Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Жавхланбаатар: Замын-Үүдээс эрээнд 100 жолооч ажиллуулвал ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ

Ц.Жавхланбаатар: Замын-Үүдээс эрээнд 100 жолооч ажиллуулвал ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ


Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон тус боомтод үүсээд буй хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн тулгамдсан асуудал, төрийн байгууллага болон ААН-ийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажлын хэсгийг томилсон. Энэ асуудлаар Зам-Үүд сум дахь Бүрэн эрхт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ц.Жавхланбаатараас тодрууллаа.  
-Ажлын хэсэг Замын-Үүдэд очоод сар болох гэж байна. Энэ хугацаанд юу амжуулсан бэ? 
-Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 10-наас арав хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоож "Нэг өрх-Нэг шинжилгээ” аян зохион байгуулсан. Ялангуяа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж, эрсдэл хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь сумыг "Ногоон” болгох ажлын нэг алхам болсон гэж үзэж байна.
МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомтод автомашины халдваргүйтгэлийн байгууламжийг шинээр барьж байна. БНХАУ-ын Шаньдун мужаас олон үйлдэлт, дөрвөн удаагийн давтамжтайгаар халдваргүйтгэх тоног төхөөрөмжийн захиалгыг хийж үйлдвэрлэлд оруулсан. Үйлдвэрлэгчээс долдугаар сарын 19, 26-нд тоног төхөөрөмжийг Эрээн боомт руу тээвэрлэхээр зохицуулалт хийсэн байгаа. Эхний ээлжийн төхөөрөмжийг хуваарийн дагуу БНХАУ-ын Эрээн боомтоос хүлээн авч Замын-Үүд боомтын экспортын чиглэлд суурилуулах ажлыг энэ сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхлээд байна. Уг төхөөрөмж ачаатай болон хоосон тээврийн хэрэгслийг ариутгах олон улсын стандартад нийцсэн автомат хаалга юм. Ямар ч улиралд ажиллах боломжтой.
 Нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай, цогцолборыг бүрэн барьж дуусахад 30 хоногийн хугацаа шаардлагатай байгаа. Импортын чиглэлд угсрах төхөөрөмжийг өчигдрөөс /уржигдараас/ БНХАУ-ын Эрээн боомтоос татан авч ариутгалын төхөөрөмжийн хэсгийг ажлын дөрвөн өдөрт угсарч бэлэн болгохоор төлөвлөөд байна.   
-Хилээр нэвтрэх автомашинуудын гацаа юу болсон бэ. Хэзээнээс хэвийн болох вэ? 
-Холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт ачааны автомашины бөөгнөрөлийг багасгах, жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм сахиулах, автомашинд техник үйлчилгээ хийх боломжийг хангах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, хил нэвтрэхээс 72 цагийн өмнө жолооч нарт мэдэгдэж байхаар нэгдсэн бүртгэлийн системийн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна. Мөн БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг  сахиулж, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гарган, долоо хоногт хоёр удаа ПГУ-ын шинжилгээ авч, тусгаарлалтын арга хэмжээг авч байна.

Энэ сарын 2-25-ны байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй 594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй 1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газрын холбогдох албан тушаалтнуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохирлоо. Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа. Үүнээс ачаагүй 100, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.
 
-Цаашдын гарц шийдлийг хэрхэн харж байна вэ. Боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хэрхэн шуурхай болгох вэ? 
-Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулвал ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно. Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай автомашины бөөгнөрөл байхгүй болж Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээвэрлэлтийг  нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд энэ сарын 1-25-ны хооронд өргөн царигаар  16 мянга гаруй вагон буюу 967 мянган тонн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгч, тус улсаас нарийн царигаар найман мянган вагон буюу 140 мянга гаруй тонн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу долоон мянга гаруй тонн ачааг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай "УБТЗ” ХНН-ээс  яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тянжин боомтод гацсан чингэлгийг 51 галт тэргээр зөөж 2261 чингэлгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна. Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд таван мянга гаруй галт тэрэг буюу 128 мянган тонн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35 мянган тонн ачааг, нийт зургаан мянган вагон буюу 156 мянга гаруй тонн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу долоон мянга гаруй тонн ачааг шилжүүлэн ачсан байна.
 
 
Г.Мичидмаа
Эх сурвалж:"Зууны мэдээ” сонин

Ц.Жавхланбаатар: Замын-Үүдээс эрээнд 100 жолооч ажиллуулвал ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани