Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд

Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд6 сард 109 сая доллар

2011 оноос хойш монголчууд 230 гаруй сая доллараар гадаадын биржүүдээс хувьцаа авчээ. Монголбанкны гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланд дурдсанаар монголчууд 2013 оны эхний хагас жилд 109 сая долларыг гадаадын биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан байх юм. 2012 оны эхний хагас жилд энэ тоо 27,2 сая доллар байсан бол энэ жил дөрөв дахин өсчээ. 109 сая доллар нь ойролцоогоор 154 тэрбум төгрөг болж байна.

109 сая доллар гэдэг нь эхний хагас жилийн ГШХО-ын 7,4 хувь, гадаад худалдааны алдагдлын 10,4 хувьтай тэнцэж байна. Мөн Mongolian Mining Corporation-ий зах зээлийн үнэлгээ зургадугаар сард 700 орчим сая ам.доллар байсантай харьцуулбал 15 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Монголд, МХБ дээр эргэлдэж байх ёстой мөнгө зүгээр л гадагшаа урсаж байна гэсэн үг.

 

 

Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн бирж 12,3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ. Өнгөрсөн оны хагас жилд60 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсантай харьцуулахад 80 хувиар унасан үзүүлэлт. Гадаадын бирж дээрх нь 4 дахин өсч байхад Монголын биржийнх нь урвуу хамааралтай байна.

2010 оноос хойш монголчуудын гадаадын болон дотоодын биржээс авсан хувьцааны үнийн дүнг зургаас харъя. 2010 он нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал алхмууд тавигдсан онцгой жил. Ерөнхий сайд Хөрөнгийн биржийг хөгжүүлэхээ зарлаж, Монголын гэсэн тодотголтой хэд хэдэн компани олон улсын биржүүд дээр хувьцаа амжилттай гаргасан. 2011 оноос Монголын болоод гадаадын хөрөнгийн биржүүд дээрх хувьцаанд оруулсан мөнгө үлэмж нэмэгдсэн байна.

Энэ оны эхний хагас жилд гадаадын биржүүдэд оруулсан мөнгө огцом нэмэгдэж байхад МХБ-ийн арилжаа шалдаа буусан шалтгааныг брокерууд ганц хоёрхон зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Арилжааны шинэ систем нэвтрүүлснээр бичиг цаас, зөвшөөрөл хөөцөлдөх шат дамжлага нэмэгдэж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчид гарч эхэлсэн нь МХБ-ийн арилжаа унахад нөлөөлсөн гэнэ.

Нөгөө талаар МХБ-ийн арилжаанд оролцож байсан гадныхан гарсан нь монголчууд өөрсдөө хөрөнгийн бирж дээр хэр идэвхтэй оролцдог бодит байдлыг харуулж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн ТОП-20 индексийн цойлолт нь гадны мөнгөний тусламжтайгаар бий болсон гэж ч хэлж болохоор. Нэг ёсондоо МХБ-ийн өсөлтийн үр өгөөжийг монголчууд биш гадныхан хүртээд алга болжээ ч гэж "мушгиж” бас болно. Харин монголчууд өөрсдөө дотоодынхоо биржийг алгасаад тив тивийн биржээс хувьцаа авч байгаа нь ямар учиртай вэ? Мэргэжлийн талаас харвал энд маш олон асуудал бий. Тэдгээрээс хамгийн гол нь өгөөж сайтай, засаглал нь зөв, мэдээллээ цаг тухайд нь өгч байдаг компанийн хувьцаа МХБ дээр бараг байхгүй байна.

 

 

Гадаадын хөрөнгийн биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан мөнгөний хэмжээгээр тэргүүлж байгаа "Ард Капитал”, MICC гэсэн брокер дилерийн компанитай холбогдож, монголчууд ямар хувьцааг түлхүү авдгийг сонирхсон юм. Ойролцоогоор нийт багцын 95-98 хувь нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын уул уурхайн компаниудын хувьцааг авдаг байна. Тэр дундаа 80-90 орчим хувь нь Mongolian Mining Corporation, Turquoise Hill Resources, Mongolian Energy Corporation, Southgobi Resources гэсэн уул уурхайн олборлогч компаниудын хувьцааг худалдаж авдаг аж. Яагаад гэдгийг хэлүүлэлтгүй шахам ойлгох биз. Тэдний үйл ажиллагаа нээлттэй, компанийн засаглал сайн, өгөөж өндөр, Монголд үйл ажиллагаа явуулдаг болохоор тэр. Дээр нь эдгээр компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 82-98 хувиар унасан нь хувьцааг нь авахад хамгийн чухал түлхэц өгсөн байж таарна.

Монголын компаниуд яагаад МХБ дээр хувьцаагаа арилжаалж болдоггүй юм бэ?

Хоёр жилийн өмнө ингэж асуухад хууль эрхзүйн орчин байхгүй, дэд бүтэц байхгүй зэргээр байхгүйн зовлонг хуруу даран тоочдог байлаа. Өнөөдөр бол огт өөр. Үнэт цаасны тухай хуулийг шинэчилж, Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг шинээр баталлаа. Монголын компаниуд МХБ болон бусад бирж гэсэн давхар бүртгэлтэй болох хуулийн орчин бүрдсэн. Кастодиан, Клирингийн үйлчилгээ гээд байхгүй байсан олон үйлчилгээ хуульд шинээр сууж өглөө. МХБ дэд бүтцээ шинэчилж, арилжааны шинэ систем нэвтрүүллээ. Яахав хуулиудыг дагаж гарах, нарийн зохицуулалтуудыг хийж өгөх ёстой 10 гаруй журам СЗХ дээр "унтаж” байгаа гээд дутуу дулимаг ажил их бий.

 

 

Уул уурхайн компаниудыг МХБ рүү татахад хөрөнгийн зах зээлийн хуулиудаар шийдэх боломжгүй. Үнэт цаасны хуульд туссан "Уул уурхайн олборлогч компаниуд МХБ дээр хувьцаагаа гаргаж болно” гэсэн заалт нь уул уурхайн компаниудад зөвхөн сонголт л бий болгож байгаа хэрэг. Тэд хувьцаа гаргаж ч болно, гаргахгүй ч байсан болно. Харин одоо хэлэлцэж байгаа "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүнийг даган Ашигт малтмалын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтүүдэд Монголын уул уурхайн компаниуд, тэр дундаа олборлогч компаниуд МХБ дээр хувьцаагаа гаргана гэсэн заалт хийж өгөх нь чухал. Уул уурхайн компаниудын хамгийн эхэнд захирагддаг малгай хууль нь Ашигт малтмалын тухай хууль шүү дээ.

Ийм заалт орууллаа гээд маргааш өглөө нь бүгд хувьцаагаа гаргачихгүй. Уул уурхайн компаниудаас хамгийн эхний боломжит хувилбар нь гадаадын биржүүд дээр байгаа уул уурхайн компаниуд. Жишээ нь "Энержи Ресурс” Хонконгийн хөрөнгийн биржийн шаардлага стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа тайлагнадаг. МХБ дээр давхар бүртгүүллээ гэхэд Хонконгийн биржийн стандартын дагуу явахад хангалттай. Ямар ч нэмэлт ажиллагаа, хөрөнгө мөнгө шаардахгүй. Нэг ёсондоо бэлэн бараа гэсэн үг. Угаас олон улсын стандартад нийцсэн бараанууд нь гадаадын биржүүд дээр байгаа уул уурхайн компаниуд юм. Зарим нэг зөрчилтэй асуудлууд бий. Хонконг, Торонто, Австралийн бирж дээрх компаниудын нөөцийн тайлан нь ЖОРК, NI 43-101 гээд олон улсын стандартаар тогтоогддог. Монголын нөөцийн тайлан бодох стандарт нь хуучны Оросын стандарт. Энэ мэтчилэн олон улсын стандарт, Монголын стандарт гээд зөрчилдөх зүйлүүд гарах ч тухай бүрт нь дотоодынхоо стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн сайжруулаад явж болмоор. Үгүй бол олон улсын стандарт ярьсан хурган дарга нар хэдэн жил ч болох юм билээ, хэн мэдлээ.

 

 

Уул уурхайн компаниудыг хуулиар "түлхэх” нь ямар давуу талтай вэ?

Маш олон давуу талыг дурдаж болно. Нэн тэргүүнд байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалт маш ойлгомжтойгоор хэрэгжих болно. Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан иргэн бүр газрын доорх баялгийг олборлон зарж байгаа компанийн хувьцааг авах боломж нээгдэнэ. Энэ бол олон талаараа Хүний хөгжил сангаар хувь, хишиг тараасан ядмагхан аргаас хавьгүй илүү. Өнөөдөр дэлхий дахинаа баялгийн тэгш хуваарилалт нь хөрөнгийн бирж гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Норвеги, Кувейт, Канад гээд олон улсын жишээг хэлж болно. Бүгдэд нь адил тэнцүү, шударга боломж олдож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хувь биш хувьцаа эзэмшье” гэж хэлсэн нь уул уурхайн том компаниудыг стратегийн гэж тодотгоод төр хувь эзэмшээд явах биш тэр том компаниудаас улс даяараа хувьцаа эзэмшдэг болъё гэсэн санаа биз.

 

 

Хоёрдугаарт, Уул уурхайн компаниудыг үзэн ядах нийгмийн сэтгэлгээ багасах болно. Бидний баялгийг хэдхэн компани цөлмөөд зөөгөөд дууслаа гэдэг энэ ойлголт бүдгэрэх нь гарцаагүй. Өнөөдөр уул уурхайн компаниудын ашгаас иргэд яаж хүртэж байна вэ? Төр татвар авч түүнийг нь эргэлтэд оруулж байна. Тодорхой хэмжээний татварыг Хүний хөгжил санд төвлөрүүлэн нийт эргэдэд бэлэн мөнгө тарааж үзлээ. Одоо Төсвийн хуулиар дамжуулан тодорхой хэмжээний татварыг орон нутагт хуваарилж байна. Энүүхнээр л жирийн иргэд байгалийн баялгаасаа хүртэх үр өгөөж нь хязгаарлагдаж байна. Хөрөнгийн биржээр хувьцааг нь арилжаалж, бүх иргэнд тэр хувьцаанаас авах, ашиг хүртэх эрхийг нь нээж өгвөл энэ нь баялгийн шударга хуваарилалт болно. Иргэн бүр чинь хувьцаа авах мөнгөгүй гэж хэлэх хэрэггүй. Баялгийн сан, Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан гээд иргэн бүрт хамааралтай сангууд бий болох боломж бүрдсэн. Одоо хийх л дутуу.

Гуравдугаарт, Өнөөдөр бизнесийг боосон, хаасан ямар нэг хууль батлагдахаар хэдэн компанийн эзэд л хохирч байгаа юм шиг харагддаг. Урагшаа тавих төмөр замыг хойшлуулж холион бантан хутгаснаар ганцхан "Энержи Ресурс” л хохироод бусад нь хожоод байгаа юм шиг ярих хүн олон. "Энержи Ресурс”-ын хувьцааг Хонконгийн биржээс худалдаж авсан олон зуун монгол хүн бий. Хэрэв МХБ дээр давхар хувьцаагаа гаргавал бүр хэдэн мянган хүн хувьцаа эзэмшигч болно. Ингэвэл ганц нэг компанийг дарамталж бизнесийг нь боож хаадаг байдал арилах болно. Тэр компанийн ард олон мянган хувьцаа эзэмшигч буюу сонгогчийн эрх ашиг байгаа болохоор тэр. Сонгогчдынхоо эрх ашгийн эсрэг хууль баталж, тэдний үр өгөөжийг таслах бөх зоригтой улстөрч гарах нь юу л бол.

Дөрөвдүгээрт, уул уурхайн компаниудыг дагасан авлига, шахаа арилах болно. Өнөөдөр Монголд хамгийн том худалдан авагч нь төсвөөс гадна "Эрдэнэт”, "Оюутолгой”, "МАК” гэсэн уул уурхайн томоохон олборлогч, экспортлогч компаниуд. Энд их бага, ил далд хэлбэрээр авлига бий гээд бүгд л харддаг. УИХ-ын гишүүд, сайдууд, цаашлаад сум орон нутгийн удирдлагууд бүгд л уул уурхайн хэдэн компанийг шантаажилдаг. Одоо бүр иргэд нь хүртэл ямар нэг холбоо, хөдөлгөөн нэрээр "дарга нараас суралцах” боллоо. Уул уурхай гэдэг ялгаагүй л нэг бизнес. Ялгарах ганц онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг байх. Тэр компанийн олсон цэвэр ашгаас дарга нар авлигаар хувь хүртдэг биш иргэд хувьцаагаар хувь хүртдэг байвал ямар вэ?

Энэ мэт маш олон давуу талыг тоочиж болно. Хамгийн сүүлд нь ганц жишээ дурдъя. Гадаадын биржээс өөрийнхөө барааг авч байгаа ийм хэмжээний мөнгө МХБ дээр эргэлдэж байсан бол олон талын ашигтай.

МХБ 2012 онд /2012 оны эхний хагас жилийн тайлан нь гараагүй байв/ 779 сая төгрөгийн орлогыг үнэт цаасны арилжааны шимтгэлээс олсон байна. 109 сая доллар буюу 154 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа МХБ дээр нэмж явагдсан бол биржийн арилжаанд оролцогч талууд ямар ашигтай вэ гэдгийг тооцож үзэж болно. Нийт арилжааны үнийн дүнгийн дунджаар 2,5-5 хувийг оролцогч талууд хувааж авдаг. Шимтгэлийн 40 хувийг МХБ, 24 хувийг ҮЦТТТХТ, 10 хувийг СЗХ, 26 хувийг брокер дилерийн компаниуд гэх мэтчилэн. 154 тэрбумын 5 хувийг шимтгэлд авлаа гэхэд МХБ-ийн орлого барагцаагаар гурван тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм. Ийм байдлаар орлого нь дээшлэхгүй бол олон улсын өмнө өрөө төлж чадахгүй онигоо болоод л явна.

 

 

Нэг талаасаа энэ тооцоо хэтэрхий механик байж магадгүй. Мөн МХБ-ийн шимтгэл Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй харьцуулахад хамаагүй өндөр болохоор бас давхар бүртгэлтэй байсан ч МХБ дээр арилжаа явагдах уу гэдэг эргэлзээтэй. Хамгийн хямд зардалтай арилжаа хаана байна худалдан авагчид тийшээ л зүглэнэ. Үүнийг дагаад МХБ-ийн арилжааны шимтгэл голлох биржүүдийнхтэй өрсөлдөх хэмжээнд очих шаардлагатай болно.

Энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар 919,8 мянган га талбай бүхий 1293ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.. Эдгээрээс нэгдүгээр сарын нэгний байдлаар 607 нь орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулжээ. 607 уурхай бий болох боломжтой гэсэн үг. Эдгээр уурхай Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргавал маш олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой юм. Монголын ард түмэн газрын доорх баялагтаа жинхэнэ утгаар нь эзэн сууя гэвэл Хөрөнгийн биржээ л жинхэнэ утгаар нь ашиглах хэрэгтэй. Үүний төлөө хөрөнгийн зах зээлийн салбарынхан, ард түмний дуу хоолой гэгддэг улс төрчид ажиллах л хэрэгтэй байна.




С.Болд-Эрдэнэ

Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани