Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голыг хамгаалахтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэх чиглэлээр ажиллав

 Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голыг хамгаалахтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэх чиглэлээр ажиллав

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо Туул голын эрэг дагуухонцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг.

 

Тэгвэл өнөөдөр /2019.06.12/ тус байнгын хорооноос дээрх тогтоол болон өмнө нь гаргасан удаа дараагийн тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Туул голын эрэг дагуу нөхцөл байдалтай танилцаж ажиллав.

 

 

 

 

 УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр "Сүүлийн хоёр жилд иргэдээс хамгийн их ирүүлсэн өргөдөл Туул голыг хамгаалалтад авахтай холбоотой асуудлыг хөндсөн байгаа. Гол бохирдсон, усны түвшин багассан, эрэг дагуу барилга байгууламж барьсан, барих зөвшөөрөл олгосон, эргээс элс, хайрга, дайрга олборлож байгаа зэрэгт иргэдийн санаа зовниж байна. Улаанбаатарынхан болон олон аймаг, сумын хүн, мал ундаалдаг ундны усны эх үүсвэр учраас иргэд санаа зовних нь аргагүй юм.

Туул голыг хамгаалах, хамгаалалтад авах талаарӨргөдлийн байнгын хорооноос болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар биечлэн ажиллаж байгаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сарын өмнө нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голын эргээр явж, нөхцөл байдалтай танилцаж ажилласныхаа дараа голын хамгаалалтын бүсэд, бүсийн орчимд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж байгааг таслан зогсоох, дахин зөвшөөрөл олгохгүй байх, олгосон газрыг эргүүлж нөхөн сэргээх чиглэлээр ажиллах үүрэг даалгаврыг холбогдох газруудад өгсөн. Хэрэгжилтийг нь бид шахаж ажиллаж, холбогдох бүх байгууллагуудтайгаа хамтраад асуудлаа шийдвэрлэхээр явж байна” гэлээ.

 

Баянзүрхийн гүүрний хажууханд, иргэдийн хамгийн их очиж зугаалдаг байсан Туул голын эрэг дээр давхар хашаа татсан хэсэгт очив.

 

Энд Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 онд, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2015 онд газрын зөвшөөрөл олгосон учир иргэн н.Батсайхан, Агар чулуу ХХК давхардуулан хашаа татжээ.

"Туул голын онцгой хамгаалалтын бүс 50 метр. Онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн самбар энэхүү давхар хашааны дотор талд байгаа нь анхаарал татаж байлаа.

 

 

Туул голыг дагасан амралт зугаалга, аялал жуулчлалын бүс байгуулах зориулалтаар дүүрэг, нийслэл, салбарын яам гэсэн гурван байгууллага газар олгодог учир зарим тохиолдолд давхцуулан олгогдсон байдгийг албан тушаалтнууд энд байхдаа танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд голын усны түвшин багассан, бохирдол хэрээс хэтэрсэн зэрэг олон үндэслэлээр Туул голын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлдэг, барилга байгууламж барьдаг байдлыг таслан зогсоохоор төр ажлаа хийдэг ч хувийн хэвшил шүүхэд ханддаг. Шүүхийн шийдвэрээр ихэвчлэн төр ялагддаг гэсэн тайлбар мэдээллийг мөн албан тушаалтнууд хэлж байв.

 

Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаарүүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал, Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй. Холбогдох газрууд асуудлыг тус тусдаа ярьдаг бус нэгдэж ярилцаад, нэгдсэн шийдвэр гаргадаг болно. Чиг үүргийн давхардлыг бий болгоод байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг хууль, журмуудыг шинэчилсэн найруулгаар боловсруулж батлуулах чиглэлээр хамтарч ажиллах,цаашид нийслэлийн газрыг нэг цонхны бодлогоор буюу нэг л байгууллага хариуцан олгодог болох, Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд хэн гэдэг албан тушаалтан хэдэн онд газар олгосон, хэд нь шүүх дээр байгаа жагсаалт гаргаж, олон нийтэд зарлах чиглэлээр ажиллахын тулд үнэн зөв мэдээллийг гаргаж, танилцуулах үүрэг чиглэлийг өгсөн юм.

Тэрбээр энэ үеэрээ Туул голыг хамгаалах бие даасан хууль гаргах, тусгай цагдаатай болох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ илэрхийлж байв.

 

Өргөдлийн байнгын хорооны даргыг дагалдан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланболон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой, ус, тусгай хамгаалалттай газар, Богд хан уулын Дархан цаазат газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллалаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голыг хамгаалахтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэх чиглэлээр ажиллав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани