Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын гүнд аялж үзсэн хийгээд Монголын боломж

Зэс алтны нөөцөөрөө дэлхийн хэмжээнд үнэлэгддэг  Оюу толгойн  ордын уурхайн ил талбайн зайг сонирхож асуувал 10 : 8 км газрыг хамарчээ.   Гэхдээ үүгээр хязгаарлаж харах боломжгүй.   60 жил ашиглах баялагийн хамгийн үнэ цэнэтэй хэсгийн олборлолт газрын гүнийн 1300 метрт 200-аад км, дүйцүүлбэл Улаанбаатараас Дархан хүртэлх дайны урт хонгилд хийгдэнэ гэхээр  яалт ч үгүй дэлхийн хамгийн том уурхайд тоцогдож байгаа нь аргаггүй юм.

Оюу толгойн ордын нийт батлагдсан нөөцийн 80 хувь нь буюу  ил олборлосон хүдрээсээ 3-4 дахин их агууламжтай, хамгийн  чанартай хүдрийн нөөцийг энэ их уурхайгаас олборлоно.  Одоогийн байдлаар Оюу толгой ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж байна. Уурхайн хамгийн өндөр бүтээмжийг бий болгох үйл явц үндсэндээ далд урхайд өрнөнө.

"Оюу толгой” компани цөөн сэтгүүлчдийг далд уурхайтайгаа танилцуулсан нь ховор завшаан тохиолоо гэж хувьдаа үзсэн юм. Учир нь бид байтугай дээр нь ажлаа хийж байгаа үндсэн ажилчид нь хүртэл орж үзээгүй өдийг хүрчээ. Тэдний хувьд бид азтай хүмүүс  ажээ. Төрийн гурван өндөрлөг ч ийшээ орох боломжгүй. Яагаад гэвэл аюулгүй байдлых нь хувьд зөвшөөрөхгүй гэнэ. Гэхдээ далд уурхайн аюулгүй байдлыг бүрэн хангах технологи анхны хөрөнгө оруулалтаар байгуулаад зогссон 15-16 км хонгилд давхар хийгдсэн байна. Цаашид ч ингэж үргэлжилнэ.  Таван метрийн өргөнтэй, 5.5 метрийн өндөртэй түнэр харанхуй  хонгилруу орохын тулд эхлээд  заавал аюулгүй байдлын зааварчилгаа авна. Ингээд хүчил төрөгчийн төхөөрөмж бүсэлж,  гүнрүү орсноо гэрчлэх картыг самбарт өлгөж бүртгүүлснээр сая нэг лифтэнд суух эрхтэй болно. Биднийг уурхайн гүнрүү орохоор бэлтгэл хангаж байх үед гүнд 6 ажилтан ажиллаж байгааг карт өлгөсөн самбар гэрчлэнэ.  Далд уурхайн бүтээн байгуулалтын 2 дахь үе шатны хөрөнгө оруулалт хийх Дубайн гэрээ хийгдсэнээр 10- аадхан үлдсэн уурхайчид  одоо дөч орчим болжээ.  Тэд санхүүжилт орж ирэх хүртэл тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ажил хийж байна. Уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл энд үндсэн ажилчдаас гадна ханган нийлүүлэгчдээс бүрдсэн 3000 –аад ажлын байр бий болох юм.

 

Далд уурхай нь босоо таван амнаас бүрдэнэ. Одоогоор Хюго, Хюруга гэсэн ам ашиглалтанд оржээ. Бид гүний уурхайруу хойд Хюго амаар орж далайн түвшнээс доош 135 метрийн гүнд хүрсэн юм. Уурхайруу секундэд 6 метрийн хурдтай лефтээр бууж бүтээн байгуулалттай танилцлаа. Далд уурхай бүрэн ашиглалтанд орвол 12 цагаар ажиллах өдөр шөнийн ээлжтэй бүхэл бүтэн цогц үйл ажиллагаа энд өрнөнө. Машины засвар үйлчилгээ, шатахуун түгээх станц / хэрэв галын эрсдэл гарвал галын тархалтыг хязгаарласан хамгаалалт байна. /,  офисс ,  хоолны газар болон бусад шаардлагатай ажлын байрууд энд бий болно гэхээр газар дээрхээс ялгагдахааргүй ажлын өдрүүд газар дор үргэлжлэх нь. Ажлын байруудын онцлогоос хамаарч зай талбайн багтаамжууд нь ч өөр өөр хэмжээтэй байхаар төлөвлөгджээ.

Үүний тулд аюулгүй байдлын хамгаалалт далд уурхайн нэн тэргүүнд анхаарч үзэх асуудал аж. Бүрэн ашиглалтанд ороогүй байгаа үед нарийн тоос бужигнасан саарал хонгилд нэг чингэлэг тааралдсан нь аюул гарсан тохиолдолд хорогдох байр юм байна. Энд хүчил төрөгчийн хязгааргүй нөөц байгаа ч хэрвээ холболт салсан тохиолдолд  36 цаг ашиглах боломжтой гэнэ. Энэ мэтчлэн аюулгүйн стандартыг мөрдүүлэх гэж байгаа нь  дэлхий дэхь гүний уурхайн шилдэг жишээ болох юм байна.

Чухам яаж олборлолт хийхийг блокчлон олборлох технологи гэж тайлбарлаж байгаа юм. Дэлхийд ховор ашигладаг энэ технологийг ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол хүдэр авах үйл явц нь яг л элсэн цагны хэлбэр, үйлдэлтэй адил гэнэ. Зардалын хувьд ил уурхайгаас хэд дахин хэмнэлттэй учир эдийн засгийн хувьд ч өгөөжтэй гэж тооцжээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд 4.2 тэр бум ам.доллар хэрэгтэй.  Хэдийгээр улс төрийн шийдэл гаргах гэж хугацаа алдсан ч гацаанаас гарах гэрээ хийгдснээр санхүүжлэх ажил төлөвлөгөөний горимдоо орж, Монгол улсын засгийн газар өөрийн зүгээс шаардлагатай бүх ажлаа хийж эхэлсэн гэж мэдэгдэж байгаа. Ер нь бол энэ хэмжээний хөрөнгө оруулалт нь дэлхийд хамгийн том санхүүжилтийн багц болж байгаа билээ.  .Ойрын хугацаанд оруулахаар  хөөцөлдөж байгаа гэх санхүүжилтыг  харж 17 тоннын 5 , 55 тонны 3 машин хөдөлгүүрээ асаахыг хүлээж газрын гүнд хадгалагдаж байна. Томоороо бол гурван мянган хүн ажлаа хүлээж, цаашлаад монголын эдийн засаг саадгүй эргэлдэх хөгжлийн замаа угтан хүлээж байна. Оюу толгойн ордоос 1 ам доллар 2 ам долларыг дагуулах учиртай.  Чухам Засгийн газрын зөв шийдвэр бас цаг хугацааны үнэ цэнэ өгөөжийг өгөөж чигээр нь үлдээх буй  за. 

 

Одоогоор ашиглагдаж байгаа ил уурхайгаас энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар  226,000 тонн баяжмал борлуулж , 431.7 сая ам.долларын орлого олсон нь  хоёрдугаар улиралынхаа  2.5 % -иар ахиу байжээ. Хэдийгээр зэсийн үнэ буурсан ч борлуулалтын хэмжээг ийнхүү нэмэгдүүлж чаджээ. Ирэх жил борлуулалтаа тасралтгүй барьж чадна гэж Оюу толгой компани үзэж байна. Учир нь баяжмалынхаа  80 хувийг борлуулах борлуулалтын гэрээг амжилттай хийжээ.

Энхтайвны гүүрийг долоо нугалсантай тэнцэх туузан урсгал / конвейр / ил уурхайгаас олборлосон  хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэх зориулалттай. Монголд байгуулагдсан хамгийн том энэхүү  үйлдвэр нь хоногт 100 мянган тонн  хүртэл хүдэр боловсруулж, үүнээсээ жилд 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил төлөвлөснийхөө дагуу 2016 оны нэгдүгээр улиралдаа  дуусч амжвал санхүүжилт олох ажил эрчтэй өрнөх биз. Ямар ч байсан Далд уурхай ашиглалтад орвол монгол улс жилдээ 1.8 сая тонн зэсийн баяжмал борлуулаад байх чадалтай болно.

Манай гол худалдан авагч БНХАУ зэсийн нийт эрэлтийн 45 хувийг дангаараа эзэлдэг. Гэтэл  хөрш айлын эдийн засгийн удаашрал, ойрхноос жишээ татвал өнгөрсөн жилийн зэсийн  6500 ам.долларын ханшинд эргүүлэн авчирч чадахааргүй байна. Өөр өөр хэлбэл зэх зээл дээр ашигт малтмалын гол нэрийн 10 бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоон сард  40 хувиар буужээ. Учир нь Хятад таваарын топ 10 импортоосоо 150 тэр бум ам.доллар  татсантай холбоотой. Гэхдээ зарим шинжээчид эрэлт нэмэгдвэл 5 мянгаас улам уруудаж  байгаа зэсийн үнэ  өсөх ч 2019 он гэхэд 6500 ам.долларт арай хийж хүрнэ гэж таамаглацгааж байна. Манай улсын хувьд үүгээр уул уурхайн супер цикл дуусч байна гэж эдийн засагчид баттай үзэж буй. Харин үнийн бууралтын  эсрэг олборлолтоо нэмэгдүүлж илүү ашиг олохоо бодох цаг бидэнд тулгарчээ.

Газрын гүнд аялж үзсэн хийгээд Монголын боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани