Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар Рио-Тинтог 4.0 тэрбум ам.доллараар нэмж урамшуулахаар шийдсэн үү

Монгол улсын гадаад валют савнаасаа халиад Засгийн газар их мөнгийг багтааж ядаж байгаа бололтой. Ард түмэн маань элбэг хангалуун сайхан байнаа гэж Засгийн газрын тэргүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасалгүй ярих юм. Бас болоогүй ямарч үндэслэл, тооцоогүйгээр Оюу толгой төслийн ДАЛД УУРХАЙН хөрөнгө оруулалтыг 4.0 тэрбум ам. доллараар нэмэгдүүлэхээр гадаад, дотоодгүй зарлачихлаа.

Оюу толгойн ордыг ашиглахаар Хөрөнгө оруулагчидтай байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг олон нийтээс нууцалж байсны нэгэн адил ТЭЗҮ-ийг боловсруулсан эзний талаар үе үеийн Засгийн газар тодорхой мэдээллийг олон нийтэд тодорхой хүргэхээс ихээхэн болгоомжилж байсан. Энэ нь гэрээ болон ТЭЗҮ-ийн олон зүйл заалтууд, тоот баримтууд Монголын талд ашиггүй өнөө болон ирээдүйд өрийн дарамтад оруулах учраас нууцалж байгаа юм.

Одоо үндсэн асуудлаа товч авч үзье. Хөрөнгө оруулагчид Оюу толгой ордын геологийн нөөцийг хянуулж, ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зорилгоор 2006 онд Өмнөд Оюутын ордын ил аргаар ашиглах хэсгийн эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоог далд аргаар ашиглах Хюго Дамметийн хойд, урд хэсгийг оролцуулсан өргөтгөсөн тооцооны хувилбарын хамт анх Канадын АММЕК, Австралийн МИНПРОК мэргэжлийн компаниудаар хийлгэсэн.

Мөн Оюу толгой ордыг нийтэд нь ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг зэс-алтны бүлэг ордын батлагдсан нөөцөд тулгуурлан дээр дурдсан төслийн компаниудаар 2007-2008 онуудад хийлгэсэн байна.

Оюу толгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг Монголын Эрдэс баялгийн зөвлөлд 2010 оны нэгдүгээр улиралд оруулан хэлэлцүүлж, протокол гаргасан байна.

Энэ протоколд Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын нийт дүнг 5 таван тэрбум 124 сая ам.доллар, үүний дотор ил уурхай 278 сая, далд уурхай 1 нэг тэрбум 512 сая, баяжуулах үйлдвэр 832 сая, дэд бүтэц 646 сая, цахилгаан станц 460 сая, шууд бус зардлууд 228 сая, эзэмшигчдийн зардал 176 сая, хаягдлын аж ахуй 261 сая, валютын ханш ба тооцоолоогүй зардал 438 сая, зардлын болзошгүй өсөлт 293 сая, байгал орчин ба хаалтын зардал 2 сая ам. доллар тус тус байна гэж заасан байна.

Эндээс харахад эзэмшигчдийн зардал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зардлын болзошгүй өсөлтийн нийлбэр дүн 907 сая доллар нь хөрөнгө оруулалтын нийт дүнд 17.7 хувь эзэлж байхад далд уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ойлголт ерөөс байж болохгүй.

Харин ч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байтугай тодорхой хэмжээгээр бууруулах ёстой. Яагаад гэвэл, Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газартай Оюу толгой ордыг ашиглах талаар 2007 онд хэлэлцээг гурван үе шаттайгаар хийж, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг Талууд тохиролцож, түүнийг УИХ-ын тогтоолын төслийн хамт тухайн үеийн Засгийн газрын Ерөнхий сайд М.Энхболд, Хэрэг эрхлэх газрын даргын хамт УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн барьсан байдаг.

Энэ гэрээний төсөлд 54 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг ил ба далд уурхай, цахилгаан станц, хаягдлын аж ахуй, дэд бүтэц болон бусад дагалдах обьектуудын хамт барьж байгуулалахад 2.0 тэрбум 724.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцож тусгасан байна.

Дэлхийн зах зээлд 2008 оноос эрчим хүчний түүхий эдийн болон металлын үнэ буурсан нөхцөлд ХО-ын 2009 оны гэрээг байгуулсан. Гэтэл Хөрөнгө оруулагчидтай 2007 онд тохиролцсон хөрөнгө оруулалтын хэмжээг бараг 2.0 дахин өсгөжээ.

Үүнийг Монголын Засгийн газар Айвенхоу майнз болон Рио-Тинто компаниудад 3.0 тэрбум ам.доллараар үндэслэлгүй буулт хийж, панз үсэргэсний үр дүнд хөрөнгө оруулагчдын талд .ихээхэн ашигтай наймаа болжээ гэж үзэх үндэстэй.

Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагчидтай 2007 онд тохиролцсон гэрээнүүдийн нөхцөлөөс ихээхэн дордуулж, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг баталсныг учир мэдэх бүх хүн харамсаж байгаа билээ.

Айвенхоу майнз компани Оюу толгой ордын хайгуулын эхний жилээс энэ ордоор хөрөнгө мөнгө босгож ажилласан. Энэ талаар Засгийн газар өрдөө ч анхаа-раагүй, тэдэнд завьшуулсаар байгааг юу гэж ойлгох юм.

Оюу толгой ХХК хөрөнгө оруулалтын 2010-2012 онуудын төсөв, төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн баталсан 7144.7 сая ам. долларыг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын ажилд зориулсан зардлын жинхэнэ гүйцэтгэлгэж үзэж байгаа нь үндэслэлгүй буруу юм.

Дээрх дүнд 2010 оноос өмнөх хугацаанд гарсан зардал гэж 677.0 сая долларыг оруулсан нь их эргэл-зээтэй. Магадгүй энэ нь хайгуулын зардлаа хэд дахин өсгөж харуулсан байхыг үгүйсгэхгүй.

Рио-Тинто компани болон Оюу толгой ХХК хөрөнгө оруулалтын хэмжээ2.0 тэрбум ам.доллараар хэтэрсэн мэтээр дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр ухуулга сурталчилгаа байнга хийж байгаа нь тэдний ээлжит худал хуурмаг явуулга заль мэх юм.

Хөрөнгө оруулагчид уг хэтрэлтийг еанаанаасаа зохион ярьж байгаа бөгөөд бодит тулгуур баримт материалд үндэслээгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм байдлыг урьд нь Хөрөнгө оруулалтын фолон Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдэд, бас төслийн ТЭЗҮ-д удаа дараа давтан гаргаж байсан.

Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн баталсан төлөвлөгөөг ТЭЗҮ-ийн тоотой харьцуулан гаргасан хэт-рэлт гэдэг нь тодорхой байхад Засгийн газар яагаад Хөрөнгө оруулагчийн худал хуурмаг тоо мэдээнд итгэж байна.

Энэ нь ердөө төлөвлөгөөт үзүүлэлтийн 2 тооны ялгавар болохоос нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаар гарсан бодит гүйцэтгэлийн дүн биш гэдэг нь Оюу-Толгой ХХК-ийн гаргасан тайлбар танилцуулгаас тодорхой харагдаж байгаа юм.

Үүнийг юу гэж ойлгох вэ? Монголын талаас Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж одоо ажиллаж байгаа нөхөд Рио-Тинтогийн явууллагад ая тал зассан уу, эсвэл өөр ямар нэгэн учир шалтгаан байна уу гэдгийг эрх бүхий байгууллага нягтлан шалгах ёстой.

Монголын тал 30 жилийн дараа 16 хувийн хувьцааг гэрээнд заасан нөхцөлөөр тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах магадлал тун бага. Уг хувьцааг худалдаж авсан тохиолдолд ч ТУЗ дэх Монголын талын эрх мэдэл өөрчлөгдөхгүй одоогийн зарчим хэвээр үлдэхээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан бөгөөд үнэн хэрэг дээрээ компанийн үйл ажил-лагаатай холбогдсон бүх эрх мэдэл болон ТУЗ-ийн шийдвэр Рио-Тинтогийн тапд хэвээр байх юм.

Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан Оюу толгой ордыг ашиглах ХО-ын гэрээ болон ТЭЗҮ хуулийн хүчин төгөлдөр баримт бөгөөд эрхзүйн чадамжтай материал л юм бол далд уурхайг барих ХО-ыг нэмэгдүүлэх ямарч үндэслэл байхгүй. Хэлэлцэн тохирогч этгээдүүд Оюу толгой ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тохиролцож, харилцан баталгаажуулсан.

Харин ч Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагчид гэрээний нэн тааламжтай нөхцөл хийгээд ямарч хяналтгүйгээр , хөрөнгө оруулалтын дүнг эхний удаагийн харилцан тохиролцсон гэрээний төсөлд 1 тэрбум гаруй, хоёр дахь удаагийн хэлцлийн үр дүнгээр тохиролцож батлагдсан гэрээгээр 3 тэрбум ам.долларыг өсгөж өгсөн юм.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгой ордын хайгуулд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар зарцуулсан гэж тусгасан боловч Айвенхоу майнз Монголия инк ХХК-ийн гаргасан тооцоогоор 171.7 тэрбум төгрөг, үүнээс өрөмдлөгийн ажил 74867.9 сая төгрөг, лабораторийн ба туршилт шинжилгээний ажил 8929.5 сая төгрөг, дээжлэлтийн ажил 3.0 тэрбум төгрөг зарцуулсан гэж хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгасан байна. Дээр дурдсан 3 төрлийн ажлын нийт дүн дөнгөж 86.8 тэрбум төгрөг болж, гаргасан дүнгээс 84.9 тэрбум төгрөг дутуу байна.

Айвенхоу майнз Монголия инк ХХК Оюу толгой ордын хайгуулд 1.0 тэрбум доллар байтугай 100.0 сая доллар зарцуулсан гэсэн ч ихээхэн эргэлзээтэй төдийгүй энэ нь үндсэн баримтаар нотлогдохгүй байгаа юм.

УИХ, Засгийн газар 1.5 тэрбум болон 300.0 сая ам.долларын бонд гаргаж, мөнгөн хөрөнгө босгоход ихээхэн хүндрэлтэй, амаргүй давааг давж байж бүтээсэн нь ойлгомжтой.

Зах зээлд дөнгөж хөл тавьж, тэнцвэрээ олох гэж ядаж байгаа буурай орнуудад хөрөнгө оруулж хөгжилд нь туслах нэрийн дор байгалийн баялгий нь цөлмөж сурсан олз ашгийн төлөө юу ч хийхээс буцдаггүй РИО-ТИНО комланид "хэдэн тэрбум долларыг бэлэглэж” байгааг юу гэж ойлгох вэ? Энэ компанийг итгэж хамтын үйл ажиллагаа явуулахад тун бэрх бөгөөд найдваргүй түнш гэдгээ аль эрт удаа дараагийн худал хуурмаг үйл явдлаараа харуулсан билээ.

Хөрөнгө оруулагчдад нэн ашигтай гэрээний нөхцөл болон олон арван зүйл, заалтыг Оюу толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдээр баталгаажуулсны уршгаар Монгол улс, манай ард түмнэнд өнөө болон ирээдүйд өр төлбөрийн их дарамт үүссэн гэдгийг шийдвэр гаргагч эрхэмүүд мэдсэн мөртлөө яагаад анхаарч үзэхгүй байна.

Хосгүй энэ ордын баялгаас монгол хүн хувь хүртэх заяа тавилангүй гэж үү. Хөрөнгө оруулагчийн Монголын талд тодорхой цаг хугацаанд гаргаж өгсөн баримт материал, мэдээний тоо, дүн хоорондоо ихээхэн зөрүүтэй төдийгүй тэдгээр нь бүрэн итгэл үнэмшил төрүүлж чадахгүй байгаа юм.

Монголын Засгийн газар Оюу толгой ордын хайгуулын үе шатнаас эхлэн алдаа гаргасан, түүнийг Хөрөнгө оруулагчид овжин ашиглаж, уг алдаан дээр тоглолт хийсээр ирсэн бөгөөд одоо ХО-ыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг цаашид ээлж дараалан тавихаар отож байгаа юм.

Ийм учраас ТЭЗҮ-ийг тодотгон өөрчлөх нЪрийн дор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр Рио-Тинтогийн тавьж байгаа саналыг Засгийн газар хүлээж авах үндэслэл байхгүй.

Төр засгийн дээд, дунд шатанд алба хашиж байгаа албан тушаалтнуудын хариуцлагагүй, ажлын дэг журамгүй байдал хавтгайрч газар авсан, хяналт шалгалтыг анхаарлынхаа гадна байлгадаг сул талыг Айвенхоу, Рио-Тинто компаниуд сүүлийн арав гаруй жил овжин ашиглаж, төр засгийн бодлого, шийдвэрт нөлөөлж, хууль тогтоомжийг илт зөрчиж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа юм.

Харин ч тэдний энэ бусармаг үйл ажиллагааг дэмжиж, Оюу толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний алдаатай байдлыг манай олон нийт, гадаад ертөнцөөс нууцалж халхавчлах зорилгоор Монголын Засгийн газар Айвенхоу, Рио-Тинто компаниудтай хамтарсан мэдэгдэл гаргаж, олон улсад тогтсон зарчим, хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, Монголын төр засгийн нэр хүндийг дэлхий дахинд унагасан ноцтой үйлдэл хийсэн.

Сүүлийн үед дээрх компаниуд Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалт хэтэрсэн мэтээр гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ихээхэн худал хуурмаг цуурхал цацаж, олон нийтийн тархи угаах зохион байгуулалттай өргөн хүрээтэй сурталчилгаа явуулсан. Энэ бусармаг үйлдэлдээ манай холбогдох яам, газрын болон хэвлэл мэдээллийн ажилтнуудыг татан оролцуулах боллоо. Энэ нь их ноцтой хэрэг.

Оюу толгой ордын далд уурхайн нэвтрэлтийн ажлын 75-80 шахам хувийг гүйцэтгээд байгаа, мөн далд уурхайн ажил зогсчихоогүй гэж Буулберг телевизээр Уул уурхайн яамны газрын дарга Отгочулуу гэгч этгээд мэдэгдэж байсан.

Энэ мэдээнээс үзсэн ч хөрөнгө дутсандаа бус, Засгийн газрын алдааг далимдуулан ашиг унагах гэсэн РИОГИЙН ээлжит оролдлого юм. Амтассан гэрээ арван гурав эргэнэ гэдэг билүү?

Оюу толгой ордын төслийн хөрөнгө оруулалт хэтэрсэн, эсэх талаар Сангийн яам олон хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаанд бүтэн жил шахамын хугацаанд хийсэн байдаг. Гэтэл уг шалгалтын дүнг тас нууцалж, өнөөг хүртэл олон нийтэд ил гаргахгүй байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна.

Энэ шалгалтын дүн бол улсын нууцад огтхон ч хамаарахгүй. Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагааны талаарх жирийн нэгэн байдаг л баримт материалууд юм.

Х.Хорлоо
agshin.mn
Засгийн газар Рио-Тинтог 4.0 тэрбум ам.доллараар нэмж урамшуулахаар шийдсэн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани