Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шахмал түлшний “нугалаа”

Шахмал түлшний “нугалаа”

 

-Хөршүүд нь "тагнуул” болчихсон, өглөө оройд хэнийхээс ямар утаа гарахнав гэж яндан шагайж явдаг болох нь-
 
1932 онд Монголд аймшигтай, "нугалаа” болсон түүх бий. Төр засгаас ард түмнээ орчин үеийн соёл боловсролд сургах арга хэмжээ авсан чинь, тэр нь цаашаа "нугалаа” болж, эмэгтэйчүүдийн гэзэг үсийг тайрч, эрэгтэйчүүдийн дээлний нудрагыг хүртэл огтолж байсан гэдэг. Яг тийм "нугалаа” өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод эхлэлээ. Үүнийг хүмүүс шахмал түлшний "нугалаа” хэмээн нэрлэх болж.
 
Уул нь Засгийн газраас зөв шийдвэр гаргасан юм. Хотын утааг бууруулах, ядаж л 50 хувь багасгах зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг хотод оруулахыг хориглож, өндөр илчлэгтэй шахмал түлшээр хангах үйлдвэрүүдийг барьж байгуулан, бүтээгдэхүүнээ ид худалдаалж байгаа. Тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй шахмал түлшийг Улаанбаатар хотын 500 цэгээр, зарим мэдээллээр бол 800 цэгээр худалдаалж байгаа гэх.
 
Гэр хорооллын айлууд бололцооныхоо хэрээр аваад түлж байнаа. Сайхан түлш байна гэж магтах хүн олон байгаа ч, саар муугий нь гайхах хүн ч мэр сэр тааралдана. Юутай ч энэ түлш нийслэлийн утааг бууруулахад үнэлж баршгүй ач тустай нь илт. Аливаа шинэ юманд сайн муу, саад бэрхшээл байлгүй яахав. Таван үйлдвэр нь стандартын дагуу сайн түлш үйлдвэрлэж байхад нэг нь "хулхи” түлш үйлдвэрлэхийг байг гэх газаргүй. Яваандаа жигдэрнэ. Бүгдээрээ сайн болно гэхэд миний хувьд эргэлзэхгүй байгаа.
 
Тэгтэл! Тэгтэл өнөөх сайхан арга хэмжээ маань аймшигт "нугалаа” болж өрнөлөө. Нүүрс түлсэн айлыг хэдэн зуун мянгаар, албан газрыг хэдэн сая төгрөгөөр торгоно гэнэ. Яндангаар нь нүүрсний хар утаа гарч байгаа айлыг барьж өгвөл, тэр "тагнуулд” нь үнэгүй шахмал түлш өгнө гэнэ. Одоо гэр хорооллын хөршүүд нь хэнийхээс нүүрсний утаа, хэнийхээс шахмал түлшний утаа олгойдож байна гэдгийг тандаад өглөө оройд гудамжаар дүүрэн  хөлхөлдөж байгаа гэнэ. Нүүрс түлсэн айлыг мэдээлж, өөрөө үнэгүй шахмал түлшээр шагнуулах нь ээ! Гадаа дулаан байгаа учраас одоодоо бол арай гайгүй. Хүйтэрч эхлэхтэй зэрэг энэ "тагнуулуудын” үйл ажиллагаа, цаад эздийнх нь үйл ажиллагаа яаж идэвхжих бол. Зарим хүн сайжруулсан шахмал түлш авахгүй байгаа гэнэ. Хүйтрэхтэй зэрэг нүүрс түлж байгаа хэдэн айлыг барьж өгөөд шахмал түлшээр "шагнуулчихна”  гэж хээвнэг ярьж байна гэнэ.
 
Энэ "нугалаа” эцэстээ юунд хүрдэг бол! Гэр хорооллынхон хэдэн жилээр нүүрсээ нөөцлөөд авчихсан байдаг. Ноднин жил түлээд бараагүй өчнөөн мянган тонн нүүрс айлуудын пинд хадгалагдаж байгаа. Түүнийгээ яах юм? Түлээд торгуулах юмуу, хог дээр аваачиж хаях юмуу? Авсан үнээрээ эргүүлээд тушааж болдоггүй юм уу? Станцуудад аваачиж тушаагаад оронд нь мөнгө юмуу шахмал түлш авахаар зохицуулж болохгүй юу? гэхчлэн олон асуудал тулгарч байна.
 
Сайжруулсан түлшээр нийслэлийн гэр хорооллуудыг хангахыг би дэмждэг хүн. Мэдээж утаа буурна. Магадгүй, 50-60 хувиар буурахыг ч үгүйсгэх аргагүй. Гэлээ ч би хоёр  зүйлд сэтгэл эмзэглэж явдаг хүн. Ер нь ингэж нүсэр үйлдвэр байгуулж, тэрбум тэрбумаар нь мөнгө зарж сайжруулсан шахмал түлш гэгчийг үйлдвэрлэж, бөөн явдал чирэгдэл болж байхын оронд, тэр их илчлэгтэй, бараг утаагүй коксжсон нүүрсээ шууд хот руу зөөгөөд хангачихаж яагаад болдоггүй юм?! Коксжсон нүүрсний лабораторийн шинжилгээг том төсөл болгож бариад 10 жил энэ дарга нарын үүдийг сахисан, нүүрсний "хаан”, инженер Рэнцэндоржийн төслийг хэрэгжүүлсэн бол бид өнөөдөр биш арван жилийн өмнө хотын утааг 50-70 хувь бууруулчих байсан юм биш үү. Инженер Рэнцэндорж маань арван жил төслөө барьж хөөцөлдөөд үр дүнг нь үзэж чадалгүй саяхан таалал төгссөн л дөө. Гэтэл нас барснаас нь хойш нөгөө төсөл маань "сайжруулсан шахмал түлш”  нэртэй болоод гарч ирсэн нь ямар учиртай юм бол гэж сэтгэл эмзэглэдэг юм.
 
Нөгөө нэг зүйл бол сайжруулсан шахмал түлш гэдэг чинь, ядарсан ард түмнээ дулаан бүлээн өвөлжүүлэх, нийслэл хотынхоо утааг багасгах гэхээс илүү "мөнгө цагаан, нүд улаан” төсөл болжээ. Хэрэгжиж эхлэхээсээ өмнө л "торгоно” "шийтгэнэ” гээд эхлэсэн. Тонн нь 150 мянган төгрөг гэнэ. Борлуулагчдаас 2 сая төгрөгийн урьдчилгаа авна ч гэх шиг. Ядарсан ард түмнээ айлгасан, тамирдуулсан үг л дуулдаж байгаа. Уул нь инженер Рэнцэндоржийн төслөөр бол эхний жилд нь коксжсон нүүрсээ үнэгүй юм уу, хямдхан тарааж, "Байгалийн хишиг”, "Эрдэнийн хувиа” ард түмэндээ мэдрүүлье гэж байсан юм. Тэгтэл эсрэг төсөл хэрэгжээд эхлэх юмдаа.
 
Эрхэм дээдэс минь олон нийтийн санал бодлыг та нарт дамжуулах хэрэгтэй боллоо.
 
1.Бид шахмал түлшийг эсэргүүцэхгүй ээ. Засгийн газрын зөв шийдвэр. Харин дундаас нь "нугалаа” гаргачихлаа. Хотод түүхий нүүрс оруулахгүй гэдэг чинь түмэн зөв. Гэтэл олон мянган тонноор нь оруулах гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарлаа. Засгийн бодлогын эсрэг зохион байгуулалттай хийж байгаа ийм оролдлогыг л таслан зогсоох хэрэгтэй юм. Гэтэл илрүүллээ гээд л замхарсан. Бодвол нэг дарга сайдынх нь юмуу, шүүх прокурорынхны хамаатан садан байгаад хав дарагдаа биздээ. Уул нь ийм санаатай, зохион байгуулалттай үйлдлүүдийг илрүүлээд, хуулийн хатуу арга хэмжээ авч олон түмэнд мэдээлэх ёстой. Гэтэл өнөөх яам тамгынхан, хууль хяналтынхан таг чиг. Бодвол тэр их нүүрсийг Баянзүрхийн товчоо илрүүлж буцаагаад, Яармагийн ч юм уу аль нэг товчоогоор ороод ирсэн л байх. Манай эрх мэдэлтнүүд ийм л юм хийж байгаа.
 
2.Уул нь, Монголд хариуцсан Яам нэртэй юм байгаа бол сайжруулсан шахмал түлшээр нийслэлийг хангахын өмнө бэлтгэл асар их ажил байлаа. Торгуулийн хэдэн төгрөг олохын тулд, ард түмнээ айлгаж ичээж байхын оронд гэр хорооллын бараг бүх айлын пинд байгаа үлдэгдэл нүүрсийг ямар замаар  борлуулж, иргэдээ ч, улсаа ч хохиролгүй болгох вэ? гэдгийг эрт шийдэх хэрэгтэй  байсан шүү дээ.
 
3.Хэрэглэж заншаагүй шахмал түлш анх удаа түлэх гэж байгаа ядарсан ард түмнээ бодоод үнийг нь хөнгөлж болоогүй юу.
 
 
Гурван тонн шахмал түлш 450 мянган төгрөг. Арай ч дээ. Хотын захын гэр хорооллын ядуус хоёр гурван шуудайны ч мөнгөгүй л байгаа. Дүн өвлөөр, юун тийм үнэтэй шахмал түлш, гарт  тааралдсанаа л түлнэ. Мөнгө л олж байвал хамаагүй гээд торгоод л байх уу?!
 
 
4.Аливаа зүйлийг хэрэглэж эхлэхээс өмнө олон түмэнд, тэр дундаа хэрэглэгчдэд сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байдаг. Зүгээр л "Нүүрсээ түлвэл торгуулна” "Шахмал түлш сайн” гэдгээс өөр мэдлэггүй хүмүүс шинэ түлшээ хэрэглэж мэдэхгүй байна. Сайжруулсан шахмал түлш гэгч бөөрөнхий зүйл чинь ямар найрлагатай, яаж хэрэглэх ёстой юм, хүний биед сөрөг нөлөө бий юу, яаж түлдэг, хэдий хугацаагаар дулаанаа барьдаг зэргийг хэрэглэгчдэд маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Хүмүүс бол энэ шинэ түлш гэдэг чинь утаа бууруулахаас гадна мөнгөний л төлөө хийгдэж байгаа ажил байна гэх. Шууд түлчихэж болдоггүй, модоор цогшуулж байж түлдэг, тортог ихтэй, зарим  тохиолдолд шатдаггүй бөөн шавар явж байна гэхчлэн янз бүрийн л яриа гарч байна. Иргэддээ сайн тайлбарлаж ойлгуулаагүйнх байх л даа.
5.Иргэдийн зүгээс буруутай зүйл бий л дээ. Орон гэрээ дулаалдаггүй, хаяагаа сөхөөд, цонхоо нээгээд орхичихдог, дулаанд амар амгалангуй загнаж, найр наадам хэсээд явдаг, хүйтрэхтэй зэрэг хүн хүн рүү үсчиж буруутгадаг гэм бий. Ямартай ч хууль дүрмээ чандлан сахиж, буруугаа бусад руу чихэлгүй амьдарцгаах юмсан.
6.Эрхэм дээдэс минь, "Түүхий нүүрс түлж байгаа айлыг барьж өгвөл шахмал түлшээр шагнана” гэхчлэн хөгийн санал санаачлага гаргаж, олон түмнээ битгий доромжлооч, онигоонд битгий орооч.
 
Сайжруулсан шахмал түлшний дүн энэ өвөл, хаварт гарна. Түүнийг л харцгаах үлдлээ.
 
 
Галсангийн ЖАМЪЯН
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Шахмал түлшний “нугалаа”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани