Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойн хэлэлцээрт ахиц гарлаа

 

Оюу толгойн хэлэлцээрт ахиц гарлаа

 

2003-2004 онд шилжих мөчид Монгол улсын ОХУ-д төлөх их өр тэглэгдэж байсан сайхан мэдээ шинэ жилийн том бэлэг болж байсан бол  Тэтгэврийн зээлийг тэглэсэн мэдэгдэл нь 2020 он гарахад ахмадуудад барьсан том бэлэг болсон. Өр тэглэдэг ээлжит шинэ жилийн бэлгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто, туркойз хилл компани монголчуудад барилаа.  Мэдээж 2.3 тэрбум долларын өрийг тэглэх тэргүүтэй хөрөнгө оруулагчдын 5 санал бүхий буулт хийсэн захидал нь жил гаруйн хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүн, ажлын хэсгийн гишүүдийн хичээл зүтгэл, мэргэжлийн багийн тооцоо судалгаатай, үндэслэлтэй шаардлага байсан. Нөгөө талаар хөрөнгө оруулагчид эхлүүлсэн төслөө амжилттай дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн алхам гэж судлаачид дүгнэж байна.  Цар тахлын нөлөөгөөр уналтад ороод байгаа манай улсын эдийн засагт итгэлийн гэрэл асаасан хэлэлцээрийн нааштай энэ ахиц дэвшил энэ 7 хоногийн халуун сэдэв байлаа.

2.3 тэрбум амдолларын өрийг тэглэв

Засгийн газар, ажлын хэсгийнхний хэлж байгаачлан энэ хэлэлцээр дуусаагүй үргэлжилнэ.   Үе үеийн засгийн газар, улс төрчдийн ярианы гол сэдэв болсоор ирсэн оюутолгой орд монголд ашиггүй, өр үлдээх нь гэдэг ойлголт олон нийтийн дунд бий болсон. Тэгвэл 100 хувь тэглэгдэх болсон 2.3 тэрбум долларын өр үүсэх шалтгаан юу байв.

2010 оноос эхэлсэн оюутолгой төслийн нийт санхүүжилт 2020 оны эцсийн байдлаар 16 тэрбум долларт хүрчээ. энэ санхүүжилтийн 11.6 тэрбум долларыг зээл хэлбэрээр, 4.4 тэрбум долларыг нийт хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Оюутолгойд шаардлагатай 100 доллар тутмын гуравны нэгийг хөрөнгө оруулагчид гаргах зарчмаар төслийг санхүүжүүлдэг. Энэ зарчмаараа 75 доллараа зээлээр шийдэж, 25 доллараа хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа хувиасаа хамаарч гаргадаг гэсэн үг. Оюутолгой төслийн 34 хувийг Монгол улсын засгийн газрыг төлөөлж Эрдэнэс оюутолгой компани эзэмшдэг бол 66 хувийг Туркойз хилл компани эзэмшдэг. Манай улсын хувьд 34 хувийг эзэмшдэг учраас өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдын оруулсан 4.4 тэрбум ам долларынх нь 34 хувийг гаргаж, төсөлдөө санхүүжилт хийх ёстой. гэхдээ манайх мөнгөгүй байсан учраас хөрөнгө оруулагчийн хувьд гаргах ёстой энэ санхүүжилтээ Туркойз хилл компаниас зээлэх байдлаар шийдэж ирсэн. 2020 оны байдлаар 1.4 тэрбум долларыг Туркойз хиллээс авснаас хуримтлагдсан хүүтэй нь тооцуул Эрдэнэс оюутолгой компанийн туркойз хиллээс авсан өр 2.2 тэрбум долларт хүрчээ.Одоо үүссэн байгаа өрийн үлдэгдэл түүнд тооцох хүү, цаашид шаардлагатай нэмэлт санхүүжилт зэргийг оруулж тооцвол манай улсын өр 2031 он-5 тэрбум ам доллар, 2041 он-10.6 тэрбум ам доллар, 2051 он-22.4 тэрбум ам долларт хүрэх тооцоог Эрдэнэс оюутолгой компаниас тооцоолсон.

ДУБАЙН гэрээг дуусгавар болгоход бэлэн байгаагаа илэрхийлэв

2015 оны 05 сарын 18-нд баталсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу дубайн гэрээг цуцалж, дуусгавар болгоход бэлэн байгаагаа хөрөнгө оруулагч талаас мэдэгдсэн.  Оюутолгой ордын баялгын 80 хувь орших далд уурхайг бүтээн байгуулах, түүнийг санхүүжихтэй холбоотой төлөвлөгөөг тусгасан, төлөвлөгөө нэртэй боловч гэрээний шинж чанартаа, талуудын хувьд заавал биелүүлэх үүргийг хүлээсэн эрхзүйн үр дагавартай баримт бичиг болох дубайн гэрээг цуцлах боломж бүрдэж байна. 2013 онд оюутолгой ордын ил уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, татварын маргаан үүссэнтэй холбоотойгоор монгол улсын засгийн газрын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой 4.4 тэрбум долларын санхүүжүүлтийн зээлийн дэмжихгүйгээ илэрхийлсэн бол хөрөнгө оруулагчийн зүгээс 2013 оны 8 сард далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоож 1700 гаруй ажилтныг цомхтгож байсан юм. үүнтэй холбоотой манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт буурч, эдийн засгйн өсөлт саарсан тул тухайн цаг хугацаанд дубайн гэрээг байгуулах шаардлага үүссэн гэдгийг судлаачид хэлж байна.

Гэхдээ дубайн гэрээг байгуулахдаа оюутолгой төслөөс монголын талд ирэх үр өгөөжийг бууруулсан олон асуудалд алдаа гаргасан гэж үздэг. далд уурхайн бүтээн байгуулалт зогсох нөхцөл болсон ил уурхайн хөрөнгө оруулалт хэтэрсэн, татварын асуудалд манай талаас буулт хийсэн. татварын хөнгөлөлттэй зохицуулалт, санхүүжилтийн баталгааны шимтгэлийн  хэмжээг тогтоож, менежментийн төлбөрийг ч өндрөөр тогтоож, авч байгаа манай улсын авч байгаа зээлийн хүүг өндөр тогтоосон гээд монгол улсад оюутолгойгоор ирэх үр өгөөжийг Дубайн гэрээгээр бууруулсан учраас цуцалж, шинэчлэх шаардлагатай гэж засгийн газар, ажлын хэсгийнхэн үзсэнийг хөрөнгө оруулагч тал дэмжихээ илэрхийллээ.

Далд уурхайн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрлөө

Оюутолгой төслийн хувьд далд уурхайн санхүүжилтийн зардал өссөн, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь зээлийн өрийн дарамтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж засгийн газар үзсэн. Далд уурхайн ашиглалтын хугацааг анхны хүдэр буулгалтыг 2016 оны ТЭЗҮ-гээр 2020 оны 5 сар гэж тооцсон бол 2020 оны тодотгосон ТЭЗҮ-гээр 2022 оны 2 сар болгон хойшлуулсан. ийнхүү далд уурхайн ашиглалтад орох хугацаа 21 сараар хойшилсонтой холбоотойгоор зардал ч өссөн. 2015 оны ТЭЗҮ-гээр 5.3 тэрбум төгрөг гэж далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг тооцож байсан ч 2020 оны тооцооллоор зардал 1.4 тэрбумаар өсч 6.7 тэрбум доллар болсон. Хугацаа хойшилж, зардал өссөн шалтгааныг ордын чулуулгийн бүтэцтэй холбоотой гэж Рио тинто тайлбарласан ч Монголын талаас хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж дээрх тайлбарыг няцаасан тайлан гаргаж хүргүүлсэн. Нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс зогсох эрсдэлд ороод байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр 1 сар хүртэл ашиглах 7.5 сая долларын санхүүжилтийг хөрөнгө оруулагч талаас эхний ээлжид шийдсэн ч, ийнхүү хэлэлцээрийн хүрээнд далд уурхайн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрснөө илэрхийллээ.

Ийнхүү төслийн хөрөнгө оруулагч талаас монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэх, дубайн гэрээг цуцлаж, дуусгавар болгох, далд уурхайн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах, 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах, монгол улсаас цахилгаан эрчим хүчээ хангах, төслийн засаглалыг сайжруулах чиглэлээр хамтрах зэрэг 5 санал бүхий захидал илгээлээ. Засгийн газар ч үүнийг нь хэлэлцэн хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Оюутолгой хэлэлцээрийг дараагийн шатанд хүргэх энэ захидал нь зөвхөн төслийг хөдөлгөх асуудал биш  том зургаараа монгол улсад хөрөнгө оруулалт хийгдэх суурь болж, олон улсад эерэг дохио болсон бол эдийн засгийн сэргэлтэд ч чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байна.

Тогтоогдсон нөөцөөрөө 65 жил ашиглагдах Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор оюутолгой орд зэсийн олборлолтоороо дэлхийд 4т орох юм. Судлаачдын хэлж байгаачлан эдийн засагт гэрэл нэмсэн оюутолгой төслийн хэлэлцээрийн ахиц дэвшил нь аль аль талд ашигтай. Зөвхөн хөрөнгө оруулагчид биш оюутолгойд ажилладаг 10 мянга ажиллагсад тэдний гэр бүл, оюутолгой төсөлтэй хамтран ажилладаг 770 гаруй аж ахуй нэгж, компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулах гээд  үр өгөөжийг тооцвол их.  5 үндсэн чиглэлээр хэлэлцээр үргэлжилж, гэрээнд өөрчлөлт оруулах асуудал үргэлжилнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс ийнхүү буурч хийсний хариуд засгийн газраас тогтвортой байх, арбитрын маргаантай холбоотой асуудлаа 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх, ирэх оны 1 сард багтааж гүний уурхайн ашиглалтыг эхлүүлэхийн тулд энэ ондоо асуудлаа шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа захидалдаа дурджээ.  


Оюу толгойн хэлэлцээрт ахиц гарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани