Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-5

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-5Увс аймгийг газрын тосны лицензээр хууль бусаар эзэлсэн Хонкон­гийн "Гладвилл” компа­нийн талаарх баримт, мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.
 
"Гладвилл” компани Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн баримтыг бид өмнөх дугаарт дэлгэсэн. Мөн хайгуулын үйл ажиллагааг хоёр өөрөөр танилцуулж, Увс нуур түүний ойр орчмын онгон дагшин газарт ну­тагт заналхийлж байгаа "Гладвилл”-ийг цээжээрээ хамгаалсаар байгаа Увс аймгийн дарга нарын цаад ашиг сонирхлын тухай ч хөндсөн. Тусгаар улсын Засгийн газар гадаадын хуурамч компанитай хамтарна гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөө­лөхөөр том асуудал. Тий­мээс үүнийг тагнуул, хууль хяналтынхан анхааралдаа авсан гэж найдъя.  
 
Энэ удаа "Гладвилл”-ийн "найз”, "охин” ком­па­ниудын учиг сүвэг хэр­хэн нэгддэг, тэд аймгийн удирдлагуудыг хэрхэн авли­гадсан, "Увс-1” тал­байн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд орсон ноцтой заалтуудын тухай хүргэе.
 
ХАНДИВЫН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛСАН УУ?
 
 
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурвал 200 мянган ам.доллар, олборлолт эхэлсний урамшуулалд нэг сая ам.доллар өгнө гэсэн авлигын гэмт хэргийг уриалсан заалтууд оржээ
 
 
Мөнгө зуучлал гэдгийг хэн ч уншсан, харсан мөнгө угаах гэсэн үг биш үү. Үүнийг баталж мэргэжлийн хүмүүс "Компанийн эрхлэх үйл ажиллагааг юугаар ч илэрхийлж болно. Гэхдээ мөнгө зуучлал гэж болохгүй. Хууль зөрчсөн болно. Улсын бүртгэгчид ч үүнийг бүртгэхгүй” гэж байв.
 
 
 
"Гладвилл” 2010 онд Хонконгод байгуулагдаж Монгол Улсад орж ирэхдээ "Увс Бадрал” компанитай хамтарч "Монголиа гладвилл Увс петролиум” компанийг байгуулсан тухай өмнөх дугаарт дурьдсан. "Гладвилл”-ийн түнш "Увс Бадрал” гэх компани газрын тосны үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, эсвэл энэ чиглэлийн туршлагатай юу гэвэл үгүй. 2014 оны нэгдүгээр сард О.Бямбажав, Хайку Жан гэх монгол, хятад хоёр эр тус бүрээсээ 169.3 сая төгрөгийн хөрөнгийн сантай үүсгэн байгуулсан тус компанийн эрхлэх үйл ажиллагааных нь чиглэл тун хачирхалтай. Тодруулбал, компанийн үйл ажиллагааны чиглэлийг мөнгөний зуучлал гэж улсад бүртгүүлжээ. Мөнгө зуучлал гэдгийг хэн ч уншсан, харсан мөнгө угаах гэсэн үг биш үү. Энэ таамгийг хэр бодитойг бататгахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорив. Бүртгэлийн ажилтнууд болон компанийн бичиг баримт бүрдүүлнэ гэсэн хүмүүс нэгэн дуугаар эсэргүүцлээ. "Компанийн эрхлэх үйл ажиллагааг юугаар ч илэрхийлж болно. Гэхдээ мөнгө зуучлал гэж болохгүй. Хууль зөрчсөн болно. Улсын бүртгэгч ч үүнийг бүртгэхгүй” гэж тэд хэллээ. Тэгвэл бүртгэж авсан болоод ийнхүү баримт нотолгоо болон үлдсэн нь энэ. "Увс бадрал” компанийн мөнгөн хөрөнгө 338.6 сая ч үүнээс хэд дахин их хөрөнгө орж гарсан баримт ч бидэнд олдсон юм. Тиймдээ ч "Увс бадрал” мөнгө угаах зорилгоор байгуулсан компани юм биш биз гэсэн хардлага яалт ч үгүй төрөхөөр. Учир нь "Увс-1” талбайн төсөлд хамтрах гадаадын компаниудын хөрөнгө хэр цэвэр вэ гэдэгт эргэлзэх шалтгаан олон бий. Тухайлбал, "Увс-1” төслийн хөрөнгө оруулагч АНУ-ын "Black stone” сангийн үндсэн хөрөнгө гэхэд Монгол Улсын төсвийн долооны нэг хувьтай тэнцэх хөрөнгөтэй гэж байгаа. 
 
Тэгвэл "Гладвилл”, "Увс Бадрал” хоёрын дундаас төрсөн "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн цаана хэн байна вэ. Улсын бүртгэл дэх мэдээллээр бол удирдлага нь Б.Бат-Амгалан гэх эрхэм. Б.Бат-Амгалан бас "Увс-1” талбайн газрын тосны төсөл хариуцсан захирал. Гэхдээ цаад эзэд нь хятадууд. Ер нь "Увс-1” талбайг тойрсон компаниудын эзэд бүгд БНХАУ-ын иргэд байгаа юм.
 
Төслийн захирал Б.Бат-Амгалан Увс айм­гийн АН-ын дэд даргын албатай. "Увс-1” талбайн орон нутаг дахь газрын тосны салбарын захирал М.Ганбаатар гэж бий. Тэрээр бас аймгийн АН-ын лидер, дэд дарга асан. Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн ч намын даргын албыг хашиж явсан нэгэн. Ийнхүү газрын тосны үйл ажиллагааг орон нутагт чиглүүлж буй толгойнууд нь аймгийн АН-ын удирдлагууд. Тэднийг ингэж дахин онцлох учир нь Увс аймаг өнгөрсөн жил 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, тус аймгаас гаралтай улс төр, бизнесийн салбарынхнаас эхлээд энгийн иргэн хүртэл эрвийх дэрвийхээрээ хувь нэмрээ оруулж, хандив өргөсөн билээ. Тэгвэл энэ ажиллагаанд газрын тосныхон ч дутсангүй. "Гладвилл” компани 400 сая, "Увс бадрал” компани 200 сая төгрөг хандивлаж, бусдыгаа хол тасархай орхижээ. Ойн үйл ажиллагаанд зориулсан гэсэн бүрхэг тайлбартайгаар хандивын 600 сая төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй болжээ. Үйл ажиллагаа нь жигдрээд удаагүй компаниудын энэхүү үйлдлийг учир мэдэх хүмүүс авлига гэж тайлбарлаж байв. Ингэж хардах ч нөхцөл байлаа. 
 
Хандивын хөрөнгө Увс аймгийн төсөв рүү биш, "Увс нутгийн хөгжлийн хөтөч” гэх төрийн бус байгууллагад шилжжээ. Увс аймгийн дарга нар ойн арга хэмжээг угтаж тус төрийн бус байгууллагыг байгуулж, удирдлагаар нь аймгийн Засаг даргын орлогчийг томилжээ. Тиймээс үүнийг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх байгууллага гэж харж болохоор. Гэхдээ хандив, хөрөнгө оруулалтууд аймгийн төсөв рүү, орон нутгийн санд орох ёстой. Ийм нөхцөлд Шилэн дансны хуулиар зарцуулалт нь ил тод, нээлттэй болно. Гэвч Увсын дарга нар үүнээс эмээсэн бололтой. Аймгийн төсөвт орох ёстой хөрөнгийг өөрсдийн дураар зарцуулахаар төрийн бус байгууллага байгуулжээ. Үүнийг орон нутгийн зарим хүн "600 сая төгрөг бол нэг цэцэрлэг барьчих хөрөнгө. Гэвч зарцуулалт нь тодорхойгүй байгаа нь аймгийн удирдлагууд ирэх сонгуулийн зардлыг бүрдүүлж байгаа хэрэг” хэмээн тайлбарлаж байв. Харамсалтай нь Увсын дарга нар Засгийн газрын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газарт дуудагдах нөхцөл болоод байна. Учир нь газрын тосныхны 600 сая төгрөг хандивлах эрхзүйн орчин нээлттэй байсан эсэх, дэргэдээ ТББ хууль бусаар байгуулсан, хандивын мөнгийг аймгийн төсөв рүү биш ТББ-ын дансанд хүлээн авсан, түүнийг хэрхэн зарцуулсан зэрэг нь авлигын гэмт хэргийн нөхцөл болж буйг хуульчид онцолж байна.
 
 
 
ГАРЫН ҮСЭГ ЗУРВАЛ 400 САЯ, ОЛБОРЛОЛТ ЭХЭЛВЭЛ ХОЁР ТЭРБУМ...
 
"Увс-1” талбайг тойрсон бас нэгэн ноцтой баримт бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Тус гэрээг өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод хоёр тал байгуулах үеэр Увс аймгийн удирдлагууд Туушин зочид буудалд нэлээд хоног буудалласан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тус буудлын хамгийн хямд өрөө 600 мянгаас дээш. Төрийн албан хаагчид ийм үнэтэй харшид олон хоног саатах төсөв хөрөнгө даанч үгүй. Харин "Гладвилл” компани тэдний арыг дааж, гэрээгээ урагшлуулсан гэх яриа орон нутгийн иргэдийн дунд гарчээ.
 
Ямартаа ч хэвлэл мэдээ­­лэл, орон нутгийнханд хэл усгүй эхлүүлсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээг олохоор бид багагүй хугацаанд хөөцөлдөж, эрэн сурвал­жилсны эцэст гэрээний үндсэн нөхцөлтэй хэсгийг ил болгож чадсан юм. Ер нь БХГ-г хоёр тал ил болгохыг хүсдэггүйг Тамсагийн ордын жишээнээс харж болно.
 
Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан талбайгаас хоёр тал хувь хүртэх заалтууд одоогоор асуудалгүй гэж газрын тосны мэргэжилтнүүд хэлж байлаа. Гэхдээ ашиг хүртэх хувиас илүү өөр заалтууд анхаарал татав. Тодруулбал,  гэрээнд гарын үсэг зурсны урамшуулалд 200 мянган ам.доллар,  олборлолт эхэлсний урамшуулалд нэг сая  ам.долларыг манай талд өгнө гэжээ. Мөн олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд 500-800 мянган ам.доллар өгнө гэсэн нь авлига бий болох нөхцлийг бүрдүүлсэн заалтууд болжээ. Уг нь манай улсын хууль журамд гэрээ байгуулах стандарт гэж бий. Тус стандартад хэрэв тэгвэл, гарын үсэг зурвал ийм урамшуулал олгоно гэсэн утгатай зүйл заалт оруулахыг хориглодог тухай зарим хуульч онцлон тэмдэглэж байв.
 
Бүтээгдэхүүн авах гэрээнд авлигыг уриалсан заалтууд ингээд зогсохгүй. Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжиж жил бүр 100 мянган ам.долларыг олгоно гэсэн сүүлийн заалт бий. Нэг үгээр, ганц ажилтантай Увс аймаг дахь газрын тосны салбар гэх "том” байгууллагад ийм их хөрөнгө оруулахаар болсон нь хардлага төрүүлэхээр байгаа юм. Учир нь Увс аймаг дахь газрын тосны салбарыг аймгийн АН-ын дэд дарга асан М.Ганбаатар гэгч удирдаж буй.
 
Газрын тосны хай­гуулд ажиллах хүч, туслан гүйцэтгэгч ком­па­ни, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг асуудал дагуулсан зүйлсийг бичвэл энд сонин зай талбай хүрэл­цэхгүй. Ил болгож чадсан баримтад энэ мэт хуулийг гууль болгосон, хуудуутай ажиллагаа явагдаж байхад Хятадын компани орон нутагтай байгуулж байгаа олон төрлийн гэрээг хэр­хэн базаж байгаа нь ойлгомжтой.
 
 
 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ХАЯГЛАХ НЬ
 
Увс аймгийн газар нутгийн гуравны нэгийг эзэлсэн энэхүү газрын тосны хайгуулын мөрөөр сурвалжлах тусам Хятадын компани Монгол Улсын хуулийг алхам тутамдаа зөрчиж, хуулийг гууль болгосон, булхайтай баримтууд олдсоор байсан. Нөгөө талд нутгийнхаа толгой нь болсон эрх мэдэлтнүүд, удирдлагууд тэдний хамсаатан болсон баримтууд ч тэр. Тиймээс энэхүү цуврал сурвалжлагад дурдсан баримтуудаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандахыг хүслээ.
 
Улсад бүртгэлгүй ком­панитай Монгол Улсын Засгийн газар хамтран гэрээ байгуулсан, "Гладвилл” компанитай нэгдсэн гадаадын хөрөнгө оруулагч, хамтрагч компа­ниудын хөрөнгө хэр цэвэр болохыг тагнуулынхан шалгах ёстой. Монгол Улсын хуульд байхааргүй үйл ажиллагааны чиглэл "нээж”, мөнгө угааж байж болзошгүй "Увс бадрал”, түүний хамсаатан "Гладвилл”-тэй холбоотой баримтуудыг цагдаа нар шалгахыг хичээнгүйлэн хүсье. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцлүүдээр авлигын гэмт хэргийг өдөөсөн, дэргэдээ ТББ байгуулж хандивыг авсан Увс аймгийн ЗДТГ-ынхан авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ, Авлигатай тэмцэх газрынхаан?
 
Төгсгөлд нь хэлэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох үндэслэл бүрэн бий гэдгийг эдгээр баримтаар нотлохыг оролдлоо. Газрын тосны хайгуул нэрээр нэг намын ашиг сонирхлоор дулдуйдсан хүмүүс газар нутгийнхаа аюулгүй дархан байдлыг алдагдуулж, байгаль орчин ялангуяа Төв Азийн усны хагалбар, нүүдлийн шувууд хийгээд дэлхийд ховордсон ирвэсийн унаган нутаг болсон Увс нуур, түүний ай сав газарт нөлөөлж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж буй энэхүү сэдвийг бид үргэлжлүүлэн хөндсөөр байх болно.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-5
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани