Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 

Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?

 

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр /2024.03.19/ "Шангри-Ла”-д "Уршиггүй уул уурхай” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монголын эдийн засаг, экспортод хамгийн их жин дардаг том салбар болох уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээл, гадаадын уул уурхайн кэйс, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар санал солилцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга "Хайгуулын үйл ажиллагаа явуулснаар дараа дараагийн орд газрууд хаана байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой. Хувийн хэвшил энэ ажлаа хариуцаж, эрсдэлээ үүрдэг. Монгол Улсын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээс хойших статистикийг харахад, хайгуулын 100 тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж, нэг нь л ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байдаг. Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв сайтай гэдгийг харуулж буй статистик. Дэлхийн зарим орнуудад 1000 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход нэг нь ашиглалтын зөвшөөрөл буюу орд газар болдог байх жишээтэй. Гэхдээ ямар асуудал тулгардаг вэ гэвэл хайгуулын тусгай зөвшөөрөл авч, газар дээрээ ажиллахаар очтол "Энэ газар дээр орд нээх гэж байна" гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг. Үнэндээ хайгуулын ажил нь олборлолтын ажил биш. Хайгуулын ажлаар ундны ус, газар хөдлөлт, барилга байшин барьж болох эсэх гээд олон мэдээллийг судалдаг юм” гэв.

Хайгуул хийсэн газар болгон орд газар болдоггүй. 1910 оноос хойш Монгол Улсын нутаг дэвсгэрийг маш их хэмжээгээр төрийн тусгай хэрэгцээнд авчээ. Улсын тусгай хамгаалалттай газар, урт нэртэй гэх зэргээр холбогдох хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.5 хувь нь одоо тусгай хэрэгцээнд бүртгэлтэй аж. Тиймээс тэнд ямар нэгэн хайгуулын ажил хийх боломжгүй. Өргөдлийн аргаар буюу хурднаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй болгосон байна. Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай учраас дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаа ч яг олборлолт хийж байгаа орд газар цөөн гэнэ.

Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс "Уул уурхайн салбар уршигтай салбар биш. Олон нийтийн дунд уул уурхайн компаниуд байгаль орчин сүйтгэж, нөхөн сэргээлт хийдэггүй, татвараа төлдөггүй гэх мэт буруу ойлголттой явж ирсэн. Үндсэндээ энэ салбар улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч. Тийм учраас энэ салбарыг хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй байлгахад энэ хэлэлцүүлэг чиглэсэн юм. Монгол Улсын нийт газар нутгийн гуравхан хувьд уул уурхайн лиценз ашиглаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энийг дөрвөн хувь болгосон байсан. Өнгөрсөн 2010 онд хайгуулын зөвшөөрлийг олноор нь цуцалж, дөрвөн жилээр хойшлуулсан. Үүний хор уршиг одоо гарч байна. Хайгуулын ажил явагдаж байж ашиглалтын зөвшөөрөл гарах ёстой. Монголд өнөөдөр 1172 хайгуулын зөвшөөрөл байгаагаас 172 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай” гэдэг байр суурьтай байна.

Товчхондоо, уг хэлэлцүүлгээс илгээж буй мессеж, гол зорилго нь хайгуулын ажлаа хийж байж дараагийн хөрөнгө оруулалтаа татна шүү гэдэг санаа аж. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ганц салбар нь уул уурхай. Энэ салбарт төр, хувийн хэвшлийнхэн хамтран хөрөнгө оруулалт татах стратегийг боловсруулах шаардлагатай гэнэ. Тухайлбал, "Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байгаа аж. "Зөөвч-Овоо" төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл гэдгийг компанийн төлөөлөл нь  онцолж байгаа юм. "Бадрах энержи" компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард "Энэхүү "Зөөвч-Овоо" ураны төслийн хувьд Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон орон нутгийн засаг захиргаа, ард иргэдээс маш том дэмжлэгийг авсан. Технологийн хувьд ураны олборлолтын төсөл нь Монголд анх удаа хэрэгжиж байгаа гэх мэт олон шалтгааны улмаас гэрээ хэлэлцээр байгуулахад эхний төлөвлөж байснаас илүү их хугацаа шаардаж байгаа. Бид дэлхийн стандартаас давсан сайн нөхцөлийг санал болгож байгаа учраас Монголын талаас нааштай хүлээн авч байгаа гэж ойлгож байна. Франц улсын "Орано" группээс төслийн санхүүжилтийг гаргана. Монголын талд санхүүгийн ямар нэгэн дарамтгүйгээр эдийн засгийн үр ашгийг илүү ногдох нөхцөлийг санал болгосон. Ураны төсөл 33 жил үргэлжлэх урт хугацааны төсөл юм. Ийм урт хугацааны төсөл учраас хоёр тал харилцан ойлголцож, ярилцах зүйл их байна. Бидний хувьд энэ ондоо багтаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа” хэмээв.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар юм байна. Эхний хөрөнгө оруулалт болох 500 сая ам.долларыг "Орано" группиас шууд санхүүжүүлнэ. Үлдэж байгаа хувийг "Бадрах энержи" компани тодорхой цаг хугацаанд санхүүжилтийг гаргаж, амжилттай хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа аж.

Г.Ганчимэг


Зөөвч-Овоо ураны орд “Уршиггүй уул уурхай”-н төсөл мөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани