Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-IV

Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-IV

 

-А.Уранбилэг. Миний хүүг эмч нар вакцинаас болсон гэдэг ч уг үндэс нь өөр шалтгаантай гэж би боддог-

 

Түрүүч нь:

Зулай, зулайгаа гишгэж төрсөн ахан дүүсийн хүйн холбоо гэдэг дэндүү нандин юм. "Ах минь дэргэд байгаа нь л гоё. Том болоод ахыгаа л эмчилнэ. Тиймээс би ирээдүйд эмч болох гэж байгаа” хэмээн хоолой зангируулж, нулимс дуслуулан ярих дүү охиныхоо ая байдлыг анзаарсан ах И.Давхарбаяр тэрүүхэндээ гайхан бидний яриаг ойлгохыг ихэд эрмэлзэж байгаа нь илт. Харамсалтай нь тэр сонсохгүй ч зөн совин гэдэг хүчтэй юм. Дүүгийнхээ ая байдлыг анзаарахын дээдээр анзаарч, мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа нь хөндлөнгийн надад ч ажиглагдаж байв. И.Давхарбаяр хүүгийн хувьд сонсголын бэрхшээлтэйгээс гадна саажилттай бололтой юм. Хүү л юм болсон хойно дэггүй гэж жигтэйхэн. Энд тэнд гүйж очоод л хүн бүртэй тоглож наадах. Харамсалтай нь өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа нь хүүд хүндхэн тусдаг нь тодорхой. Холоос яваа хотын биднээс эхэндээ бишүүрхэнгүй байснаа хэсэг хугацааны дараа дундаа орж, тоглож эхлэв. Дохио зангаагаар дуудаж, гадаа дагуулж гарснаа гэрийн хажуу дахь усны сав руу зааж, дэргэд байгаа машины чиргүүл рүү гүйж очиж үзүүлэх. Үүнийг нь харсан дүү охин И.Давхарсарнай "Агаа та нарт машинаар ус авдаг” гэж хэлээд байна шүү дээ, хэмээн хэлмэрчлэх. Энэ мэтчилэн "Том болоод мотоцикльтой болно”, "Хайртай” гээд л хүүгийн бидэнд хэлэх гэсэн санааг дүү охин нь тайлбарлаж өгөх. Энэ зуур хүүхдүүдийн ээж А.Уранбилэгтэй цөөн хором ярилцлаа.

 

"Ноднин шавар дээр очоод удаагүй зулбачихсан”

 

-Уучлаарай Уранбилэгээ, ийм зүйл асууж байгаад. Хүү тань яагаад ийм болоод төрчихсөн юм бэ?

-Эмч нар тайлбарлахдаа бага жинтэй, дутуу төрсөн хүүхдэд вакцин хийснээс болж, ийм болсон гэж хэлдэг юм.

-Яг хэдэн килограмм жинтэй хүүхэд төрсөн юм бэ?

-Жин нь хоёр кг, 300 граммтай гарсан. Эмч нарын тайлбарласнаар хоёр кг, 500 граммаас дээш жинтэй хүүхдэд вакцин хийх ёстой. Түүнээс бага жинтэй хүүхдэд хийж болдоггүй байсныг нь л сувилагч хийснээс болж хүүг маань ийм өвчтэй болсон гэж тайлбарласан. Гэхдээ би дан ганц вакцинаас болоогүй. Уг үндэс нь өөр шалтгаантай л гэж бодож явдаг.

-Ямар?

-Өсөлт нь гүйцэд явагдаж, жиндээ хүрээгүй, дутуу төрсөн уг шалтгаан нь манай нутаг дахь ураны нөлөөлөл л болов уу. Угаасаа манай энэ хавийн төрөх насны эмэгтэйчүүдийн дунд дутуу төрөлт их гарах болсон шүү дээ. Өнгөрсөн жил л гэхэд би шавар дээр очиж ирээд хэдхэн хоносны  дараа зулбасан. Тухайн үед бага сартай жирэмсэн байсан юм.

-Шавар гэдэг нь...

-Уурхайн өрөмдлөгөөс л гардаг хаягдал шавар гэсэн үг. Шаврын тийм цэгүүд манай энд хэд, хэд бий. Сүүлд хүмүүсийн ярианаас сонсоход тэр хаягдал шаварт чинь л хамгийн их хортой бодис байдаг гэж ойлгосон.

-Ураны нөлөөллөөс болж хүүхэд чинь дутуу төрсөн гэдгээ та холбогдох хүмүүст нь хэлж байв уу?

-Би өнгөрсөн хугацаанд уранаас болж, дутуу төрсөн гэж хэд, хэдэн удаа ярьж хэлсэн. Гэвч намайг манай сумын удирдлагууд загнаж, "Хүүхдээрээ шоу хийлээ” гэж зэмлэж ч байсан удаатай. Угаасаа би ураныг хортой байх магадлал өндөр гэж бодож байгаа. Яагаад гэвэл, ганцхан надад ийм зүйл тохиолдоод байгаа юм биш. Ил хэлдэггүй ч, далд байдлааар маш олон эмэгтэйчүүд зулбаж, заримаас нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрж байгаа нь үнэн шүү дээ. Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Эмч нар намайг энэ хүүгээ төрүүлэхэд "Чамаас өөрөөс чинь болсон” гэж байсан. Тэд намайг охиноо гаргах гэж байхад ч "Чамаас  дахиад асуудалтай хүүхэд гарна” гэж байсан. Гэтэл миний охин эв эрүүл төрсөн. Яагаад гэвэл, би энэ охиныгоо гэдсэнд олсон цагаас л суурин газар байсан. Төрөн төртлөө амьхандаа уух усандаа хүртэл анхаарсан. Тийм болоод ч миний охин зүгээр гарсан.

-Хүүгээ төрүүлэхдээ хөдөөнөө байж байгаа төрсөн юм уу?

-Тиймээ. Тэгэхээр эмч нарын хэлсэн шиг надаас асуудалтай хүүхэд гарахгүй. Өөр шалтгаан л хүүд маань нөлөөлсөн байгаа юм.

-Та ураны нөлөөллөөс болсон гэж бодож байгаа бол ураны үйл ажиллагаа явуулж байгаа  компанитай холбогдож үзсэн үү?

-Эх хүний хувьд хүүгийнхээ эрүүл мэндэд л их санаа зовдог. Тиймээс би хүүдээ дунгийн суулгацын хагалгаа хийлгэчих юмсан гэж их боддог. Судлаад үзэхээр 60 гаруй сая төгрөг ордог юм байна. Тэр их мөнгө нэг айлаас гарахад хэцүү шүү дээ. Тиймээс би энэ хуучнаар "Кожеговь”, одоогийн "Бадрах энержи”-гийн Олон нийттэй харилцах албаны хүнтэй холбогдож, хүүгийн маань эмчилгээнд нэмэр болохыг хүссэн. Гэвч өөдөөс  "Та манай үйл ажиллагааны эсрэг ярилцлага өгдөг учраас таньд тусална гэж хэлж чадахгүй” гэж хариулсан гэв.

Улаанбадрах, Зүүнбаянгийн эмэгтэйчүүдийн дунд тулгараад буй нэгэн асуудал нь дутуу төрөлт болоод байгаа аж. Дутуу төрсний улмаас эх нярайд үүсэх хүндрэл бэрхшээлийн золиос болсон А.Уранбилэг өөрт учирсан бүхнээ ийнхүү ярилаа.

 

Н.Сарантуяа: Саажилттай маягийн хүүхдүүд манай энд мэндлэх болсон

 

Ураны хайгуул, туршилтын үйл ажиллагаа эрхэлж буй уурхайн голомтоос 40 гаруй километрийн зайд байрлах Зүүнбаянгийн уугуул иргэн Н.Сарантуяатай уулзлаа.

Тэрбээр:

-Эгч нь энэ нутаг орондоо 53 жил амьдарч байгаа хүн. Манай нутагт ураны энэ хайгуул, туршилтын ажил хийгдсэнээс болж, маш их асуудал ар, араасаа хөврөх болсон. Тэр дундаа ус, хөрсний бохирдол дээр хийсэн шинжилгээний хариунууд маш их хортой хүнд металлуудтай гэж гарч байгаа нь сэтгэлийг минь их зовоож байна. Хүнцэл л гэхэд байх хэмжээнээс илүү гарсан байгаа юм. Бид өндөр мэргэжлийн төвшинд ярьж чадахгүй ч бодитоор илрээд байгаа бэрхшээлээ хэлмээр байна. Манай энэ орчмын мал дээр илэрч байна. Хүүхдүүдэд маань илэрч байна. Эндээс ойрхон амьдардаг гурван ч хүүхэд өвчтэй төрсөн. Тэр хүүхдүүдийн өвчний шалтгаан энэ ураны нөлөөнөөс л болсон гэж үздэг. Саажилттай маягийн хүүхдүүд төрөх болсон. Мөн нийт хүн амд илрээд байгаа нэг өвчин бол харшил. Хүмүүсийн үе мөч маш их өвдөж байна. Тэр бүхний шалтгаан нь энэ ундны ус, түүнд буй хүнд металлын элементээс л болж байгаа гэж бодож байна. Тэр хүнд металл гэдэг чинь шүүгдээд арилдаггүй юм гэсэн. Цэвэр усыг байн байн зөөгөөд уух боломж байхгүй. Мал маань ийм ус ууж байгаа юм чинь тэр малын махыг бид бүү хэл  Улаанбаатар руу тонн, тонноороо ачигдаж байгаа шүү дээ. Энэ бол Монголын хэмжээний асуудал шүү. Одоо энэ худгийн уснаас сүүтэй цай чанахад л шууд ээддэг. Сая бид булаг шанд дээр очоод үзэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүгдэд нь файз энэ тэр хатгасан гэж байгаа. Хатгалаа гэхэд бид хаанаас усаа уух юм бэ. Малаа юунаас ундаалах юм бэ” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-IV
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани