Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1 Н.Алтанхуяаг:Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараах хэрэгтэй

   1 Н.Алтанхуяаг:Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараах хэрэгтэйДолоо хоногийн пүрэв гариг бүр "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болдог билээ.

Уулзалтын үеэр уламжлал болон тогтсон сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулт өглөө.

-Эдийн засаг хүндэрчихлээ гэж улс төрийн зарим намууд хэлээд байгаа. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна?

-Эдийн засгийн хувьд бид нэг юмыг анхаарах ёстой. Эдийн засаг өнөөдөр сайнгүй байна. Дэлхийн эдийн засаг бүр ч муу байгаа. Өнгөрсөн жил ч ийм л байсан. Өнгөрсөн жилийнхээс бүр муу байгаа учраас бидэнд нөлөөлж байна. Ганцхан жишээ хэлье. Дэлхийн эдийн засаг муудахаар Монголд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр экспортолж байгаа бүтээгдэхүүний үнийг унагачихдаг. Нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс бага байна. Гэхдээ нүүрсний үнэ муу байна, дэлхийн эдийн засаг муу байна гэж буруугаа чихэх биш Засгийн газар, Монгол банк хамтраад тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Жишээ нь, яавал нүүрснийхээ экспортын хэмжээг их байлгах вэ, үнэ нь бага мөртлөө хэмжээг нь ихэсгэвэл орж ирэх орлого ихсэнэ гэсэн агуулгаар бодлого явуулж байна. Дээр нь барилгын салбарыг дэмжих бодлогоо энэ хавар эхлүүлнэ. Мөн малчдын бэлдэж бйагаа ноолуурыг яавал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гадагш гаргах вэ гэдэгт анхаарал тавьж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 30 хувьтай байна. Гэтэл бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орчихоод байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Тоогоор хөөцөлдөх хэрэг байна уу даа. Миний хувьд тоогоор хөөцөлдмөөргүй байна. Эцсийн эцэст ард иргэдийн ахуй амьдралд нэмэртэй болсон бодитой бүтээн байгуулалтаар л ажлыг хэмжинэ. Гэхдээ би хэлчихье Засгийн газар байгуулагдаад 1.7 сар болж байхад 42.6 гэсэн тоо гарсан байсан юм.

я-Гудамж төслийн хүрээнд энэ онд ашиглалтад орох 13 уулзвараас гурван уулзварыг нь ЭЗХЯ-наас санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн Гудамж төслөөс 100 км замаас 10 км замын санхүүжилтыг өгнө гэж мэдээлж байна. Үнэхээр ингэж төсвийг багасгах юм уу?

-Гудамж төслийн хүрээнд энэ жил хийгдэх хамгийн чухал нэг ажил бол Туул хурдны зам. Энэ ажилд хамаг хөрөнгө хүчээ төвлөрүүлж байгаа. Бусад ажлыг бол нийслэлийн хөрөнгөөр хийж болно. Дээр нь аймгийн төвүүдийг тохижуулахад нилээн их хөрөнгө мөнгө төсөвлөсөн учраас Улаанбаатар хотод товлосон 15 уулзварын заримыг нийслэлийн мэдэлд үлдээж байгаа.

-Авилгажсан төсөв гэдэг зүйлийг Шинэчлэлийн Засгийн газар гаргаж ирэн хариуцлага алдсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийг нэрлэж байсан. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцсон уу?

-Авилгажсан төсөв дээр манай аймгийн удирдлагууд ч мэдэж байгаа. Хэнтий аймагт гэхэд 15 обьектийг түр зогсоосон байгаа. Санхүүжилтийг нь зогсоогоод газар дээр нь очиж, Аудитын газар үзэж шалгаад  ажил нь явж байна уу анхны төсөвт өртөг нь хэд байсан юм. Одоо хэд болчихоод байгаа юм гэдэгт дүгнэлт гаргаад Засгийн газарт ирүүлнэ. Одоохондоо Засгийн газарт ирээгүй байна. Уг дүгнэлт ирэхдээ ийм хүмүүст хариуцлага тооц, ийм шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон байна гэж баримт мэдээлэлтэйгээ ирэх байх. Тэр үед нь хариуцлагын асуудал яригдана.

-Шинэчлэлийн Засгийн газар амралтгүй ажиллана гэсэн. Гэтэл намрын чуулганы завсарлагаатай зэрэгцээд бямба гаригт амардаг болчихлоо?

-Ер нь сар өдрөөр нь тоооцоод үзвэл  Засгийн газар байгуулагдаад 1.7 жил болоход ихэнх саруудад амралтгүй ажилласан байна. Гэхдээ намрын чуулган завсарласны дараа, хүн юм болохоор зарим сайдууд маань ядарч эмнэлэгт хэвтэх байдал ихэссэн учраас намрын чуулганы завсарлагааны үеэр Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн баасан гаригт хийхээр урагшлуулсан юм. Энэ нь амралтгүй ажиллана гэдгээсээ буцсан хэрэг биш, танхимын гишүүдийнхээ эрүүл мэндийг бодож гаргасан шийдвэр. Ирэх долоо хоногийн бямба гаригаас эхлэн Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ. Хагас бүтэн сайнд хуралдахаас гадна манай сайд нар хариуцсан салбараараа явж танилцдаг байгаа. Энэ бүхэн амралтын өдрөөр хийгддэг ажил.

-Эдийн засагтай холбоотойгоор Уул уурхайн сайд болон Эдийн засгийн сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Ноднин намраас л энэ асуудлыг ярьсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараагаад байж болж байна уу, үгүй юу. Хэдүүлээ ярих л ёстой асуудал.

-Монгол улсын төсөв 20 хувиар тасалдсан гэсэн мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан өгсөн. Ер нь цаашид төсвийг тодотгох уу?

-Төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасарч байгаа нь үнэн. Ноднин жилийнхээс арай илүү хэмжээнд нүүрс гарсан. Гэхдээ нүүрсний үнэ унасан учраас ноднин жилийн хэмжээнд хүрэх мөнгө орж ирсэн үү гэвэл үгүй. Тэр агуулгаараа төсөв тодорхой хэмжээгээр тасалдаж байгаа. Төсөв тасалдаж байгаа гэлгүй яавал төсвийн орлогийг нэмэгдүүлж болох вэ гэдэг бодлогоо баримтлаж байна.

-Хөгжлийн банк шинэ төмөр замын санхүүжилтийг гаргаж өгөхгүй байна гэсэн. Энэ юунаас болж гацаад байгаа вэ?

-Тийм юм байхгүй. Манай хоёр яамны шийдэх асуудал шүү дээ.

-Эдийн засагчдийн ярьж байгаагаар Оюутолгой төслийг эрчимжүүлэх шаардлагатай гэж зөвлөж байна. Тэр дундаа далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг нилээн сайн шийдэх ёстой. Засгийн газраас хөрөнгө оруулагч тал баталгаажилт хүсэж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн гүний уурхайгаа ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн.  Өнгөрсөн долоо хоногт "Рио Тинто”-гийн том захиралд захиа бичсэн, Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай. Харин дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа байдал байна.

-Ойрын үед эдийн засгийн асуудлуудаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, сөрөг хүчнээс эдийн засгийн бүх үзүүлэлт муудсан гэх статистик мэдээллийг гаргаж ирлээ. Үнэхээр эдийн засаг муудчихсан юм уу. Энэ талаар тодорхой  мэдээлэл өгөхгүй бол эдийн засаг доройтсон гэсэн ойлголт нийгэмд тархаж байна?

-Би өмнө нь хэлсэн дэлхийн эдийн засаг сайнгүй байгаагаас болоод Монгол гэдэг айлын чинь олдог орлого, мөнгө төгрөг багасаж байгаа нь үнэн. Худлаа гэж хэлэхгүй. Энэнд санаа сэтгэл зовоод олон янзын хурал зөвлөгөөн хийж байгаа нь зөв зүйтэй ажил, буруутгахгүй. Харин Засгийн газартай хамтраад эдийн засгаа өргөх ямар арга зам байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn
1 Н.Алтанхуяаг:Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани