Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.Барсболд, Н.Энхбаяр нарын зуучилсан “Хөшөөт” буюу 400 сая долларын дэнчин

У.Барсболд, Н.Энхбаяр нарын зуучилсан “Хөшөөт” буюу 400 сая долларын дэнчинХовд аймгийн нутаг дахь Хөшөөтийн орд олны анхаарлын төвд ороод удаж байна. Энд Таван толгойн араас эхний хоёрт орох  нүүрсний нөөцтэй юм билээ. Ойролцоогоор дөрвөн тэрбум тонн нүүрс гарах магадлалтай. Ойр орчимд нь алт ч бий. Ховдын Зэрэг, Дарви зэрэг дөрөв таван сумыг хамарсан 66 мянган га газарт байгалийн ховор элемент, мөнгө, байгалийн хийн нөөц ч байж л байна.  Дархан цаазат Сутай хайрхан уулын оройгоос бэл хүртэлх газар мөн энд багтаж байгаа юм.

Социализмын үед манай иргэд, инженерүүд "Хөшөөт”-ийн ордыг нээжээ. Гэвч стратегийн ордын жагсаалтад багтаж "чадаагүй” байв. "Чадаагүй” гэдэг нь  улс төрчид, тухайн үеийн Засгийн газрын гишүүд хүсээгүй гэсэн үг л дээ. Тиймээс яагаад, яагаад гэсэн  олон асуулт саяхан болтол хариу нэхсээр иргэдийн эсэргүүцэл гаарсаар байлаа. Эрх баригчдын зүгээс анхнаасаа Хөшөөтөд ухаалаг бодлого зангидаж чадаагүй нь  гаднынхны, тэр дундаас Хонгконгийн хятадуудын нөлөө хүчтэй байсантай холбоотой бөгөөд энэ тухай 2010 оноос хэвлэлүүд янз бүрийн сэжиг таамаг дэвшүүлсэн юм.

 

Хуучин МАХН, өнөөгийн МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Барсболд "Хөшөөт”-ийг гадныханд зуучлахад нэлээд идэвхтэй оролцсон хүний нэг ажээ. Тэрбээр 2010 онд "Хөшөөтөөс хөгжил эхэлнэ” гэсэн лут реклам цацуулж, зурагт хуудас хүртэл тарааж байсан байна. Мань эр  Ховдын уугуул иргэний  хувьд нутгийнхнаа сонгуулийн иймэрхүү сурталчилгаагаар "элсүүлж” авахаа эртнээс тооцоолжээ. Ховдынхон ч уухайн тас түүний санаачилсан "Хөшөөт” төслийг эхний үед дэмжиж байв. Харамсалтай нь  тэд жинхэнэ эздийг нь яахан мэдэх билээ.

 

Хөшөөтөд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  "Мон Эн Ко” компани байгуулагдаж, төсөл санаачлагч гэх У.Барсболд болон түүний нөхөд бүс нутгийн хөгжил, сайн сайхны төлөө нүүрс тээвэрлэх зам тавих, цахилгаан станц байгуулах гээд олон ажлыг төлөвлөсөн байв. Тэгээд нүүрс тээврийн 340 километр асфальтон замаа ч тавив. Энэ замаар нь нүүрс ачсан 100 тоннын даацтай том машинуудын цуваа зогсолтгүй давхиж гарчээ. Орон нутгийн хөгжилд харин овойж оцойсон юм  юу ч оролгүй хэдэн жилийг ардаа орхив. Сүүлдээ нутгийн иргэд "Мон Эн Ко”-д итгэл алдарав. Иргэд шахаж шаардсаар байгалийн нөөц ашигласны төлбөрт орон нутагтаа 1,4 тэрбум төгрөг арай ядан аваад энэ компаниас бушуухан салахыг хүсчээ.

 

Шинэчлэлийн Засгийн газар харин "Хөшөөт”-ийг стратегийн ордын жагсаалтад оруулах нутгийн иргэдийн санал санаачилгыг дэмжиж, Уул уурхайн яамны ажлын хэсэг асуудлыг нэг тийш болохоор шийдсэн байна. Ингээд стратегийн 15 орд дээрээ нэмж оруулах найман ордын нэгэнд "Хөшөөт”-ийг багтаажээ. Үүнээс болоод өнгөрсөн оны намраас Ховдыг бараг бүхэлд нь нүүрсээр хангадаг тус уурхай  Хятад эздийнхээ  заавраар үндсэндээ  ажилласангүй. Ховдчууд өвөлдөө гал алдахгүйн тулд зэргэлдээх аймгийнхаа уурхайнуудаас нүүрсээ зөөж буй аж. Монголын төр газрын доорх баялгаа ард түмэндээ ашигтайгаар эргүүлэх гэхээр хамаг лицензийг нь хамаад авчихсан Хятадууд манайхныг "чангалж” байгаа нь энэ л дээ.  

 

Одоо энд "Хөшөөт”-ийн нүүрсний орд хаанахын хэний эзэмшилд, хэрхэн орсныг товч сонирхуулъя. Хятадын зарим хэвлэлүүд Лью Ши Чи гэгчийг эрэн сурвалж байгаа талаар хоёр жилийн өмнөөс мэдээлж байлаа. Түүнийг нэрээ өөрчилсөн гэх мэдээлэл ч гарч байв.  "Мү Ма-гийн хэрэг” хэмээх авлигын томоохон хэргийн  холбогдогч гэж эх сурвалжууд хэлдэг юм билээ. Тухайн үедээ Хонконгийн хөрөнгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд өртөж биржийн худалдааг нь зогсоож байсан сүрхий эр аж. Хэдийд, хаагуур, яаж яваад энэ хүн "Хөшөөт”-ийн хувьцаа эзэмшигч, тэр бүү хэл тус ордыг ашиглах том эрх мэдэлтэн болсон талаар нарийн ширийг мэдэх хүний нэг нь яах аргагүй У.Барсболд таараад байгаа юм. w2ky11q627dt47hrpp5nuf0

 

Тэр анх "Шинэ дэлхий”групп гэгчийн босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Лугтэй танилцаж, ойр дотнын  андууд болсон  гэдэг. Тэгээд түүний дэмжлэгтэйгээр "Хөшөөт”-ийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр зүтгэсэн юмсанж. Хөшөөтийн нүүрсийг Хятад руу зөөж эхлэхээс өмнө өнөөх Лью Ши Чи гэгч нь барьцаа ахиулан "Мон Эн Ко”-гоос хувьцаа эзэмшигч болоод авчээ. Хэдийгээр урьд нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан ч гэсэн  Хонгконгийн биржид нөлөө бүхий эрхэмээр тодорсон нь энэ бололтой. Зарим эх сурвалжууд Лью Ши Чи-г  13 орчим хувь эзэмшдэг гэж байна. Үлдсэн хувийг нь түүнтэй  хамтрагч эх газрын дөрөв, таван хятад "найзууд” нь  атгажээ.  Энэ хүртэлх цаг хугацаа, менежментийн орон зайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний эхнэр О.Цолмон нар У.Барсболдод дэмжлэг үзүүлэн, амихандаа дээрх хятадуудын хувьцаанаас хуваалцах сонирхолтой байсныг  гэрчлэх хүн ч бас бий. О.Цолмон хэд хэдэн удаа зуучиллын ажлаар Лью Ши Чи нартай уулзсан гэдэг. Хожим нь Н.Энхбаяр, О.Цолмон нар элдэв хэл амнаас болгоомжилсон уу, эсвэл зуучиллын хөлсөө авч сэтгэл хансан уу, ямартай ч "Мон эн Ко”-гоос зай барих болжээ.  У.Барсболд харин Хөшөөтөд оруулах 400 гаруй сая ам долларын сургаар тэнд ажиллаж байсан ах дүүстэйгээ түнжин хагарч хөгөө дэлгэн,  өнгөрсөн онд хэд хоног "Ганц худаг”-т саатуулагдаж гараад "Би одоо Хөшөөтийн ордтой ямар ч хамааралгүй шүү” гэх болсон байна. Сонин байгаа биз.

 

Хятадууд Хөшөөтийг ийнхүү эзэгнээд эцэст нь тэнд шингээсэн хөрөнгөө Монголын төрд шилжүүлэх торгон заагт тулж ирмэгцээ  янз бүрээр аашлах нь ч бас зүй ёсных гэлтэй. Ямар ч мулгуу амьтан өөрийн юмыг үнс нурам болоод хаячихыг хүсэхгүй. Бидэнд олдсон мэдээллээр тэд үнэхээр авто зам барьж байгуулах, уурхай ажиллуулах гэх мэтийн зардалд 400 сая доллар цацсан бол ийм л дэнчингийн үзүүрээс тас атгаастай зогсож таараа. Стратегийн ордын хувь хэмжээг хуулийнхаа дагуу шийдэхэд энэ хэмжээний мөнгө биднээс нэхэх нь гарцаагүй болов уу. Алдаагаа энэ зэргийн төлөөсөөр нөхөхгүй ч гээд бид яах билээ.

 

Б.Отгонбаяр

Eagle.mn

У.Барсболд, Н.Энхбаяр нарын зуучилсан “Хөшөөт” буюу 400 сая долларын дэнчин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани