Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсын хуулийг нь үндэсний компаниудтай нь гишгэлэх Тайландын "БАНПУ" КОМПАНИ

Улсын хуулийг нь үндэсний компаниудтай нь гишгэлэх Тайландын "БАНПУ" КОМПАНИ

 

Гаднын хөрөнгө оруулагчдыг урих нэрээр Ашигт малтмалын хуулийнхаа, Хөрөнгө оруулалтын хуулийнхаа босгыг намсгаж найр тавьж байсан бид өдгөө гаднын хөрөнгө оруулагчдадаар үндэсний хэдэн компаниа боомилуулж сууна. Эдгээр хуулийг баталж байхад хөрөнгө оруулагчид орж ирнэ, оруулж ирсэн хөрөнгөөр нь улсаа хөгжүүлнэ, дагаад үндэсний компаниуд өндийнө хэмээсэн сайхан зорилго тээж байлаа. Хуульдаа татвараа аравхан хувиар тогтоож алгаа дэлгэн угтсансан.

 

Уг нь дэлхийн хамгийн том хоёр зах зээлд ойр гэдэг маань л гаднын хөрөнгө оруулагчдыг дуудах хангалтгай нөхцөл юм шүү дээ. Дээрээс нь нүүрс, зэс, алтны баялаг ордуудтай, хямд ажиллах хүчтэй. Гаднын хөрөнгө оруулагчдын татварын босгоо багасгаж, тогтворжуулалтын гэрээ хийж дуудаад байхааргүй эерэг хөрс суурь. Тийм атал аравхан хувийн татварыг төлдөггүй, нуун дарагдуулдаг, нуусан татварын дүн нь хичнээн сургууль цэцэрлэгийн байр барьчихаар их, хамгийн гол нь газрын баялгийг нь үнэгүйдүүлж байгаад авахыг санаархсан гадаадын компани ганцаар тогтохгүй байна. Үүний тод жишээ нь манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч Тайландын "Банпу” компани.

 

Монголын хилийг давсан цагаасаа л үе үехэн хэвлэл мэдээллээр бараан өнгөөр дүрслэгдэх болсон "Банпу” компани уг нь үүх түүх арвинтай. 30 гаруй жилийн тэртээ байгуулагдсан тус компани Индонези, Австрали, Хятад гээд байгалийн баялаг арвинтай олон улсад үйл ажиллагаа явуулдаг. 1.5 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Тайландын томоохон компани. 2011 оны сүүлээр хийж эхэлсэн яриа хэлэлцээгээ үр дүнд хүргэж 2012 оны эхээр Австралийн "Хүннү коал” компанийг 100 хувь худалдан авсан. Ингэснээр "Хүннү коал”-ын охин компани "Хүннү ресурсэс” автоматаар Тайлындын "Банпу” компанийн мэдэлд очив. Энэ нь зүй ёсных байлаа. "Хүннү ресурсэс” гэдэг бол Монголд нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг энд тодотгоё. Нөгөө талаар "Хүннү ресурсэс” нь "Билэгт хайрхан уул”, "Мөнх ноён суварга”, "Годден гоби майнинг”, ‘Трийт ийст менералс” компаниудын тодорхой хувийг эзэмшигч. Эдгээр компанийн бусад хувийгяь Монголын үндэсний компаниуд эзэмшдэг байлаа. Дээрх компаниуд Дундговь, Сүхбаатарп Говь-Алтай. Өмнөговь аймагт нүүрсний арав гаруй хайгуулын төсел хэрэгжүүлдэг байв. Нэлээд ч эрчимтэй, амжилттай явагдаж байсан төслүүд!

 

Гэтэл тайланд эзэд "Хүннү ресурсэс”-ийг худалдаж авсан даруйдаа амжилттай яваа нүүрсний төслүүдийн үйл ажиллагааг хумьж эхэлдэг байна шүү. Хайгуулын ажлыг үндсэнд нь зогсоож, нэмж нөөц илрүүлэхгүй байх ганцхан зорилго тавьсан нь удалгүй ил болов. Энэ ганцхан зорилгынх нь цаад санаа төслүүдийг үнэгүйдүүлэх л байжээ. Ингэж үнэгүйдүүлж төсөлд 100 хувь эзэн суух тайландуудын хүслийн хохирогчид харин төсөлд хамтарсан Монголын үндэсний компаниуд байв. Тухайн үед 320 сая тоннын нөөц илрээд байсан Дундговийн "Үнст худаг” төсөл үндсэндээ зогсоод дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тайландьш "Банпу” "Хүннү ресурсэс”-т эзэн суусан 2012 оноос хойш огт ажиллаагүй гэсэн үг л дээ. Үргэлжлүүлэх боломжтой уг төслийг үнэгүйдүүлэх оролдлогыг нь төслийн 40 хувийг эзэмшигч "Говьхурах” компани мэдээж хүсээгүй. Учир нь тэр компани Монголын үндэсний компани байлаа. Арбитрын шүүхэд хууль ёсны гомдлоо гаргаж тэмцсэний эцэст 40 хувиа зарж байж тайландуудаас салжээ. Гэхдээ арга буюу хувиа заржээ. Угаас тэд улс орнуудад хөрөнгө оруулаад үндэсний компаниудыг нь үнэгүйдүүлж хувьцааг нь булаан авдаг "Хитмэн” маягийн үйлдлээрээ зард гарсан компани. Анх 2011 оны есдүгээр сарын 11-нд Тайландын "Банпу” "Хүннү коал”-ыг 477 сая австрали доллараар худалдан авах санал тавилаа гэж "Блүүмбэрг” мэдээлсний дараа "Банпу” нь хэрхэн эдийн засгийн алуурчны технологиор ажилладаг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тухайлбал, "Банпу”-гийн охин компани нь Лаост шинээр баригдах цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл авах зорилгоор тус улсын компанитай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулжээ. Гэсэн ч хэрэгтэй мэдээллээ олж аваад гэрээгээ цуцалсан нь Лаосын компанид хохирол учруулсан гэдгийг Тайландын иргэний шүүх тогтоосон тухай мэдээлэл гарч байлаа. Ингээд Лаосын компанийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргаж, "Банпу”-г дөрвөн тэрбум тайланд доллараар торгохоор шийдвэрлэжээ. Засгийн газрыг нь төөрөгдүүлсэн учир "Банпу”-гийн охин компанид олгосон нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг нь цуцалсан байна. Иймэрхүү түүх арвинтай "Банпу” Монголд орж ирснээр дараагийн хохирогч нь мөн л Монголын үндэсний компани болжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд үндэсний компаниудыг өөд нь босгох үлгэр энэ хүрээд төгсөв. Яахав, хөрөнгө оруулагчид Монголын хуулийн хүрээнд ажилласан бол үндэсний хэдэн компани ядаж л сөхөрчихгүй байсан байх!

 

Тайландууд "Хүннү ресурсес”-ийг авсан 2012 он хүртэл Өмнөговь, Сүхбаатар аймагг хэрэгжүүлж байсан таван төслийг хэрэгжүүлэгч "Голден гоби майнанг”-ийн 40хувийг Монголын үндэсний "НАБД” эзэмшдэг байлаа. Тайландуудтай хамтрах боломжгүй болсон "НАБД” арга буюу ирээдүйтэй хоер төслөө "Хүннү ресурсэс”-т орхиод, үлдсэн гурван төслөө буцаан авах тохиролцоонд хүрч гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу буцаан авах төслүүдээ "НАБД”-ынхан гуравдагч этгээдэд худалджээ. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ худалдах үүрэг хүлээн гэрээлсэн тул "Хүннү ресурсес”-ээс гурван төслөө шилжүүлэн авахыг удаа дараалан шаардсан ч тайландууд үүргээ биелүүлсэнгүй. Гурван төслийг буцаан өгсөнгүй. Энэ нь бас л башир арга байж. "Хүннү ресурсэс”-ийнхэн 2012 он өөрсдөдөө үлдэх талбайнууддаа асар их ажил хийж, хамтрагчдадаа өгөх гурван төсөл дээрээ хуруу ч хөдөлгөсөнгүй. Энэ Монгол хамтрагчаа санаатайгаар хохироосон хэрэг байлаа. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад тодорхой хэмжээний зардал бүхий ажлыг заавал хийж гүйцэтгэх, эс бөгөөс тусгай зөвшөөрөл шууц цуцлагддаг. Их энгийн хэрнээ, шударга хуулийн заалт. Тусгай зөвшөөрлийг зүгээр хадгалах бус, эрэл хайгуул хий гэсэн хуулийн хөшүүрэг. Эс бөгөөс улс нь буцаагаад авья л гэж байгаа юм.

 

Гэтэл хуулийн энэ заалтыг эс тоосноор барахгүй Ашигт малтмалын газар хуурамч мэдээ тайлан гарган өгч тохуурхжээ. Дээдлэн дагах учиртай хуулийг маань дурын тайландууд газар дэвссэн нь энэ байлаа. Энэ талаар тодруулья.

 

Гэрээний дагуу "НАБД”-д бүрэн бүтнээр нь буцаан өгөх учир хуулийн дагуу төсөл дээрээ ажил явуулъя гэдэг саналаа холбогдох албан тушаалтнууд тайланд эздэдээ тавьж байжээ. Энэ тухай баримтууд ч байдаг аж. Гэвч гарын үсэг зурдаг, төсөв хөрөнгө гаргадаг эзэд ажил хийх тухай биш, Ашигт малтмалын газрыг хуурах тухай шийдвэр гаргажээ. Ингээд огт хийгээгүй ажлаа хийсэн мзтээр тайлагнасан хэрэг мандах нь тэр. Нэг их удалгүй ил болсон энэ дуулиан тэгсхийгээд намдсан нь мөнгөтэй холбоотой гэх юм билээ. Дараахан нь Ашигт малтмалын газар ажил хийгээгүй байсан тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалсан ч тайландууд өнөөг хүртэл "ажил хийсэн” хэмээн гүрийсээр буй. Ямар эрх ашиг тэднийг ингэтэл нь давруулж буй нь удахгүй ил болох биз ээ.

 

Нэгэнт цуцлагдсан тусгай зөвшөөрлийг цааш нь өөр хүнд худалдаад өрөнд орсон хохирлоо эв зүйгээр зохицуулъя гэсэн санал тавьж байгаа "НАБД”-ынханд харамсалтай нь "Хүннү ресурсэс”-ийн хаалга үргэлж хаалттай байх болжээ. Хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэе гэснийх нь хариуд харин "Удахгүй зохицуулаад тусгай зөвшөөрлүүдээ сэргээгээд буцаан өгнө” гэсэн хариу дайдаг аж. Хуулийн дагуу цуцалсан тусгай зөвшөөрлийг яаж "зохицуулах” юм гэдэг нь эргэлзээтэй. Энд зориуд тодотгоход хууль бусаар "зохицуулах” тухай яриа гаргадаг ёс суртахуун Азидаа томоохонд тооцогдох "Банпу” компанийнханд байхгүй байх гэж итгэнэ. Харин тэднийг Монголд төлөөлөн буй хэдхэн хүнд л хамаарах гэж найдья.

 

2012 онд 14289Х, 14490Х дугаартай Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байх тусгай зөвшөөрлийн талбайнууд дээр огт хийгдээгүй ажлаа хийсэн гэж тайлагнаснаар "Банпу” бантан хутгаж эхэлсэн байдаг.

 

БАРИМТ 1.
Ашигт малтмалын газар гаргаж өгсөн тайландаа "Хүннү ресорсэс”-ийнхэн өөрсдөдөө үлдэх тусгай зөвшөөрлийн талбай буюу Өмнөговьд байх "Хүрээ-2” төсөл дээрээ хийсэн ажлаа Сүхбаатарт байх 14289Х, 14490Х талбайнх мэтээр хуурамчаар гаргаж өгсөн. Тайлангийн 23 дугаар хуудсанд "Хүннү ресурсэс” көмпанийн захиалгаар 2012 оны тавдугаар сарын 17-21-нд "Дашмаг инж” ХХК-ийн инженер геофизикийн 10 хүний бүрэлдхүүнтэй баг хэмжилт хийсэн гэжээ. Энэ ажлын гэрээнд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэсэн байв. Харин нөгөө талбай болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий нэртэй 14490Х тоот хайгуулын талбайд 2012 онд талбайн геофизикийн соронзон зураглалын ажил хийсэн хэмээн мөн л тайландаа тусгажээ. Уг ажлыг 2012 оны тавдугаар сарын 18-нд "Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлсэн гээд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь Хүрмэн сум гэж тэмдэглэжээ. Ингэж хоёр өөр тусгай зөвшөөрлийг хольж сольж тайланд тусгасныг нь Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болдоор ахлуулсан ажлын хэсэг анх тогтоожээ.

 

Тэгээд энэ бохир технологи нь баригдахаар төслийн геологич Гэрэлт-Од будилаад хавсаргасан нь түүний ажлын хариуцлагагүйнхээс боллоо гэж хуулийнхны өмнө тайлбарладаг. Геологич Гэрэлт-Одын тухай дараагийн нийтлэлүүдэд хангалтгай дурдах учир энэ удаа энэ хүрээд азная.

 

Дахиад л баримт. Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн "Дашмаг Инж” ХХК-иас 2012 оны зургадугаар сарын 20, есдүгээр сарын 3, аравдугаар сарын 19-нд нэхэмжлэхүүд явуулсны дагуу "Голден гоби майнанг” компани долоодугаар сарын 18, есдүгээр сарын 24, арваннэгдүгээр сарын 29-нд төлбөрүүдийг шилжүүлсэн байдаг юм. Эдгээр нэхэмжилсэн ажлын хөлс нь Өмнөговь аймгийн "Хүрээ-2” төслийнх байдаг. Гэтэл эдгээр ажлын сүүлийн төлбөр болох 53сая 394 сая төгрөг Сүхбаатар аймгийн 14289Х, 14490Х талбайнх болон Ашигт малтмалын газар очсон. Өмнөговийн "Хүрээ-2” төслийн мөнгө ямар засаар явсаар Сүхбаатарын 14289Х, 14490Х талбайнх болж хувирав гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.

 

БАС НЭГЭН БАРИМТ.
Хамгийн энгийн хариултыг геологич хэлэх ёстой. Харамсалтай нь "2012 онд эдгээр талбай дээр ажил хийсэн би түүнийг нь хийлцсэн юм” гээд хэлэх геологич эдгээр компанийн геологич нарын дунд байхгүй. Угаас хийгээгүй ажлыг хэн хийсэн хэмээн хэрэг үүрэх билээ дээ. Харин хийгээгүй гээд хэлчихбэл ажлаасаа халагдчихна гэсэн айдас нь геологчидыг "энэ талбайд ажил хийсэн эсэхийг санахгүй байна” гэж хэлэхэд хүргэдэг бололтой. Тус компанийн геологичид тэгж хэлцгээдэг юм. Геологичдын ингэж болгоомжлох нь нэг талаар аргагүй аж. Учир нь зарчимч, болохгүй зүйлийг нь шүүмжилдэг менежерүүдээ тайланд эзэд нь халсаар дунд болон дундаас дээш төвшинд монгол менежер тун цөөн үлджээ. Мөн тухайн үед ажиллаж байсан Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Марк Вэймэнт, Санхүу эрхэлсэн захирал Бенжамас зэрэг нь нутаг буцсан нь тэр үеийн хэргийг хариуцах эзнийг бүрхэщүүлэх оролдлого ч байж мэднэ.

 

"Хүнну ресорсэс”-ийнхзн өөрсдөө ч ийн хайгуулын ажлыг Сүхбаатар аймагт байдаг тусгай зөвшөөрлийн талбай дээр хийсэн гэдгээ батлаж чадахгүй байхад хуулийн зөвлөх компани нь өмнөөс нь хуулийнханд очоод тайлбарлаад явдаг гэх.Хуулийн зөвлөх нь уг нь монгол эзэнтэй Монголын компани гэнэ билээ. Уг нь хууль журмаа мөрдвөл дээрх баримтууцыг сөрөөд, үнэнийг үгүйсгээд тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломж байхгүй. Хуулийг гууль болгочихдоггүй л юм бол Тайландын "Банпу” үнэнд гүйцэгдсэн. Алгаа дэлгэн тоссон Монголын хуулийг биелүүлэхгүй бол буц даа, "Банпу”. Буц даа, "Банпу” гэж хэлэх эрхээ эдлэхийн тулд тус компанийн хууль бус баримтууцыг дэлгэх болно. Саяхан ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан "Үнст хулаг”-ийн төсөл гэхэд л хайгуулын шатандаа зөрчилтэй учир цаашаа үргэлжлэх эсэх нь ч эргэлзээтэй байна шүү дээ. Монголын хуулийг чанд биелүүлдэг, бизнесийн ёс зүйтэй хөрөнгө оруулагчдыг л алгаа дэлгэн угтдаг байя.


О.АМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Улсын хуулийг нь үндэсний компаниудтай нь гишгэлэх Тайландын "БАНПУ" КОМПАНИ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани