Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг үнэд оруулах арга

Монгол хүн бүр "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаатай. Засгийн газраас энэхүү 1072 ширхэг хувьцааны нэгжийн үнийг 936 төгрөг байхаар тогтсон. Ингээд нийтдээ нэг сая төгрөг болж байгаа юм. Гэхдээ компани жинхэнэ утгаараа зах зээл дээр гарах үед нэгж хувьцааны үнэ үүнээс ч илүү гарах боломжтой. Төлөвлөж буйгаар бол "Эрдэнэс Тавантолгой” 2016 онд IPO хийх учиртай. Үүний дараа нэгж хувьцааны үнэ зах зээл дээр өсөж эхэлсэн үед монгол түмэн эх орны баялгаасаа хувь хүртэх боломж нээгдэх юм. Магадгүй ашигтай ажиллаад, ногдол ашиг тараахуйц хэмжээнд очино гэвэл IPO хийснээс хойш багадаа л гурван жил шаардлагатай байх. Гэхдээ энэ хугацааг наашлуулах боломж байна.

 

Өнөөгийн нөхцөлд "Эрдэнэс ТТ” компанийн засаглал хангалтгүй байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Компанийн удирдлагын төвшинд улс төрийн нөлөө их, ил тод бус гэх мэтчилэн шүүмжлэл бий. Түүнчлэн тээврийн зардал өндөр, дэд бүтэц сайн хөгжөөгүй гэх зэрэг асуудал "Эрдэнэс ТТ”-ын хувьцааны үнэ цэнийг доош чангаах магадлалтай юм. Гэхдээ олон улсын зах зээл дээр гарахаас өмнө ядахдаа компанийнхаа ил, тод байдлыг дээд зэргээр хангах ёстой гэдгийг шинжээчид хэлж байна. Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл гэдэг. Мэдээллээ сайн хүргэж, ил тод, нээлттэй байж чадсан компани амжилт олдог. Энэ утгаараа "Эрдэнэс ТТ” элдэв янзын үйлдвэр барих, эсвэл төмөр зам барих гэх зэрэг урт хугацаанд хийх ёстой ажлаасаа өмнө өнөөдрийн төвшинд хэрхэн ил, тод байдлыг бүрдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болов уу.

 

 

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, судалгааны нийгэмлэгийн тэргүүн, эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ "Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч Уорэн Бафетын компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал жил бүр 70 мянган хүний суудалтай стадионд болдог. Яг үүнтэй адил манай "Эрдэнэс ТТ” хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зуны дэлгэр цагт төв тэнгэлдэх хүрээлэндээ хийхэд яагаад болохгүй гэж. Ингэснээрээ олон улсын хөрөнгө оруулагчдад ил, тод нээлттэй байдлаа харуулах маш том PR болох юм” гэсэн юм. Үнэхээр ч монгол хүн бүр "Эрдэнэс ТТ”-аас хувьцаа эзэмшиж байгаа. Хэдийгээр хувьцаа өнөөдөр бүрэн утгаараа үнэ цэнээ олоогүй байгаа ч гэсэн жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахад болохгүй гэх зүйлгүй. Хурлаараа хувьцаа эзэмшигч иргэддээ компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, "Бид та бүхний хувьцааг үнэтэй болгохын тулд ийм ажил хийж байна” хэмээн тайлагнаж болно шүү дээ.

 

Үүнээс гадна компанийнхаа вэб сайтаар дамжуулаад улирал бүрийн үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэл, хэвлэлийн мэдээлэл гэх зэргийг тогтмол нийтэлж болно. Мөн олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, эдийн засгийн мэдээллийн вэб сайтуудаар англи болон монгол хэл дээр хүргэх боломжтой. Энэ бол заавал маш их бэлтгэл хийж байж, бүтээгээд байх шаардлагагүй ажил юм. Маргааш шийдвэр гаргаад, нөгөөдрөөс ч хэрэгжүүлэх боломжтой гэмээр. Гэхдээ энэ бүх ажлын үр дүнд 2016 онд жинхэнэ утгаараа IPO хийхэд хувьцааны үнэлгээ нэг сая биш хоёр, гурван сая төгрөгт ч хүрэх боломж байгаа юм.

 

"Эрдэнэс ТТ” нэг удаа боломжийг алдсан хэмээн шинжээчид хэлж байна. Тодруулбал, Монголын нүүрсний зах зээлийн алтан үеийг "Эрдэнэс ТТ” ашиглаж чадаагүй. Энэ нь мэдээж Австралид үер болсны дараах их нүүрсний эрэлт. Түүнчлэн 2010 оноос эхлэлтэй евро бүсийн хямралын асуудал яван явсаар хөгжингүй орнуудад буй хөрөнгө оруулалтуудыг хөгжиж буй, шинэ тутам зах зээл рүү урсгах болсон. Нэг ёсондоо 2010-2012 он нь Монголын нүүрсний зах зээлийн алтан үе байлаа. Энэ үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, Монгол Улс урд хөршид нийлүүлж буй нүүрсээрээ Австралийг давж гарсан удаатай. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төвшинд зах зээлийн шинэ боломжийг ашиглаж чадсан компани нь яах аргагүй "Энержи ресурс” болсон. Тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2010 онд хувьцаагаа санал болгосон. Мөн 2011 онд 300 сая ам.долларын бонд гаргасан. Улмаар 2012 он гэхэд үйл ажиллагааны цэвэр ашиг нь 900 гаруй сая ам.долларт хүрч, маш амжилттай ажилласан байдаг.

 

Гэвч энэ үеийг "Эрдэнэс ТТ” ашиглаж чадаагүй. Тэр бүү хэл одоо ч гэсэн үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжин тэлж, ашиг орлоготой ажиллаж эхлээгүй байна. Яг нэг орд дээр буй хоёр компанийн үйл ажиллагааны энэхүү ялгаа нь "Төр муу менежер” гэдгийг хамгийн том жишээ гэлтэй. Гэхдээ цаашдаа төр үргэлж муу менежер гэдэг үгэндээ дасчихаад юу ч хийхгүй байгаад байж болохгүй. Удахгүй бий болох шинэ боломжийг алдалгүй ашиглах ёстой. Магадгүй 2016 оноос нүүрсний зах зээл дахиад сэргэж эхэлнэ. Тэр үед "Эрдэнэс ТТ” олон улсын зах зээл дээр гарах учиртай. Үүний тулд одооноос компанийн засаглалын шилдэг арга, хэрэгслүүдийг төлөвшүүлж, IPO хийх суурь, хөрсийг бэлтгэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

 

Л.Энхдэлгэр

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг үнэд оруулах арга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани