Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бидний мэддэггүй-Эрдэнэт үйлдвэр”

“Бидний мэддэггүй-Эрдэнэт үйлдвэр”Хүн бүр л Эрдэнэт үйлдвэрийг "Монгол улсаа тэжээж буй саалийн ганц үнээ. Улсад татвар төлөлтөөрөө хамгийн эхэнд нь бичигдэнэ” гээд л ярьдаг. Би ч бас ингэж ойлгодог төдий л нэгэн.

Гэхдээ саяханы нэг өдөр тус үйлдвэрийн бүсэд нэвтэрч ‘жинхэнэ үнэнг’ олж мэдсэнээ сийрүүлэхээр шийдэх хүртлээ. Энэ их айлын тухай дэндүү бага бүр огт мэддэггүй явсанаа анзаарлаа. Ингээд уншигч танд эх орны маань хөрсөн доорх баялагийн нэгээхэн хэсэг "Эрдэнэстэй ууланд” анх удаа зочилсон тэмдэглэлээ хүргэе.

Үйлдвэрийнхээ тухай надад тайлбарлаж өгөх сайн хөтөч олсондоо би дотроо ихэд талархаж явлаа. Түүнийг Б.Сэргэлэн гэдэг. Тус үйлдвэрт 19 дэх жилээ ажиллаж яваа үйлдвэрлэлийн хэлтсийн инженер. Дулааны инженер мэргэжлээр их сургууль төгсч ирсэн жилдээ үнс зөөгчөөр ажилд орж байлаа хэмээн бидний яриа эхэлсэн юм. Үйлдвэрт шинээр төгсч ирсэн хэн бүхэн ийнхүү халуун цэгээс ажлын гараагаа эхлүүлж цаашид өөрийн чадлаар дээш ахицгаадаг "зарчим” бий гэнэ. Түүний ээж, аав бас энэ үйлдвэрт ууган ажилчид нь байсан бөгөөд эдүгээ хүүгээ үе залгамжлан үйлдвэртээ ажиллахыг харж гавьяаныхаа амралтыг эдлэж суугаа буурлууд ажээ. Ийнхүү ярилцсаар бид ил уурхайг зорилоо.

Анх Чехословак улсын тусламжтайгаар хийсэн "Эрдэнэтийн овооны зэс –молибдений орд” газрын хайгуулын ажил 1964-1968 онд амжилттай явагджээ. Хүдрийн ил уурхай 1978 оны 10 сарын нэгэнд ашиглалтанд орсноос хойш эдүгээ 2014 онд 26,1 сая тонн хүдэр боловсруулах хүртлээ өсөн дэвжсэн хэмээн үйлдвэрийнхээ түүхийг товчхон тайлбарлалаа. Надад түүнээс асуух зүйл олон байлаа. Хүний гараар эвлүүлэн засч янзалсан мэт тогтоц бүхий чулуун, шороон овоолгуудаас эхлээд дамжлагаар явсаар эцсийн бүтээгдэхүүн экспортод бэлэн болдог хүртэл гээд мэргэжлийн, тэдэнд бол энгийн атлаа бидэнд сонирхолтой тэр л зүйлүүдийг хармаар байгаагаа ч нууж чадсангүй.

Ил уурхай дээр бид ярилцах зуурт ойр орчмыг харж зогссон надад "хөтөч” инженер алтан шаргал гялалзсан судал бүхий саарал чулуу харуулаад: "Бидний олборлолт хийгээд байгаа баяжмал бүхий чулуу чинь энэ шүү дээ” гэлээ. Энэ нутгийн чулуу бүхэн эрдэнэстэй байхдаа хэмээн чулууг атгаж зогсохдоо өөрийн эрхгүй бодлоо.


"Эрдэнэт” үйлдвэр анх 1978 онд ашиглалтанд орсноос хойш хүчин чадлаа шат дараатайгаар нэмэгдүүлсээр иржээ. Ингээд бид хамгийн чухал бүтээн байгуулалт, Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл дээр ирлээ. Өргөтгөл хэдхэн хоногийн дараа ашиглалтанд орох юм байна. Тус бүтээн байгуулалтын үр дүнд хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэх бөгөөд "Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулалт 32 сая тоннд хүрнэ. 2011 оноос хойш шат дараатай хийгдсэн төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 155,4 сая ам.доллар бөгөөд төслөөс гарах эдийн засгийн үр ашиг нь жилд 12 сая ам.доллар бөгөөд 1 тонн зэсийн үнэ 6800 ам.доллар байвал нийт хөрөнгө оруулалтаа 5,7 жилийн дотор нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Тендерээр шалгарсан нийт 10 гаруй туслан гүйцэтгэгч компани, "Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүд хамтран жил гаруй хугацаанд ийнхүү дуусч байгаа юм байна. Мэдээж шинэ бүтээн байгуулалтыг дагаад хүний нөөц, техник технологийн шинэчлэл бүр цаашлаад улсад төлөх татвар жилд 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.


"Хөтөч ” инженер биднийг Засвар механикийн заводад хүргэнэ гэснээр бид цааш хөдөллөө. Жинхэнэ "Машин үйлдвэрлэл” энд явагддаг аж. Үндэсний үйлдвэрлэл гэхээр гэрийн бүрээс, гутал, модон эдлэл зэрэг гараар бүтээж байгаа зүйлүүдээ тоочдог. Магадгүй би заримыг нь орхигдуулж нэрлэж байгаа л байх. Гэвч яг ийнхүү ган төмөр хайлуулж металл боловсруулан техник, тоног төхөөрөмж хийж байгаа тухай сонсоод, харж байгаа маань анхных. Гэтэл үйлдвэр анх байгуулагдсаны дараахан буюу анхны суурь машинуудыг 1977 оноос суурилуулан, 1978 оны 10 сард анхны металл боловсруулж эхэлжээ. Тус завод нь компанийхаа тоног төхөөрөмжид урсгал ба их засвар хийж, тоног төхөөрөмжөө резинэн ба корундаар хуяглах, металл хийж, стандартын бус тоног төхөөрөмж , сэлбэг хэрэгсэл бэлтгэх ган ширэм өнгөт металл хайлан цутгах гэсэн үндсэн үүрэгтэй. Энгийн үгээр л бодоход үйлдвэрийнхээ техник, тоног төхөөрөмжөө засварлах гэж гаднаас шинэ сэлбэг авалгүй жилд 10.000 нэр төрлийн 40 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэдэг аж. Мэдээж үйлдвэрлэлийн хэмжээгээр импортоор ирэх сэлбэгийн үнэ хэмнэгдэнэ гэсэн үг. Бүр цаашлаад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын машин механизмыг засч сэлбэхээс гадна эд ангийг нь шинээр үйлдвэрлэн нийлүүлж байна. Эдгээр компанийн тоонд "Оюутолгой” ч орж байгаа юм. УАЗ 469 машин бүхлээрээ багтдаг аварга том хутгагч экскаваторын шанага хийгдэж байгааг нүдээрээ харж, Баяжуулах фабрикт хэрэглэгддэг, хамгийн чухал эд анги болох насосыг монгол ухаан шингээн хийж, оюуны өмчөөр бүртгүүлэх гэж буйг чихээрээ сонслоо. Хүнд машин үйлдвэрлэлийн заводын ажлын орчин нь эмх цэгцтэй. Ажилчид нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг алхам бүрт мөрдөж, ажлын байр орчноо тохижуулан цэвэр цэмцгэр байлгахад үйлдвэрлэлээсээ ялгаагүй анхаардаг ажээ. "Эрдэнэт” гэх энэ том айлын ажил үйлстэй танилцахад өдөр багадаж, тус үйлдвэрийн нэгээхэн хэсэгтэй танилцсан аялал маань өндөрлөлөө.

"Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 2 жилд нийт 982,8 тэрбум төгрөгийг улсдаа тушаажээ. 2013 онд 520 тэрбум, 2014 онд 462 тэрбум төгрөгийг энэ үйлдвэрийн хамт олон улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Гэтэл бид "Эрдэнэт” үйлдвэрийн тухай зөвхөн цаг үеийн үйл явдал, уурхай, белазны дүрс бүхий телевизийн мэдээг хааяа харж, заримдаа анзаарахгүй өнгөрсөөр уджээ. Улс эх орныхоо зүрхэн тушаа хөдөлмөр, зүтгэлийн эрч хүчээр цохилж яваа "Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид, энэ үйлдвэрт амьдралын минь нэг өдөр ийнхүү өнгөрлөө. Харин та "Эрдэнэт” үйлдвэрийн тухай хэр мэдэх вэ!

О. Гэрэл
“Бидний мэддэггүй-Эрдэнэт үйлдвэр”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани