Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МЕГА ТӨСӨЛ-9 буюу Тавантолгойн орд Ж.Оджаргалын шуналд хэтэрхий томдоно

 

МЕГА ТӨСӨЛ-9 буюу Тавантолгойн орд Ж.Оджаргалын шуналд хэтэрхий томдоно

 

MCS гэх ланжгар компанийг, Ж.Оджаргал гэх бизнесменийг Монголд бүү хэл дэлхийн том тоглогчид мэддэг. Шинэ цагийн бизнесмений тод томруун дүр болохынхоо хувьд сайн муу хонх чихнээсээ хангалттай зүүлгэж яваа. Өнгөрсөн хугацаанд энэ том группийн хийсэн бүтээснийг үгүйсгэх аргагүй. Монгол дахь хувийн бизнесийн урд тулгарах асуудал бүртэй тэд тулгарч үзсэн. Өндөр татвар, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хомсдол, иргэдийн эсэргүүцэл гээд юуг ч тэд тойроогүй дайрч гарсан. Бизнес хэзээ ч ханаж цадна гэж байдаггүй. Тэр л ханаж цадахгүй сэтгэлгээ өсөн дэвжих үндэс болохоос гадна, өрсөлдөх чадамж бүрдүүлж өгдөг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагаа өргөжих тусам, олон салбарт өрсөлдөх тусам эрсдэл гэгчийн харанга улам чангардаг хуультай.

        Арваад жилийн өмнө Монголын улс төрчдөөс өнөөгийн өнгө төрхийг асуусан бол бүгд л хөгжил дэвшлийн дээдийг, тоо баримттай амлах байсан биз. Химийн үелэх системд багтсан бүх элементээр баялаг нутагт эзэн суусан Монголчууд Оюутолгой, Тавантолгой, Асгат, Адуунчулуун, Гачуурт гээд том том ордуудаа хөдөлгөөнд оруулж, юу юугүй баяжих мэтээр сэтгэж байсан цаг саяхан. Гэвч хүсэхэд хясна гэгчээр юм болгон санаан зоргоор болсонгүй. Өнөөдөр хөгжлийнхөө хурдад сэтгэл хангалуун нэгээхэн ч хүн олдохгүй. Энэ бол "Чөтгөр”-ийн гэмээр шуналын сүүдэр Монголын баялагт нүүрлэсний хар гай. Тавантолгойн тамтаггүй их нүүрс энэ шуналын галд хуйхлагдаж, өдөр хоногоор ашиг гэх үгнээс алдуурч байна. Илүү идчих гэсэн сэтгэлгээний нэг талд Женко гэх эрхэм, нөгөө талд Ж.Оджаргал гэх эрхэм гарч нүүрсний ертөнцийн нэг том мега төслийг аврагчдын дүрд тун саяхан тоглосон. Баянхонгорын хоёр саятан хэн хэн нь Тавантолгойтой тун ойр амьдарч, нэг нь бизнес, нөгөө нь эрх мэдэл атгаж байсан нь үнэн боловч аль нь ч энэ баялгаас Монголд ирэх хэдэн төгрөгийн ашгийг илүү нэмэгдүүлж, хугацааг нь ойртуулж чадаагүй. Харин ч холдуулсан гавьяа нь "Женко”-д наалдах ёстой. Харин Ж.Оджаргал захирлын хувьд төрийн хамж өгсөн "өрөм” буюу Ухаа-худагтаа сэтгэл хангалуун үлдэх ёстой байсан юм. Тооцоо бодлоготой, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадах алсын хараатай байж чадаагүйн хар гайгаар түүний Энержи Ресурс нь Тавантолгойн өрмөн дээр наалдсан "үхсэн батгана” болох шахаж байна. Эцсийн эцэст энэ хоёр эрхэм, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг талцуулан Тавантолгойн сэдвээр хөлбөмбөгдсөн боловч яг үнэндээ тэд хэн хэнээсээ ялгарахгүй ашиг сонирхолтой зоосны хоёр тал юм.

Ухаа худгийн эзэн ноён

        ЭМ СИ ЭС групп Ухаа худгийн ордод үйл ажиллагаа явуулахдаа дэвшилтэд техник технологи нэвтрүүлж, ихээхэн хөрөнгө оруулалтаар "Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолбор” байгуулахаар зорьж гараанаасаа гарч байжээ. Ил уурхайн аргаар олборлолт явуулдаг тэдний үйл ажиллагаа 2009 оноос анхлан эхэлсэн байна. Ухаа Худаг уурхай нь 2009 онд 1.8 сая тонн, 2010 онд 3.9 сая тонн, 2011 онд 7.1 сая, 2012 онд 8.6 сая тонн нүүрс тус тус олборлосон бол 2013 онд нүүрс олборлолтын хэмжээг 9.7 сая тоннд хүргэсэн байна. Саяхан буюу 2010 оны 10-р сард Энержи Ресурс групп "Монголиан Майнинг Корпрэйшн” нэрээр Хонг Конгийн хөрөнгийн биржид хувьцаагаа амжилттай гаргаж хувьцаа, бирж гэх нэршилд дасал бус Монголчуудын сэтгэлийг хөдөлгөөд авсан. 2011 онд Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд Монгол инженерүүдийн ур ухаан, оюуны хүчээр боссон анхны цахилгаан станц, анхны нүүрс баяжуулах үйлдвэр болон ус хангамжийн систем, хүнд даацын авто зам зэрэг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтууд дундаас анхаарал татахуйц нэгэн дэвшил нь Австрийн "Андриц сэпэрэйшн” ХХК-ийн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин ашиглах технологи 2013 онд нэвтрүүлж байсан нь орно. Жил бүр олборлолтоо нэмэгдүүлж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд хийж байсан энэ байгууллага шилдэг технологи нэвтрүүлж, ирээдүйгээ өөдрөгөөр харж байсан 2013 оноос л айсуй хямралын нөлөөнд орж эхэлсэн. Хямрах гээд байгаа нь тодорхой тэр цагт тэд ч бодлогоо буруу боловсруулж, улс төрчид ч ухвар мөчид, хойрго хайнга хандсаны балаг нь өнөөдөр ганц Энержи Ресурс байтугай Монгол хүн бүрийн халаас бутархай мөнгөгүй байгаагаас сайн харагдана. 2010 онд "Хар алмаз”-ны ертөнцийн аварга мангас, бидний хамгийн том өрсөлдөгч болох Австралийн Квинслэндэд тохиолдсон үерийн улмаас хөөсөрсөн нүүрсний үнэ Энержи Ресурсын бодлогод сүүдрээ тусгаж орхио юу гэж харж болмоор. Нүүрсний үнэ өсөж асан тэр цагт яаж ч буусан өнөөдрийнх шиг дордоно гэж бодоогүй биз. Харамсалтай нь нүүрсний үнэ шалдаа бууж, хэдхэн ачааны машинаар зөөх манай нүүрс далайн тээврээр хямд ирдэг Австралийн нүүрстэй үнийн бодлогоор өрсөлдөж чадахгүйд хүрсэн., Өнөөдөр тэд юу юугүй дампуурах шахаж. Үүнийхээ бурууг төр, төрийн зарим түшээдэд тохож, хошуу дэвсэн гомдоллож байна. ОУ-ын зах зээлийн үнэлгээний "Мүүдис” агентлаг энэ оны эхээр Энержи Ресурс компанийн зээлжих зэрэглэлийг ССС болгон бууруулсан. Үүнээс улбаалан тус компани нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээнийхээ талыг алдсан юм. Нэгдүгээр сарын сүүлээр "Монголиан майнинг корпорэйшн” компанийн хувьцаа 37-н хувиар унаж, 3 хонг конг цент болсон байна. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээ 38 хан сая ам.долларт хүрсэн бөгөөд бондын төлбөрөө өнөөгийн нөхцөлөөр барагдуулахад хүндрэлтэй болжээ. Компани дампуурах дээрээ тулсаныг дан ганц тэдэнд тохож мэдээж болохгүй. Тэд Ухаа худгийн ордыг өөрсдийн болгож авсан цагаас буюу өнөөгөөс ес шахам жилийн өмнөөс эхлэн уурхайгаас БНХАУ-ын хил хүртэл 260 км төмөр зам тавих асуудлыг Засгийн газарт тавьсан байдаг. Гэвч Х.Баттулга төмөр замын асуудлыг маргаан мэтгэлцээний төвшинд уясаар байгаад өнөөдөртэй золгосон. Уурхайгаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж их хэмжээний нүүрс экспортлох "Алтан үе”-ийг төмөр замын асуудал хойш татсан нь тэдний хөгжилд тээг  тавьсан нь тодорхой. Нэгэнт Ухаа худгын хөгжил төмөр замтайгаа цуг гацаанд орж, зээлжих зэрэглэл нь улирал тутамд шахуу буурч, өр төлбөрөө төлөх ирээдүй бүрхэг болж ирсэн тул Энержи Ресурсын сүүлчийн найдлага нь Тавантолгойн ордыг тэр чигээр нь эзэмшиж, тэр дуулианаар Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа ханшийг өсгөж авах байлаа. Уг нь Ухаа худаг багадаад, "Эрдэнэс Тавантолгой” буруудаад тэд авах гэсэн юм биш. Цар хүрээгээ томруулсан гэдэг утгаар, зээлдэгч нарын итгэлийг олох, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх гэсэн оролдлого л төдий байсан. Харин энэ оролдлогыг нь Х.Баттулга хад мөргүүлж орхисон. Уг нь бол хувийн компани өөрсдөө хөрөнгө оруулаад, гадаад, дотоодын корпорацуудтай хамтран ажиллаад явах нь зах зээлийн эрүүл систем хэдий боловч дампуурагч этгээдийн хувилбар бол энэ том ордод яав ч байж  Х.Баттулга, З.Энхболд нар энэ сонирхлыг нь хага цохисон нь зөв байлаа.

8100 гаруй хүний ажлын байр, төрд тушаах олон арван тэгтэй татвар, Монголын нүүрийг талхалдаг бүтээн байгуулалтаар нь MCS-ийг төр харж үзэх хэрэгтэй нь үнэн. Харж үзсэн нь ч Ухаа худаг, интернет протоколд суурилсан ТВ буюу АЙПИ ТВ-ийг тэдэнд өгсөн зэрэг хэдэн зүйлээс тодорхой харагддаг. "Унасан хүүхэд уйлдаггүй” гэж нэг үг бий, алдаа онооныхоо эзэн байж, хэн нэгнийг буруутан болгон тодруулахгүйгээр алдаж сурах хэрэгтэй.

Төр хэмээх бизнес буюу Эрдэнэс Тавантолгой

        Ухаантай хүн тэнэг хүн хоёр өөр өөрөөр өлсдөг. Ухаантай хүнд ихээхэн мөнгө өгвөл тэр цааш цаашдын үр удмаа өлсгөхгүйн тулд ТҮЦ ч болтугай ажиллуулна. Ашиг олох юм бол хэрхэн яаж хэдэн хүүхэддээ хувиарлах тухай бодох болно. Харин тэнэг хүнд хэчнээн уул овоо шиг мөнгө өгөөд нэмэргүй. Тэнэг хүн их мөнгөний сургаар  зээл тавиад хуушуурдаж орхино. Баян болох тул нэг хуушуурынхаа өрийг гурван хуушуурын ханшаар эргүүлж өгөх тухай ярьж, түр зуур голоо зогооно. Тэгээд мөнгөө авсан цагтаа бөөн хуушуурын өр дараад үлдсэн хэдээрээ дэлхийн хэмжээний ресторан байгуулах тухай бодно. Өлсөж суусан тэнэг зах зээлийн тухай, ресторан нь үйлчлүүлэгчтэй байх эсэх талаар бодох ч үгүйгээр шууд дайрч орно. Хүүхдүүд нь том рестораны ашгаас хүртэх гээд юу юугүй аавыгаа зовооно. Аав өөрийнхөө хэдэн цаасаар ресторан байгуулж хүрэхгүй тул дахиад зээл авна. Зээлээ өнөөх өлсгөлөн хүүхдүүддээ ирээдүйн рестораны ашиг гээд тарааж орхино. Ингээд хүнгүй цөлд ресторан биш гуанз байгуулаад, орлогоороо өрөө төлөх тухай худлаа ярьж, ганц олдсон боломжоо ашиглаж чадалгүй хэдэн үеэрээ өлсгөлөн хэвээр үлдэх болно. Бид бол тэнэг өлсгөлөнгийн нүдээр стратегийн орд газруудаа харж, энэ л өлсгөлөн сэтгэлгээгээр Тавантолгой, Оюутолгой хоёрын их баялгийг зээлийн өрөнд тавиад тууж байгаа үндэстэн. Иргэн бүр баялгаас ямар нэгэн хэмжээний мөнгө горьдож суусан тул эх орны хишиг, тавантолгойн хувьцаа гэх мэт улс төрийн амлалтууд гарсан. Тэгээд ашиглаж эхлээгүй байгаа ордын хишгийг ард түмэнд тараах гэж Рио Тинто, Чайлко зэрэг үндэстэн дамнасан том корпорацуудаас мөнгө зээлээд "хуушуурдаж” орхисон. Өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн "ресторан” байгуулах гэж оролдож байгаа нь "Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Уг нь хоол унд гэдэг хүний үндсэн хэрэгцээ байдаг шиг, эрчим хүч, нүүрс, шатахуун гэдэг нийгмийн хоол унд нь байдаг. Тэр үүднээсээ энэ "Ресторан” хөл дээрээ босох боломжтой. "Өлсгөлөн” улс төрчид л барьцаанд тавиад дуусчихгүй бол, ресторан байгуулах гээд хэдэн талаас нь хөрөнгө мөнгийг нь хувьдаа завшаад, "хуушуурдааад” суучихгүй бол уг нь Тавантолгой ойрын гучин жилдээ Монголыг тэжээх л ёстой. Стратегийн орд газар гараа дүрэх гэсэн УИХ, ЗГ-ийн тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс "Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлд заасны дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072  хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосугай хэмээн зарлигджээ. Нийт 15.000.000.000 ширхэг хувьцаатай байхаар анх зарласан. Иргэдэд очсон 1072 ширхэг хувьцаа нь тус байгууллагын хувьцааны хорин хувь нь юм. Ашигт малтмалын тухай хуулийн 5,6-д заасан стратегийн ач холбогдол бүхий орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина хэмээн заасан байдаг. Гэтэл одоог хүртэл иргэд гар дээрээ авсан хувьцаагаа борлуулж чадахгүй сууж байгаа. Хөрөнгийн бирж, Засгийн газар, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд бие биеэсээ алд дэлэм зайтай байгааг энэ явдал харуулна. Уг нь бол ядаж иргэдийн гар дээрх хувьцаа борлуулагдах үндэс бүрэлдэх юм бол энэ байгууллагын хувьцааны ханш ч өсөөд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад зээлжих зэрэглэл нэмэгдээд ирнэ. Хэрвээ үнэхээр зэрэглэл сайжирсан тохиолдолд тэд Гашуун-Сухайт чиглэлийн төмөр замаа өөрсдөө барих боломж ч бүрдэх учиртай. Гэхдээ эдний засаг дагаж солигддог "Улирал”-ын шинжтэй удирдлагууд нь тийм сүйхээтэй улс биш. Ямар сайндаа чанарын шаардлага хангахгүй дугүй, хэрэгтэй хэрэггүй самосвал машин бүхэл бүтэн 1.6 тэрбум төгрөгөөр худалдаж авах вэ дээ. Өнөөдөр тэр нөхөр нь АТГ-аас зугтаагаад гадаадад бүгж, интерполоор эрэн сурвалжлагдаж байна.

Гадаадад амь зулбан зугтан гарсан энэ нөхөр  "Таван толгой ордыг ном журмын дагуу биечлэн эхлүүлж эргэлтэд оруулж, Монголын талд харьцангуй сайн гэрээ байгуулсны үндсэн дээр Монгол Улсын иргэдэд байгалийн баялгаасаа эхний ээлжид хүртэх мөнгө олж өгсөн. Энэ нь одоо гэмт хэрэг үү?” хэмээн ярьсан байна билээ. Төр бол хамгийн муу менежер гэдэг үг оргүй үг биш ээ. Нэг сайд нь, нэг газрын дарга нь өөрийн хүнээ том ордын том дарга болгох гэсэн санаархал хэзээ ч буурахгүй. Чухам хэний ч арын хаалга байсан гэсэн үндэсний эрх ашигт үйлчилж чаддаг дарга нар л энэ байгууллагын удирдлагыг гартаа аваасай билээ. Зөв ажиллаж чадвал энэ орд Мега төсөл мөн, буруу ажиллах юм бол байдаг л нэг нүүрсний уурхай байх болно. Эцсийн эцэст Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг ямар ч байгууллага бизнесийн зарчмаараа ажиллаж чадвал Х.Баттулга, Ж.Оджаргал нар Монголын ирээдүйгээр "Хөлбөмбөг” тоглож чадахгүй…

Жич: Монгол мафитай болсон юм шиг заримдаа санагддаг уу? Хааяа тэгж бодогдох л юм...

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

МЕГА ТӨСӨЛ-9 буюу Тавантолгойн орд Ж.Оджаргалын шуналд хэтэрхий томдоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани