- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.Баттулгын “зарсан” гэх "Төгрөг нуурын орд"-ын 39 мянган га талбайгаас БНХАУ-ын иргэн нүүрс олборлож байна
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог "Төгрөг нуурын орд”-ыг одоо ярих цаг нь болсон. Тавантолгойн бүлэг ордын 50%, гурван тонны нөөцтэй, тусгай АМНАТ-аар бодоход 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан ордыг 250 сая ам.доллароор дөрвөн гадаадын иргэнд оффшороор дамжуулаад зарагдсан. Адилхан яръя" хэмээсэн.
Н.Учралын байр суурийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Стандартын 39 ордын дээрээсээ хоёрт эрэмбэлэгддэг "Төгрөг нуурын нүүрсний орд" Х. Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая доллароор гадагш зарагдсан байдаг. Стратегийн ордуудын тухай бүгдийг нь зэрэг, цугт нь оруулж ирж ярих ёстой гэсэн Н.Учрал сайдын зарчмын байр суурийг дэмжиж байна" гэв.
Харин тус агуулгыг эсэргүүцэн Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Сая Н.Учрал улстөржиж, алдаа гаргаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч бол "Баялгийн сан"-г хэрхэн амилуулах тухай л хэлэлцүүлэг хийж байгаа шүү дээ. Монголын хуваадаг, дайсагнуулдаг ийм юмаа болих хэрэгтэй" гэж Х.Баттулгыг өмгөөлөв.
Ерөнхийдөө "М-Си-Эс" группийн "Ухаа худаг" ордын асуудал яригдаж байгаа энэ үест дээрх асуудлыг сөхөж бүгдийн анхаарлын төвд оруулж ирсэн нь захиалга ч гэж хардагдахаар. Учир нь "Төгрөг нуурын орд"-ын талаар дугарч гарч ирсэн Н.Учрал, Г.Дамдинням нар "М-Си-Эс” группээс дэмжлэг хүртэгсэд гэгддэг.
Тэгвэл "Төгрөг нуурын орд"-ыг тойрсон агуулга, хуваан эзэмшдэг компани, холбоо хамаарлын талаар нягтлан хүргэж байна.
Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд. Тус орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайтай. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд нь Чойр-Нялгын сав газарт хамаардаг. Доод цэрдийн настай хүрэн нүүрс бүхий давхарга эзэлдэг. Одоогоор ордын талбай хэмжээ 20-30 км хэмээн тооцоолсон. Төгрөг нуурын хүрэн нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн бөгөөд эрчим хүчний нүүрсний нөөцийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн эрдэмтэд үздэг.Төгрөг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг.
Хураангуй:
- "Төгрөгнуурын энержи” ХХК - Тахилт-1, Тахилт-2, Тахилтын нүүрс, Тахилтын нүүрсний орд зэрэг дөрвөн талбайд нийтдээ 1,113.43 га
- "Төгрөг нуур девелопмент” ХХК - Төгрөг нуур 1, Хавцгайн дэл гэх хоёр талбайд нийт 3,657.53 га
- "Цэцэнс холдинг" ХХК -Цайдам, Цайдам-1, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Цайдам-1 гэх дөрвөн байршилд 1,881.15 га
- "Коммонмакс" ХХК - Хөмөөлт-1, Хөмөөлт-2, Төгрөг гэх гурван байршилд нийт 38,911.52 га
- "Төгрөг тал" ХХК - Төгрөг, Төгрөг нуур гэх хоёр талбайд 823.26 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.
Дэлгэрэнгүй:
Хэдийгээр тус бүлэг ордод олон компаниуд үйл ажиллагаа явуулж, лиценз эзэмшдэг ч "том толгой" нь Cамех ХХК гэх. Уг компанийг 2007 онд УИХ-ын гишүүн байхдаа Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлсэн гэж хэвлэлүүд олонтоо мэдээлж ирсэн.
Харин нээлттэй мэдээллийн санд /2006-08-17/-нд үүсгэн байгуулагдаж, 2016 онд Эксим Кредит ХХК-ийн хувь эзэмшилд шилжсэн, Гадаад худалдаа, зуучлал чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар тухайн компанийн эцсийн өмчлөгч Боожоогийн Норовсамбуу гэсэн мэдээлэл байна. Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 онд эл бүртгэл нь баталгаажсан байх бөгөөд өмнө хэн эзэмшиж байсан нь нээлттэй мэдээллийн сангаас үгүй болжээ.
1.Хамгийн олон буюу дөрвөн байршилд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Төгрөгнуурын энержи" ХХК. Эцсийн өмчлөгч нь Боожоогийн Норовсамбуу бөгөөд Төгрөг нуурын бүлэг ордод нийт 1,113.43 га талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байна. Тухайн компанийн хувьд /2007-03-21/-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Самех ХХК-ийн хувь эзэмшилд буй. Нэг үгээр хэлвэл Төгрөг нуурын бүлэг ордыг бүхэлд нь эзэмшдэг гэх Самех ХХК-ийн охин компани.
Х.Баттулгын байгуулсан гэх Самех ХХК болон, энэ ордод хамгийн олон байршилд ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн удирдлага хэмээгдээд буй Боожоогийн Норовсамбуугийн компаниудыг энд дурдъя.
Дээрх хоёр компаниас гадна Эксим кредит, САМЕХГТ, Саянсан, Петрокоал гэх дөрвөн компанийн удирдлага ба, эцсийн өмчлөгч. Хачирхалтай нь дээрх компаниуд бүгд нэг байршилд буюу /Улаанбаатар, Чингэлтэй, 3-р хороо, баруун сэлбэ, 30 тоот/ эл хаягт бүртгэлтэй. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд гадаад худалдаа, зуучлал гэх ижил утгатай.
Үүнээс "Төгрөгнуурын энержи" болон "Петрокоал" нь идэвхтэй буюу лиценз эзэмшиж үйл ажиллагаагаа явуулдаг.
"Петрокоал" ХХК нь мөн л Төгрөг нуурын бүлэг ордод хоёр байршилд 1,184.25 га талбайг эзэлдэг. Холбоо хамаарлын хувьд, ОХУ-ийн Монрос Пром Уголь ХХК хувь эзэмшиж байна.
2. Уг бүлэг ордод хоёр байршилд 3,657.53 га-г эзэмшдэг "Төгрөг нуур девелопмент" ХХК нь Зоригтбаатарын Номундарийнх. Гадаадад оффшор данстай, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч эмэгтэй. Гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй уг компаниа /2017-04-12/-ны өдөр үүсгэн байгуулжээ.
Өдгөө Төгрөг нуурын бүлэг ордод Төгрөг нуур 1, Хавцгайн дэл гэх хоёр талбайд нийт 3,657.53 га-г ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байна.
"Төгрөг нуур девелопмент"-ээс гадна Женералмайнинг, Адамасмайнинг гэх хоёр компаниа Япон улсын иргэн Yujiro Koyanagi-тэй хамтран эзэмшдэг. Адамасмайнинг ХХК-гаа /2006-05-29/-нд байгуулсан бөгөөд БНХАУ-ын иргэн, Япон улсын иргэнд хувь эзэмшүүлдэг. Мөн Тугалагатайн нуруу, Баян-Уул, Эрхт овоот толгой гэх гурван байршилд 43,809.33 га талбайн уул уурхайн лиценз эзэмшиж, хүчин төгөлдөр үргэлжилж байгаа юм байна.
3. Төгрөг нуурын бүлэг ордод 1,881.15 га талбайг эзэмшдэг "Цэцэнс холдинг" ХХК
Цайдам, Цайдам-1, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Цайдам-1 гэх дөрвөн байршилд 1,881.15 га талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэг компанийн эцсийн өмчлөгч нь "Голомт" банкны эзэн Д.Баясгалан. Анх гадаад худалдааны чиглэлтэйгээр /2011-05-20/-нд үүсгэн байгуулж байсан бол өдгөө ашигт малтмал, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Д.Баясгалангийн хувьд 2023 онд эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлжээ.
4. Төгрөг нуурын бүлэг ордод хамгийн их га талбай буюу 38,911.52 га-г эзэмшдэг "Коммонмакс" ХХК
Хөмөөлт-1, Хөмөөлт-2, Төгрөг гэх гурван байршилд нийт 38,911.52 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, хүчин төгөлдөр статустайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. /2007-04-19/-ний өдөр гадаад худалдааны чиглэлтэй байсан бол 2009 онд Ашигт малтмалын хайгуулаар ажиллах болсон байна. Эцсийн өмчлөгч нь Liu Cheng Lin, Ерөнхий захирал нь БНХАУ-ын иргэн Naqigedaoerji / Г.Нацагдорж бөгөөд Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын Сhina Gloss Limited China Gloss Limited компани хувь эзэмшиж байна.
5. 823.26 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Төгрөг тал" ХХК. Тус ордод Төгрөг, Төгрөг нуур гэх хоёр талбайд хүчин төгөлдөр статустайгаар үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй боловч нээлттэй мэдээллийг санд "Төгрөг тал" ХХК бүртгэлгүй, хэн эзэмшдэг, хэзээ байгуулагдсан нь ч тодорхойгүй хэвээр байна.
https://eguur.mn/579864/

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||