Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орхигдсон хот...

Уул уурхайн салбарын хурдацтай өсөлттэй холбоотойгоор Монголын Засгийн газрын дэд бүтцийн салбарын төсөв сүүлийн 10 жилд 35 дахин өссөн байна. Гэвч Улаанбаатар хотын цоорхой замаар аялах, хотыг дүүргэсэн, ялангуяа гэр хорооллын утааг амьсгалах үедээ энэхүү өсөлтийг мэдрэхийн аргагүй хэмээн Дэлхийн банкны мэргэжилтэн Захид Хаснайн өгүүлж байна. Энэ эрхмийн оролцсон судалгааны тайланд энэхүү өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн төсөв, зарцуулалтын үр шим нь сайн дэд бүтэц, үр дүнтэй, цэвэр халаалт, сайжруулсан ус, эрүүл ахуйн үйлчилгээний хэлбэрээр Монгол улсын иргэдэд хүрч чадахгүй байгаа талаар тодотгосон байна. Энэ их хэмжээний хөрөнгө оруулалтын үр шим иргэдэд бодитойгоор хүрэхгүй байгаагийн шалтгаан нь эх үүсвэрийг тэргүүлэх бус үйл ажиллагаанд буруу чиглүүлэн зарцуулсан, төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт хангалтгүйтэй холбоотойгоор хөрөнгө, зарцуулалтын үр ашиггүй үрэгдүүлсэн зэрэгтэй холбоотой. Өнөөгийн Засгийн Газрын өндөр зорилтот хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хурдацтай өсөж буй төсөв, 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд зэрэг улсын гадаад зээлийн зарцуулалтын үр ашигтай байх, бүтээн байгуулагдах дэд бүтцийн чанарын баталгааг хангахад нэн түрүүнд эдгээр алдаа, дутагдлуудыг засах шаардлагатайг сануулж ирсэн.

Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 40 гаруй хувь, эдийн засгийн үйл ажиллагааны гол цөм нь төвлөрсөн. Дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг сайжруулж чадвал Улаанбаатар хоттой адил хотууд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж улмаар, улс орны хэмжээнд шинэчлэл, амжиргааны түвшинг шинэ шатанд хүргэж чадна гэдгийг эдийн засгийн олон тооны судалгааны үр дүн харуулдаг. Монгол улсын иргэд үүнийг мэддэг учраас олон иргэд илүү цалин хөлстэй ажлын эрлээр амжиргаагаа сайжруулахын тулд Улаанбаатар хотод шилжин суурьших болсон.

Улаанбаатар хотын хүн ам өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 60 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч, Засгийн газраас дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөвт Улаанбаатар хотод чиглэгдсэн хөрөнгө оруулалтын харьцааг авч үзвэл Улаанбаатар хот орхигдсон гэж хэлж болохоор байна. Өнгөрсөн 5 жилийн төсвийн зарцуулалтыг авч үзэхэд улсын хэмжээнд зарцуулсан замын нийт төсвийн 20-иос бага хувийг Улаанбаатар хотод зарцуулсан байна. Халаалт, эрчим хүчний салбарын хувьд бас адил үзүүлэлттэй байсан. Цаашлаад, ирээдүйд хийх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг харахад Улаанбаатар хот мөн адил орхигдсон нь илт байна. Орон нутгийн зам, дэд бүтэц нь эдийн засгийн хувьд үр ашигтай орлого бүрдүүлэх хэмжээний ачаалалтай байхгүй нь тодорхой байтал, засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд орон нутгийн зам, бүтцэд Улаанбаатар хоттой харьцуулахад 2 дахин илүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна.

Сайтар барьж байгуулсан зам, сургууль, эмнэлгийн барилгыг тогтмол сэргээн засварлаж байж зарцуулалт үр дүнтэй байдаг. Гэвч, Засгийн газрын төлөвлөгөөнд урсгал засварын зардлыг орхигдуулсан нь шинээр барьж байгуулсан дэд бүтцийн барилга, байгууламж богино хугацаанд муудаж, өндөр өртөг бүхий их засвар, шинэчилсэн бүтээн байгуулалт шаардахад хүрэхээр байна. Монгол улсын Засгийн газар урсгал засвар хийхэд шаардлагатай төсвийн зөвхөн тавны нэгийг зарцуулж байна. Урсгал засварын төсөв ийм бага байгаа цагт, нийт улсын хэмжээний замын сүлжээний 60 хувь нь муудсан, дахин барих шаардлагатай байх нь гайхахаар зүйл биш юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд урсгал засварын зардал болон шинэ бүтээн байгуулалтын зардлын харьцаа буурч байгаа нь цаашид ч асуудал улам нэмэгдэхийг илэрхийлж байна.

Хөрөнгө оруулалтын төсөл буюу зам, эрчим хүчний станцын чанар хангалттай сайн байх нөхцлийг хангахад нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бол төслийн зохистой төлөвлөлт, бүтээн байгуулалтын явц юм. Аливаа дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд зардлын бодитой тооцоо хийх, төслийг хэрэгжүүлэх компанитай байгуулах гэрээ өрсөлдөөнтэй, ил тод байх, гэрээлэгч этгээд төслийг зөв зохистойгоор хэрэгжүүлэх нөхцлийг баталгаажуулахуйц хяналт байхаас гадна барилгын компани нь тухайн ажлыг гүйцэтгэхэд хангалттай хэмжээний чадавхи, нөөц, эх үүсвэртэй байх ёстой.

Одоогоор төсвөөс сайн чанартай шинэ зам, бусад дэд бүтэц хүртэлх сүлжээний нэг ч холбоос, бүрэлдэхүүн хэсэг нь хангалттай ажиллахгүй байна. Тухайлбал, өртгийн тооцоолол нь хэт доогуур гэрээг олгоход улс төрийн нөлөөлөл хэт өндөр, барилгын компаниуд бүтээн байгуулалтын чанарын баталгааг хангах шаардлагыг шударгаар биелүүлдэггүй, хяналтын инженерүүдтэй хуйвалддаг, систем нь бүхэлдээ барилгын салбарын өсөлтийг дэмждэггүй, чадварлаг инженер, барилгын ажилтнууд хангалттай бэлтгэгдээгүй байна.

Тэгэхээр юу хийх шаардлагатай вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Асуултад ингэж хариулж байна.

Хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлыг хангахын тулд төсвийн зарцуулалтыг Засгийн газрын болон барилгын компаниудын бодит чадавхи,нөөц, бололцоотой уялдуулан төлөвлөх. Одоогийн байдлаар ийм биш байгаа нь асар их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй үрэгдүүлэх эрсдэлд хүргэхээр байна.

Төсвийн зарцуулалтыг эдийн засгийн хувьд хамгийн өндөр үр ашигтай Улаанбаатар хотод төвлөрүүлэн төлөвлөж, дэд бүтцийн урсгал засварын төсвийг нэмэгдүүлэх. Улс төрийн сонирхол байгаа цагт эдгээр зорилтуудыг хялбархан хэрэгжүүлэх боломжтой. Жишээлбэл, замын салбарын хувьд шинэ бүтээн байгуулалтын төсвийн 20 хувийг урсгал засварт дахин хувиарласнаар улсын хэмжээний замын сүлжээний нөхцөл байдлыг маш ихээр сайжруулах боломжтой.

Засгийн газар төсөл боловсруулах, төсөл хэрэгжүүлэх чадавхаа дээшлүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай. Үүний тулд, яам, орон нутгийн засаг захиргааны түвшинд аливаа төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн шинжилгээг хийх мэргэжлийн хүмүүсийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ, аливаа төслийн ТЭЗҮ-г боловсруулахад хангалттай хэмжээний цаг хугацаа, хөрөнгө зарцуулах хэрэгтэй.

Төсөл тус бүрийн хэрэгжилтийн явцын хяналтыг сайжруулах, иргэдийн хяналтын механизмыг нэвтрүүлэх. Төсвийн зарцуулалтын хурдацтай өсөлт нь далд өсөлтийн боломжийг их хэмжээгээр нэмэгдүүэх учраас төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналт шинжилгээд онцгой анхаарал хандуулахаас наана авлига, хээл хахууль, хөрөнгө шамшигдуулах эрсдэл өндөр  хэвээр байх эрсдэл байсаар байх болно.

Монгол улс ур чадвартай ажилчдын орон тооны дутагдлыг нөхөхийн тулд гадаад ажилтан, компаниудыг урьж ажиллуулах бодлого баримтлах нь зүйтэй. Тодорхой түншлэлийн замаар гадаадын мэргэшсэн компаниудын мэдлэгийг дамжуулах, улмаар Засгийн газрын болон барилгын салбарын чадавхийг бэхжүүлэх боломжийг Монгол улсын Засгийн газар авч үзэх шаардлагатай гэх зэрэг олон асуудал байна.

Харин манай шийдвэр гаргагчид улстөржсөн алхмуудыг хийсэн янзаараа л байгаа. Тийм өнцгөөр хандахаар шүүмж дагуулахгүй байна ч гэж юу байхав.

Э.Болор

agshin.mn

Орхигдсон хот...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани