Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг

 

Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг

 

Засгийн газар наймдугаар сарын 20-нд шийдвэр гаргаж, Архангай аймгийн Цэнхэр суманд уул уурхайн олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Уул уурхайн талхалалтад өртсөн Орхон гол, Цэнхэр сумын экологийн доройтол холбоотой асуудал 2010 оноос эхлэн хөндөгдөж, хамгийн эмзэг асуудлын нэгд тооцогдож байсан ч аль ч Засгийн газар, аль ч Ерөнхий сайд анхаарлаа хандуулаагүй байсан юм.

Лецинзээ цуцлуулсан Монгол газар компани бол Орхоны хөндийд 1999 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй байгаа. Олборлолтын хамгийн олон га талбайг хамарсан давуу эрхт компани бөгөөд албан ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг.

69498276_2391737507574542_6355484096843481088_n Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг

Уул уурхайн лезинзийг цуцалсны дараа манай сурвалжлах баг Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж, Засгийн газрын шийдвэр газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа болон, сумын нөхцөл байдлын талаар сурвалжлага бэлтгэв. Одоогоос хорин жилийн өмнө мал сүрэг дүүрэн багширсан, малчин айлууд  хаяа дэрлэн зусаж, уул бүрийн аманд булаг горхи ундарсан, жимс, цэцэг алагласан хангай байсан тухай нутгийн хүний яриг сонсож, Орхоны хөндийг зүглэв.  Нүдэндээ зурагласан хөндийн өнөөгийн төрх дэндүү өөр ажээ. Ухсан нүх, баганадан өндөрлөсөн шороонууд тогтоол шар нуурнууд хаа сайгүй. Түүний дэргэд уурхайн том техник, "кемп” гэгдэх ажилчдын байрладаг газрууд хаа очиж тохилог юм.

Наймдугаар сарын 22-нд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ-ын алба хаагчид багтсан тусгай Ажлын хэсэг Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажилласан билээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын ахалсан энэ Ажлын хэсэг уурхайнуудын алт угаадаг хиймэл нуурын усыг задлах, уурхайн техникүүдийг буцаах үүрэг өгөөд буцжээ. Мөн Цагдаагийн болон  МХЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн үлдэж энэ багийн малчдаас эхлэн айлуудыг албадан нүүлгэж, уурхайн алт угаадаг, хүнд даралттай усан буунуудыг лацдах ажлыг эхлүүлжээ.

69277199_933483103669945_8813061935483322368_n Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг

Сайдын тушаалаар наймдугаар сарын 24-ны орой Шийртийн аманд байх гурван хиймэл нуурыг задалсан бөгөөд дунджаар 20 метр орчим гүнтэй хиймэл нуурын ус Орхон гол руу цутгаж, ихээхэн хэмжээний бохирдол үүсгэсэн байв. Үүнээс гадна 20 орчим алт угаадаг хиймэл нуур бий. Тэднийг бүгдийг задлаад Орхон гол руу хийнэ гэвэл Орхоны хөндий тэр чигтээ шаварлаг шар усаар дүүрч, 1998 оноос хойш хиймэл нуурт хуримтлагдсан хог, химийн бодисоор бохирдох болно хэмээн нутгийнхан халаглаж байв.

69313576_1084229905113101_6680321467101478912_n Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг

Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байдаг аж. Ц.Мянганбаяр эдгээр лецинзийг гараас гарт, компаниас компани хооронд дамлан наймаалж ашиг олж ирсэн байх юм.

Харин одоо Монгол газар компанийн эзэн Ц.Мянганбаяр Засгийн газраас мөнгө нэхэмжлэх талаар ярих болсон. Угтаа бол алтны талбайг доорх компаниудад түрээлсүүлэн ашиг олж байсан Ц.Мянганбаяр Засгийн газраас мөнгө нэхэмжлэх биш, байгаль орчинд учруулсан хохирол, түрээсээс олсон ашгийн татвараа төсөвт оруулах ёстой баймаар…

Монгол газар компани алтны лезинзтэй талбайн нэг га газрыг 10 саяаас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулдаг аж. Үүний дараа намар нь Ц.Мянганбаяр компаниудыг ахин 10 сая төгрөгөөр саадаг бөгөөд энэ мөнгөө нөхөн сэргээлтэд зориулна хэмээн хураадаг гэнэ.

Орон нутгийнхны өгсөн мэдээллээр доорх 13 лецинз бүхий талбайд тус компаниуд алт олборлож байжээ.

Д/д Тусгай зөвшөөрлийн дугаар Аймаг, сум Газрын нэр Эзэмшигч Тайлбар

 

Цэнхэр сумынхны өгсөн мэдээллээр…

1. MV-002426 Архангай, Цэнхэр Өлтийн гол Монгол газар ХК Монгол газар ХХК түрээслэдэг байжээ
2. MV-002427 Архангай, Цэнхэр Өлтийн гол Монгол газар ХК Монгол газар түрээслэдэг байжээ.
3. MV-005529 Архангай, Цэнхэр Шийртийн эх Монгол газар ХК Батдөлгөөнмөрөн ХК

 

Энд Ц.Мянганбаярын туслах Баярсайханы компани олборлолт явуулж байжээ. 

4. MV-007207 Архангай, Цэнхэр Өлтийн гол Монгол газар ХК ЭМ Жи Эйч

 

 

  MV-009258 Архангай, Цэнхэр Өлтийн гол Монгол газар ХК ЭМ Жи Эйч

 

Ц.Мянганбаяр Монгол газар компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө ийм нэртэй компанитай байсан бөгөөд энэ лецинз дээр түрээслэгчид ажилладаг байжээ.

6. MV-004822 Архангай, Цэнхэр Гүүтийн эх Монгол газар ХК Нэшнл Тришир

 

Монгол газар компанийн хамаарал бүхий компани

7. MV-004174 Архангай, Цэнхэр Шийртийн ам Монгол газар ХК Лецинз Гурван хайрханы асар ХХК хэмээх компанид хамааралтай ч энд "Алтан дорнод Монгол” компани алт олборлолт явуулж байжээ. 
8. MV-004780 Архангай, Цэнхэр Бодонт эх Монгол газар ХК Голдон Хаммер ХХК хэмээх компани алт олборлож байсан нэртэй.

 

Гэхдээ лецизийг Монгол газар ХХК 

Алтан дорнод Монгол ХХК-ны охин компани зарсан. 

Алтан дорнод Монгол ХХК-аас Улз групп худалдан авч олборлолт явуулж байжээ. 

9. MV-001410 Архангай, Цэнхэр Өлзийт тээл Монгол газар ХК БМНС компани

 

Алтан дорнод Монгол ХХК олборлолт явуулж байжээ.

10. MV-012470 Архангай, Цэнхэр Шийртийн хойд салаа Монгол газар ХК Алтай гоулд ХХК олборлолт явуулж байв. 
11. MV-0020442 Архангай, Цэнхэр Бодонт тээл Монгол газар ХК Улз групп

 

 

12. MV-0017316 Архангай, Цэнхэр Гүүтийн ам Монгол газар ХК Сэншивэемонголиа ХХК

 

 

13. XV-006219 Архангай, Цэнхэр Өлзийт тээлийн нуруу Монгол газар ХК Эрдэнэсийн хотхон

 

 

Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэх замаар алт олборлож байсан компаниудын ард дандаа нөлөө бүхий улстөрчид байдаг. Тухайлбал, Алтай гоулд ХХК-ын ард Төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэм, Улз групп болон БМНС-ийн ард Архангайн гаралтай, У.Хүрэлсүхийн танхимын гишүүн БСШУ-ны сайд Е.Баатарбилэг, Сэншивэемонголиа ХХК-ийн ард Архангай аймгийн дарга нар байдаг тухай Цэнхэр сумынхан ярьж байна.

Үргэлжлэл бий.

Т.ПАГМАА

https://updown.mn/95050.html


Ц.Мянганбаярын лецинз бүхий талбайг түрээслэдэг компаниудын ард нөлөө бүхий улстөрчид байдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:52
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани