Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ тонн нь 8275 доллар болов

Зэсийн үнэ тонн нь 8275 доллар болов

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр Сэлбэ голтой холбоотой маш их шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Сэлбэ голыг 60 сая ам.доллароор тохижуулах, голын урсацыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Сэлбэ голын урсацыг сайжруулна, дунд нь цөөрөм байгуулна. Энэ нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн учир төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яамнаас баталж, НЗДТГ-аас нэгжийн удирдагчийг томилсон юм. Уг сонгон шалгаруулалтад иргэн Б.Цэцэг шалгарсан.

Төслийг мэргэжлийн бус хүн удирдах болсон нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн. Одоогийн байдлаар Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. 2023 оны төсөвт тусгасан Сэлбэ голыг тохижуулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн учир нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татлаа. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болсон тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Нийслэлийн Засаг дарга Сангийн яаманд хүргүүлнэ" гэлээ.

Ирэх оны эхний хагаст зэс болон үйлдвэрлэлийн металлын эрэлт суларна

Зэсийн үнэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн өндөр ханшид хүрч өсөөд байна. Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн "Comex” зах зээл дээр 3.6 хувиар өсөж, нэг фунт нь 3.76 ам.доллар буюу тонн нь 8274 ам.долларт хүрсэн байна. Барилга, эрчим хүчний салбарт ашигладаг уг металлын үнэ энэ сарын эхээр тонн нь 8600 ам.долларт хүрч, таван сарын оргилд хүрсэн ч Хятадад коронавирусын халдвар нэмэгдэж байгаа нь өсөлтийг бууруулж улмаар металлын эрэлтийг бууруулж магадгүй гэсэн болгоомжлолоос их ухарсан. Хятад улс өндөр настнуудын вакцинжуулалтыг нэмэгдүүлэхийг шахаж байгаа нь "Тэг ковид”  бодлогыг цаашид хөнгөвчлөх тухай таамаг байгаа юм. Энэ долоо хоногт эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэсэн ч Хятадын цар тахлын нөхцөл байдал, дотоодын өдөөгч, хатуу биет нийлүүлэлт нь зэсийн үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх болно гэж "Chaos Ternary” судалгааны хүрээлэн лхагва гарагт хийсэн тэмдэглэлдээ мэдэгдэв.

Барселонд төвтэй бие даасан судалгааны компани болох "Focus Economics”-ын бичсэнээр "Ирэх оны эхний хагаст зэс болон үйлдвэрлэлийн металлын эрэлт нэлээд сул байна. Дэлхий дахинд зээлийн хүү оргилдоо хүрч, Хятадын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн сүйрэл болон COVID-19-ийн нөлөөгөөр хүнд байдалд байх магадлалтай” гэж үзэж байна. "Focus Economics” мэдээлснээр хамгийн багадаа зэс нэг тонн нь 5430 ам.доллар, дээд тал нь нэг тонн нь 8775 ам.доллар болохоор байгаа аж.

779 хүнд ипотекийн зээл олгожээ

Өнгөрсөн сард орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд шинээр 779 зээлдэгчид 73 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст нэг их наяд 16 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Харин арилжааны банкуудын хувьд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байгаа гэсэн юм. Аравдугаар сард 682 зээлдэгчээс 64.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Энэ он дуустал Цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа билээ. Орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн УИХ-ын тогтоолын төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш нийт санхүүжилтийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгийг шилжүүлэх болж байгаа аж.

Монголбанк  өнгөрсөн сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 2.667 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Харин Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.332 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард дундаж үнэ 197.545 төгрөг байв.

10 мянгаас дээш хүнтэй сум, суурин газрын шөнийн тарифыг хөнгөлнө

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд хөнгөлөхөөр боллоо. Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум, сууринд 48 мянган өрх хамрагдах юм.

"Роснефть" компани  энэ сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлнэ

Дизель түлш ховордож зарим уул уурхайн компанийн үйл ажиллагаа зогсох дээрээ тулаад байгаа. Тэгвэл энэ сард ОХУ-ын "Роснефть компани 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр УУХҮЯ-тай тохиролцож, захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, манай талаас "Роснефть”-д хүсэлт тавьж сар тутамд нийлүүлдэг дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 83 мянгад хүргэхээр болсон юм. Тус улсад дизель түшний хэрэглээ өмнөх онуудын дунджаас өссөн нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж УУХҮЯ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр "Ангарскийн үйлдвэрт гарсан гал нь дизель түлшийн нийлүүлэлтэд нөлөөлөхгүй. Галыг унтраасан гэж ОХУ-ын талаас бидэнд мэдээлсэн. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гал гарсан юм билээ” гэсэн юм.

Мөн 2023 оны эхнээс дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмыг 815.ам доллараар таван жилийн хугацаанд тус тус тогтворжуулахаар хэлэлцсэн байна.

Б.БАЯРЖАВХЛАН

Зэсийн үнэ тонн нь 8275 доллар болов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани