Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайхан: Н.Энхбаяртай сэдэв үлдээхгүй олон асуудал ярьсан

М.Энхсайхан: Н.Энхбаяртай сэдэв үлдээхгүй олон асуудал ярьсанЕрөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа. 
 
-Эдийн засаг хүндэрлээ гэдэг яриа үүссэнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?
 
-2012-2013 онд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд багтаж байсан. 2014 онд Монголын эдийн засгийн өсөлт 9.5 хувь болно гэж Дэлхийн банк үзэж байна. Эдийн засгийн ийм өсөлтөд атаархах дэлхийн олон орон бий шүү. Гэтэл монголчууд өөрсдөө эдийн засаг хүндэрлээ гээд байдаг. Ингэж ярих үндэс бий. Нэгдүгээрт үнэ, инфляци өссөн. Энэ нь дотроо хэд хэдэн шалтгаантай. 
 
Бид экспортыг бус импортыг хөхиүлдэг бодлоготой яваад байна уу даа. Уул уурхайгаас олсон хэдэн валютаа төгрөгийн ханшийг тогтворжуулах нэрийн дор хямдхан зарж дуусгадаг. Чингэс бондоо төгрөгт хөрвүүлээд ханшаа барьж байгаа мэт боловч эдийн засгийн өрсөлдөх чадвараа унагааж байна. Энэ бол Засгийн газарт гэхээсээ илүүтэй, Монголбанк, УИХ-д хамаарах мөнгөний бодлогын алдаатай холбоотой юм. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан. Дагаад баахан хүн ажил амьдралгүй болсон. Лицензүүдийг цуцлаад, геологи хайгуулын ажлыг зогсоогоод, Оюу Толгой, Таван толгойг гацаагаад, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөчихвөл цэнгэлийн манлайд хүрэх юм шиг бид бүгдээрээ бодсон юм чинь аргагүй шүү дээ. Уг нь гадаадын хөрөнгө оруулалт нь Чингэс бондоос, Чингэс бонд нь Самурай бондоос хамаагүй дээр байсан юм. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт хойч үед маань өр болдоггүй. Бонд бол өрийн бичиг. Мэдэхгүй, чадахгүйн төлөө бид төлбөрөө амьдралаараа төлөөд явж байна. Үүнийгээ эдийн засгийн хүндрэл гээд байгаа. Төлбөргүйгээр  сурахгүй юм шиг байна. Монголчууд ухаарч байна, сурч байна гэсэн бодлоор өөрийгөө тэтгэж байна. Тэнгэрийн хүмүүс гэж өөрсдийгөө өргөмжлөөд тансаглалд умбаж байснаас хямарч зовж хэрсүүжсэн нь дээр биз дээ. Ийм байх нь Монголын ирээдүйд хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл дааж давахгүй зүйл биш. Монголчууд бидний сэтгэлийн тэнхээ л мэднэ. Нэг үеэ бодвол монголчууд олон юм хийдэг болсон. Байшин барилга хурдан барьдаг болж. Зам гүүр бас л барьж чаддаг болж байна.Ойр зуурын юмыг монголчууд өөрсдөө хийдэг болсон. Би бол Монгол урагш ахиж байгаа гэж бодож байгаа. Харин мега төсөл болон үйлдвэржилтийн том бодлогыг дөнгөж л эхэлж байгаа учир алдаж онох явдал байна.
 
Ер нь Дэлхийн эдийн засгийн байдал бүхэлдээ тогтворгүй, шинэ төлөв байдал руу шилжиж байна. Бүс нутгийн интеграци хүчтэй болж байна.Үйл явц хүйтэн, халуун дайн тулаан, мөргөлдөөн дундуур өрнөх нь ойлгомжтой болж байна. Энэ нөхцөлд цаг хугацаатай уралдах явдал илүү чухал болж байна гэмээр. Монголчууд бид чадна. Би өөдрөг үзэлтэй хүн.
 
 
- Засгийн газар өрийн хязгаарыг нэмэгдүүлэх нь Монголын хөгжлийн баталгаа гэж үзээд байна л даа?
 
-Эдийн засгийн өсөлт тэлэлтэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдийн засаг өсөх хэмжээгээр зээл авах бололцоо нэмэгдэнэ. Том эдийн засагтай болбол том өр тавьж болно. Хөдлөшгүй нэг тоо тавьчихаад яриад байх нь тийм ч зохистой биш. 
 
-Засгийн газар  одоо явуулж байгаа бодлогоо эдийн засгийг зөв голдрилд нь оруулах арга хэмжээ авч байна гэж хэлээд байна л даа?
 
-Засгийн газрын бодлого хэн нэгэн хүний хүсэлд нийцнэ гэж байхгүй.Эхэндээ бүгдийнх нь сэтгэлд хүрэх гэж ажиллаад байх шиг байсан.Буруу зөвийг холино, сайн мууг хутгана. Бүгдтэй нь Ерөнхий сайд цаг гаргаж ярилцана.Ийм маягаар нэлээд цаг алдах шиг болсон. Одоо хоёр жилийн дараа дүр зураг өөр болж байна. Хийх ёстой юмаа хийж, хийх ёсгүй юмаа цавчих ёстой гэдэг талаар нэг ёсны нийгмийн зөвшилцөлд хүрэв бололтой гэж бодож байна. Бодлогын хувьд цэгцрэх шатандаа орж байна уу даа гэж бодож байна. Ялангуяа Эзэн-100 гэдэг хөтөлбөр Засгийн газрын бодлогыг цэгцлэхэд ихэд тустай болсон гэж бодож байгаа.Тийм ч учраас Засгийн газарт, нэн ялангуяа Ерөнхий сайд Алтанхуягт би хувьдаа том итгэл найдлага тавьж байгаа.
 
-Эзэн 100 хөтөлбөрийг нь сөрөг хүчин хангалтгүй гэж дүгнээд байгаа. Тэгвэл та юу гэж бодож байна вэ? 
 
-Шүүмжлэл хэзээ ч байх байлгүй дээ. Харин сөрөг хүчин гэгдэж байгаа МАН энэ Засгийн газарт үйл ажиллагааны өргөн бололцоо өгөөд байгааг харахгүй өнгөрч болохгүй. Төрийг олон жил авч явсан нам ийм л байх ёстой гэж бодож байна. Бидний хувьд "Эзэн 100” хөтөлбөр төр, засгийн эдийн засгийн бодлогыг цэгцрүүлэхэд их чухал үүрэг рольтой байлаа гэж бодож байна. Энэ асуудлынхаа хүрээнд хөрш орнуудын маань тэргүүнүүд Монголд айлчиллаа. Дам сонсох нь ээ Ерөнхийлөгч Элбэгдорж чухал чухал баримт бичгүүдийн боловсруулалтад гар бие оролцсон.Чаддаггүй, мэддэггүй сайдуудын чихийг халууцуулан байж бодлогыг төлөвшүүлж өглөө. Ажиллах л хэрэгтэй байна.
 
-УИХ-аас хэд хэдэн хууль баталлаа. Хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай, Алтны ил тод байдлыг бүрдүүлэх гээд л. Үр ашгийг нь та юу гэж харж байна.
 
-Сингапурын Ерөнхий сайд асан Ли Кван Ю "From third to First” номондоо энэ орны хөгжлийн түлхүүрийг хэлж өгсөн байдаг. Тэр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах явдал юм гэнэ. Манайх хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдсэн орон бололтой юм. Шинэ тутам ардчилагдаж байгаа Мьянмарт зах зээлийн эдийн засгийн хичээл зааж байгаа Синга багш нар "Монгол шиг байж болохгүй” шүү гэж байна гэсэн. Бид ч дэлхийн сурах бичигт муу үлгэр загвар болсон байна. Хөрөнгө оруулалтын сайн хууль гаргах хэрэгтэй. Тэглээ гээд хөрөнгө оруулалт буцаад ирэхгүй. Итгэл бий болгоно гэдэг цаг авсан, нөр их ажиллагаа шаардсан ажил. Тэвчээр зааж ажиллах хэрэгтэй. Яг ийм цаг үе дээр бид үймж засаг төрд тогтворгүй зан гаргавал ёстой засахын аргагүй нүгэл болно. 
 
-Гэтэл энэ үед Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Түүний хийх сэлгээ ямар хэлбэрээр явах байх гэж бодож байна... 
 
-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэр хүний шийдэх асуудлын талаар бид цэц уралдуулаад хэрэггүй.
 
-Ер бол бол Засгийн газрыг огцруулах тухай яриа мөнхөд дагаж байна. Засаг муу, сайд нар нь тааруу ажиллаж байгаа учраас өөрчилж, шинэчлэх л гарц үлдлээ гэх юм. Танд тэгж харагдаж байна уу? 
 
-Надад муу хэлэх сайд алга. Засгийн газар эхэн үедээ зөв бурууг холих, сайн мууг хутгах хэлбэртэй бодлого явуулж байсан гэдгийг түрүүнд хэлсэн. Сайдууд яг тэгж л ажилласан. Одоо бодлогоо цэгцлэх хэмжээгээр зарим нэг өөрчлөлт хийе гэж байгаа бололтой. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бид ухаантай хүн болж элдэв маргаан дэгдээх хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Алтанхуяг сайдад илүү харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авья гэж байгаа шигээ монголчууд өөрийнхөө засаг төрийн тэргүүнд итгэдэг байх хэрэгтэй. Элбэгдорж Ерөнхийлөгч, Алтанхуяг Ерөнхий сайд Монголын түүхэн эгзэгтэй мөчид амь нэгтэй явж байгаа нь ардчиллын хувь заяа гэж бодож байна. 
 
-АН-ынхан дотроо хуваагдаж,  Шонхор фракц нь МАН-тай хүч хавсарч, засгаа авах гэсэн санаархал байсан учраас Ерөнхий сайд түрүүлж сэлгээ хийх тухай мэдэгдэл хийсэн ч байж болох. Та ямар бодолтой байна...
 
-Би тэгж бодохгүй байна. МАН-д, АН-д ямар ч улс төрийн ашиггүй хувилбарууд. Улс орны хувьд бүр ч ашиггүй. АН, МАН дотроо зөрчилтэй ч улс төрийн нам. Нийтлэг эрх ашгаа бодох байлгүй дээ.
 
 
 
 
 
 
 
-Тэр нийтлэг эрх ашиг нь юу гэж...
 
Аль ч нам, ямар ч улс төрч хүн өөр хоорондоо тэмцэлдэж байхдаа бидний дунд Нэг эх орон байгаа гэж бодно биз дээ. Хэрүүл маргаан нь хэмжээ хязгаартай, Монгол төр гэсэн нэг хайрцаганд байгаагаа мэдрэх явдал чухал. Монгол төрийг ардчилсан хэв хэмжээгээр хүчирхэгжүүлэх замаар бидний монголчууд ирээдүйгээ батлгаажуулна. Төрийн доройтлоор монголын тусгаар тогтнол хэврэгшинэ. Үүнийг нийтлэг эрх ашиг гэж бодоод байгаа. 
 
-Бондын мөнгөөр зам тавьж, үр ашиггүй гэдэг дүгнэлттэй та санал нийлж байгаа юу?
 
-Ярьж чамбайруулах асуудлууд байгаа байх аа. Гэхдээ дүгнэлт хийх цаг болоогүй.Эдийн засгийн өсөлтийг "үржүүлэгч” хүчин зүйл гэж байдаг.Зам тийм хүчин зүйлд орох байх.Зам тавих явдал чухал.Ямар ч байсан хоосон хөрөнгө оруулалт гэж бодож болохгүй.Чингэс бондын мөнгөөр олон арван хүлэмжийн аж ахуй барьж байгаа. Нарийн ногоогоо монголчууд өөрсдөө шийддэг болно гэдэг юугаар ч хэмжихийн аргагүй.Том мега төсөл дээр мэр сэр алдаа гарч байгаа харагдана. Өндөр төлбөртэй суралцах юм шиг байна.
 
-Хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь  Оюу толгой, Таван толгойгоос хамааралтай байх шиг байна. Засгийн газар ч энэ төслүүдийг гацаанаас гаргана гээд зарлаад эхэллээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?
 
-Гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгой болон Таван толгой төслийг ажиглан харж байгаа.Олон жилийн өмнө номын дуу сонсож байхад гадаадын хөрөнгө оруулагчид " галуун цуваа” мэтээр явдаг гэж байсныг санаж байна. Эхний хөрөнгө оруулагчид чигээ өөрчилбөл тэр цуваа бүхлээрээ чигээ өөрчилнө.Ялангуяа Оюу толгойн гадаадын хөрөнгө оруулагчид монголчууд бидний стратеги түншлэгч мөн гэдгийг ойлгох шаардлагатай. Галуун цувааны эхний галуу л гэсэн үг.Монголчууд болон Оюу толгойн хөрөнгө оруулагчид бид биедээ шинэ байсан. Туршлагагүй байсан. Бид ч алдсан, тэд ч алдсан.Гэвч зөв буруу нь хамаагүй гэрээ байгуулаад нэг завин дээр, нэг галт тэргэнд, нэг онгоцонд суусан.Өчнөөн олон тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орох эхлэл ингэж тавигдсан.Төд удалгүй дэлхийн эдийн засгийн хямрал, зах зээлийн үнийн уналт биднийг "шалгасан”. Асуудлаа харилцан ярилцаад харилцан ашигтай байх хувилбараар Монгол Улс, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид хурдан ажлаа явуулах ёстой байтал өөр хоорондоо маргаан дэгдээж цаг алдав. Оюу толгойн хөрөнгө оруулагчид бидний хувьд стратегийн хөрөнгө оруулагч гэдгээ умартаад байх шиг байна. Монголын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч нартайгаа ойрын үед асуудлаа цэгцэлж эдийн засагт шинэ хуудас нээе гэж байгааг  талархан хүлээж авч байна. "Баахан ярилаа. Маргалдлаа. Одоо боллоо. Ажил хийх цаг болсон” гэж Монголын Засгийн газар, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид ярьж байгаад хөндлөнгөөс бид битгий садаа хий. Энэ бол бидэнд, тэдэнд ашигтайгаас гадна хөрөнгө оруулагчдад хамгийн сайн дохио болж очих нь гарцаагүй. Оюу толгойн төслийн амжилтаас миний хариуцаж байгаа Таван толгойн цахилгаан станцын хувь заяа бас хамаарч байгаа.Оюу толгой цахилгаан худалдан авч байж гэмээнэ Цахилгаан станцын төсөл бизнес утгатай болно.Цахилгаан станц баригдвал Таван толгойн нүүрсний орд, бусад уул уурхай хөгжиж эхэлнэ. Өмнийн бүс үнэтэй болно. Монгол хүчтэй болно. Бүгд өөр хоорондоо уялдаатай. Ажиглаад байхад бидэнд "мега төсөл” гэдэг ухааныг ойлгоогүйгээс алдаа гараад байх шиг санагдаад байгаа. Энэ талаар хожим дэлгэрэнгүй ярья. Нэг л жишээ хэлэхэд юуг юугаар буюу trade-off гэдэг ойлголтыг бид маруухан мэдээд байх шиг. Жижиг маргаан дунд том асуудлаа орхигдуулахыг хэлээд байгаа юм.
 
-Та Н.Энхбаяр даргатай уулзсан байна лээ. 2012 онд таны хэвлэлд ярьснаас үүдэж, та хоёрын харилцаа муудаж, бүр уулзалдахгүй байх хэмжээнд хүрсэн гэж ойлгож байлаа?
 
-Саяхан Сүөл хотод байхдаа очиж уулзсан.Монгол төрийн тэргүүн байсан хүн.Миний хувьд хэзээ ч хүндэтгэл үзүүлэх ёстой хүн.Үе үеийн Ерөнхийлөгчид ханддаг миний хандлага ийм. Энэ бол миний номлоод байдаг  Монгол төрийн төлөө гэдэг үндэсний үзэлтэй ч холбоотой. Өмнөхөө муулж  өнөөг үгүйсгэж ирээдүйд хүрч болохгүй гэдэг зарчимтай бас холбоотой.Өөр хооронд нь муудалцуулахыг зөвхөн гадныхан харийнхан хүсдэг байх шүү.
 
-Та хоёрын хооронд ямар яриа өрнөв гэдэг нь мэдээж хүмүүст сонирхолтой. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдаг, цаашид хэрхэх тухай, магадгүй 2016 оны сонгуульд яах талаараа ярилцсан байх гэж бодож байна?
 
-Ярьсан ярьсан. Сэдэв үлдээхгүй олон асуудал ярьсан. 2016 оны сонгуулийн тухай ч ярьсан. Юу ярьсан нь бидний хооронд үлдэг.Цаг нь болоогүй.
 
-Н.Энхбаяр дарга хэзээ ирнэ гэж байна... 
 
-Хэлж мэдэхгүй юм. Эмчилгээний хажуугаар Монголдоо ойр ойрхон очиж байвал олон түмэн таныг зөв ойлгох байх даа. Байхгүй хооронд чинь муулаад танай намынхан таг суугаад хэцүү л юм байна гээд хэлчихсэн. Тэгж байна уу гээд л байна лээ.Мэдэж байгаа байх аа.
 
-Түүнийг Монголд ирэхээр баривчлах нь тодорхой болчихсон гэдэг асуудал босоод байх шиг байна. Үнэхээр тийм бол та юу хэлэх вэ?
 
-Хар хэл ам байлгүй дээ. 
 
-Ингэхэд та түүнтэй авахуулсан зураг дээрээ хүзүүндээ хамгаалалттай байсан. Яасан юм бэ?
 
-Компьютерийн ард хэрээ мэдэхгүй тонгойж суусны гай болж хүзүүний бүх жийргэвчүүд нь мулт. Бусдыг тийм битгий болчихоосой гээд өвчний түүхээ найз нөхдүүддээ яримтгай болчихсон байгаа. Анхаарал тавьж асуусанд баярлалаа.
 
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж: "Өдрийн сонин"
 
Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайханы зөвшөөрлөөр нийтлэв.
М.Энхсайхан: Н.Энхбаяртай сэдэв үлдээхгүй олон асуудал ярьсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани