

Дээрх бүтээн байгуулалттай холбогдуулан өнгөрсөн хугацаанд орон нутгаас 120 гаруй ажилтан ажлын байраар хангажээ. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн худалдан авалт хийжээ.

Барилгын бетон зуурмаг, хэв хашмал хийгээд цемент, хайрга зэрэг бусад барилгын материалыг худалдан авсан бол хоол хүнс, ахуйн бараа материалыг ч орон нутгаас чадахаараа хангасан аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр рүү цахилгаан түгээх агаарын шугамын ажил дуусч улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Сайншандын дэд станцын өргөтгөл буюу нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгож цахилгаан утсыг татсан харагдана.


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой



Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа  валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 17-ны 59 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын "Экпорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр тогтож, 2017 оны гуравдугаар сарын 20-ны 92 тоот тогтоолоор дээрх төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувийн төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргаж, улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулжээ.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 143 дугаар тогтоолоор "Сайншанд газрын тос боловсруулах үйлдвэр, чиглэлийн төмөр замын салбар зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын техник технологийн байнгын хяналтыг "Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аар хийлгэх шийдвэр гаргасан бөгөөд "Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-нь "Аи Си Ти-Сайн консалтинг” ХХК-тай түншлэл байгуулж "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төдийгүй санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Тэгвэл орон нутгаас үйлдвэрийн байгууламжийн эхний шат болох дэд бүтцийн ажлыг явцад улсын хэрэгцээнд авсан 150 га газар нь Монгол Улсын хууль стандартад нийцэхгүй байгаа мөн үйлдвэрийг цаашид өргөтгөх хэрэгцээг тооцож судалгаа хийсний үндсэн дээрх газрыг 404 га буюу 254 га-гаар нэмэгдүүлэх саналыг дөрөвдүгээр сарын 08-ны аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн оруулж батлуулжээ.


Дорноговь аймаг байгуулсан түүхэн газарт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ


Ирээдүйд сүндэрлэх үйлдвэрийн эргэн тойрон хийгээд алт эрдэнэсийн нэрээр нэрлэсэн энэ газар орны үүх түүх онцлог зүйлсүүд сонирхол татах.

Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн Ардын засгийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны тавдугаар сарын 20-23-нд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралджээ.

Их хуралд 23 сумаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын цэргийн ангийн болон нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний товчоо, хамтралын төлөөлөгчийн газар, шуудан хороо, 18 дугаар коператив, бага сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.

Их хурал аймгийн байгуулалтын түр хороог татан буулгаж, аймгийн яамыг байгуулснаар Монгол орны зүүн өмнөд хязгаар нутагт Дорноговь аймгийг байгуулсан түүхтэй. Удалгүй Хаяа Cайн-Уснаас аймгийн төвийг 70 тэмээн хөсгөөр нүүлгэн тэр үеийн Их дулаан уулын хошууны төв байсан Далай Сайншанд худгийн дэргэд төвлөрүүлсэн тухай сударт тэмдэглэсэн байна.

Эдүгээ үйлдвэр барих газар Алтанширээ сумын Хаяа баг. Урд дэнж дээр 55 мв-ын хүчин чадалтай "Сайншанд салхин парк” ажиллаж буй. Харин хойд хэсэг Сайн-Усны говьд газрын гүнээс ус оргилж байдаг бол Бор хөөврийн говь хэмээх усны арвин нөөц бас л энд буй. Энд усны арвин их нөөц буйг гидрогеологийн шинжлэх ухаан нотолсон бол үүнээс өмнө XVIII зуунд говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа "Хөлгүй их устай газар байна, бум олныг ундаалах юм” гэж шинжсэн яриа нутгийнхны амнаас ам дамжин үлджээ.

Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу хэмээх энэ суманд нэгэн үед Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дууч аж төрж, Хондогын 2О босоо гэх бөхчүүд нь наадам чимж байжээ.

Номч мэргэнээрээ алдартай гэвш Анги Шагдарын гэрийн буурь мөн л энэ суманд байх. Алтанширээ сумын "Саруул  зам” нэгдлээс Д.Наваан–Осор анх БНМАУ-ын аварга малчин болсон бол сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан Д.Даваасамбуу хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг.

Энэ нутгаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Намжилзав, Б.Чимэд, эрдэмтэн Л.Нацагдорж, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б, Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян, Ш.Гүрбазар, А.Шартолгой, Гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, Хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв нарын олон сайчууд төржээ. 

Эдүгээ Алтанширээ сум шинэ үеийн хөгжлийг түүчээлж газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор түүхийн хуудсыг зузаалж байна. Дорнодоос татах нефть хоолой хийгээд төмөр зам, авто замын хос хөдөлгүүр бүхий дэд бүтцийн ашигтай байршил нь Алтанширээ сумыг хүнд үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх боломж олгож буй.

Х.Эрдэнэбулган 

Эх сурвалж: montsame.mn 

 

Дорноговь аймгийг байгуулсан түүхэн газарт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани