Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жүжигчин төр

Жүжигчин төрАнх орос эрдэмтдийн "Монгол” гэдэг экспидиц Ноён уулын сав газарт алт олборлож байсан баримт. Хүннүгийн үеийн булш байна гэдгийг мэдээд Богд хаан тэр үед үйл ажиллагааг нь зогсоон түүхтэй. 1924 он.  
 
Жүжигчилсэн улстөрийн зорилгоо биелүүлэхийн тулд Ч.Сайханбилэг өмнөх Ерөнхий сайдынхаа ажил бүгдэд эзэн сууж, сүржин тавилттай, даржин мэдэгдэл хийлээ. За тэр ч яахав, өдгөө засаг барьж, эрх дарх эдэлж байгаа намын, тэдний лидерүүдийн үндсэн араншин юм. Сурсныг сураар боох биш.
 
Тэрхүү жүжгийн зорилго нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулын орчимд байрлах Гацууртын алтны ордтой холбоотой. Гацууртын ордыг "Сентерра гоулд Монголиа” компанид улс өгчихсөн л юм чинь буцааж авъя гэвэл ардчилагдсан гэгдэх энэ төрд хэцүү гүйцэтгэл болох нь үнэн. Гэхдээ авъя гэвэл ч болно л доо. Гол нь, гадныхнаар ажил хийлгүүлчихээд дууссан хойно нь Монголын төр булаагаад авчихвал энэ улсын гадаад нэр хүнд, тэдний хөрөнгө оруулалт гэдэг чинь унасан дээрээ унаад, бүдгэрсэн дээрээ бүр арилах биз ээ. Үүнийгээ нэг юм хагас дутуу мэдээд байгаа болохоор ичсэн хүн хүн алахын үлгэрээр жүжигчин төр ард түмнээрээ наадгай хийж байна.
 
Гацууртын ордын тодорхой хувийг эзэмшихээр "Сентерра гоулд Монголиа”-д илэрхийлсэн саналаа биелүүлэхийн төлөө Монголын төр ард түмнээ ашиглаж, тэдний өмнө дүр эсгэх шаардлагагүйд л хамаг учир байгаа юм. Үнэндээ л, "Сентерра гоулд Монголиа”-гийнхныг "Орон нутгийнхан, Мандал сумынхан уул усаа эзлүүлж, орд газараа ашиглуулахгүй юм байна. Тэр төр засагт нь хүсээд байгаа хэдэн хувийг нь өгөөд ажилаа явуулъя...” гэсэн гарцгүйд оруулах.
 
Нөгөө талд нутгийн зон олныг "Газар газрын үл бүтэхчүүдээр бүтсэн нинжануудад нутаг усаа зэрэмдэглүүлж, орой үдэш охин нойтон хүүхдээ ч харуул хамгаалалтгүйгээр гаргахын аргагүй болтол амьдарна гэж юу байхав. Хууль ёсны дагуу, эмх цэгцтэй ажиллаад, улс оронд минь хувь хишигээ өгөөд явах газарт Гацууртын ордынхоо "бүлээн хошууг” атгуулъя...” хэмээх хүртэл залхаан цээрлүүлэлт зохион байгуулалтын цаана хэний хүсэл биелэх нь мэргэн уншигч таньд харагдаж байгаа бизээ.
 
Ийм л жүжгийнхээ нэлээд төгсгөл хэсэгт, бараг хаалт хавьцаа явж байгаагаа сая 26-нд ноён Ч.Сайханбилэг мэдэгдэж байгаа нь тэр. Мэдэгдэлдээ "Тээр тэнд ууланд байгаа булш хамгаалах нэрээр эх орончийн дүр эсгэцгээх зуур алтыг нь аваад авдрыг нь хаясан мэт ухсан нүх хоосон онгойж, татварын орлогогүй, нөхөн сэргээлтгүй гэмт хэрэг л үлдэж үржиж байна. Эсхүл далд биш илээр, буух эзэнтэй буцах мөртэй, үүрэх хариуцлагатай, хөрөнгө оруулагч ажиллуулж, орлого, татвараа улс ч, орон нутаг нь ч авч, алтны нөөцөө нэмж, байгаль орчныг нь ч нөхөн сэргээлгэж, булш бунхнаа ч хамгаалах ёстой.
 
Энэ бол Гацууртын ордын эсрэг тэсрэг хоёр салаа зам. Шийдэх, шийдэхгүйн хооронд өнгөрсөн хугацаанд, мянгаас илүү нинжа өм цөм цөлмөж, үнэндээ бол дээрэмдэж байхад эх орон, Ноён уул минь гэж хамгийн чанга хашгирч байсан хатан зүрхтнүүд, хараа нь хурц хүмүүс хаашаа алга болчихов оо? Ууланд, булшинд учир шалтгаан нь байсангүй. Улстөрийн оноогоо ухаж авчихаад тарчихсан байна. Засгийн газраас санал болгосны дагуу хоосон улстөр, хуурамч эх орончдод авталгүйгээр Гацууртын ордыг ил тодоор, хууль ёсоор, харилцан ашигтайгаар, төлөх татвартайгаар, нөхөн сэргээлттэйгээр ашиглах шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт УИХ-ын гишүүдэд итгэж байна.
 
Нинжа нарын ухаад, зөөгөөд, нураагаад, ачаад дуусгасан Өвөрхангайн Уянга, Төв аймгийн Заамар, Архангайн Цэнхэр, Өмнөговийн Хүрмэн сумын Цагаанхайрхан толгой, Дорноговийн Хатанбулаг сумын Модоншандын толгойн гунигт түүхийг бид Гацууртаар үргэлжлүүлэх ёсгүй. Монгол бол түмэн нь сонгосон төртэй, төр нь баталсан хуультай улс...” гэхчилэн уран яруу, удаан зуулттайгаар ард түмнээ доромжлох, тавлахын дунд ярьлаа. Ноён уулаа өөрсдөө хамгаалж чадахгүй байж, хаа хамаагүй хөдөлгөөнийхнийг Үндэсний телевизээрээ зандчиж, зангах нь тавьсан жүжигтээ хэтэрхий их автсан төрийн эмгэнэл.  
 
Ер нь яахаараа "Ноён уулаа хамгаалъя” гэж өлсөж, цангаж явсан өнөө муу хөдөлгөөнийхөн буруутаад явчихдаг байна аа. Төрийн өөрийнх нь нинжа хөөж оруулсан тэр орд руу хэрвээ хөдөлгөөнийхөн "Ноён уулаа хамгаана...” гээд давхиад очсонсон бол цуст мөргөлдөөн үүсэхээр байсан. Төр тийм цус асгаруулалт хүсэх хүртлээ айж эмээх, ард түмнээ хайрлаж хайхрахын жишимгүйгээр "Хөдөлгөөнийхөн юугаа хийгээд нинжа нарыг хөөхгүй байгаа юм бэ?” гэж жүжиглэхийг харж суухын эцэс алга. Тэгсэн хэр нь Ерөнхий сайдын амнаас өнөөх Ноён уулын түүх соёл, Хүннүгийн үеийн булш бунханы талаар дурдагдах ч үгүй байгаа юм.
 
Түүний нүдэнд, төрийн зорилгод алтнаас өөр зүйл үзэгдэхээ больжээ. Ард түмэн, амь нас, түүх соёл хамаагүй юм байна. Харин ч хөдөлгөөнийхөн тэнэг биш юм. Ард түмний нэг хэсэг болсон өөрсдөө ард түмний нэг хэсэг болсон нинжатайгаа зөрчилдөхгүй, мөргөлдөхгүйгээ мэдэж байна. Тэднийг зохицуулах нь төрийн ажил гэдгийг бас мэдэж байна. 
 
Малаа маллаад амьдарчихаж чадахгүй алт, эрдэнэст шунаж яваа нинжанууд машин техник гүйцтэл хүчээр Гацууртыг ухаж төнхөнө гэдэг юу л бол. Анх 1924 онд орос эрдэмтдийн "Монгол” гэдэг анхны экспидиц Ноён уулын сав газарт алт олборлож байсан зураг сэлтээс үзэхэд нинжа мэт нь дураараа хялбархаан алт хамаад байхаар орд биш. Мэргэжилтнүүдийн ч хэлж байгаагаар их гүнд ухаж, машин техникийн хүчээр л олборлохоор тогтоцтой гэж байгаа.
 
"Мэргэшсэн” нинжанууд газрын хөрсний хаахна нь алт байгааг илрүүлэх хэрэгсэлтэй гэх ч гэнэт л нэг өдөр олноороо Гацуурт руу нэвтрээд, өдөр бүр нэмэгдэж очоод, үймж самуураад байгааг Үндэсний телевизээр орой бүхэн цацна гэдэг том сүлжээ, том түвшинд ажиллаж байгааг илтгэнэ. Ер нь 300-хан нинжагаа зохицуулж чадахгүй Монгол Улсын 3000 нинжа маргааш Оюу толгой руу дайрвал хэрхэх вэ гэсэн гадаад нэр хүндээ ч ядаж төр тооцох л ёстой. Олгой хагаравч тогоондоо гэдэгсэн. Гэтэл нэг л өглөө сэрэхэд Гацууртын орд руу нинжа нэвтэрлээ, бусниулаад эхэллээ... гэж сошиалаар турхирсан нь өнөөх жүжигчин төр өнгөн хэсгээрээ алттай газар руу бусниулагчдыг чиглүүлж оруулснаас гарцаагүй. Тэгэж л таамаглаж байна. 
 
Таамаглалыг баталгаажуулах үйл явдал өрнөсөн үү гэсэн өрнөсөөн. Зүй нь, төр хүсвэл 300-хан цагдаа илгээхэд л нинжа сураггүй зугтах байсан. 2012 онд Завхан аймгийн Ургамал сумыг 2000 нинжа буулгаад эхлэхэд төр хүчээ үзүүлж, "Төвөөс цагдаа нар гарлаа...” гэх сургаар бараа тоосгүй алга болсон.
 
Төрд тийм хүч эрх, дарх нь бий. Үхэр хүртэл сэвсэн дээрээ бөөгнөрч тойроод мөөрөлдөмхий. Голд нь сүх тавьчихаар дахиж хэзээ ч  тэнд очихгүйгээр таран оддог шиг нинжа нарт төр буюу цагдаа бол сүх юм. Цагдаа биш л бол секюрити хэдэн мянгаараа ирээд ч нинжа тоохгүй. Төрийн цагдаа ажил үүргийнхээ үед аргагүй хамгаалалтаар буу ч хэрэглэх эрхтэй болохоор, төр тийм эрхээ өгсөн байдаг учраас нинжанууд явахаа мэддэг. Тэдний далайлтад л хөөгдөхөө мэддэг.
 
Тэгэхээр Ноён уулаа үнэхээр аврах сэтгэл байсан юм бол, Ерөнхий сайдын өөрийн нь хэлснээр Уянга, Заамар, Цэнхэрийн түүхийг давтахыг хүсээгүй юм бол цагдаагаа илгээж яагаад болсонгүй вэ. Оронд нь уугуул нутгийнхныг айлгаж, эмээлгэх зорилготой дүрс үндэсний телевизээр цацуулахаа л уйгагүй гүйцэтгэсэн. Хаа холын Сэлэнгэ байтугай хажууханд нь хүүхдийн цэцэрлэг шатахад Үндэсний телевиз самераа явуулахыг санахгүй л юм байна. Дэлхийд байхгүй их зантай Монголын цорын ганц энэ мэдээллийн байгууллага сэтгүүлч, оператороо Мандал руу явууллаа юу. Явлаа гэхэд тэд нь гурван орой даруйлж мэдээ, дүрс дамжууллаа юу. 
 
Одоо орон нутгийнхан төрийн хүссэн дүрд орчихсон. Бадарчин явсан газар балагтай гэдгээр нинжа цугларсан газар эрдэм шинжилгээний хурал болоод, хүмүүнлэгийн үйлс өрнөхгүй нь лавтай. Ядахад саяхан өршөөлийн хууль гарсан. Өршөөгдсөн нь байгутай өөрийнхөө зүтгэлээр дипломтойд нь ч ажил олдохгүй цагт суллагдагсад хаашаа явах нь тодорхой. Архидалтаас эхлээд өчнөөн л замбараагүйтэл тэнд болж байгаа нь гарцаагүй.
 
Уг нь энэ төрд ард түмэнтэйгээ томпон шанага, оймс гуталны ийм хэрүүл хийх зав минутаар алга л харагдах юм. Эцсийн эцэст 2025 он гэхэд ашиггүй малтмал болчих гээд байгаа нүүрсээ амжиж мөнгө болгох менежмент хийх нь яг энэ цаг үеийн төрийн ажил болохоос хэзээд үнэ цэнээ алдахгүй алт руугаа орохын тулд ийн чичирч, салгалах хэрэг юун. 
 
Гэсэн ч төр жүжиглэснийхээ үр дүнг бараг л үзчихлээ. Уг нь энэ их авъяасаа жинхэнэ төрийн бодлого гаргахад ашигладагсан бол САЙХАНБИЛЭГтэй. Төрийг би буруутгах гээгүй, зөвтгөх ч гээгүй. Тэгэх шаардлага ч алга. Гол нь би Монгол төрийг жүжигчин байхыг л хармааргүй байна.
 
Б.Хажидмаа
Жүжигчин төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани