Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай буюу амин дэм

Монголд уул уурхайн салбарыг хөгжлийн тулгуур мөн, биш, даруй ашиглах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд өндөр хөгжилтэй улсын дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг орлох шийдлүүдийг олох тал дээр идэвхтэй ажиллан захаасаа үр дүнгүүд гаргаад эхэлжээ. Өдөр ирэх тусам нөөц нь барагдаж буй байгалийн баялаг дээр түшиглэн ирээдүйн урт хугацааны эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд хүндрэлтэй болсон тул өндөр хөгжилтэй орнууд ховор болон нөөц нь багасч тэр чинээгээрээ дэлхийн зах зээл дээр үнэ нь нэмэгдэж буй металууд болон бусад эрдэс бодисуудыг зохиомол аргаар гаргаж авах, эс бөгөөс ижил төстэй материалыг шинжлэх ухааны ололт дээрээ суурилан шинээр "үйлдвэрлэх” тал дээр өдөр шөнөгүй ажиллаж буй бололтой. Иймээс эдгээр улсуудын энэхүү үйл ажиллагааг А төлөвлөгөө гэж үзвэл хөгжиж буй улсуудаас тэр дундаас Монголоос уул уурхайн түүхий эд, бусад боловсруулсан бүтээгдэхүүн авах үйл ажиллагааг Б төлөвлөгөө нь гэж хэлж болохоор санагдав. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд Монгол шиг улсуудаас хэл ам болон байж уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн импортлох нь урт хугацааны туйлын зорилго нь биш бөгөөд харин богино болон дунд хугацааны асуудлаа түр шийдэх "запаас” стратеги нь гэж маргаж болохоор.


Дэлхий дахинд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдийг аж үйлдвэрийн салбарын амин дэм буюу витамин гэж нэрлэдэг аж. Тиймээс ч бизнес, улс төрийн хүрээнд талуудын хооронд нилээд өрсөлдөөн явагддаг тухай ЭНЭХҮҮ нийтлэлээр тэрлэж байжээ. Энэхүү витамин дутагдаж, байгаа нэгнийх нь үнэ нь дийлдэхгүй болж байгаа үед жишээ нь Япон улс индийг (indium) орлох хувилбарыг цайрын ислээр (zinc oxide) шийдээд байна. Энэхүү шийдэл нь үйлдвэрлэлийн түвшинд зардлыг 100 дахин багасгах боломжтойг эрдэмтэд амьдрал дээр батлаад байгаа юм билээ. Индийг хавтгай дэлгэц бүхий телевизор, гар утасны дэлгэц хийхэд зайлшгүй ашигладаг бөгөөд Япон улсын хувьд энэхүү түүхий эдийн тасралтгүй бөгөөд тогтвортой нийлүүлэлт ямар чухал нь ойлгомжтой буй заа. Хэдий олдоц нь харьцангүй элбэг ч гэсэн төмрийг орлох шийдлийг автомашины мотор үйлдвэрлэлийн салбарт Мицүбиши корпораци гаргаад зогсохгүй тоормоз гишгэх үед зарцуулагддаг энергийг автомашинд хэрэглэгдэх цахилгааны эх үүсвэр болгон хувиргах туршилтуудыг амжилттай хийгээд байна. Энэ шийдлийг Тоёотагийн Приус-тэй цогцоор нь хамтатгавал ирээдүйд нефтийн эрэлт нилээд буурахыг үгүйсгэхгүй. Японы эрдэмтэд төмрийн хувьд молекулын түвшинд өөрчлөлтийг хийж байгаа гэж "The Nikkei Weekly” сэтгүүл дээр дурджээ. Хэрэв үүнийг масс үйлдвэрлэлд ашиглавал автомашины үйлдвэрлэлийн зардал даруй 20%-р буурах боломжтой гэж тооцогдож байна. Бид, бид ч юу байх вэ дарга нар, зарим нэг эх оронч нар Оюу Толгойн зэсийн орд дээр маргалдаж байх хооронд нанотехнологийг ашиглан зэсээс хамаагүй илүүтэйгээр цахилгаан дамжуулдаг материалыг үйлдвэрлэн гаргах боломжууд аль хэдийн амьдрал дээр нээгдсэн байна. Тэр бүү хэл тун удахгүй цагаан алтыг ч бүх төрлийн үйлдвэрлэлийн түвшинд катализаторын үүргээс чөлөөлөн шинэ орлох бодис бий болгох болно гэж Японы их сургуулийн эрдэм шинжилгээний багууд ээлж дарааллан мэдэгдэж, эхний туршилтуудаа амжилттай хийгээд байна.

Монгол улсын байгалийн баялгийг хэрэглэгч томоохон улсууд нь (эрэлт болон тээврийн нөхцлийг харгалзвал) Оросыг эс тооцвол Азийн улсуудаас Хятад, Өмнөд Солонгос, цаашилбал Япон улс байх боломжтой. Гэтэл энэ оны 4 сард "Зүүн хойд Азийн улсуудын гурван талт форум”-ийг эдгээр гурван улс зохион байгуулан хоорондоо уулзаж эдийн засгийнхаа өсөлтийг хүрээлэн буй орчны тогтвортой хөгжилтэй баланслуулахаар албан ёсоор хоорондоо тохирч байгаль орчинд халгүй технологийг бүхий салбартаа нэгдсэн нэг стандартаар эрчимтэйгээр хэрэглэж эхлэхээр тохиролцсон байх юм. Эдгээр үйл ажиллагаагаа улс бүр мөнгө болон санхүүгийн бодлогоор стратегийн түвшинд дэмжин ажиллахаар үгсэн нэгджээ. Тэгэхээр 10-30 жилийн дараа Таван Толгойн нүүрс Хятадад борлогдох, эс борлогдох асуудал ч үүсэж болохоор байгаа бус уу. Хэрэв энэ асуудлыг эрсдэл гэж үзвэл "Yes, We Khan" гэж цоллуулаад байгаа бидний хэдэн Монголчууд дэлхийн зах зээлээс гуяа ганзаглаад буцах аюул ойрхон байж болохоор. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сүүлийн гурван жилийн турш Хятад улс нийт нэг мянга гаруй нүүрс галлан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцуудаа хаагаад байгаа төдийгүй салхин эрчим хүч буюу байгальд ээлтэй технологийн хэрэглээгээр дэлхийд толгой цохиж эхэлж буйг эндээс дэлгэрүүлж үзнэ үү.

Энэ бүхнээс юу гэж дүгнэж болохоор байна вэ гэвэл дэлхийн гол хэрэглэгч нар байгалийн шавхагдах баялаг дээр суурилан хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах биш харин ч эсрэгээр буюу Нэгт, бидний эргэн тойронд элбэг байдаг бодис, материалуудыг ашиглан энгийн бус аргаар байгалийн түүний эдийг орлох шийдлүүдийг олох; Хоёрт, байгаль орчинд халгүй, "ногоон” үйлдвэрлэл, бизнесийг улс орныхоо бүхий л түвшинд дэмжин ажиллах хандлаганд аль хэдийн орсон байна. Өнөөдөр бид бүхний ам уралдан ярьж буй нөөц нь хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх ордууд маань хэдэн жилийн дараа энэхүү үнэ цэнээ хадгалж чадах уу гэсэн сонирхолтой асуулт зүй ёсоор гарч ирж байна. "The time is no problem but timing is the problem” буюу ”Цаг хугацаа бол асуудал биш харин цаг хугацааны сонголтоо зөв хийж чадах эсэх нь асуудал” гэсэн үгээр энэхүү бичлэгийг жаргаахыг хүсэв.

www.twitter.com/ganzorigv

 

 

Уул уурхай буюу амин дэм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани