Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсын малчид газрын тосны хайгуулыг эсэргүүцэж байна

 

Монгол орны байгалийн сайхан бүрдсэн, уул уурхайн хөлд өртөөгүй онгон дагшин газар нутагтай баруун хязгаарын Увс аймгийн нийт нутгийн гуравны нэг, 19 сумын 14-ийнх нь нутаг дэвсгэрийг хамарсан талбайд Хонконгийн хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн жилээс газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Эко системийнхээ хувьд Төв Азийн нүүдлийн шувуудын гол нутаг, дэлхийд байхгүй загас, нэн ховор усны амьтантай, Монголын хамгийн том Увс нуурт нэг км-т тулж орчны болон хязгаарлалтын бүсийн зааг дээр олгогдсон талбайд газрын тосны хайгуул хийвэл байгаль орчин, тэр дундаа Увс нуурт хэрхэн нөлөөлөх талаар бид өмнө нь хөндөн бичсэн.

 

 

Компани байгуулагдсан үйл явц, орон нутагт их хэмжээний хандив өгснөөс эхлээд орон нутгийн удирдлагууд ард иргэд хоорондын үл ойлголцол зэрэг нь Монголын хууль тогтоомжийг зөрчсөөр байгаа нь цаашлаад байгаль орчин, нутгийн уугуул малчдын бэлчээр нутагт эрсдэл учруулж болзошгүй хардлагыг яалт ч үгүй төрүүлж байгаа юм.

 

Тэгвэл энэ сэдвийг үргэлжлүүлж орон нутагт газрын тосны үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа, малчид, орон нутгийн удирдлагуудын байр суурь ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

 

Юуны өмнө уншигчдадаа нэгэн зүйлийг тодруулахыг хүслээ. Монгол Улсад төр, хувийн хэвшлийнхэн хариуцлагатай уул уурхайн талаар сүүлийн хэдэн жил ярьж, хэлсээр буй. Хариуцлагатай уул уурхайн гол үр дүн уугуул малчдын эрх ашиг хөндөгдөхгүй, газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгаль орчны зөв нөхөн сэргээлтийг хэлж буй. Энэ үүднээс бид ч Увс аймаг дахь газрын тосны хайгуулыг энэ хүрээнд чиглүүлэхийн тулд эрэн сурвалжилж байгаль орчныг доройтол, малчдыг бэлчээргүй болгох эрсдлийг дагуулсан хууль бус явдлыг шүүмжилсээр байгаа билээ. 

 

МАЛЧИН СУМЫН БАЯНХАЙРХАН БАГТ АНХНЫ ӨРӨМДЛӨГИЙГ ХИЙЖЭЭ

"Монголиа гладвилл Увс петролиум” компани Монгол Улсын Засгийн газартай өнгөрсөн оны тавдугаар сард Бүтээг­дэхүүн хуваах гэрээг байгуулж, наймдугаар сараас Увс аймгийн Малчин сумаас хайгуулын ажлыг эхлүүлжээ. 2015 онд батлуулсан төлөв­лөгөөгөөр тус суманд таван цооног өрөмдөхөөр байж. Тэдгээр өрөмдлөгийн талбай Малчин сумын Баянхайрхан багийн Хар азаргын сайгийн адагт юм байна. Хайгуулын талбайг зорихоор аймгийн төвөөс гарч Баянхайрхан багт нар шингэхтэй уралдаж очив.

 

Малчин сум дөрвөн багтай. Гуравдугаар баг буюу Баянхайрхан баг 150 гаруй малчин өрхтэй. Тэдгээрийн 30 орчим нь Хар азаргын сайгаар нутагладаг. Багийн газар нутгийн хамгийн үржил шимтэй, хавар, намарт малчдын нөөц бэлчээр нутаг болдог аж. Энэ газар нь аймгийн төвөөс 135 км, сумын төвөөс 25 км-т алслагдсан. Увс нуураас 30 км орчим зайтай.

 

Баянхайрхан баг дахь газрын тосны өрмийн талбайнууд хоорондоо сайжруулсан замаар холбогджээ. Өрмийн I талбайгаас холгүй ажилчдын хотхон байрлаж байна. Хотхоны хашааны гадна талын гэрээс хамгаалалтын хувцастай залуус гарч ирэв. Компани өнгөрсөн жил хоёр өрөм тавиад үйл ажиллагаагаас зогсоосноос хойш тал­байг хамгаалалтын ал­ба хариуцаж эхэл­жээ. Үүдэндээ хамгаа­лал­тын албаны нэрийг томоор бичсэн торон хашааны дотор нэлээд хэдэн чингэлэг байна. Ажилчдын байр бололтой. Хамгаалалтын албаны залуус хотхонд ойртуулсангүй. "Зөвшөө­рөл авч байж оруулна” гэснээр маргаашийг хүлээхээс аргагүй болов.

 

Нутгийн малчдаас газрын тосны үйл ажиллагааны талаар ямар мэдээлэлтэй байгааг сонирхохоор кемпээс холгүй зусч буй хоёр айлд явж орлоо. Малчин сумын III баг буюу Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Хөхөөгийнх гэнэ. "Би багийн хурлын даргаар ажиллаад дөрвөн жил өнгөрч байна. Газрын тосны хайгуулын ажил эхлэхэд малчид ихээр дургүйцэж байсан. Байгаль орчин сөнөх нь, малын бэлчээргүй болох нь гээд нэлээд тэмцэл болсон” гээд тэрээр ярьж эхлэв.  

Компани өнгөрсөн намар ажлаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө базааж Малчин суманд очиход нутгийнхан ихэд дургүйцжээ. Зарим нь тоног төхөөрөмж, эд зүйлсийг нь шатаана хэмээн босоход цагдаагийн хүчээр тараасан гэнэ. Багийн хурлаар ч малчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа аймгийн удирдлагууд, компанийн төлөөлөл хамтран багийн иргэдэд ухуулга хийж, сургалт явуулан "галыг” түр намжаасан тухай Д.Хөхөө дарга ярив.

 

АЛЬ НАМ ЯЛАХААС ШАЛТГААЛЖ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖЭЭ

Нутгийн иргэд, тэр дундаа малчдын газрын тосны талаарх ойлголт тун таарууг байгааг ч тэрээр хэлэв. Үүнийг нь далимдуулж газрын тостой холбоотой үйл ажиллагаа хариуцсан хүмүүс янз бүрээр тайлбарласнаас итгэхийн аргагүй яриа ч болж олны дунд тархаад буй аж. Тэрээр өөрөө ч сайн мэдээлэлгүй байгаагаа учирлаж "Баррель гэнэ үү, боррель гэнэ үү тийм зүйл илэрвэл ашигтай гэсэн. Гэхдээ тос гарах эсэх нь тодорхойгүй, гарлаа гэхэд орон нутагт ашигтай байх эсэхийг хэн мэдлээ” гэв.

Өнгөрсөн жилийн хайгуулын ажилд Малчин сумаас 20 гаруй хүн ажиллажээ. Тэд голдуу цэвэрлэгээ, халуун ус, хоол унд хийх ажилд томи­логдсон гэнэ. Ком­пани энэ жилийн хайгуулын ажлыг сонгууль болохтой холбогдуулан хойшлуулсан тухай яриа ч нутгийнхны дунд түгжээ. Аль нам сонгуульд ялахаас шалтгаалж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хойшлуулаад байгаа гэх нэг хэсэг байхад нэгэнт Засгийн газар, аймагтай гэрээ байгуулчихсан хойно хийж л таарна. Хамгийн гол нь нутаг усаа сүйдэхээс аврах хэрэгтэй гэх хүмүүс ч байгаа аж.

 

Газрын тосны хайгуу­лын ажиллагаа эхэлж өрөмдлөг хийхээр БНХАУ-аас тоног төхөөрөмж татаж авчрах үед хүнд даацын автомашинууд хэдхэн эргэлт хийгээд хөрс эвдэрч эхэлжээ. Тиймээс хятад компани өрмийн цэгүүдийг холбосон сайжруулсан зам тавихаар Баянхайрхан багийн нутгаас хайрга авч ашиглажээ. Үүний ул мөр болж одоо үргэлжилсэн том гуу жалга үүсчээ. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт огт хийгдээгүй байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, орон нутагтай байгуулсан гэрээгээр байгаль орчин, хөрс талхлахаас сэргийлж зам тавихыг шаарддаг. Харин хятад компанийнхан нутгийн иргэдэд "Зам тавихаар төлөвлөгөөгүй байсан. Бид илүү зардал гаргаж зам тавьж байгаль орчин хамгаалж байна” гэж тайлбарлаж байгаа гэнэ.

 

НУТГИЙНХАНД НЭГ, НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРААЖЭЭ

Баянхайрхан ба­гийн Иргэдийн ний­тийн хурлын дарга Д.Хөхөө гуайн ярианы дундуур хүү нь орж ирж "Нутгийнхнаас зөвшөөрөл авна гэж дээ, мөнгө өгөөд л зөвшөөрүүлсэн гэнэ лээ” гэв. Ямар учиртай мөнгө, төгрөг болохыг лавлавал, Д.Хөхөө,

 

-Тийм явдал болсон юм билээ. Тэр компани манай сум, багийн дарга нарыг Хятадын Шиньжян руу өнгөрсөн намар авч явж газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай танилцуулсан гэсэн. Тэд өөрсдийн зардлаар явна гэж юу байх вэ, компаниас нь дааж авч явсан байх. Тэдэнд бас дээр нь нэг, нэг сая төгрөг өгснийг нуудаг юм билээ. Тийшээ манайхаас хоёр ч удаа хүмүүс явсан. Заавал дарга нар гэхээс илүү эсэргүүцэж байгаа малчдыг аваачиж газар дээр нь үзүүлсэн бол дээр байсан юм гэв.

 

Үйлдвэр танилцуулах нэрээр тансаг аялал зохион байгуулсан тухай ч нутгийн зарим иргэд ярьдаг аж. 

 Тус нутагт өнгөрсөн жилээс газрын тосны хайгуулын ажил эхэлснээс хойш цаг уур, байгаль орчин өөрчлөгдөх болжээ. Баянхайрхан багийнхан тахиж шүтэж байж ундаалж эхэлсэн Хар азаргын хөндийн гол энэ жилээс эрс татарчээ. Урсгал нь 10 км өлхөн давдаг байсан гол энэ жил таван км ч урсахаа больсныг нутгийн малчин ярив.

 

Дараагийн орсон айлын эзэн Ц.Дамиран гуай ч энэ талаар хөндөж энэ жилийн зуншлага муу байгааг хэллээ. "Амьдрах нөхцөл алдагдлаа, хүү минь. Газрын тос гаргана гэж газар ухсанаас болсон уу, эсвэл байгаль цаг уурын хилэгнэл болж байгаа юм уу мэдэх юм алга. Өнгөрсөн жил сайхан зуншлага болсон. Энэ жил хур бороо байхгүй, шороогоор шуурсаар байгаад таарлаа” гэж байв.

Увсын малчид газрын тосны хайгуулыг эсэргүүцэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани