- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Угаартсан хүний тоо багассан гэх ташаа мэдээлэлд итгэх арга алга
- "Монел”-ийн гэр хорооллоор явахад өтгөн утаа гаргасан айл таарч, цагдаагийн алба хаагчид орж шалгахад шахмал түлшээ хар цаасаар өрдөж байв
- Өдөрт дунджаар 30 хүн угаартаж байгааг нууцалжээ
Шахмал түлшнээс болж хүн нас барсан анхны тохиолдлоос хойш угаартсан хүний тоо аажмаар буурч байгаа гэж албаныхан тоть шиг давтдаг. Гэтэл зургаахан хоногийн дотор 178 хүн угаартсан нь эрсдэл буураагүйг харуулж байна. Энэ сарын 21-ний байдлаар 538 хүн угаартсан талаар "Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан хэлсэн. Дараа өдөр нь "өнөөдрийн байдлаар мөн тооны хүн угаартсан” гэж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийхдээ давтав. Гэтэл НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Мэргэжлийн байгууллагуудын хувьд угаартсан хүмүүсийн дуудлагын тоо зөрүүтэй байна. Өнгөрсөн шөнө манай байгууллагад 11 хүн угаартсан гэх дуудлага ирсэн юм. Үүнийг нэмэхээр 549 дуудлага болж байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас 538 гэж мэдээлж байна” гэв. Угаарын дуудлагын мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газар нэгтгэх ёстой аж. Тус газраас угаарын дуудлагын нэгтгэсэн дүнг авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ийнхүү нэгдсэн дүн мэдээлэхгүй, мэргэжлийн байгууллагууд нь хоорондоо зөрүүтэй тоо хэлж байгаа нь бодит байдлыг нуух чиглэл өгсөн гэж хардахад хүргэж байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшнээс дээж авч, олон улсын байгууллагуудад шинжлүүлэхээр явуулсан гэх боловч хариу ирсэн эсэхийг лавлахад мэргэжлийн хяналт нь нийслэлээс асуу гэж, нийслэл нь онцгойгийнхон мэднэ гэх мэтээр мөн л бие бие рүүгээ түлхэв. Улсын лабораториуд шинжилгээний хариуг өдөртөө гаргаж болоод байхад өндөр хүчин чадалтай БНСУ, Япон, ОХУ-ын лаборатори манайхаас дор байв гэж. Технологийн хөгжил өндөртэй эдгээр улс түлш хүлээн авсан өдөртөө л хариуг нь интернэтээр илгээчих чадалтай. Гэтэл олон улсын лабораторийн хариуг мэдээлээгүй хэрнээ угаартаж байгаа нь иргэдийн буруу хэмээн өдөр бүр өөрсдийгөө өмөөрсөн мэдээлэл хийлгэх нь эмгэнэлтэй. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 360 хүн угаартсанаас 214 том хүн, 146 хүүхэд байсан гэдгийг АН-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ж.Батбаясгалан дарга мэдээлсэн. Гэтэл зургаа хоногийн дараа буюу 21-ний байдлаар угаартсан хүний тоо 538 болж өсжээ. Энэ хоногуудад 178 хүн нэмж угаартсаныг зургаан өдөртөө хувааж, дунджийг гаргавал өдөрт 29.6 хүн болж байна. Тэгэхээр ойролцоогоор нэг өдөр 30 орчим хүн угаартсан гэж бүртгэгддэг нь харагдаж байгаа юм. Албаныхны өгч буй "албан" мэдээлэл, иргэдийн өгч буй мэдээлэл хоорондоо дэндүү зөрүүтэй байна. Гэсэн ч эрх бүхий байгууллагууд хүн итгэхээр бодитой хариулт өгөхгүй, зарим нь мэдээлэл өгөхгүй байх тодорхой чиглэл өгсөн тухай нэрээ нууцлан хэлж байгаа тул сэтгүүлч өөрт олдсон тоонуудаа нэмж, хасч, бодит байдлыг мэдээлэхийг хичээж байгааг уншигч та ойлгоно биз ээ. Түүнчлэн нас барсан найман хүний дөрөв нь угаарын хийнээс болж амь насаа алдсан гэж ШШҮХ-ийн дүгнэлт гарчээ. Үлдсэн дөрвөн иргэний үхлийн шалтгааныг юунд наасныг мөн тодруулж чадсангүй. Гэтэл шахмал түлшнээс болж хүн нас барсан анхны мэдээллээс хойш угаартсан хүний тоо аажмаар буурч байна гэж албаныхан тоть шиг давтсаар. Өдөрт 10-20 хүн угаартсан дуудлага ирж байна гэх тойм мэдээний ард ийнхүү тоон мэдээлэл нь үнэнийг илчиллээ. Түлштэй холбоотой өөр нэг асуудал нь зуухны шаардлага хангахгүй гэх "гаргалгаа”. Ямар ч хоргүй сайжруулсан сайн түлшийг иргэд өөрсдөө л буруу түлээд байна, нийслэлийн иргэдийн 65 хувь нь шаардлага хангахгүй зуухтай байна гэж бурууг иргэд рүү чихэж байгааг бид харж байна. Гэтэл түлшээ савласан уутан дээрээ "Бүх төрлийн зууханд тохиромжтой” гэсэн зааварчилгаа бичсэн байдаг. Анхнаасаа айлуудын зуух шаардлага хангаагүйг мэдсээр байж хуурамч мэдээлэл савлагаандаа бичиж шахмал түлшээ шахсан уу гэдэгт хариулт өгөх хүн гарахгүй нь мэдээж. Эрх мэдэлтнүүдийн гол зорилго нь агаарын бохирдол бууруулах байсан уу, эсвэл сайжруулсан шахмал түлш шахах байв уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна.
ӨНДӨРЛӨГ ГАЗРЫН ЭРГҮҮЛ АЙЛУУДЫН ЯНДАНГ АЖИГЛАЖ БАЙНА
Нийслэлчүүд утаанаасаа салах чин хүсэлтэй, ямар ч "туршилтад” орох зоригтой байгааг энд онцолъё. Харин энэ хүсэлд нь дөрөөлж, хэрэглэгчдэд шахмал түлш хүчээр шахаж байгаа тооцоо судалгаа дутуу үйлдлээ зөвтгөх гэж элдвийн л арга сүвэгчилж байна. Үүний нэг нь ЦЕГ, НМХГ-тай хамтран 24 цагаар нийслэлийн найман цэгт түүхий нүүрсний хэрэглээг илрүүлэн таслан зогсоох, шахмал түлштэй холбоотой хяналт тавих аян юм. Энэхүү хяналт шалгалтыг газар дээрээс нь сурвалжлахаар 21-ний өдөр 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан-2” хэмээх өндөрлөгт сэтгүүлчид болон албаныхан хамтдаа очсон юм. Тус цэгт хоёр албан хаагч ажиллах бөгөөд утаа ихээр гарч буй газрын байршлыг тогтоон, шуурхай мэдээллийн төвд мэдэгдээд, зөрчил илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авдаг юм байна. Дээрээс ажиглалт хийн 40 минут орчим зогссон боловч нүдэнд өртөх их хэмжээний утаа харагдсангүй. Ингээд дараагийн очих газар Баянхошууны тойрог байсан ч "утаа их гаргасан айл байхгүй” хэмээн станцаар мэдээлсэн учир чиглэлээ цуцалсан юм. Өндөрлөгөөс буух замдаа "Монел”-ийн гэр хорооллоор явахад өтгөн утаа гаргасан айл таарч, цагдаагийн алба хаагчид орж шалгалаа. Сайжруулсан шахмал түлш түлэхдээ дээврийн хар цаас шатааж асаахаар оролдож байсан өсвөр насны хүүг цагдаагийнхан Зөрчлийн хуулиар торгосонгүй, сануулаад өнгөрлөө. Ийм маягаар шөнийн турш эргүүл хийдэг цагдаа, мэргэжлийн хяналтынхан түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илрүүлсэн тухайгаа "баатарлагаар” мэдээлсэн юм.Өндөрлөгөөс ажигласан цагдаагийн нүдэнд агаар дахь том, жижиг ширхэглэгт тооцонцрууд, хүхрийн хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсхүчлийн хий зэрэг өнгөгүй, үнэргүй, агаар бохирдуулагч бодисууд зохист хэмжээнээс нэмэгдэж, эсвэл багасаж байгаа нь харагдахгүй. Хэмжигч багажуудад илэрсэн хийн найрлага дахь хорт бодисууд нэмэгдэж байгаагийн тайлбарыг холбогдох мэргэжлийн байгууллагууд өгч чадаагүй. Хар утаа суунаглуулсан иргэдэд торгуулийн арга хэмжээ авснаар л утаатай тэмцэх ажил үр дүнд хүрнэ гэдэг эргэлзээтэй. Иргэд утаагүй болохын тулд төрөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хэрэглээндээ өөрчлөлт хийхээр хичээж байна. Харин албаныхан хүч хэрэглэхээс илүүтэй бодит мэдээллээ нуулгүй өгч, агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтдаа үр дүнд хүрэх юм сан. Түүнээс нэг нь арьсаа хамгаалж, нөгөө нь айдсаа үргээж агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг юу л бол...
Г.Санжааханд
Засгийн газрын мэдээ
Угаартсан хүний тоо багассан гэх ташаа мэдээлэлд итгэх арга алга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани