Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн гүйцэтгэлийн үнэлгээ

Стратегийн гүйцэтгэлийн үнэлгээГүйцэтгэлийн үнэлгээ бизнесийн олон байгууллагын толгойны өвчин байсаар байна. Жижиг компани чадварлаг эзэнтэй байгаад тэр нь шууд удирдаж ажилладаг бол асуудал харьцангуй бага. Арван хуруунд багтах хүнийг удирдаад сайн, мууг нь хараад, үнэлээд ажиллахад болохгүй юмгүй. Харин бизнес өргөжин тэлэх тусам уг лидерийн физик хэмжээ хязгаараас хамааран бүх түвшний хяналтанд байх боломжгүй болоод ирэхээр бас толгой өвтгөөд л эхэлнэ.
Өнөөдөр нийгэмд ихэд ажиглагдаж байгаа зүүний чиг хандлагыг ард олны социалист сэтгэлгээний инерци дээр тоглож буй улс төрийн популизм хэмээн үл тоовол бидний 20 гаруй жилийн өмнө сонгосон капиталист өнцгөөс гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг харъя гэж бодлоо. Хэрэв компани эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зүүний хэлбэрийн тэгшитгэх бодлоготой бол гүйцэтгэлийг бодитой үнэлэх гэж зовлон болж суух шаардлага тун бага. Харин ухаалаг гүйцэтгэх удирдлагууд бодитой гүйцэтгэлийн үнэлгээний системтэй байснаараа шагнал урамшууллыг оновчтой өгч ажиллагсдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх сэдлийг үүсгэх, өндөр гүйцэтгэлтэй чадварлаг ажиллагсдыг сэдэлжүүлж тэд компанийг хөгжил дэвшил рүү нь чирэх хүч нь болдог гэдгийг хардаг.
 
 
Энд парето бас үйлчилнэ. Компаний нийт ажиллагсдын 20 хувь нь компаний амжилтын 80 хувийг авчирдаг. Женерал Электрикийн гүйцэтгэх захирал асан Жак Вэлш энэ паретог барьж топ 20%-даа илүү цалин, урамшуулал, хангамж, албан тушаал, эрх мэдэл өгдөг байсан. Үлдсэн 80 хувийг дотор нь дундаж 70 хувь, доод 10 хувь гэж ялгана. Доод хэсэгт хамгийн ажил хийдэггүй, буруу хандлагатай, компанийхаа үнэт зүйлсийг дагадаггүй, багийн алаач, хүнд сурталтнууд орох ба эднийг халчихдаг байжээ. Өөрөөр хэлбэл ажиллагсдаа ялгаварлана гэсэн үг. Нэг талаасаа муухай, харгис, ашиг хөөсөн, хүний сэтгэлгүй гэж харагддаг. Гэхдээ бизнес бол ашгийн төлөө гэдгийг дахиад нэг саначихвал харин ч зөв шийдэл гэж хэлж болно. Жим Коллинз өөрийн "Сайнаас Агууд" хэмээх номондоо компанид хамгийн үнэтэй зүйл бол хүмүүс нь биш, харин зөв хүмүүс байдаг гэж онцолсон нь дээрхтэй нийлнэ. Дүгнэлт нь бизнесээ амжилттай удирдая гэж байгаа бол зөв сайн хүмүүсээ дэмж, буруу муу хүмүүстэйгээ хариуцлага тооц, хал, товчоор бол ялгавартай ханд.
Хэрэв тухайн байгууллага гүйцэтгэлийн үнэлгээний системгүй, бодитой үнэлж чаддаггүй, үзэмжээр эсвэл цээжний пангаар явдаг нөхцөлд ялгавар үүсгэх нь ажиллагсдыг сэдэлжүүлэхээс илүүтэйгээр зарим ажилтнуудад дарга, захиралдаа долигнох, фракцлах, ажил их хийж байгаа дүр эсгэх, хийснээ хий дөвийлгөх, хэрэггүй ажил хийх, сайн ажиллаж байгаа бусдыгаа доош хийх хэлбэрээр өөрийн байр суурийг өргөх зэрэг сэдлийг өгдөг ба шударга, чадварлаг, гүйцэтгэл сайн, зөв ажилтнуудын хувьд урам зоригийг хугалах нь элбэг. Иймд ялгаварлалыг бий болгохдоо гүйцэтгэлийг үнэлгээний зөв, бодитой тогтолцоог алхам алхмаар нэвтрүүлж, энэ алхмуудтайгаа уялдуулан ялгаварлалыг нэмнэ. Гэхдээ гүйцэтгэлийн үнэлгээ, ялгаварлал нь дээд түвшнээс доош гэсэн чиглэлээр хөгжиж, удирдах ажилтнууд, ялангуяа гүйцэтгэх захирал өөрийн биеэр үлгэрлэн, энэ өөрчлөлтийн чирэх гол хүч нь байж амжилтанд хүрнэ. Өнөөдөр ямар нэг зөвлөхөөр сургалт, ажил хийлгээд өөрчлөлт хийчих бодолтой захиралууд элбэг, энэ ажил нь бүтэл муутай бол нөгөө зөвлөхийг муу гэж боддог. Гэтэл амьдрал дээр зөвлөх бол зөв замыг зөвлөнө, хийхийг нь бол бид л өөрсдөө хийж байж ажил хэрэг болно.
 
 
Өөр нэгэн асуудал нь компаний гүйцэтгэл ба ажилтнуудын гүйцэтгэлийн уялдаа холбоог үүсгэх явдал. Ажилтнууд ажиллаад л ажиллаад л, илүү цагаар ч ажиллаад л, зарим нь ядаргаанд ороод л. Гэтэл компани нь тэр хэмжээнд амжилттай ажиллаагүй байх нь элбэг. Энэ нь хийсэн ажлынх хагас нь хэрэггүй ажил байдгаас болдог. 50% гэдэг нь судалгаагаар гарсан байдаг юм билээ. Яагаад хэрэггүй ажил хийцгээгээд суудаг гэхээр стратегийн удирдлага сул ба гүйцэтгэлийн үнэлгээ нь стратегийн бус байдгаас үүддэг. Өөрөөр хэлбэл компаний стратегид чиглээгүй ажлуудыг хийгээд байдаг тул эцэстээ үр дүн тэр хэмжээгээр муу гардаг. Америкчууд элс чулуугаар зүйрлэдэг юм билээ. Аяганд элс буюу элдэв жижиг сажиг ажлаа эхлэж хийгээд араас том чулуунууд буюу гол чухал ажлуудаа хийхэд багтахгүй. Харин том чулуунуудаа эхлэж хийчихээд завсар зайгаар нь элсээ хийвэл илүү ихийг багтаах аж. Залхуу, биеийн амрыг харсан, компаний амжилтыг төлөө зүтгэх сэтгэл хандлага байхгүй, илүү ажиллачихвал хөдөлмөрөө шулууллаа гэж боддог ажилтнууд элсээр аягаа дүүргээд сууж байх сонирхолтой байдаг. Тэгэхээр тэдний ажлыг элсээр нь биш чулуугаар нь голлож хэмжие гэсэн санаа юм.
Компаний өдөр тутмын үйлдлийн түвшний гүйцэтгэл дээр ажиллагсдын гүйцэтгэлийг үнэлэх нь илүү хялбар, тодорхой байдаг ба зөв хэмжүүрүүдийг тодорхой хугацааны хөгжлийнхөө үр дүнд олж тогтоогдсон байдаг. Эдгээр ажиллагсдын гүйцэтгэлийг тухайн бизнесийнх нь онцлогт нь тохироод гаргаад ирсэн түлхүүр үзүүлэлтүүдээр нь хэмжих нь зүйтэй ба бизнес болгонд ялгаатай. Нөгөө талаасаа энэ түлхүүр үзүүлэлтүүд дээр бизнес төлөвлөгөөний дагуу тодорхой стратегийн зорилтууд нь тодорхойлогдчихсон байг гэж бодъё. Нэг алхам урагшаа явжээ. Гэтэл амьдрал дээр нөгөө зорилтондоо хүрэхгүй нь элбэг. Яагаад хүрсэнгүй вэ гэхээр хэт өндөр төлөвлөсөн, эсвэл энэ тэгээд, тэр тэгээд гээд учиргүй олон шалтгаан бодож олцгоох ажил хийнэ. Энэ нь зорилт тавихдаа уг зорилтонд хүрэхийн тулд ямар ажлууд хийх, санал санаачлагууд юу байх, ямар тактиктай ажиллах, ажлын процесс, мэдлэг чадвар хэрхэн хөгжиж байж энэ зорилтонд хүрэх вэ гэдгийг төлөвлөж хардаггүйгээс их хамаардаг. Өдөр тутмын ажлууд энэ үед л илүү утга учиртай, зорилтондоо хүрэхэд илүү чиглэсэн байдаг.
Мэдээж гүйцэтгэлийг үнэлэх олон аргачлалуудыг хүн төрөлхтөн бодож олж, хэрэглэж, хөгжүүлж ирсэн. Нэлээн түгээмэл арга гэвэл тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт, статистикаас харахад ашигласан компаниудын 70%-д үр дүнтэй нэвтэрч чадсан гэсэн тоо байдаг юм билээ. Энэ системийг нэвтрүүлэх арга замын хувьд янз бүр байдаг. Томоохон компаниуд хөрөнгө мөнгө зараад зөвлөх үйлчилгээ авах, төслийн баг гаргаад нэвтрүүлэлт хурдан хийчих замыг сонгох нь элбэг. Энэ тохиолдолд гүйцэтгэх удирдлагын уг системийн утга учир, ач холбогдлыг ойлгох, хийх хүсэл эрмэлзэл, манлайлал гол үүрэгтэй. Мэдээж бүх шатандаа бусад ажилтнууд цаг зав, хүч чадлаа гаргана. Мэдээллийн системийн нэвтрүүлэлтээр хийх арга байж болох боловч энэ нь тухайн системийн сонголт буруу эсвэл уг системийнхээ утга агуулгыг сул ойлгосноос амжилтгүй болох эрсдэлтэй. Өөр нэг зам нь багаараа шат дараатайгаар нэвтрүүлэлт хийх. Өөрийн практикаасаа харахад сүүлийн хэлбэр нь урт хугацаандаа илүү үр өгөөжтэй, хөрөнгө зардал багатайгаар үр дүнтэй хийх боломжийг өгдөг гэж ажиглагдсан.
 
 
Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь өөрөө хөгжлийнхөө явцад стратегийн гүйцэтгэлийн үнэлгээ чиглэлээр илүү боловсронгуй болсон тул стратегийн удирдлагатай уялдан компаний урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг болдог. Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь санхүү, хэрэглэгч, дотоод процесс, сургалт хөгжил гэсэн 4 перспективийг тэнцвэржүүлснээр урт болон богино хугацааны аль алинд компани амжилттай ажиллах гэсэн утга учиртай. 2-р үеийн хувилбарт стратегийн зураглал гэсэн аргачлал нэмэгдсэн. Энэ нь 4 перспективийн шалтгаан үр дагаврын холбоосыг гаргаж өгдөг. Жишээ нь шинэ бүтээгдэхүүн стратегийн зорилттой холбоотойгоор дараахь зураглал үүснэ. Уг бүтээгдэхүүнийг хийхийн тулд багийн мэдлэг, ур чадвар, нөү хау нь хөгжинө. Ингэснээрээ зөв процессоор сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ сайн бүтээгдэхүүн илүү цэнэ авчирснаар бидэнд илүү олон хэрэглэгч бий болгоно. Олон хэрэглэгчидтэй болсноор компаний борлуулалт, ашиг буюу санхүүгийн зорилтууд биелнэ. Товчхон хэлбэл бид зөвхөн санхүүгийн, зах зээл зорилтуудаа хүчилж шахаад байх бус процессоо сайжруулах, ингэснээр илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах, илүү бага өртөг зардлаар хийх, илүү хурдан хийх, мөн компаний хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг стратегитэйгээ уялдан зөв чиглэлд хөгжсөнөөр бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг авчрах юм.
 
 
Эцэст нь базаад хэлэхэд сайн хүмүүсээ дэмж, муу хүмүүсээсээ сал, ингэхийн тулд хүмүүсийнхээ ажлыг зөв үнэл, зөв ажлыг нь хийлгэ, гэхдээ ганцхан одоохондоо л зөв ажил биш урт хугацаандаа зөв ажлыг бас хийлгэ. Энэ концептийнхоо утга учрыг бүгд ойлго, өөрсдөө хий, мөрд, захирал нь өөрөө үлгэрлэ, манлайл.
Стратегийн гүйцэтгэлийн үнэлгээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани