Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулалтаа шийдчихвэл хүлээснээс гарах төмөр замын төслүүд

 

Хөрөнгө оруулалтаа шийдчихвэл хүлээснээс гарах төмөр замын төслүүд

 

Ерөнхий сайд урд хөршид хийсэн айлчлалынхаа үеэр манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон.

Энэ нь 14 жил гацсан гацааг арилгалаа хэмээн хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар мэдэгдсэн. Монголчуудын хувьд үнэхээр сайхан мэдээ. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч, 30 орчим сая тонн нүүрс гаргаж байсан бол 16.7 сая болж буурсан. Харин царигийн асуудал ингэж шийдэгдсэнээр манай экспорт саадгүй явах боломж  бүрдэнэ.

Мэдээж төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлбэл авто тээврээ бодоход байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нь гарцаагүй. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн болон олон талт үр ашигтай хэмээн үзэж хэд, хэдэн төмөр замын төсөл эхлүүлсэн билээ. Харин эдгээр бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлж, тогтсон цаг хугацаанд ашиглалтад оруулж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа цаг үед тээвэрлэлт, борлуулалтаа нэмэгдүүлэх нь юу, юунаас илүү чухал байгаа юм.   

 

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Уг төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж байгаа гэдэг мэдээлэл бий.

Харамсалтай нь өнөөгийн нөхцөл байдлаар энэ төмөр замыг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжих нь эргэлзээтэй байгаа. Учир нь өнөөх л хөрөнгө санхүүгийн байдал. Цаасан дээр шийдвэр гаргаж, хэвлэлээр мэдэгдэл хийж байгаа ч чухам хэрхэн үүнийг бүтээн байгуулах нь олон нийтэд ойлгомжгүй хэвээрээ л байна. Хэрэв яаж ийгээд төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадах юм бол оны төгсгөл рүү манай улсын экспортын хэмжээ харьцангуй сайжирна.

Хамгийн сүүлийн мэдээллээр тус төмөр замын өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд хийгдэж байгаа бөгөөд төслийн хэмжээнд нийт 220 километр гол замын үеийг угсарсан аж. Хүлээлт ихтэй энэ төмөр зам бүрэн ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болох, улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөх зэрэг үр өгөөж бий болох тооцоо судалгаа гарсан юм билээ. 

 

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ХИЙГЭЭД ЗҮҮНБАЯН-ХАНГИ

 

Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцсэн байна. Нийт 416.1 километрийн урттай тус төмөр замын ажлыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээж байлаа.

Тэгвэл энэ бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусаж, ирэх сарын 15-ны өдрөөс галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, тээвэрлэлтийг эхлүүлэхээр бэлдэж байгаа талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдэгдэж байсан. Харин үүнд шаардлагатай 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг "Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын хурлаар даалгаж, аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Тус төмөр зам бүрэн ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэс, Хармагтай зэс, алтны орд, Манлайн нүүрс зэрэг 37 ашигт малтмалын орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж эдийн засагчид үздэг. Ямар ч байсан ойрын үеийн хамгийн гэгээтэй бол бол энэ болж байна. Оны төгсгөлд тээвэрлэлт хэвийн явагдаад төмөр замаар нүүрсээ тээвэрлэж эхлэвэл улсын төдийгүй, ард түмний эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Үүнээс гадна Зүүнбаян-Ханги чиглэлийн 269 километр төмөр замын техник эдийн засгийн урьдчилсан судалгааг "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн онд хийсэн. Энэ төслийн шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан дуусгахаар болсон байна. Энэ зам ашиглалтад орсноор төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зайг 318 километрээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломжтой аж. Энэхүү төмөр замыг мөн л энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

 

БОГДХАН ТӨМӨР ЗАМ

 

Бүтээн байгуулалтын ажлыг нь яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бас нэгэн төмөр зам бол Богдхан төмөр зам. Ер нь тус төмөр замын талаар анх А.Гансүх Зам, тээврийн сайдаар томилогдоод удаагүй байхдаа хэлж байлаа.

Энэ төсөл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг гэж албаныхан үзсэн. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт болно.

Ингэхдээ 16.6 км урттай хоёр туннелийг анх удаа бүтээн байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Харин зураг төсөл нь гараагүй байхад бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, улс төрийн шоу хийлээ гэсэн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Энэ талаар салбарын сайд нь "5-10 километрээр нь зураг төслийг хийгээд явж байгаа. Ингэж хийснээр цаг хожиж байгаа” хэмээн хэлсэн байдаг юм. 

 

ХОЙД, ӨМНӨД ХӨРШИЙГ ХОЛБОХ ХОС ТӨМӨР ЗАМ

 

Засгийн газрын тэргүүний хийсэн айлчлалаар яригдсан бас нэгэн том асуудал бол Зам-Үүд-Алтанбулаг чиглэлийн замыг хос болгох ажил. Ер нь бол Орос-Монгол-Хятад гэсэн гурван улсын эдийн засгийн коридор дээр багтаж байгаа 32 төслийн нэг юм билээ. Одоогийн байгаа төмөр замыг хос болгож, шинээр барих учраас эдийн засгийн асар чухал нөлөөтэй том төсөл. Дээрээс нь гурван улсын хэмжээнд ярьж, тохирсон учраас элдэв саад гарах нь харьцангуй бага байна биз.

Үүнийг богино хугацаанд барьж чадаж гэмээн манай улсын ачаа эргэлт одоогийн байгаагаасаа огцом нэмэгдэнэ. "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс хос төмөр замын ТЭЗҮ-г аль хэдийн боловсруулаад гаргачихсан учраас ямар нэгэн буруу, зөрүү ойлголцол гарахгүйгээр зохицуулагдаж байгаа гэж ойлгож болно гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн. Одоо бидэнд хамгийн чухал энэ төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах хөрөнгө хэрэгтэй.  Улс орны эдийн засаг цар тахлаас шалтгаалан хумигдаж, байдал хаа, хаанаа хэцүүхэн байгаа.

Дээрээс нь тодорхой хөрөнгө оруулалтуудыг танаж, төсөвт тодотгол хийн байж тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, байгаа нь цалин урамшуулал нэмэх зэргээр асуудлыг Засгийн газарт үүсгэнэ. Тийм ч учраас стратегийн нэн чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдээ аль болох гацаалгүй, хугацаанд нь ашиглалтад оруулах боломж бүрийг алдалгүй эрэлхийлэх нь зүйтэй. Ингэхийн тулд танаж болох, тэвчиж чадах бүхнийхээ ч хөрөнгө оруулалтыг нь зогсоох хэрэгтэй. Мэдээж гадаадын зээл, тусламж ч хэрэгтэй учраас боломжит бүх хувилбараар хөрөнгө оруулалтаа шийдэж байж төмөр замын эдгээр том төслүүд амжилттай хэрэгжинэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Хөрөнгө оруулалтаа шийдчихвэл хүлээснээс гарах төмөр замын төслүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани