Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна

Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км зайтай орших Хармагтай алт, зэсийн орд хайгуулын шатнаас ашиглалт руу шилжих торгон үедээ ирлээ.  Энэ ордын нөөцийн тооцоолол жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд 10-р сард гол эзэмшигч Занаду Майнс компани дараах тооцоооллыг гаргажээ. Үүнд Хармагтай ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц буюу 150 шахам тонн алт байна. Таамаг нөөц нь 4.7 сая тонн зэс, 11 сая унц буюу 300 тонн алт бүхий асар том бөгөөд баян орд юм.

Хармагтай ордын хайгуулын ажлыг Канадын компани 1993 онд эхлүүлсэн бөгөөд 2013 онд анхны нөөцийг тогтооож байжээ. Харин Австралийн хөрөнгө оруулалттай Занаду Майнс компани 2014 онд 14 сая ам.доллараар тус ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авч байжээ.

Хармагтай орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордоос холгүй байрлалтай бөгөөд Өмнөговийн алт, зэсийн баян бүсийг дагасан байршилтай. Тиймээс нөөцийн хэмжээ болон ирээдүйд бий болох боломж нь маш өндөр юм.

Энэ ордыг ашиглалтад оруулахад эхний ээлжинд шаардагдах бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалт нь Занаду Майнст байхгүй. Тиймээс тэд Хятадын Фужянь мужийн Шаньшан аймгийн өмчит Зижинь Майнинг гэдэг уул уурхайн компанид хандаж, тэдэнд Хармагтай төслийг найр тавьж эхэлжээ.

Тооцоолол ёсоор Хармагтай ордын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлж чадвал 2028 оноос анхны алт, зэсээ гаргаж авна. Төслийн 1-р шат 8 жил, 2-р шат нь 21 жил үргэлжлэх тооцоололтой. Энэ хугацаанд нийт 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц алт гаргана. Нэмэлт хайгуулын ажлууд нь бас ирээдүйтэй бөгөөд амжилттай үр дүнтэй байж чадвал олборлох боломжтой алт, зэс нь үүнээс ч хол давах бүрэн боломжтой. Занаду Майнс компани Хятадын Зижинь Майнинг компанид хэд хэдэн хувилбараар хөрөнгө оруулалт хийх санал тавьсан байна.

Австрали, хятадууд 2022 оноос хойш түншилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Зижинь Майнинг 35 орчим сая ам.долларын санхүүжилт олгож, оронд нь Занаду Майнс-ын 20%-ийг эзэмшдэг болжээ. Мөн Хармагтай төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулж, 50% нь Зижинь Майнингийн мэдэлд очсон байна.

Харин одоо энэхүү төслийн нэгжид хувь эзэмшсэн хэмжээгээрээ хөрөнгө оруулах, эсвэл үлдсэн бүх хувийг нь Зижиньд өгөөд, австраличууд мөнгөө аваад “гуяа алгадаад” яваад өгөх хувилбар дээрээс сонголтоо хийхээр ярилцаж байна. Хэрэв төслийн нэгжийн үлдсэн 50%-ийг Зижиньд өгөхөөр шийдвэл 50 сая ам.долларыг австраличууд авах юм. Тэд Зижиньд үлдсэн 50 хувиа зараад уг төслөөс гарах, эсвэл багахан буюу 25%-ийг эзэмшээд Оюутолгой шиг төлж дуусдаггүй өртэй үлдэж, монголчуудад юу ч үлдэхгүй дүр зураг харагдаж байна.

Хармагтай ордын бүтээн байгуулалтад шаардлагатай эхний хөрөнгө оруулалт нь 890 сая ам.доллар. Өнөөдрийн алт, зэсийн ханшаар тоооцож үзвэл төслийн цэвэр өнөөгийн үнэ цэн буюу хөрөнгө оруулалтын өгөөж нь 31%-тай. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгө оруулалтын 31%-ийг жил бүр эргээд олно. Төсөл эхэлснээс хойш ердөө 3 жилийн дараа анх хийсэн бүх хөрөнгө оруулалтаа нөхөж аваад түүнээс хойш ашиг олж эхэлнэ гэсэн үг юм. MST Financial-ын санхүүгийн шинжээчдийн тооцоолж байгаагаар Хармагтай бол эзэмшигчдэдээ ашигтай, үр өгөөж өндөртэй төсөл юм.

Гэхдээ хамгийн тохуутай нь стратегийн ордод орох бүрэн боломжтой баян орд болох Хармагтай төсөл дээр алтны таван хувийн АМНАТ төлөхөөс татгалзаж, зэс дээр дөрөвхөн хувийн АМНАТ төлөхөөр төслийн тооцоололдоо тусгажээ. Өнөөгийн үйлчилж буй хуулиар бол уул уурхайн компаниуд АМНАТ-д 19 хувийг төлдөг.

Монголчууд нэгэнт л энэ ордоос татвараа авч чадахгүй юм бол стратегийн ордын ангилалд оруулж, төр 34%-ийг нь авах нь зүйтэй юм. Хармагтай орд угаасаа баян орд учраас өмнө нь стратегийн ордын жагсаалтад оруулах тухай яриа хэд хэдэн удаа гарч байсан ч тэгэсхийгээд намжчихсан түүхтэй. Гэтэл одоо Монголын төр, Монголын ард түмэнд хүртэхгүй байгаа энэ ордыг Хятадын нэгэн хошуу хувийг нь эзэмшдэг компанид очих гэж байна.

Зижинь Майнинг бол сүүлийн 10 хүрэхгүй жиийн дотор Хятадын уул уурхайн салбарт тодрон гарч ирсэн компани. Дэлхийн 15 оронд уурхайтай. Хамгийн сүүлд өнгөрсөн жил л гэхэд Оюутолгойтой дүйцэх хэмжээний 2 том ордыг Түвд, Конгод хөдөлгөсөн. Хамгийн сор болсон орд газруудыг цуглуулдаг. Тэд Хармагтайд боломж байна гэж харж байна. Австраличууд болон хятадуудын хооронд хэлцэл нэгэнт хийгдчихвэл асуудал Монголын төр, Монголын ард түмний хяналтаас гараад явчих бүрэн боломжтой.

Бид үүнийг өөрчилж, Баялагтаа эзэн монгол хүн гэдгээ харуулах цаг болжээ.

 

https://finance.yahoo.com/news...

https://finance.yahoo.com/news... 

https://tsahiur.mn/n/s/21803

 

Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани