Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг эргэлтэд оруулахгүй сонирхол яваад байна

Тавантолгойг эргэлтэд оруулахгүй сонирхол яваад байна"Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай уулзаж ярилцлаа.

-Уул уурхайн салбарын уналт эдийн засагт асар хүчтэй доргилт өгч байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний зах зээл  улам хумигдсаар байна. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 14 сая тонн  нүүрс экспортод гаргасан гээд байгаа ч орлого өссөнгүй. Шинэ Ерөнхий сайд эхний ээлжинд Тавантолгойн төслийг урагшлуулна гэж амалсан?

-Эдийн засаг уналттай байгаа энэ үед хөрөнгө оруулалт, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд уул уурхайн салбарыг барьж авах нь чухал.  2011-2012 онд уул уурхайг буруу замаар оруулсан.  Манай бүх давхрагын шантаажчдаас болоод эдийн засаг битүү хар хонгил рүү орчихлоо.  Саарал ордоных нь шантаажид гудамжныхтайгаа нийлээд, гудамжных нь орон нутгийн архичидтай нийлээд хөрөнгө оруулагчдаа хөөсөн. Үнэндээ Монголын эдийн засгийн өнөөдрийн уналтад  шантаажлагчдын оруулсан "хувь нэмэр” их байгаа.  Хаана баялаг бүтээж, хаана хуримтлал үүсч,  хаана мөнгө бий болно, тэнд шантаажлагчид шавдаг. Барилгын осол гараад байхад шантаажлагчид дуугарахгүй мөртлөө уул уурхай руу яагаад дайрдгийг би чамд тайлбарлаж болно.

-Таны хэлснээр уул уурхайн салбар мөнгө үйлдвэрлэдэг болохоор тэр байх?

-Тийм, уул уурхай Монголд валютын хуримтлал үүсгэж байгаа ганц салбар. Валютын хуримтлал хаана бий болно, тэнд шантаажлагчид баасны ялаа шиг овоордог юм. Орон нутгийн нэг архичин уул уурхайн компани дээр шантааж хийгээд, ажилд нь саад болох нь байдаг л үзэгдэл болсон ш тээ.  Дээр нь иргэний хөдөлгөөнийхөн нэртэй  баасны ялаанууд байна. Бас саарал ордны "батга”-нууд ил далд иргэний хөдөлгөөнийхнийг сумлаад л сууж байдаг нь худлаа биш болсон.  Орон нутгийн удирдлагууд гэж  Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажилласан нөхдүүд  байна. Засгийн газар нь хөрөнгө оруулалт татах гээд махийгаад байдаг, орон нутгийнхан нь хөрөнгө оруулагчид дээр очоод дарамтлаад байдаг. Төрийн  бодлогод уялдаа байхгүй. Шат, шатандаа л шантаажлагчид бий болохоор эдийн засаг энэ байтугай унах нь зөв биз дээ.

-Нээрэн ч манайхан шиг хөрөнгө оруулагчид руугаа буу шагайдаг. Ир, ир гэж урьчихаад  өөдөөс нь зуудаг нохойгоо тавьчихдаг улс байхгүй биз дээ?

-Манай шантаажлагчид бүр мэргэжлийн төвшинд оччихсон ш тээ. Хөрөнгө оруулагчдыг наанаа үзэн ядсан хүмүүс. Цаанаа бол тэднээс мөнгө саах л зорилготой. Өмнөговийн уурхайд ажиллаагүй мөртлөө цалин авдаг гарууд зөндөө байдаг. Ажлаа тайван хийхийн тулд хөрөнгө оруулагчид ажилд аваад, сул цалин өгөөд л явдаг. Хуулиндаа орон нутгийн иргэдээс заавал авч ажлуулах ёстой гээд заачихсан. Гэтэл орон нутагт ажил хийж чаддаг хүн байдаггүй. Мэргэжилгүй, боловсролгүй, дээрээс нь ажлын хариуцлага муутай. Тийм хүмүүс яаж өндөр техник хэрэгсэл дээр ажиллаж чадах билээ. Авахгүй гэхээр орон нутгийн удирдлагууд нь шахаад, дарамтлаад , 60 хувийг нь орон нутгаас ав гэсэн  хуулийн заалтаар далайлгахаар арга ядахдаа ажилд авсан нэртэй сар болгон сул цалинжуулаад явуулах билээ. Авлаа ч ажил хийж мэдэхгүй. Техник хэрэгсэлийг нь эвдээд, эсвэл хөдөлмөр хамгааллыг нь зөрчөөд  үхэж мэднэ.  Энэ мэтийн санаа нь сайхан юм шиг хэрнээ амьдрал дээр хэрэгжихэд хэцүү заалтуудаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа залхаах, дарамтлах хэрэггүй юм шиг санагддаг. Гээд би ямар хууль батлагч биш шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд хөрөнгө оруулагчдад ийм зовлон байна гэдгийг л хэлж байгаа хэрэг.  Хөрөнгө оруулагчдыг ажлыг алсан, цагийг барсан, дур сонирхлыг нь үхүүлсэн шантаажлагчид минь, үүнийгээ зогсоохгүй  бол эдийн засаг чинь болохоо байлаа.

-Одоо Оюутолгойг, Тавантолгойг нийлж идэх нь гэсэн эсэргүүцэл гараад эхэллээ. Уг нь эдгээр төслүүд урагшаа явбал Монголын эдийн засагт л ашигтай баймаар?

-Нэг том төслийг дагаад мянган жижиг төсөл амь ордог юм. Нэг том төслийн хүрээнд зуун мянган хүн талхаа олж идэх боломж бүрддэг юм. Төр тэднээс татвараа авч мөнгө хуваарилахаас илүү хувийн бизнес хөгжих маш том дэмжлэг нь болж өгдөг. Тэнд монголчууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл нийлүүлснээрээ тэжээгддэг. Засгийн газар болгон л жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж төсвөөс бөөн мөнгө хуваариладаг. Сан хүртэл байгуулаад ч олигтой үр дүнд хүрэхгүй байна шүү дээ.  Том төслүүд урагшаа яваад эхлэнгүүт аандаа жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө бий болдог. Тугалаа сайн цатгаж, бяруу, цаашлаад бух болгож чадах сүүтэй үнээнүүд нь том төслүүд. Тэгж байж л тугал бяруу болно, үнээ болно, үржинэ. Эхээс төрсөн тугалыг бяруу болгоход эх сүүтэй байх л чухал. Герман "Хонда” компаниа, Солонгос "Хюндай”, "КИА”-гаа, Япон "Тоёота”-аа дэмжиж хүчирхэг болгож байж хөгжсөн. Харин манайхан болохоор дээрэмдэж аваад хувааж идэхийг л боддог хүмүүс.

-Тавантолгойн тендер зарласантай холбоотойгоор "оля”-нуудын гарт орлоо гэсэн шүүмжлэл гараад байгаа?

-Өмч нь төрдөө, менежмент нь  хувьдаа байвал эдийн засагт илүү ашигтай. Гаднаас хэдэн такси оруулж ирээд, хэдэн хүнд түрээсээр өгөөд хоёр жилийн дараа өөрт нь шилжүүлдэгтэй адилхан менежмент шүү дээ. Гэтэл төр өөрөө такси оруулж ирээд, таксинд яваад мөнгө цуглуулах гээд оролдоод байна. Зүгээр л өмчөө өөртөө үлдээгээд менежментийг нь хувийнхнаар хийлгүүлчих.  Хамгийн гол нь шилдэг менежментыг олж хамтрах  хэрэгтэй.

-Тавантолгойн тендерийн ялагчийг арваннэгдүгээр сарын 1-нд тодруулах байсан боловч оролцогчид бага байна гэдэг үүднээс ирэх сарын 1 хүртэл хойшлуулсан. Энэ асуудал юу болж байна. Та ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гэсэн?

-Зогсонги байдалтай байгаа.  Тавантолгойг  эдийн засгийн эргэлтэд оруулахаар  жараад оноос хойш ярилаа. Сүүлийн гурван засгийн үед тендерийг нь зарлалаа.  Дөрөв дэх засаг дээрээ энэ асуудал шийдэгдэх эсэхийг хүлээгээд байж байна.  Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлого хийх бүрт шантаажлагчид саад болж байна.  Далдын ямар нэгэн сонирлын хатгаасаар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын эсрэг ажиллаж байгаа хүмүүс гудамжинд ч байна, саарал ордонд ч байна.  Зориудаар саад хийж байгаа нь  харамсалтай. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулаад, монголчуудын амьдрал дээшлэх вий гэхээс л айгаад байх шиг. Миний хувьд шилдэг менежерийг сонгох нь зөв. Тэр нь гадаадынх  байна уу, дотоодынх байна уу хамаагүй. Муу менежменттэй бол нүүрс битгий хэл алт байгаад ч нэмэргүй шүү дээ. Менежмент нь сайн байвал төр бүх боломжоор дэмжих ёстой. Нэг жишээ татъя л даа. Нэгэн албан байгууллагын цэвэрлэгч байлаа гэхэд дээрээс саванг нь, угаалгын нутгийг нь авч өгөхгүй бол хичнээн зүлгээд шал нь гялалзахгүй. Аль эсвэл ажлаа хиймээр байхад нь дарга нар нь өрөөнд нь архидаад гарч өгөхгүй бол яахав. Үүнтэй адилхан хийх боломжоор нь төр хангачих.

-Хичнээн компани тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн бэ?

-Гурав, дөрөвхөн компани сонирхлоо илэрхийлж байгаа. Өмнөх 2011 оныхтой харьцуулахад өнөөдөр Тавантолгойг гэх компаниудын сонирхол буурч.

-Яагаад тэр вэ?

-Нэгдүгээрт, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сайнгүй байна. Хоёрдугаарт, манай дотоодын хууль эрх зүйн орчин муудсан. Сая гэхэд энэ компаниуд Алтанхуягийн Засгийн газартай гэрээ хийчихсэн бол хэцүү л байдалд орохоор байлаа ш тээ. Монголын улс төрийн орчин баталгаагүй, асар их эрсдэлтэй гэдэг ойлголт гадныханд төрчихөөд байна.

-Нүүрсний зах зээл сэргэх хандлага байна уу. Хятад улс импортын татвараа нэмсэн нь манай компаниуд хүндээр тусч байх шиг?

-Нүүрсний салбарт манай хоёр том өрсөлдөгч Австрали, Индонейз хоёр Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулаад нүүрсээ татваргүйгээр экспортлохоор болчихлоо. Гэтэл манайхан шалдар, булдир жижиг юм яриад, гуйлгачин царайлаад явж байна. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд Хятадад айчлахдаа "бусдаас нь татвараа ав, манайхаас битгий аваач” гээд л гуйгаад явж байна. Ингэх доошоо орох хэрэггүй.  Аливаа наймаа хоёр талд харилцан ашигтай байх ёстой. Монгол Улс өөрийгөө үнэлж байгаа бол тэр зарчмаа барьж ажиллах ёстой. Бид татвараа бууруулаач гэж гуйгаад явж байх биш харин Гашуунсухайт-Ганцмодны боомтоо олон улсын статустай болгохын төлөө ажиллах ёстой байсан юм.  Гашуунсухайт, Ганцмодны боомтыг олон улсын статустай болгоход нэн түрүүнд анхаарал тавина гэж Си Жинпинийн амалсан. Энэ амлалтыг нь нэхээд ажил болгох ёстой юм. Хэрэв  Гашуунсухайт-Ганцмодны боомт  олон улсын статустай болчихвол манай нүүрс эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ. Одоо бол манай нүүрс эцсийн хэрэглэгчдэд хүрэх гэж маш олон ченжийн гар дамжиж байна. Бид хамгийн хямдхан үнээр өгч, ченжүүд цааш нь дамлаад хамгийн өндөр үнээр эцсийн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Энэ дундын дамжлагыг алгасаад шууд эцсийн хэрэглэгчидтэй харилцаа тогтоогоод эхэлбэл юун татвар шүү дээ.

-Хятадууд манайхныг  нэлээд дарамталдаг гэж сонссон?

-Үнэн шүү дээ. Гурван жилийн өмнө Эзнээ хошууны дарга манайхантай муудаад боомтоо хаачихаж билээ. Г.Занданшатар нот бичиг явуулж байж нээсэн шүү дээ. Манай бизнесийнхэн чинь урагшаа хятадуудад, хойшоо оросуудад дарамтлуулна. Ядаж л дотоодынхоо дарамт шахалтыг багасгамаар байх юм.

-Нүүрс гэхээр араас нь төмөр замын асуудал заавал ярихаас өөр аргагүй болдог.  Хятадын дарга манайд айлчлахдаа далайд гарах гарцыг нээгээд өгчихлөө. Гэтэл бид далайд хүрэх төмөр замгүй сууж байдаг?

-Өөрийнхөө гарч явах хаалгыг нээхгүйгээр далайд хүрэх боломжгүй. Гашуунсухайт-Ганцмодны боомтоо олон улсын чанартай болгоё. Таранзит тээврийн асуудлаа шийдье.  Ченжүүдээр дамжуулахгүйгээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх арга замыг хайх ёстой.  Яг энд л төрийн оролцоо хэрэгтэй. Төр нүүрс ухах биш, төр хаана оролцох вэ гэвэл дэд бүтцээ сайжруулах, олон улсын гадаад худалдаанд яаж оролцох вэ? гэдэг том бодлогын асуудлыг л шийдвэрлэж байх ёстой юм.

-Экспортын нүүрсний компаниудаас гадна эрчим хүчний нүүрсний уурхайнууд ч бас хүндрэлтэй байна. Эрчим хүчний салбар тэр чигээрээ уналтын байдалд орлоо гээд байгаа. Гэхдээ тэдний алдагдлыг бууруулах гэж ард түмний нуруун дээр ачаалал нэмэх хэрэггүй баймаар?

-Эрчим хүчний уурхайнууд өнөөдөр тун хүнд байгаа. Бүгд өр, авлагатай. Дулааны цахилгаан станцууд нь мөнгөө төлж чадахгүй, салбараараа хавтгай хямралд орсон.  "Шивээ-Овоо" тонн тутмаасаа 4000 төгрөг, "Шарын гол" 8000 төгрөг, "Адуунчулуу"н 4000 төгрөгийн алдагдалтай явж байна.  Энэнийг яаж шийдвэрлэх ёстой юм бүү мэд.  Миний бодлоор уурхайнууд нь ч, станц нь ч алдагдалтай ажиллаж байхаар алдагдлаа станц дээрээ төвлөрүүлсэн нь дээр.  Мэдээж, цахилгааны үнийг шууд чөлөөлөх нь хүнд.  Гэхдээ салбараараа элгээрээ хэвтсэн байдалтай ингэж явуулаад байх боломжгүй.

-Тавдугаар цахилгаан станцын асуудал юу болсон бэ?

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр үү. Манай салбарын  гурван үгтэй онигоо шүү дээ, наадах чинь.

-Монгол Улсын хувьд ганц давуу байдлаа ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл  хэлдэг. Тэр нь Хятадын зах зээлд ойр байдал?

-Бидний өрсөлдөх үнэмлэхүй давуу тал байна. Нэгдүгээрт,  том зах зээлийн хаяанд оршиж байна. Хоёрдугаарт, экспортын нүүрсний нөөц их. Гуравдугаарт. Манай газрын доорх нүүрсний чанар маш өндөр.  Манай гаргаж байгаа түүхий нүүрсний илчлэг, Австралийн хэд дахин угааж, баяжуулсан нүүрснийхтэй адилхан. Гэтэл энэ үнэмлэхүй боломжуудаа ашиглаж чадахгүй байна?

-Орос улс Хятадын зах зээлд түрэн орлоо?

-Орос бол нүүрсний салбарын тухайд манай гол өрсөлдөгч.  Бид уг нь жаахан толгойгоо ажлуулчих юм бол баллаад хаячихаар байгаа л даа.  Даанч дэд бүтэц нь алга.  Монголчууд зөв хөдлөх юм бол нүүрсний том тоглогч болоход ойрхон байна. Гэтэл эдийн засгийн чухал шийдвэрүүдийг улстөрчдийн оролцоотойгоор унагах шилдэг аргыг гадныхан манайд хэрэгжүүлээд тэгээд зургаан жилийн турш л экспортын төмөр зам ярилаа. Яасан дуусдаггүй сэдэв вэ дээ. Гэтэл Орос, Хятад төмөр замынхаа сүлжээг улам л өргөтгөөд, томруулаад байдаг.  Харин монголчууд нүүрсээ зөөх төмөр замд санаа тавих байтал жил хүрэхгүйн сандал суудлын төлөө л зодолдож байна.   Экспортын компаниуд нүүрсээ зөөхийн тулд тээвэрлэлийн зардлаас болж маш их алдагдал амсч байгаа.  Гэхдээ экспорт зогсоогүй байгаа шалтгаан нь гэвэл манай компаниуд зах зээлээ алдахгүй гэж алдагдалтай байсан ч нүүрсээ нийлүүлсээр байна. Хэрэв зах зээлээ алдчихвал улм хүнд байдалд орно. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буцаад сэргэдэг. Гэтэл манай зах зээлээ алдчихсан байвал яах уу. Орос манай зах зээлээс хуваалцаад эхэлсэн. Казакстан байна. Гадаад өрсөлдөөн ширүүсч, Монголын баялаг зах зээлээс шахагдаж магадгүй байхад үүнийг олж харахгүй өдий хүртэл улс төржөөд байгаа хүмүүсийг харахаар ямар санаатай ингээд байгаа юм бол гэж бодогдох л юм байна шүү дээ.  Хэрэв хоёр хөрштэйгөө эн тэнцүүхэн бодлоготой, энэ тэнцүүхэн харилцаатай байя гэвэл манай эдийн засаг том байх хэрэгтэй. Эдийн засгаа томруулахын тулд төр том том төслүүдийг бодлогоор урагшуулах хэрэгтэй.  Тавантолгойг одоо яаж ийгээд урагшаа хөдөлгөчих л ёстой юм.

 

Ж.НЯМСҮРЭН
Тавантолгойг эргэлтэд оруулахгүй сонирхол яваад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани