Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байна

 

Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байна

 

  • Манай улсаас ирэх жил 42 сая тонн нүүрс авна гэж өмнөд хөрш амлаагүй 
  • Боломжит орлогынхоо хэрээр том зарлагууд төлөвлөсөн Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон
  •  Хэрэв ирэх жил дээр дурдсан 42 сая тонныг бид борлуулж чадахгүй бол энэ нь төсөвт алдагдал болно. Алдагдал нь өр гэсэн үг. Он оны төсвөө бид долоо хэмжээгүйн улмаас алдагдал нь талийж, улс орны төсөв дамжсан өр огцом өссөн билээ
  • Австралийн Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамнаас нийтэлсэн судалгаагаар 2020 онд хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглал гаргасан байна. Үүгээр бол зах зээлд нүүрсний эрэлт буурна гэсэн үг 

БНХАУ манайхаас 42 сая тонн нүүрс авна гэж амлаагүй. Худалдааны маргаан, агаарын бохирдлын эсрэг аж үйлдвэрийн салбартаа гаргаж буй эрс шийдмэг өөрчлөлт нь манай улсын эдийн засгийн орлогын цөм хэсэг болох нүүрсний салбарт гүнзгий нөлөөлж мэдэхээр байна. Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилсээр. Ирэх жил улс даяар хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх, хэдээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэхээ өнөөдөр шийдэх гээд УИХ, Засгийн газар аль аль нь ажил хэрэгч уур амьсгалд шилжээд байна. Гишүүд тойрогтоо томхон мөнгө тусгаж авахыг хүсэх бол засаг өргөн барьсан төсвөө өөрсдийн зохиолоор явуулчих гээд хамаг байдгаа хамгаалахын тулд далан булчирхайгаа тоочиж сууна. Сонгуультай жил эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчмаар хамгийн задгай төсөв УИХ-д орж ирдэг. Тэр жишгээр замнасан 2020 оны төсөв эдийн засагт шинэ эмгэг өвчний вирус тээж явна. Боломжит орлогынхоо хэрээр том зарлагууд төлөвлөсөн Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Уншигч танд 42 сая тонн нүүрс нэг л танил, дотно санагдаж байгаа биз. Энэ оны төсөвт мөн ийм хэмжээний нүүрс экспортолно гэнэ баталсан. Харин өнөөдөр уг төлөвлөгөө дөнгөж 60 хүрэхгүй хувийн биелэлттэй байна. Он дуусахад ердөө хоёр сарын хугацаа үлдлээ. Энэ хооронд дутуугаа манайх хэчнээн хүссэн ч нөхөж барахгүй. Тийм боломж бас үгүй. Өмнөд хөршийн импортын нүүрсний төлөвлөгөө хэдийн ханасан бөгөөд зах зээлд илүүдэл үүсэх нь холгүй байна. Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн мөн өдийд, яг төсөв ярьж хэлэлцэж байхад 42 сая тонн хэр бодитой вэ гэсэн асуулт Засгийн газарт ирж байлаа. Тухайн үед төсвөө хамгаалж, хэнтэй ч нүүр тулахад бэлэн суусан Сангийн сайд гаалийн шинэчлэлийг 2019 онд хийж дуусгаснаар бид 42 сая тонныг гаргах бүрэн дүүрэн боломжтой гэж хариулж байв. Гэвч гаалийн шинэчлэл энэ онд дорвитой урагшилсангүй. Экспортын гарц шинээр бий болсонгүй. Нүүрс тээврийн авто зам сайжирч, аюулгүй ажиллагаа дээшилж, хүний оролцоо энд багассангүй. Нөхцөл байдал тийм ч дээрдсэн юм алга. Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил бодитоор бас хөдөлсөнгүй. Дээрх хэмжээний нүүрсийг худалдан борлуулахад гол итгэл, найдвар өгч байсан нь энэ маршрут байв. Нүүрсний экспортын биет хэмжээг өсгөж тооцсон Засгийн газарт зах зээлийн үнэ 2019 оны турш тогтвортой байсан нь аз боллоо. Харин 2020 оны хувьд нүүрсний үнэ буурна гэсэн бүүдгэр хүлээлт өнөө давамгайлж байна. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, АНУ-тай тус улсын өрнүүлж буй худалдааны маргаан, агаарын бохирдлын эсрэг аж үйлдвэрлэлийн салбартаа гаргаж буй эрс шийдмэг өөрчлөлтүүд нь манай улсын эдийн засгийн орлогын цөм хэсэг болох нүүрсний салбарт гүнзгий нөлөөлж мэдэхээр байна. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалах өнөөдрийн нөхцөлд бид хэдийг зарахаа шийдэх бус харин худалдан авагч тал хичнээнийг манайхаас авахаа мэдэх билээ. Хятад, Монголын хооронд жилд 42 сая тонн нүүрс авна, өгнө гэсэн бизнесийн нарийн чанд гэрээ, хэлцэл гэж байхгүй. Манай улсаас ирэх онд дээрх хэмжээний нүүрс өмнөд хөрш рүү нийлүүлэх дэд бүтцийн нөөц, боломж мөн хязгаарлагдмал байна. Нүүрс тээвэрлэх төмөр замгүй, байгаа засмал нь одоогийн ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөлд зөвхөн хил гаалийн шинэчлэлээр дамжуулан экспортын хэмжээг тэнгэрт тултал нь өсгөж тооцох нь хэнд ашигтай вэ. Байхгүй орлогыг байх боломжтой гэж үзсэн Засгийн газарт энэ нь ашигтай. Өөрийн сонгогдсон тойрогт ахиу мөнгө хуваарилуулах, тэр хэрээр төсвийн хөрөнгө оруулалт татаж чадсан гэдэг утгаар УИХ-ын гишүүнд бас сайн нэр ирж наалдана. Харин хэтэрхий өөдрөг төсөөллийн балаг эдийн засагт, өрхийн төсөвт, хувийн хэвшлийн нуруун дээр ирж буудаг билээ. Хэрэв ирэх жил дээр дурдсан 42 сая тонныг бид борлуулж чадахгүй бол энэ нь төсөвт алдагдал болно. Алдагдал нь өр гэсэн үг. Он оны төсвөө бид долоо хэмжээгүйн улмаас алдагдал нь талийж, улс орны төсөв дамжсан өр огцом өссөн билээ. Төсвөөс төрсөн тэрбумтан гэж шинэ нэр хэллэг хүртэл гарсан нь саяхан. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Түвшинтөгс "Төсөв эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан, эмзэг байдлыг өнөө улам даамжруулж байна” хэмээн оношилж байсан. Түүний хэлснээр, төсөв яах аргагүй эдийн засаг өвдөх, өвчин нь ужиг архаг болоход хүргээд байна. УИХ, Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрсдөө зөрчөөд байгааг цөөнгүй эдийн засагч бас анхааруулах болсон. Төсвийн үрэлгэн зардлаа өндөр орлогоор нуух гэсэн оролдлого гэж үүнийг зарим нь дүгнэж буй. Азийн хөгжлийн банк, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын донор санхүүгийн байгууллагууд манай улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг дуу дуугаа аван бууруулсан. Тэдний судалгаанд суурилсан таамгийг энэ оны урьдчилсан хүлээлттэй харьцуулахад ирэх жилийнх улам тааруу байгаа. Эдийн засгийн өсөлт энэ оныхоос буурч, зургаан хувьтай байна гэсэн тайлан бий. Гэтэл Засгийн газар орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөг болгож, төсвөө огцом тэлсэн нь өдгөө шүүмжлэлийн бай болоод байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувьтай байхаар тооцсон ч орлогын эрсдэл хамгийн өндөр байгааг уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлсэн юм. Түүний үзэж буйгаар, ирэх жил нүүрсний зах зээлийн нөхцөл байдал тийм ч дардан байхгүй нь. Өмнөд хөршийн зах зээлд нүүрсээ нийлүүлэх хүсэлтэй орнуудын өрсөлдөөн улам ширүүсэж байгаагаас гадна манай улсын хувьд хамгийн том сорилт дэд бүтэц, түүний дотор өчнөөн жил ярьж буй төмөр замын асуудлаа өнөөдрийг хүртэл бид шийдэж чадаагүйг тэрбээр нэмж хэллээ. Хэрвээ төмөр замтай байсан бол 42 сая тонн гэдэг зорилт тийм ч хол биш аж. Экспортын орлогын 30 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөлттэй гарахад хамгийн том түлхэц нь нүүрс, зэс байж ирсэн. Гэхдээ худалдан авагч өмнөд хөршийн эдийн засаг жилээс жилд өсөлтийн хурдаа хасаж эхэллээ. Энэ оны ДНБ-ий өсөлт нь 2018 оныхоос буурах бас л хүлээлттэй байна. Ирэх жилийнх нь эдийн засгийн өсөлт зургаан хувиас таван хувь руу орохоор байгааг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк ээлжит тайланд дурдсан. Хятадын эдийн засгийн өсөлт сөөм сөөмөөр агшсаар байвал манай улсын хувьд 42 сая тонн нүүрс борлуулж, 1.5 их наяд төгрөг халааслах төлөвлөгөө улам бүрхэг болно гэсэн үг. Манайхаас урд хөршийн зах зээлд экспортолж буй нүүрсний жигнэсэн дундаж үнэ 85.7 ам.доллар байна. Ирэх оны төсөвт нэг тонн нүүрсний дундаж үнийг 74.7 ам.доллараар төсөөлсөн. Австралийн Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамнаас нийтэлсэн судалгаагаар 2020 онд хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглал гаргасан байна. Үүгээр бол зах зээлд нүүрсний эрэлт буурна гэсэн үг. Монгол улс ирэх жил уул уурхайн салбараас нийт 3.2 их наяд төгрөг олохоор төсөвт тооцсон. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлж байна. Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байгаа нь эндээс харагдана.

 
Засгийн газрын мэдээ

Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани