Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлд яагаад Хөтөлийн цемент орж ирэхгүй байна вэ?

-44 ДҮГЭЭР АНГИ ДЭЭР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ХУДАЛДААЛАХГҮЙ БАЙНА-

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж өмнөхөөсөө дөрөв дахин их хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Шинэ үйлдвэртэй болоод цементийг тонн, тонноор нь үйлдвэрлэж дотоодын зах зээлээ төвөггүй хангана гэж төлөвлөж байв. Хөтөлийн цементийг хаана, ямар үнээр борлуулж буйг сонирхохоор Барилгын материалын ачих буулгах 44 дүгээр анги дээр очлоо. Гурвалжингийн гүүрний доохно байх энэ газар бол Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэрэг цементээ буулгадаг гол цэг. Бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниуд, цементийн бизнес эрхлэгчид, хувийн орон сууц барих хүмүүс гээд хэнд цемент хэрэгтэй байна, тэд бүгд эндээс ирж цементээ авдаг. Өчигдрийн байдлаар хятад цемент нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин Хөтөлийн цемент тонн, тонноор байтугай нэг шуудай ч байсангүй. Наймаачдаас Хөтөлийн цемент хаагуур зарж байгаа бол гэж асуувал "Алтанхуягаас асуу" гэхээс өөрийг хэлэхгүй юм. Галт тэрэгнээс цемент буулгаж байгаа болон жижиглэнгээр зарж буй хүмүүсээс сураглаад ч Хөтөлийн цемент олж чадсангүй.

Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 156.800 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ.

Энэ бол нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнэ. Тэндээс дээрх үнээр худалдаж аваад Улаанбаатар руу ачуулахад тээврийн зардалтайгаа нийлээд 190 мянга  болж  байгаа  юм байна. Хятадынх 150 мянга-тай байхад ийм өндөр үнээр авах хүн олдохгүй нь ойлгомжтой. Тиймээс Хөтөлийн цемент худалдан авч буй хүн байхгүй байгаа ажээ. Дээрээс нь наймаачид Хөтөлөөс цемент авъя гэхээр бэрхшээл бий гэв. Хөтөлтэй холбогдоод цемент авъя гэхээр мөнгөө шилжүүл гэдэг гэнэ. Ингэхдээ дор хаяж 10, 20 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байх ёстой. "Мөнгөө өнөөдөр шилжүүлчихье, хэзээ нааш нь ачуулах вэ гэхээр "тэгж байгаад" гэсэн хариу өгдөг талаар наймаачид ярьж байна. Ингээд хамгийн шуурхай ачууллаа гэхэд 20 хоногийн дараа, цаашлаад cap болж байж өнөөх цемент нь ирдэг ажээ. Харин урдаас цемент ачуулбал гурав, дөрөв хоноод л ороод ирдэг гэсэн. Тиймээс наймаачид Хөтөлийн цементийг сонирхохгүй, нийслэлд оруулж ирэхгүй байгаа ажээ.  Хөтөлийн цемент өнгөрсөн жилийн өдийд нэг тонн нь 175 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Харин Хятадынх 135 мянган төгрөг байлаа. Хөтөлийн цемент өндөр үнэтэй ч гэсэн сайн зарагддаг байна. Учир нь Засгийн газраас зарласан тендерийг авсан  зарим компани тендерт зааснаар заавал Хөтөлийн цемент авдаг гэнэ.

Ирэх зургадугаар сарын 1-нээс хятад цементийн үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэх сурагтай байгаа гэнэ. Бас Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэх машины үнэ мянган юаниар нэмэгджээ. Наймаачид өмнө нь 2500 юань өгөөд Замын-Үүдийн ачих буулгах газарт хүргүүлдэг байсан бол өдгөө 3500 юань төлдөг болж. Тэгэхээр ирэх сараас цементийн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Гэхдээ нэг тонн цемент арай ч 200 мянга хүрэхгүй гэж ярилаа.

Энд цемент зардаг Б.Цэрэндолгортой уулзлаа.

-Хөтөлийн цемент огт харагдахгүй юм. Яагаад орж ирэхгүй байна вэ?

-Сүүлийн арав хоног Хөтөлийн цемент сурагласан хүмүүс манай энүүгээр ирж байна. Энэ хавь бол цемент зарж буй гол цэг. Тиймээс иргэд ирэхээс ч аргагүй. Гэхдээ хэн энд ирж Хөтөлийн цемент асууж байна вэ гэхээр амины орон сууцаа барих гэсэн хүмүүс л байна. Тэд Засгийн газрын тэргүүний үгэнд  итгэчихсэн,  хямд цемент хайгаад ирж байна. Гэтэл Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 157 мянгаар худалдаалагдаж байна. НӨАТ шингээсэн үнэ нь ийм. Тэндээс хувийн машинаараа очоод авбал юу юм гэхээс. Түүнээс бид вагон, вагоноор нь авчирвал нэг тонн цемент бараг 200 мянгад ирж байгаа. Тэгэхээр тийм өндөр үнэтэй цемент хэн авах билээ. Нөгөөтэйгүүр бид Хятадын нийлүүлэгч нартай харьцаад сурчихсан. Өнөөдөр утасдаад тэдэн тонн цемент ачуулчих гэдэг. Цаанаас ачуулаад ороод ирнэ. Тэр хооронд бид эндээс мөнгөө шилжүүлдэг. Итгэлцэл дээр явдаг гэсэн үг. Захиалга өгснөөс хойш гурав, дөрөвхөн хоноод ороод ирнэ. Гэтэл Хөтөл рүү мөнгөө шилжүүлчихээд байхад хүртэл ачуулдаггүй. Араас нь байнга утасдаж байж сарын дараа цементээ авбал их юм болно. Гэтэл бид банкны зээлээс зээлийн хооронд амьдардаг. Дээрээс нь Хөтөлийн цемент задгайгаар орж ирж байна. Задгай цементийг үйлдвэрүүд л авна. Ихэнх худалдан авагчид шуудайтай цемент авдаг юм.

-Цементийн үйлдвэртэй боллоо гээд наймаачдад ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

-Бидэнд яаж ч нөлөөлөхгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цемент үйлдвэрлэж эхэллээ гээд байгаа. Бас цементийн үнийг 10 хувиар бууруулна гэсэн. Одоохондоо үүн шиг худал зүйл алга. Гэтэл Хөтөлөөс Улаанбаатарт нэг ч тонн цемент орж ирээгүй. Бетон зуурмагийн үйлдвэрүүд болон томоохон худалдан авагчид тэндхийн цементийг энд авчирч зарах боломжгүйг мэдэж байгаа болохоор бидний ажил хэвээрээ үргэлжилж л байна. Харин хувь хүмүүс л Хөтөлийн цементийг хүлээх хандлагатай байх шиг байгаа юм.

-Хөтөлийн цементийн үнэ яагаад ийм өндөр байгаа юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Шуудайлаад зарахаар үнэтэй болдог шиг байгаа юм. Шуудайгаа Хятадад захиалгаар их үнэтэй хийлгэ-дэг гэж сонссон. Үүнээс хамаардаг байж болох юм.

-Чанарын хувьд ямар байдаг юм бол?

-Хөтөлийн цементийн чанар бол ярихын аргагүй сайн шүү дээ. Гэвч бетон цутгахад тэр үнэтэй цементээр яах билээ. Уг нь бид цементээр урд хөршөөс хараат биш болчихвол хэн, хэнд маань хэрэгтэй. Нэг жишээ хэлье л дээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1 хүртэл цемент 145-150 мянган төгрөгийн ханштай байсан. Гэтэл ердөө аравхан хоногийн дотор 230, 240 хүртлээ өссөн шүү дээ. Яагаад гэхээр Хятадууд гэнэтхэн л үнээ нэмсэн хэрэг. Бид яаж ч чадахгүй. Харин одоо еөрсдөө цементээ үйлдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр гадныхны царайг харахгүй байж болох болов уу.

С.АЛТАН

Нийслэлд яагаад Хөтөлийн цемент орж ирэхгүй байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани