Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт сонирхсон асуултанд хариуллаа

-"Монголын геологи, хайгуул-2014” чуулга уулзалт энэ сарын 20-21-нд болох гэж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус чуулганы ач холбогдлыг мэргэжилтний хувьд хэрхэн үнэлж байна вэ?
-Тус чуулган бол манай геологчдын хүсэн хүлээдэг цугларалт. Энэ үеэр геологийн салбарынхан өнгөрсөн жилийнхээ ололт амжилт цаашдын зорилтыг тодорхойлдог гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, чуулганаар Монголын геологи хайгуулын цаашдын чиг хандлага, хөгжлийг тодорхойлох олон чухал санаа сэдлүүд гардгаараа өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд энэхүү чуулган маань хүрээгээ тэлж олон улсын чанартай болж байна. Тухайлбал, энэ жил л гэхэд ОХУ, Япон зэрэг улсуудаас мэргэжилтэн хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлнэ.  Мөн хамгийн чухал нь энэ уулзалтаар геологи хайгуулын салбарын эрх зүйн орчны талаар санал солилцохоос гадна геологийн судалгаа шинжилгээний үр дүн, аргачлалын талаар ярилцах болно. Энэ үүднээсээ өндөр ач холбогдолтой чуулган гэж хэлж болно.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь уул уурхайн салбарт жин дардаг хайгуулын үйл ажиллагааг саатуулахад хүргэлээ гэж үзэх  хүмүүс бий. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоогоод үндсэндээ гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж  байна. Мөн хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдсөн зэргээс болоод уул уурхайн хайгуулын салбарын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон гэж хэлж болно. Энэ нь бүхэлдээ судалгаа шинжилгээнд нөлөөлөөд зогсохгүй геологийн салбарт ажиллаж байсан хүмүүсийн ажил амьдралд ч их бага хэмжээгээр нөлөөллөө үзүүлж байна. Тухайлбал, геофизикийн судалгаа эрхэлдэг 62 компани 2012 онд үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол өдгөө энэ тоо 12 болж буурсан. Үүнийг дагаад маш олон геологи хайгуулын мэргэжилтнүүд ажилгүй болсон. Цаашид энэхүү нөхцөл байдал ямраар эргэхийг хэлэхэд хэцүү байна.

-Ирэх он жилүүдэд Оюутолгой, Тавантолгой шиг стратегийн өндөр ач холбогдол бүхий томоохон ордуудыг илрүүлэх боломж хэр байгаа вэ?
-Үүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн судалгааны түвшинтэй холбож тайлбарлах нь зүйтэй байх. Манай улсын эрдэс баялагийн хайгуулын судалгаа бол өндөр түвшинд хийгдсэн судалгаа биш. Ямар ч байсан суурь судалгаанууд хийгдэж үүн дотроо 200-ийн машстабтай зургаар бүхэлдээ бүртгэгдсэн. Одоогийн байдлаар түүнээс нилээн томсгосон хувилбар буюу 50 мянгын машстабтай зураг хийгдэж байна. Ялангуяа манай улсын баруун хэсэгт цаашид стратегийн ач холбогдол бүхий томоохон ордууд илрэх боломж бий гэж би хувьдаа хардаг.

-Монгол Улсын хэмжээнд аль хэсэгт, ямар ашигт малтмал нь түлхүү судлагдаад байна вэ. Уран, нүүрс, алт, зэс гээд ерөнхийдөө тодорхой байдаг ч сэдэвчилсэн судалгаа хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг?
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн судалгаа 60, 70, 80-аад онуудад оргил үедээ байсан. Энэ үед дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа алт, зэс, нүүрс, уран гэх мэт ашигт малтмалуудын ордуудыг нээн илрүүлж байсан. Одоо бол нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч байгаа судалгааны түвшнийг сайжруулах, гол чухал ашигт малтмал гэдэг чиглэлийг баримтлаж байна. Гэхдээ яг энэ чиглэлийг тодорхойлсон төрийн бодлого саяхныг болтол байгаагүй. Тийм учраас томоохон хайгуулын ажлууд ихэнх нь хувийн хөрөнгөөр хийгдэж ирсэн. Монгол Улсын хувьд нүүрс, төмөр, ч юмуу зам тээврийн томоохон дэд бүтэц шаарддаг байгалийн баялагаас илүүтэй алт, мөнгө гэх мэт үнэт металлуудад түлхүү хөрөнгө оруулалт хийж ирсэн байгаа. 

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосонтой холбогдуулж олон геологич ажилгүй болсон. Үүнтэй уялдуулж цаашид төрийн зүгээс геологи, хайгуулын салбарыг дэмжсэн тухайлсан ямар бодлого боловсруулж байна  вэ?
-Үүссэн  нөхцөл байдалд Монголын төрөөс дүгнэлт хийж 2013 оноос эхлэн энэ чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг гаргасан. Мөн ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж их хуралд өргөн барьлаа. Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг төрийн бодлогууд шат дараатайгаар хийгдээд явж байна. Гэхдээ ойрын нэг жилдээ үүссэн нөхцөл байдал сайжирна гэж бодохгүй байна. Мэдээжийн хэрэг үүнд тодорхой хугацаа хэрэгтэй. TIME.MN-ийн таван асуултад УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт хариуллаа

УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт сонирхсон асуултанд хариуллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани