Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж үнс болгосон гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!

Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж үнс болгосон гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!

 

Өнөөдөр өглөө зарим цахим сайтаар "МАН-ынхан 350 сая ам.доллар авч тараагаагүй бол Тавантолгой иргэдэд ашгаа өгөх байжээ"  гэх утга нийтлэл гарчээ. Ёстой л нөгөө "бантсан хүн хүн ална" гэгчээр эрх баригчид өөрсдийн буруугаа бусдад нялзаах гэсэн башир арга л энэ байх даа. Тэд өөрсдийн хийсэн булайгаа МАН-д үүрүүлэх гэж мянга зүтгээд ч амжилт олохгүй нь тодорхой. Учир ард түмэн тэнэг биш болохоор бүгдийг нь үнэн зөвөөр нь дүгнэж цэгнэж чадна.

Манай уул уурхайн салбар дэлхийн нийтийн нүдийг баясгаж, "арааны шүлсийг" асгаруулж явахад "Чалко"-той Монголын хувь заяаг өөрчлөж чадах гэрээг хийж чадсан. Тийм ч учраас Хятадын талынхан дараагийн засаг гарч ирсэн даруйд ил далдаар "гүйлдэж" гэрээндээ өөрчлөлт оруулахаар хатгаж эхэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй хэвийн үргэлжилж байсан нүүрсний экспортын үнийг бууруулахын тулд зогсоолгож, "нүүрсийг чинь авахгүй" гэж бойкотлож байсан. Тэр үед л энэ гэрээний үнэ цэнийг учир мэдэх хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч байв. МАН-ынхан засгийн эрхийг барьж байхдаа "Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйн экспортыг барьцаалж эхний ээлжинд 250 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин дараа нь 2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол 5 болон 7 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэхдээ нүүрсээ 70 ам.доллараар нөхцөлтэйгээр гарын үсэг зуруулсан.

Гэтэл 2012 онд олуулаа болсон Ардчилсан намынхан буюу Н.Алтанхуяг "Чалко"-гийн гэрээг өөрчилсөн юм. Тэд гэрээнд өөрчлөлт оруулахдаа монголчуудад дэндүү гэхэд дэндүү ашиггүй, Хятадын талд дэндүү ашигтай байдлаар буюу нүүрсээ тонн тутмыг нь 25 ам.доллараар гаргахаар шийдвэрлэчихсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ийм байдлаар Хятадууд Тавантолгойн нүүрсийг зөөгөөд бараг шувтрах тийшээ орж байх шиг байна.

Ийм байтал эрх баригчид сонгууль дөхсөн энэ өдрүүдэд өөрсдийн хийсэн алдаагаа МАН-д нялзааж уснаас хуурай гарахаар бэлтгэж эхэлсэн бололтой. "Муу нэр, луу данс" зүүгээд буй МАН-ынхан зээлсэн гээд буй 350 сая ам.доллараа иргэддээ эх орны хишиг болгож тараасан. Гэтэл "тонн тутамыг нь 70 ам.доллараар гаргахаар гэрээ хийчихлээ. Үүнээс муу гэрээ хаана ч байхгүй" гэж амтай болгон нь хоолой мэдэн орилож улстөр хийж явсан АН-ынхан засгийн эрхийг авсан даруйдаа улам муу болгоод 20 гаруйхан ам.доллараар гаргахаар болсон гэдгийг хамар хашааны Должин эмээ ч мэднэ. МАН-ынхан тэнэг биш учраас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн хэлбэлзэлийг тооцсон учраас л 70 ам.доллараар ашигтай гэрээ байгуулсан. Тэр ч байтугай энэ гэрээг чинь нөгөө "муу нэр луу данстай" Д.Сугар хийсэн байдаг шүү. Хэвлэлээр байнга муу нэр зүүж явдаг тэрбээр ядаж л ард түмэндээ хэрэгтэй хоёр зүйлийг хийсэн. Тэрнийх нь нэг нь энэ. Хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн намын жагсаалтыг байхгүй болгох шийдвэр байв. Цэцийн шийдвэр гарахад тэр гишүүдийг ард түмэн сонгох нь зүйтэй гэсэн байр сууриа бат хамгаалж харагдсан. Энэ нь ч багагүй нөлөө үзүүлсэн.

Ер нь юм бүхнийг буруутгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж бүх муу үйлээ өнгөрсөн цаг хугацаа руу чихэх гэж оролдож ард түмний тархийг угааж явдагаа эрх баригчид болих хэрэгтэй. "Чалко"-той хийсэн гэрээний үнэн түүх бол энэ. Хэрэв хуучнаараа явсан бол хамгийн багадаа 987  орчим тэрбумийн хөрөнгө улсын төсөвт төвлөрчих боломжтой байсан. Тонн тутмыг нь 70 ам.доллараар гаргаж байсан бол өнөөдөр "Эрдэнэс тавантолгой" хэд дахин ашигтай ажиллачихсан. "Чалко"-д төлөх өрөө бүрэн дуусгачихсан байхаас гадна эдийн засгийн ачааг үүрсэн хэвээр л байх байлаа. Эдийн засгийн ирээдүйн бүх тооцоо судалгааг нь хийгээд Монголын талд маш ашигтай гэрээ хийснийг бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж улс орноо эдийн засгийг гүн хямралд оруулсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа замхаруулсан шүү дээ. Яг дуусгасан хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Норовын Алтанхуяг.

Эцэст нь хэлэхэд 350 сая ам.долларыг МАН-ынхан ард түмэндээ тараасан болохоос АН-ынхан шиг улсын мөнгийг шамигдуулж, идэж уугаагүй шүү. Харин эрх баригчдын авилга хээль хахууль, улсын мөнгийг "буруу гараар" урсгасан явдлууд өнөөдөр захаасаа авахуулаад ил болж байна. Ганц жишээ дурдахад Женкогийн хэрэг. Женкод холбоотой хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Тэд 210 сая ам.доллараар төмөр зам барина гэж төсвөөс гаруулж авчихаад Монгол компаниуддаа 80 гаруйхан сая ам.долларыг өгсөн баримт байдаг. Үлдсэнийг нь Солонгосын Самсунг гэх нэр хаяг нь тодорхойгүй компанитай нийлээд "туучихсан" хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг гэх "Барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөр"-тэй холбоотой бас нэг хэрэг саяханаас шалгагдаж эхэлсэн.

Ингээд бодоход "Чалко"-гийн гэрээг замхаруулсан нь эзэн нь МАН уу, Н.Алтанхуяг тэргүүтэй байсан АН байж уу.

Г.Сүрэн     http://www.zaluu.com/read/5a1d94ha

Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж үнс болгосон гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани