Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирээдүйгээ өргүй болгоё

Ирээдүйгээ өргүй болгоёГрект гэж нэг өрнөөс салдаггүй цайчихсан улс байдаг тухай үе үе дэлхийн хэвлэлүүд шуугидаг. Гадаад талдаа ингэж шуугиулж гайхагдах ч бага хэрэг. Дотроо бол жинхэнэ самуун болж эхэлсэн байдаг. Энэ талаар дурсахад Засгийн газар нь 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ий 15.2 хувьтай тэнцэж ирэхэд засаг нь төсвийн ажилтнуудынхаа цалинг тавьж чадахаа болиод ирсэн байдаг. Ингэнгүүт эхлээд багш, төрийн ажиллагсад ажил хаялт зарласан. Залгаад нийтийн тээврийнхэн нэгдэв. Ингээд хотоороо явгарав. Грекийн ерөнхий сайд яравгар болчихоод байсан Европын холбооноос дахин тусламж хүссэн байдаг. Цаадуул нь одоо больё. Бодит байдлыг шалгаж тогтооё гээд шинжээчдийн багаа илгээсэн. Энэ шалгалтаар Засгийн газрын бодит өр нь Европын холбоонд гаргаж өгсөн тайлангаас дөрөв дахин их байсан нь илэрч.

 

Дотооддоо энэ их өрийг хэн тавьсан бэ гэсэн хэрүүл улс төрийн хүрээнд үүсч таарна. Өмнө нь засаг барьсан намынхан тавьсан болж таарсан бөгөөд үүнийгээ нарийн аргаар нууж иргэдээ төөрөлдүүлсэн төдийгүй тун хатуу хяналттай Европын холбоо санхүүгийн байгууллагыг чулуу хөөлгөж байсан нь ямартай ч ил болж. Дараагийн засагч мөн адил худлаа тайланг тэр чигт нь дараад татварын орлого нь багасаад байхад алдагдалтай төсвөө баталж халамжаа өөгшүүлсээр байсныг мэдсэн олон эдийн засагч хожим гасалж гайхан бичсэн байдаг.

 

2008 оны Wall Street-ын уналтын дараа, Грек улс Европын өрийн хямралын төв цэг болсон ба улмаар 2009 оны 10 сард төсвийн алдагдлаа дутуу гаргаж байснаа зарласнаар Грекийн санхүүгийн аюулгүй байдалд эргэлзээтэй болж эхэлсэн түүхээс түүвэрлэн буулгаж байгааг эрхэм уншигч ойлгож байгаа байх. Энэ талаар манай эдийн засагчид тоймчид эрх баригч нарт хаяглаж их бичиж задалж тайлбарласан даа.

 

Грек улсыг Засгийн газрын цомхотгол хийх, татвараас бултах явдлыг зогсоох, бизнесийн үйл ажиллагаа хийхэд эерэг нөхцөлтэй улс болох, эдийн засгийг тогтворжуулах тал дээр анхаарах  зэрэг хатуу болзол амлалт авснаар Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын комисс нь Грек улсад хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрийн болох 240 тэрбум евро буюу 264 тэрбум ам.долларын тусламжийг үзүүлсэн байдаг. Босдоггүй дээ. Тусламжийн мөнгө нь Грекийн гадаад зээлийг төлөхөд зарцуулагдаад л дуусч байлаа. Тэд тусламжийг улсынхаа эдийн засгийг сэргээхэд ашиглаагүй. Ер нь л этгээд гэмээр шийдвэрүүд гаргадаг Засгийн газартай гэхэд болно. Нэг талдаа дотроо толхилцоод иргэдээ золиослоод байсан хэрэг.   

 

Олны дургүйцлээр солигдсон Грекийн засгийн газар нь эргээд иргэдээ хашраасан шийдвэрийг аргагүйн эрхэнд гаргаж парламент нь өөр аргагүй гэсээр баталжээ. Төсвийн зардлаа 30 хувиар танаж давхар, цалин тэтгэврийг 30 хувь хүртэл бууруулах хууль гаргав. Ингэж төсвийн өөрчлөлт хийж төсвийн зардлаа хасахгүй бол Европын холбооноос дахиж зээл тусламж авах нүүргүй болсон хэрэг.

 

Грекийн энэ хаширдаггүй түүх бол 2017 оноос бидэнд тулгарч мэдэх өрийн хямрал. Сонгуульдахаар бүхнээ шавхаж байгаа манай улстөрчид өрөө ярихаас их дөлж байгаа тул эл жишээг бичлээ.

 

Хэдийгээр цалин мөнгөгүй хямарсан ч Грекчүүд хөрсөн дээрээ бууж 2009 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд төсвийн алдагдлаа 6.6 хувьд хүрснийг зарлаж 5.2 хувьд хүргэж бууруулахаар тооцоолж байгаагаа мэдэгдэж байлаа. Сайн хаширсан бололтой. Дахиж үрэлгэн төсөв баталж улстөрчид нь хувааж цохидгоо больсон байгаа юм. ОУВС болон Евро бүсийн орнууд цаашид төсвийн алдагдлаа 4.5 хувьд барих ёстой гэж шаардаж байгаа гэсэн. Хөл алдатлаа хямарсны дараа л ингэж нэг Грекчүүд замбараагүй, үрэлгэн төсвөө цэгцэлж эхэлсэн байдаг.

 

Манай улсын гадаад өр анх 2002 онд нэг их наяд төгрөг байсан бол 2014 онд 14 их наяд төгрөгт хүрч даруй 14 дахин өссөн. Бодит байдал дээр Монгол Улсын өрийн үлдэгдэл өрийн тааз 58.5 хувийг аль хэдийнэ давсан гэж сурвалжууд мэдээлж байна. Гэтэл нөгөө талд эдийн засгийн хаагуур эргэлдээд байгаа нь үл ойлгогдох тэрбумаар хэмжигдэх мөнгө сонгуулийн зардалд бэлнээр гарч байх.

 

2012 оны сонгуульд АН 24 тэрбум, МАН 18 тэрбум, бусад жижиг намууд 2 тэрбум, бие даагчид 2 тэрбум орчим төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан тооцоо дуулддаг. АН-д гэхэд 200 гаруй, МАН-д 80 гаруй аж ахуйн нэгж, компани хэдэн тэрбумын хандив өргөсөн гэдэг. Энэ мөнгөө бүтээн байгуулалт үйлдвэр босгоход зориулдаг байсан бол гэж гасалмаар. Яс тооцож ил болговол үүнийг дахиад хэд нугалах мөнгөн дүнгээр сонгууль босдог гэж ярьдаг.

 

Сонгуульд хаядаг энэ тэрбумаар яригдах хандив мөнгийг сурснаараа цэцэрлэг сургууль барихад шилжүүлж тооцвол нэг дүүргийн хүүхдүүд гэртээ цоожлогдохоо болих тооцоо гарах байх. Энэ хандивын хариу эргээд төсвөөс тендер болоод гарчихдаг. Энэ хариугаа барихын тулд эдийн засагт ямарч өгөөжгүй байшин барилга, хашаа саравч барих үрэлгэн алдагдалтай төсвийг тулгаж байгаад баталдаг. Энэ чинь л ирээдүйн Грек болох харанга шүү дээ.

 

Манай улс 2016, 2017 онуудад нийт дөрвөн тэрбум гаруй ам.долларын төлөх ёстой хэмээн эдийн засагчид тооцон мэдэгдэж байгаа. Ийм их өрийг өвлөж авах дараагийн Засгийн газар Грек шиг аргагүйн эрхэнд гээд төсвөө танаж бодит байдалд буулгахаар гүрийж цалин тэтгэвэр хасагдах шийдвэр гаргахгүй гэх баталгаа өнөө алга. Грекчүүдийг бодвол Монголчууд төр засгаа ойлгож хүлцэн тэвчиж магад. Энэ цагт бид тэсье. Ирээдүйгээ л өргүй болгоё гэж хэлэх өвөрмөц сэтгэлийн хаттай ард түмэн. Одоо галзуурч байгаа ам.долларын аархал энэ чигээрээ даамжирвал сонгуулиас өмнө иргэдийн тэвчээрийн бүс тас үсрэх магад болоод байна. Энэ бүхнийг тэвчье. Ирээдүйгээ л өргүй болгоё.

 

Харин энэ зорилгод яаж хүрэх талаар ирэх сонгуульд горилогчид юу амалж чадах вэ гэж асуумаар байна. Өрийг өрөөр л дарна. Өөр арга байхгүй гэж Ерөнхий сайд хэлээд байгаа. Энэ хур өрийг тэгээд ирээдүйдээ үлдээх үү.   

 

Сонгууль дөхсөн. Төсөв даахгүй популист хууль батлах төсөл санаачилж, халамж зээл амлаад эхэлсэн тул энэ таагүй асуултыг эрх баригчдад тавьж байна.

 

Пүрэвжавын Баярхүү  /тоймч/

Ирээдүйгээ өргүй болгоё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани