Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1072 хувьцаатай иргэд ногдол ашиг хүртэхгүй

1072 хувьцаатай иргэд ногдол ашиг хүртэхгүй

 

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэе.  Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан.
 
Энэ талаар "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг "Өнөөдөр орон нутгийн "Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан. Урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2.743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо” хэмээв.
 
Гэвч иргэд "Эрдэнэс Тавантолгойн” ХК-тай андууран 1072 хувьцаатай хүн хоёр сая 900 мянган төгрөг авах нь гэх зэргээр цахим хуудсандаа бичиж буй. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой” ХК бус Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах юм. Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК гэдэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит компани юм. Тодруулбал, тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг үлдсэн 41 хувийг Монгол, Япон, Солонгос, Америк зэрэг 11 орны иргэн аж ахуй нэгж эзэмшдэг юм. 
 
Тодруулбал, "Тавантолгой” ХК-ийн 41 хувийн хувьцаа нь өдөр бүр Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаанд орж байдаг бөгөөд өсөлттэй хувьцаануудын нэг. Мөн орон нутгийн өмчит "Таван толгой” ХК-ийг "жижиг” гэж ялгаж нэрлэдэг ч орон нутгийн төсвөөс гадна улсын төсөвт томоохон нэмэр өгдөг уурхай.
 
Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” ХК, хувийн өмчит "Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит "Таван толгой” ХК-иуд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн "Таван толгой” ХК. Тэгвэл тус компани нь  өнгөрсөн онд 41 хувийн борлуулалтын ашигтай ажиллажээ. Тиймээс нийт хувьцаа болох 52 сая 665 мянга 200 ширхэг хувьцааны ногдол ашгийн нэгж үнийг 2743.8 төгрөгөөр үнэлжээ.  Үүнийг нийт  2450 орчим хүн эзэмшдэг байна.  Тэгвэл дээрх хувьцаануудын ногдлол ашгийг хэзээ олгох талаар "Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалт төлөвлөлт судалгааны хэлтсийн захирал Ч.Төрмандахаас тодруулахад "Ирэх дөрөвдүгээр сарын 21-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Ингээд тавдугаар сарын 1-нээс олгож эхлэх байх” гэсэн юм. Харин Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг нь "Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд иргэдэд ногдол ашиг олгох талаар мэдэгдэл хийгээгүй. Харин иргэдийн зүгээс цагаан сараас өмнө ногдол ашгаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Гэвч нааштай хариу сонсож чадаагүй. Тиймээс иргэд энэ удаа ногдол ашиг хүртэхгүй. Сонирхуулахад орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн хувьцаа өнөөдөр хөрөнгийн бирж дээр 15520 төгрөгөөр худалдаалагдаж байна. 
 
ӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 1.6 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
 
Төгрөгийн хадгаламж 2023 оны нэгдүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.6 хувь хувиар нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (13.4 хувь) их наяд төгрөгөөр багасав. Төгрөгийн хадгаламжийн 11.5 их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 562.4 (11.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (35.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 
 
ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ӨНГӨРСӨН ОНЫХООС ИЛҮҮ БАЙХ ТООЦООЛОЛ ГАРСАН
 
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлал болон эдийн засгийн өсөлтийн тухай мэдээлэл өгсөн. Тэрбээр "БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр голдуу зээлийн асуудлаар ярилцдаг байсан бол энэ удаад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр уулзалтууд хийлээ. Тухайлбал, Samsung, Daewoo, Korea telecon,  Hyundai зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтуудын боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Мөн Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зээл биш гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцолж хэлье. 
 
ҮСХ-ноос мэдээлснээр 2022 онд эдийн засаг 4.8 хувь болж өссөн. 2020 онд манай улсын эдийн засаг 4.6 хувиар унасан. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6 хувь байсан. Цар тахлын өмнөх онтой харьцуулахад эдийн засаг 1.6 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ. 
 
Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрсэн. Ард иргэд болон бизнес эрхлэгчдийг 2023 онд ямар нөхцөл байдал угтаж буйг хэлье. Энэ онд хэд хэдэн зүйл эдийн засагт эерэг гарна гэж тооцоолж байгаа.
 
Нэгдүгээрт, зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна.
 
Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаатай болно. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ. 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа. 
 
Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа" гэсэн юм. Гэвч Үндэсний статистикийн хорооны 2023 оны нэгдүгээр сарын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахад өрхийн бодит орлого 1.2 сая болж зарлагатайгаа тэнцсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. 
 
 
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
1072 хувьцаатай иргэд ногдол ашиг хүртэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани