Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Ганбаатар: Нинжа нарыг зохион байгуулалттайгаар “Ноён” уул руу турхирч байна

 

- Өнөөгийн нийгэмд "Ноён” уулыг нинжа нар бүчиж байна, нөгөөх эх орончид хаана байна гэцгээж байна. Та нар ингэхэд хаана байнаа. Үнэхээр "Ноён” уулыг тавиад туучихаж байгаа юм уу?


- Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд "Ноён” уулыг хамгаалалтаасаа гадуур үлдээчихсэн гэж нийгэмд ойлгуулж байгаа нь цэвэр захиалгат үйл ажиллагаа. Бид өнөөдрийг болтол "Ноён” уулыг хараа хяналтандаа байлгасаар ирсэн. Үүнийг юугаар нотолж байна гэхээр тухайн оронд нутагт нинжа нар дандаа зохион байгуулалттай орж байгааг бид илчилсээр байна. Тиймээс бид тухайн орон нутагт нь албан бичиг өгөөд хууль зүйн орчинд зохицуулаад явж байна. Яг одоогийн байдлаар Ноён ууланд ямар ч нинжа байхгүй. Саяхан 200-300 нинжа Ноён уул руу дайрлаа гэж бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдлээ. Засгийн газрын хурал дээр хүртэл яригдлаа. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нинжа нар зүгээр л давхиад ордог газар монголын хаана ч байхгүй. Төрийн тусгай хамгаалалттай газар нинжа нар орсон тохиолдол бараг байдаггүй. Түүнтэй адил Ноён уул нийгмийн анхааралд байсаар байхад хөлгүй дайрах үндэслэл байхгүй. Тэр 300 нинжааг Зүүнхараа буюу Мандал сумын Засаг захиргааны нөхдүүд "Сентерра Гоулд” компанийн захиалгаар Туяа гэдэг хүн зохион байгуулж оруулсан байдаг юм. Энд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. "Сентерра Гоулд"-ын мэдэлд байгаа Гацууртын ордын бүс дотор нинжа нар ороогүй юм. Харин ойролцоо байдаг Арцатын аманд нь хөлхөлдөөд байгаа юм. Тэр Арцадын аманд байгаа нинжа нар нь зохион байгуулалттай орсон гэдэг нь баримттайгаа байгаа. Тодорхой хэлбэл Сангийн сайд асан Эрдэнэбатын ээж Пүрэвдуламын нэр дээр "Арцадын ам ойн нөхөрлөл”-ийнхөн хамгаалагддаг, байгалийн өгөөжөө ашиглагдана гэсэн гэрээтэй. Гэтэл тэд нинжа нараас хураамж авч, газар руугаа оруулсан байгаа юм. Нэг хүнээс 3000 төгрөг, нэг машинаас 5000 төгрөгийн хураамч авч шороо угаалгуулсан. Энэ нь хөдлөшгүй баримтаар тогтоогдчихсон. Тухайн үед нутгийн захиргаа, цагдаагийн хэсгүүд нь очиж тэдгээр хүмүүсийг албадан гаргачихсан байгаа.

 


- Тэгвэл яагаад ийм худлаа мэдээлэл гарах болов. Мэдээж цаана нь хэн нэгний ашиг сонирхол байгаа нь тодорхой юм биш үү.


- Тодорхой. Худал мэдээлэл тараасанаар, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн хооронд яс хаяж байна. Ингэснээр "Сентерра Гоулд” компани болон цаашлаад төр засаг тодорхой хэлбэл Уул уурхайн сайд Р.Жигжидэд ашигтай зүйл болоод л байна даа. Яагаад гэвэл Ноён ууланд нинжа орж, эмх замбараагүй байдал үүссэн мэт харагдуулж байгаад нөгөөх компанид нь өгье гэсэн л санаа яваад байгаа юм. УИХ-ын дарга нь хүртэл лобби хийж байна шүү дээ. Ийм л муухай увайгүй үйл ажиллагаа явагдаад байна.

 


- Зохион байгуулалттай нинжа нар гэдгийгээ та тодорхой тайлбарлаач?


- Өнөөдөр нинжа нар ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогчид нэрийн дор болон нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орж байна. Үүний хамгийн үлгэр жишээ загвар нь Зүүн хараа Мандал суманд байрлах "Ноёд” хэмээх ууланд бий. Ийм нэгдсэн зохион байгуулалтанд орсон ХАМО улсын хэмжээнд тэнд л байна. Гэвч тэр нөхдүүдийг урагшаагаа "Ноён” руу "залж” авчирч ирээд байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн зохион байгуулалтанд орж, бичил уурхай эрхэлж буй хүмүүсийг "нинжа” хэмээх хуучин статус руу нь турхирч, Ноён ууланд авчирч байна. Ноён уулыг ийнхүү эрсдэлд оруулчихвал компанийн мэдэлд оруулчих санаа тэдэнд байгаа юм. Бас зохион байгуулалттай гэдгийг дахин нэг зүйлээр бататгаж хэлж чадна. Юу гэхээр Ноён уулын Гачууртын орд руу орохын тулд 4 давхар хамгаалалт дамждаг. Тунхэл, Хөтөл гээд аль аль талаасаа ийм хамгаалалттай. Эхлээд Арцадын амны нөхөрлөлийн пост гэж бий. Түүнээс цаашлаад орон нутгийн нэг пост, тэгээд Гачууртын ордны өөрсдийнх нь хоёр хамгаалалт бий. Ийм дөрвөн давхар хамгаалалтын албыг давдаг нинжа гэхээр зохион байгуулалттай гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ. Тэгээд ч нинжа нарын явдаг замыг нь хаачихсан. Тэнд морь унаж, үхэр хөсөглөсөн хүмүүс байхгүй. Ганц машин явдаг замыг нь орох аргагүй болтол нь хаачихсан. Тэгэхээр дуртай нэг нь Ноён уул руу хүрч чадахааргүй байгаа биз.Тэгэхээр шулуухан хэлэхэд Засгийн газрын захиалгаар л тэдгээр нинжа нар зохион байгуулалтанд орж, Ноён уул руу нинжа нар дайрлаа гэх цуурхалыг тараагаад байгаа юм.

 


- Гэтэл та нарыг "нөгөөх эх орончид хаачив, цээжээ дэлдэгчид алга” гээд л байгаа шүү дээ?

 

- Харин тийм. УИХ-ын дарга нь энэ компанийг лоббидож байна. Дээр нь тухайн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, цаашлаад бүхэл бүтэн яам нь лобби хийж байхад аргагүй шүү дээ. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Эх орончидоо хаачихваа гэж асуухаасаа илүү иргэн та өөрийн үзэл баримтлал, үнэт зүйлээ л бодчих хэрэгтэй. Иргэн таны сэтгэлээс гарсан үйл бүр чинь эх орон. Яагаад өнөөг хүртэл Ноён уулыг Төрийн тусгай хамгаалттай газар нутгийн статуст оруулах хууль өргөн баригдчихаад байхад шийдэхгүй, хийгүй байгаа юм. Зүгээр л стратегийн ордод оруулах захиалагчийн үйл ажиллагаа хийчихсэн үү хийсэн. Одоо хувь эзэмшил нэрээр тухайн газар нутгийн хүний гарт өгөх гээд байна шүү дээ. Гачууртын ордын эрсдэлийн тухай бид хангалттай ярьлаа. Хүнцэл гарч ирнэ, усан цурмаа илэрнэ, дээр нь хамгийн том эрсдэл нь цэвдэгт нөлөөлөх гэж. Цэвдэг нь нөлөөлөлт автчихвал нөгөөх агуу их бунхануудад нөлөөлж таарна. Энэ нь цаашлаад Ноён уулын эко системыг эвдэнэ гэдгийг тогтоогчихсон. Тэгэхээр Ноён уулыг төрийн тусгай хамгаалалттай газарт хамааруулчихад л бүх асуудал шийдэгдчих юм шүү дээ.

 

 

- Гэтэл зарим хүмүүс тонн тонн алт олборлох талаар яриад байдаг?


- 50 тн, 70 тн гэдэг нь цэвэр тархи угаалт юм шүү. Тэр тоо хэд байх нь чухал биш. Бидэнд хойч үедээ унаган байгалиа хадгалж үлдэх нь л чухал. Ер нь мөнгө ярихаа больчих хэрэгтэй байгаа ш дээ. Хэрвээ танд мөнгө л ярих юм бол газар нутгийг чинь худалдаж авах гэж байна л гэсэн үг.

 

- Засгийн газар нь ийм үйл ажиллагаа явуулдаг юм байж. Гэхдээ танай үйл ажиллагааг дэмждэг УИХ-ын гишүүд байгаа биздээ?


- УИХ-ын гишүүд үнэндээ дэмжих нь дэмжиж байна. Гэхдээ УИХ-ын дарга нь өөрөө лобби бүлгийнхээ чиглүүлэгч болчихоод, хүчиндэх гээд байхад яах вэ. Гэхдээ ямар ч байсан хувь эзэмшлийн тухай хуулинд хоёр ч удаа иргэний нийгмийн байгууллагын шаардлагыг УИХ-ын гишүүд хүлээж авч унагааж чадсан. Хойшдоо үүнийг төгс болгохын тулд Төрийн тусгай хамгаалалтын хуулиа л баталчих хэрэгтэй. Өнөөдөр 50 тн, 70 тн ард түмэн биш Засгийн газрынхан л сонирхож байна. Тэндээс л мөнгө авчих юм бол улс орон хөгжчих юм шиг ярьж байна. Гэвч үнэн хэрэгтээ тэд тэрхүү мөнгөө өөрсдийнхөө л хөлжих зүйлд зарцуулна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг хаячихсан биш, харин ч бүх шатанд нь хяналт тавиад явж байна. Орон нутаг, УИХ-ын байнгын хороодод өгсөн асуудлууд одоо болтол шийдвэрлээгүй байна. Хэрвээ тэндээс шийдвэр гаргаад албан бичгээ өгчихөөд байхад хөдлөхгүй байгаа бол үүнийг орхичихсон гэж үзэж болно. Гэтэл асуудал шийдвэрлээгүй байхад Засгийн газрынхан тэр дундаа худалдагдсан хэвлэлийнхэн "Нөгөөх иргэний нийгмийн байгууллага эх орончид хаачив, цээжээ дэлддэг нөхдүүд хаачив” гээд байна. Энд цээжээ дэлдэх хэрэг байхгүй. Зүгээр л монгол гэсэн нэрээ , түүний агуу түүх нь Хүннүгээс үүдэлтэй гэдгээ бодох нь иргэн таны ухамсарын л асуудал. Энд хэн ч цээжээ дэлдэж гүйгээгүй. Эх орончид гэж ад үзээд байгаа нөхдүүд ингэж хэлмээр байна.

 


- "Ноён” уулыг ашиглах, ашиглахгүй талаар дээгүүр л яригдаад байх юм. Гэтэл тэдний эзэд нь нутгийн уугуул иргэд. Эцсийн шийдвэрийг тэд гаргана. Нутгийн иргэд нь ямар бодол саналтай байх юм?


- Уугуул иргэдийг аажмаар худалдаж авч байна л даа. Яагаад гэвэл өнөөдрийг болтол тухайн орон нутгийн ИТХ-аар гарсан шийдвэр нь бүгд үгүй, Ноён уулыг хэзээ ч ухуулахгүй гэсэн боловч Мандал сумын засаг захиргаа үүнийгээ баталгаажуулахгүй байна. Баталгаажуулчихвал уул усаа хамгаалж үлдчих боломж бий. ИТХ-ын дарга, Засаг дарга нь "Брогоулд”-оос орон нутагт орж ирэх хэдэн бор төгрөгийн төлөө үнэндээ үхэлдэж байна ш дээ. Энэ бол ёстой эмгэнэл.

 


- Сая та Сангийн сайдын ээж Пүрэвдулам гэж хүний талаар ярьлаа. Энэ үнэхээр баттай мэдээлэл үү?


- Сангийн сайд асан Эрдэнэбатын ээж Пүрэвдулам гэж хүн намайг ийм мэдээлэл гаргасаны төлөө нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад өгсөн. Цагдаа бүх асуудлыг тодруулсан. Нэгдүгээрт Гацууртын ордны Арцатын аманд Пүрэвдулам гэдэг хүний ойн нөхөрлөл байдаг уу, байдаг. Хоёрдугаарт, тухайн Арцатын аманд зохион байгуулалттайгаар нинжа оруулсан уу, оруулсан. Бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн ойн нөхөрлөлийн хариуцаж байгаа газар нутаг дээрээс мотор, машин, шороо угаах хэрэгслүүдийг хурааж авсан. Байдал ийм байхад намайг цагдаагийн байгууллагад өгсөн. Гэхдээ цагдаа үнэндээ баримтыг түшиглэсэн. Арцадын ам Пүрэвдуламын нэр дээр байдаг уу байдаг. Би үүнийг л нийгэмд ил гаргаж тавьсан Түүнээс өөр Пүрэвдулам гэдэг хүнийг хаа байсан өөр газарт нэр усыг нь дурдаагүй. Цагдаагийн байгууллага намайг Ноён уулын асуудлаар хоёр гурван удаа дуудаж байна. Тэр болгонд байцаагдаад л үнийг нь өчөөд л явж байна.

 


- Ер нь Ноён уулыг стратегийн ордод хамааруулах үйл явц чинь анхаасаа хууль бус байсан юм биш үү?


- Гацууртын орд урт нэртэй хуулиар ашиглагдах боломжгүй байсан. Гэвч УИХ стратегийн ордонд хууль бусаар оруулсан. Өнгөрсөн оны 1 дүгээр саны 24-нд УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталчихсан. Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүд өөрсдөө ч үүнийгээ мэдээгүй. Уг нь аливаа хууль батлагдахын өмнө УИХ-ын гишүүдэд дор хаяж 14 хоногийн өмнө тараагдаад судлагдчихсан байх ёстой. Тэд энэ хугацаанд анализ хийгээд асуудалд хариуцлагатай ханддаг байсан. Гэтэл тэр өдөр чуулганаар улсын төсөв хэлэлцэж байх үед оройн 21 цаг 40 минутад Уул уурхайн сайд асан Ц.Ганхуяг Стратегийн ордны талаар санал өгөөдөх гэж хэлэнгүүтээ, нэг нүүрсний орд нэр дурдаад стратегийн ордоос хасаад бусдыг баталчихсан. Гэтэл гурав хоногийн дараа буюу 1 сарын 27-нд энэ талаарх тогтоол нь гараад УИХ-ын гишүүдэд А5 хэмжээтэй маш бүдэгхэн хэвлэсэн материал тараагдсан байгаа юм. Яах аргагүй хууль бус байгаа биз дээ. Эрх зүйн орчноороо энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах маш өндөр хувьтай байгаа. Удахгүй иргэний нийгмийн байгууллагууд энэ талаар дуугарч эхлэх байх. Юу хийж байгаагаа ч мэдэхгүй УИХ-ын гишүүд нэг бодлын өрөвдмөөр байгаа биз. Түрүүлж баталчихаад дараа нь материалыг нь мянга шүүгээд хэрэг байна уу. Одоогоор Гачуурын ам л Сентерра гоулдын мэдэлд байгаа. Бусдынх нь лицензийг цуцалчихсан. 2010 онд Брогоулдын гүйтгэх захирлаар ажиллаж байсан одоо Сентерра гоулдын захирал Жон Казаков ингэж ярьсан байгаа юм. "Танайх урт нэртэй хуульд ороод ордыг ашиглах боломжгүй боллоо ш дээ гэхэд Бид ажиллаж байгаа. УИХ-д лобби бүлэг бий болгож байгаа, бид стратегийн ордод оруулаад ашиглахаар төлөвлөж байгаа” гэсэн байдаг. Тэрний биелэлтийг арчаагүй төр бий болгож байна. Захиалгынх гэдэг нь ойлгомжтой.

 


- Яг одоогийн байдлаар "Ноён” уулнаас гадна "Халх гол”-ын асуудал иргэдийн сонирхолыг их татаж байна?


- Халх гол руу энэ асуудлаар өнгөрсөн зун хоёр удаа явчихаад ирлээ. Энэ асуудлын хууль зөрчсөн үндсэн агуулга нь маш энгийн. Чөлөөт бүсийн тухай хуулинд Хөдөө аж ахуй эдэлбэр газраар бүс үүсгэнэ гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл тэд хуулинд байхгүй зүйл заалтаар бүс үүсгэнэ гэж яриад байгаа юм. Хоёрдугаарт дэлхийд үлдсэн ганц хялганат талыг хөдөө аж ахуйн бүс нэрээр үгүй болгох нь л дээ.Үгүй ингэж болохгүй. Ер нь чөлөөт бүст ганц Монгол улс биш олон улсынхан орж ирж үйл ажиллагаа явуулах онцгой бүс. Гэхдээ энэ яриад байгаа чөлөөт бүсээр Монгол хөгжинө гэдэг үнэн дээ худлаа шүү. Яагаад гэвэл хамгийн наад зах нь бид тэр том газрыг хяналтандаа байлгах боломжгүй. Тэгээд ч тэнд бид нарын мэдэхгүй тариа тэжээл тариад юу ч болгох юм билээ. Цаашлаад Монгол улсын Үндсэн хууль зөрчигдөөд байгаа юм. Газар нутгийн бүрэн бүтэн байдал үгүй болж байна. Учир нь тэр Халх голоор чинь дамжиж Нөмрөгийн их дархан газар руу хүрдэг. Энэ замыг чинь хаачихвал наад талын 500 мянган га газраас гадна цаад талын хэдэн сая га газар хяналтгүй болчихож байгаа юм. Өөрөөр тэр том цогцолбор газар автоматаар хүний нуцаг болчих гээд байна. Гарцыг нь авчихсан юм яаж л бол яаж эдэлнэ ш дээ. Ганцхан жишээ дурдая. Гурван жилийн өмнө Хятадууд зээлийн төлбөртөө Киргизийн шүтээн уулынхаа нь хормойг газрыг өгсөн. Гэтэл Киргизүүд шүтээн уулаа хүний нутаг болчихсон гэдгийг одоо ойлгож байна шүү лээ. Учир нь яг уул руу гардаг хэсгийг нь Хятадууд өгчихсөн байхгүй юу. Тэгэхээр үүнтэй адил Нөмрөгийн их дархан газар онгон байгаль автоматаар "цаашаа” болчих аюул тулгараад байгаа юм. Орон нутгийн иргэд дургүй байгаа. Яг энд бас ашиглалт, өмчлөлт, эзэмшилт гэдэг үг дээр маргаан гараад байгаа юм. Хөдөө аж ахуйд "ашиглах” үйл ажиллагаа буюу газрын хөрсөн дээр тарьж ургуулна гэж байна. Гэвч хүний өөрийн үндсэн хөл гишгэх газар чинь хөрс шүү дээ. Тэгэхээр ашиглахаар өгнө гэж байгаа нь жинхэнэ тархи угаалт.

 


Ярилцсанд баярлалаа.

Б.Ариун
 

Ж.Ганбаатар: Нинжа нарыг зохион байгуулалттайгаар “Ноён” уул руу турхирч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани